Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/28

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

Улсын яллагч Г.Ганхөлөг,

Шүүгдэгч Б.Т-, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 09-29

Шүүгдэгч Э.Д- , түүний өмгөөлөгч Х.Сэргэлэнбат/ шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 02-04/,

Шүүгдэгч А.Ц-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б овогт Э-н Д-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Б-н овогт Ч-н Т-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Х-д овогт А-н Ц-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 1905011340427 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, ...... оны ........ дугаар сарын ........-ны өдөр Говь-Алтай аймгийн Баян-Уул суманд төрсөн, .... настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, ............. тоотод оршин суух бүртгэлтэй боловч ............. тоотод оршин суудаг гэх, /РД: / урьд 

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 591 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Б овогт Э-н Д.

 

2. Монгол Улсын иргэн, ....... оны ....... дүгээр сарын .......-ны өдөр Төв аймгийн Угтаалцайдам суманд төрсөн, ...... настай, боловсролгүй, мэргэжилгүй, .......... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч ........ тоотод түр оршин суух /РД:/, урьд ял шийтгэлгүй, Б овогт Ч-н Т.

 

3. Монгол Улсын иргэн, ....... оны ........ дугаар сарын .......-ны өдөр ........ аймгийн ....... суманд төрсөн, ....... настай, бүрэн бус дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, .... тоотод оршин суух /РД:ПИ96081313/ урьд

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 1049 дүгээр тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, Х овогт А-н Ц.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Э.Д- , Ч.Т- , А.Ц-нар нь бүлэглэн 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн оройн 20-21 цагийн үед Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хьюндэй Соната 5 маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байхдаа хохирогч Б.Ө-н хажууд нь зогсон түүний самсунг эс-4 загварын гар утсаар яриад өгье гэж худал хэлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Залилах буюу зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч 120.000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Э.Д- , Ч.Т нар нь бүлэглэн 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 5 цагийн орчим Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Стелла баарны орчим насанд хүрээгүй хохирогч С.М-д хүч хэрэглэж довтлон Самсунг Жи-3 маркийн гар утас, 5000 төгрөгийг нь илээр, хүч хэрэглэж, хууль бусаар авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан  Дээрэмдэх” гэмт хэргийг үйлдэн 428.120 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн шүүгдэгч Э.Д-  нь дээрэмдэх гэмт хэрэг үйлдэх явцдаа насанд хүрээгүй хохирогч С.М-н биед халдаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Д-  мэдүүлэхдээ: “...Хэргийн зүйлчлэл дээр маргах зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Б.Ө-т 40.000 төгрөг, С.М-д 214.000 төгрөг нөхөн төлсөн. ...би Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээний газар ажиллаж байгаа. Дахиж ийм алдаа гаргахгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Т- мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн үйлдэлдээ их харамсаж байна. Хохирогч Б.Ө-т 40.000 төгрөгийн хохирол төлсөн. Би одоо найзтайгаа хамт засварын газар ажиллаж байгаа. Энд байгаадаа харамсаж байна. Ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. Цаашид нийгэмдээ хэрэгтэй зүйл хийж, шударга хөдөлмөрлөж амьдарна...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Ц-мэдүүлэхдээ: “...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн үйлдэлдээ харамсаж байна. Хохирол төлбөрийг төлсөн. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.

 

Эрүүгийн 1905011340427 дугаартай хэргээс дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Гэмт хэргийн талаар гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1 хх-ийн 22 тал/,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1 хх-ийн 28-31, 32 тал/,

 

