Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2020 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 0008

 

НЭХЭМЖЛЭГЧ НЭХЭМЖЛЭЛЭЭСЭЭ

ТАТГАЛЗСАНЫГ  БАТАЛЖ ХЭРГИЙГ

ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Сонинболор би Д.О-ийн Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан “Б ” ХХК-нийн 2018 оны 01 дүгээр сараас 2018 оны 4 дүгээр сарыг дуустал хугацааны нийгмийн даатгалын нөхөн тайланг хүлээн авч баталгаажуулахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, нөхөн тайланг хүлээн авч баталгаажуулахыг хариуцагчид даалгах, “Б ” ХХК-нийн 2018 оны 1-4 сарын Д.О  миний нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож тахир дутуугийн тэтгэвэр нэмэгдүүлж олгохыг хариуцагчид даалгах, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 11.1-д “...Хүндтгэх шалтгаанаар эмнэлэг, хөдөлмөр магадлагаа тогтоож чадаагүй даатгуулагчийн тахир дутуу болсныг нөхөн тооцсон бол 2 сараас хэтрэхгүй хугацааны тэтгэврийг нөхөн олгоно” гэж зааснаар анх тогтоосон тэтгэврийг 2 дахин буюу 1580000 төгрөгийг нийгмийн даатгалын сангаас гаргуулж нэхэмжлэгчид олгохыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1991 онд төрсөн. Би 2014 оны 6 сарын 16-ны өдөр 24-85 ХОҮ дугаартай BEIBEN маркийн том машин худалдаж аваад Б ХХК-нд өөрийн эзэмшлийн машинтайгаа ажиллахаар болж тус компанид ажиллаж байгаад түр завсарлаад хувиараа тээвэр хийж байгаад 2018 оны 1 сараас эхлэн Б ХХК-нд жолооч, засварчнаар сар бүрийн сүүлчийн 15 хоногт ажиллаж 2 сая төгрөгийг цалин авдаг, мөн Э ХХК-нд Хөшөөт дэх салбарын жолоочоор сар бүрийн эхний 15 хоногт ажиллаж 1 сая төгрөгийн цалин авахаар гэрээ байгуулж ажилладаг байсан.

Гэтэл 2018 оны 4 сарын 02-ны өдөр Э ХХК-нийн төв салбараас Таван толгойд эвдэрсэн машиныг засаж, ажилд оруулах үүрэг авч Таван толгойд очиж эвдэрсэн машиныг засаад ачаагаа ачиж Цагаан хаданд буулгачхаад 2018 оны 4 сарын 12-ны орой үйлдвэрлэлийн осолд орж, нарийн гэдэс 2 цоорч, зүүн хөл өвдөгнөөс доош бяцарч, баруун хөлний шилбэ эгц хугарч баруун гарын тохойн яс хугарч маш хүнд гэмтсэн. Өмнөговь аймгийн төв эмнэлэгт нарийн гэдсэндээ 2 оёдол тавьж,  Улаанбаатар хотын Гэмтэл согог судлалын үндэсний төвд зүүн хөлөө дунд чөмгөөрөө тайруулж, баруун хөлний шилбэндээ түгжээтэй хадаас хийлгэж, тохой ясаа гибсдүүлж, 4 сар гаруй эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаад аймгийн эмнэлэгт шилжин ирж, 2018 оны 8 сарын 16-нд Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр үйлдвэрлэлийн осолд, хөдөлмөрийн чадвар алдалтаа тогтоолгочихоод сумандаа ирсэн. Түүнээс хойш 2 сар гаруйн хугацаанд үйлдвэрлэлийн осол тогтоосон акт ирээгүй тул манай аав удаа дараа аймаг орж үйлдвэрлэлийн ослын акт хайж явсан боловч олдоогүй бөгөөд 2 сар гаруй хугацааны дараа манай нийгмийн даатгалын байцаагчид үйлдвэрлэлийн осол биш ахуйн осол гэж буруу тогтоосон акт ирсэн байсан. Ингээд тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч Б ХХК-нийн менежер нягтлан бодогч У.О  2018 оны эхний 4 сарын эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг хугацаанд нь хийхгүй маргаж хоцрогдуулсныг Булган сум дахь сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ингээд тус шүүхийн 2018 оны 12 сарын 17-ны өдрийн 413 дугаар захирамжаар миний нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхөөр болсон юм.

Б ХХК-иас миний эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг холбогдох журмын дагуу Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хүргүүлсэн боловч одоог хүртэл шийдвэрлэж өгөхгүй байна.

Миний бие байнгын эмнэлгийн хяналтанд байдаг, БНХАУ болон Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэсэн боловч биеийн байдал сайжрахгүй байгаа тул АНУ болон бусад улсад эмчилгээ хийлгэх шаардлагатай байна.

Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Д.О шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Миний бие тус захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулж нэхэмжлэл гаргасан. Нийгмийн даатгалын хэлтсээс Д.О надад тахир дутуугийн тэтгэвэр 2 сараар нөхөж олгохоор болсон тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.О Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан Булган хөрс авто сервис” ХХК-нийн 2018 оны 01 дүгээр сараас 2018 оны 4 дүгээр сарыг дуустал хугацааны нийгмийн даатгалын нөхөн тайланг хүлээн авч баталгаажуулахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, нөхөн тайланг хүлээн авч баталгаажуулахыг хариуцагчид даалгах, “Б ” ХХК-нийн 2018 оны 1-4 сарын Д.О миний нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож тахир дутуугийн тэтгэвэр нэмэгдүүлж олгохыг хариуцагчид даалгах, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 11.1-д “...Хүндэтгэх шалтгаанаар эмнэлэг, хөдөлмөр магадлагаа тогтоож чадаагүй даатгуулагчийн тахир дутуу болсныг нөхөн тооцсон бол 2 сараас хэтрэхгүй хугацааны тэтгэврийг нөхөн олгоно” гэж зааснаар анх тогтоосон тэтгэврийг 2 дахин буюу 1580000 төгрөгийг нийгмийн даатгалын сангаас гаргуулж нэхэмжлэгчид олгохыг даалгасан шийдвэр гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй бөгөөд энэ тухайгаа бичгээр илэрхийлж, гарын үсгээ зурж, маргаанаа  дуусгавар  болгож байгаа нь хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь  зүйтэй байна.

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар Д.О-ийн Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан “Б” ХХК-нийн 2018 оны 01 дүгээр сараас 2018 оны 4 дүгээр сарыг дуустал хугацааны нийгмийн даатгалын нөхөн тайланг хүлээн авч баталгаажуулахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, нөхөн тайланг хүлээн авч баталгаажуулахыг хариуцагчид даалгах, “Б ” ХХК-нийн 2018 оны 1-4 сарын Д.О  миний нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож тахир дутуугийн тэтгэвэр нэмэгдүүлж олгохыг хариуцагчид даалгах, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 11.1-д “...Хүндэтгэх шалтгаанаар эмнэлэг, хөдөлмөр магадлагаа тогтоож чадаагүй даатгуулагчийн тахир дутуу болсныг нөхөн тооцсон бол 2 сараас хэтрэхгүй хугацааны тэтгэврийг нөхөн олгоно” гэж зааснаар анх тогтоосон тэтгэврийг 2 дахин буюу 1580000 төгрөгийг нийгмийн даатгалын сангаас гаргуулж нэхэмжлэгчид олгохыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.О-н  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ                                               Г.СОНИНБОЛОР