Хохирогч Б.Ө-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр би гэрээсээ гараад дэлгүүр орох гээд Золоохой дэлгүүрийн хажууд явж байсан чинь миний хажууд машинтай ах зогссон. Машинаасаа буухгүй нэг ах машиныхаа цонхоор юм асуух гэсэн юм гэж надад хэлсэн. Тэгээд би чихэвчээ авсан чинь Баянбүрд гэх газар хаана байдаг юм бэ гэж асуусан. Тэгэхээр нь би Баянбүрд хаана байдаг талаар нь зааж өгсөн. Тэрний дараа Чиглэл гэж буудал хаана байдаг юм бэ гэхээр нь зааж өгсөн. Тэгсэн чинь цонхоороо надтай ярилцаад байсан эрэгтэй утсаараа нэг яриулаач би хүн хүлээлгэчихсэн байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би ахаа утсанд нэгж байхгүй байна гэж хэлсэн. Тэгтэл ахын дүү утсаараа нэг дохиулчих гэж надад хэлэхээр нь утсаа өгсөн. Би хажууд нь зогсож байтал за ахын дүү дахиад нэг дохиод өгье гэсэн. Би за за гээд хажууд нь зогсож байсан чинь гэнэт хөдлөөд яваад өгсөн. Би машин мэдэхгүй. Ямар маркийн машин болохыг нь мэдээгүй. Юу ч гэсэн саарал өнгийн машин байсан. Урд талын нэг гэрэл нь ажиллахгүй машин байсан. Миний утсыг авч явахдаа аймар хурдан яваад өгсөн. Улсын дугаарыг нь хараагүй. Би араас нь бас гүйсэн. Тэгээд шууд цагдаагийн байгууллагад хандсан. ...Миний мэдэж байгаагаар машины жолооч, жолоочийн хажуу талд сууж байгаад миний утсыг авсан хоёр хүн байсан. Тэр үед болсон бүх зүйлийг машины жолооч мэдэж байсан. Миний утсыг аваад дөнгөж хөдлөх үед би гар утас өг гээд орилсон. Тэр машины цонх онгорхой байсан тул дотор байсан хүмүүс бүгд мэдэх боломжтой байсан. Намайг араас нь гүйж байхыг бүгд харсан байх...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 35-36, 37-38 тал/,

 

Гэрч Б.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр он сар өдрийг нь санахгүй байна. Д-  манай ажил дээр ирж машиндаа газ хийх гэж байгаа гэж хэлээд гуйгаад аваад явсан. Ганцаараа орж ирж мөнгө авсан. Хүнтэй явж байсан бол тэр хүмүүс нь гадаа байсан байж магадгүй...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 48 тал/,

 

“Дамно” ХХК-ийн 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн №ЧД2-19-047 дугаартай “...samsung s4 маркийн хуучин хэрэглэж байсан гар утас 2019 оны 1 сард хувь хүнээс хуучнаар нь авч байсан. 120.000 төгрөг...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /1 хх-ийн 65-66 тал/,

 

Гэрч А.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2019 оны 1 дүгээр сарын 17-ны үед байх. Нэг орой харанхуй болж байх үед Д-  манай ажил дээр ирсэн.Тухайн үед танай ломбардад утас тавих гэсэн чинь авахгүй байна энэ утсыг зарах гэсэн юм гэж хэлсэн. Би Д- ын машин дотор орж сууж утсыг үзсэн. Тэр үед Д-  2 залуутай хамт явж байсан урьд өмнө нь харьж байгаагүй хүмүүс байсан. Д-  надад алтлаг хүрээтэй Самсунг Эс-4 загварын гар утас үзүүлсэн. Би утсыг үзэж хэний утас юм бэ хэдэн төгрөгөөр зарах гэж байгаа юм бэ гэж асуусан чинь Д-  30.000 төгрөгөөр зарах гэсэн юм. Энэ миний утас гэж хэлсэн. Уг утсыг шалгаж үзээд 25.000 төгрөгөөр авах юм байна гэж хэлсэн чинь Д-  хамт явсан хоёр залуугаасаа өгчих юм уу гэж асууж байсан. Хоорондоо хүрэх юм байна гэж ярилцаж байгаад нөгөө хоёр нь өгчих гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 119 тал/,

 

Насанд хүрээгүй хохирогч С.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 3 дугаар сарын 01-ний өглөө 5 цагийн орчим сургууль руугаа волейболын бэлтгэл хийх гээд гэрээсээ гараад Баянгол дүүргийн 5 дугаар хороо 10 дугаар хорооллын хаан банкны АТМ ороод мөнгө аваад такси барих гээд туслах зам дагуу алхаж явтал такси олдохгүй байхаар нь буцаад төв зам руу гарах гээд явж байтал Стелла баарны хажууд нэг эрэгтэй хүн миний куртикны малгайнаас татаад нааш ир ийшээ яваад чамаас нэг юм асуугаадахъя гэхээр нь би явахгүй гэсэн чинь хүчээр татаад байрны буланд аваачаад бор царайтай нүүрэндээ батгатай саравчтай малгайтай ах намайг гар утсаа өг гэхээр нь би өгөхгүй гэсэн чинь миний хамар руу гараараа нэг удаа цохиход миний хамраас цус гарсан. Би тэгэхээр нь өгье намайг битгий зодооч гэсэн чинь өөр нэг эрэгтэй хүн араас гарч ирээд миний цүнхийг ухаад байсан. Би цүнхэнд юу ч байхгүй гэсэн чинь тэр хүн ухахаа больсон. Намайг анх цохисон батгатай өндөр ах намайг ахиад цохихоор нь би хүн байна уу гэж орилсон чинь намайг тонгойлгоод нүүр рүү өвдөглөөд байсан. Би утсаа өгөхгүй гэж бодоод өөрт байсан 5000 төгрөгийг өгчихөөд зогсож байтал хажуугаар нэг цагаан өнгийн приүс яваад өнгөрөхөд тэр ах чимээгүй байгаарай ахиад орилбол цохино шүү гэхээр айгаад чимээгүй зогсож байсан. Тэр машин их удаан явж өнгөрсөн. Би куртикныхаа энгэрт утсаа хийсэн байсныг гаднаас нь тэр батгатай ах тэмтэрч үзээд энэ халаасанд байгаа юмаа гаргаад ир гэхээр нь би үгүй гэсэн чинь ахиад нүүр рүү цохисон. Би өгөхгүй гэсэн чинь миний энгэрийн халаасанд гараа хийгээд миний Самсунг жи 3 гар утсыг булаагаад аваад шууд төв зам руу гүйсэн. Би араас нь гүйгээд орилоход намайг дээрэмдсэн залуу буцаад намайг зодох гээд араас хөөхөөр нь би эргээд зугтаж байгаад газар бүдрээд унахад хажуугаар зөрөөд 5 дугаар хорооны хажуугаар гараад зугтсан. Би хариад цагдаад хандсан. ...Цаашид нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай. Одоогоор эм тариа эмчилгээний зардал гэж нийт 2-3 сая төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 142-143, 226 тал/,

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн №БГ-2-19-392 дугаартай “...2018 онд худалдан авсан samsung j3 маркийн гар утас үнэлгээний дүн 423.120 төгрөг...” гэх тайлан /1 хх-ийн 154-155 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 4113 дугаартай “...С.М-н биед хамар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 158 тал/,

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн “...насанд хүрээгүй хохирогч С.М-д Самсунг жи-3 маркийн цагаан өнгийн гар утсыг тэмдэглэл үйлдэн 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 21 цаг 35 минутад хүлээлгэн өгөв...” гэх тэмдэглэл /1 хх-ийн 216 тал/,

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн “...А овогтой Ц нь 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс яллагдагчаар тус ангид цагдан хоригдож байна...” гэх лавлагаа, бүртгэлийн хуулбар /2 хх-ийн 168, 169 тал/,

 

Хохирол төлбөр нөхөн төлсөн талаарх баримтууд /2 хх-ийн 210-211 тал/,

 

Шүүгдэгч Э.Д- ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр би салаад урд талд нь Стелла баарны наана явж байтал байрны голоос нэг хүүхэд алхаад гараад ирсэн. Би тэр хүүхэд дээр очоод утсаараа ганц яриулчих гэтэл тэр хүүхэд утас байхгүй гээд өөдөөс хэлсэн. Би тэр хүүхдийг гэдэс нь тус газар нэг удаа цохиод чирээд байрны гол руу орсон. Би тэр хүүхдийг байрны завсар буланд оруулж байгаад гар утсаа аваад ир гэтэл нөгөө хүүхэд надад ахаа гар утас байхгүй 5000 төгрөг байна гээд гаргаж ирэхээр нь 5000 төгрөгийг нь аваад чи утсаараа ганц яриулчих л даа гэхэд байхгүй гээд энгэртээ нэг юм нуугаад байхаар нь дахиад нэг цээжин тус газар нь элэгдсэн. Доошоо тонгойхоор нь дахиад нэг удаа нүүр рүү нь цохисон. Тэгтэл хоёр ирж байсан. Тэгснээ чигээрээ яваад өгсөн. Харин ирж байх үед би гар утсыг энгэрийг халааснаас нь гаргаж авсан харсан эсэхийг бол мэдэхгүй байна. ...Надад сонсгож байгаа зүйл заалтыг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /1 хх-ийн 127-131, 180-184, 233-234, 2 хх-ийн 24-25, 63-65 тал/,

 

Шүүгдэгч Э.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Тухайн өдөр би машин жолоодож байсан болохоор Д-  тэр охиныг утсыг авч байхыг харсан боловч буцааж өгсөн талаар мэдэхгүй. Цэнгүүн арын суудал дээр сууж байсан бид нарын хийсэн үйлдлийг харьж байсан. Д-  өөрийн талын цонхыг онгойлгож байсан харин хөдлөх үед хаасан эсэх талаар санахгүй байна. Намайг машин хөдөлгөх үед ямар нэгэн орилож хашгирах чимээ гараагүй. Тухайн үед машины хөгжим чанга байсан учир сонсогдоогүй байж магадгүй. ...2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Саппоро орчим Д- , түүний найзын хамт шөнийн 2-3 цагийн үед интернэт тоглоомын газар тоглохоор 10 дугаар хорооллын тийшээ явсан. Бид гурав явж байтал Д-  түрүүлээд явсан. ...Д- ын араас гүйгээд очтол нэг бандийг заамдчихсан байсан. Би очоод нөгөө бандийг нь болиоч гээд салгах гээд түлхсэн. ...Харин өглөө нь Д-  гар утас ломбардад тавиад өг гэж ярилцаж байсан. Би юу ярьж байгааг тухайн үед ойлгоогүй. ...Би хохирогчийг зодож цохисон талаар хараагүй. Намайг очих үед хүүхдийн хамраас цус гарсан байсан. Би гар утас дээрэмдсэн талаар маргааш нь мэдсэн. ... Надад сонсгож байгаа зүйл заалтыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 50-51, 122-125, 174-177, 2 хх-ийн 69-70 тал/,

 

Шүүгдэгч А.Ц-ний мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би 2019 оны 1 дүгээр сарын 17-ны орой 17 цагийн орчим байх Д- , Т-  нартай хамт Чингэлтэй дүүргийн Хүчит шонхор захын урд талд байх Караоке, дэлгүүр рүү орж Д-  бид хоёр 3 шил пиво уусан. Тэр караоке дэлгүүрийг Д-  таньдаг гэж хэлж зээлж авсан. Тухайн өдөр бид гурав мөнгө хайж явсан боловч олдохгүй Д-  хуучин ажиллаж байсан газрын нэг хүнтэй утсаар ярьж мөнгө гуйгаад байсан. Бид гурав тэндээс гарч Т-  машин барьж Д-  урд талын суудалд сууж би арын суудал дээр хэвтэж байсан юм. Тэгээд би бага зэрэг зүүрмэглэсэн байсан бөгөөд нэг сэрсэн чинь Д-  цонхоо нээсэн нэг охинтой юм яриад байх шиг байсан. Удаагүй Д-  яваарай гэж хэлээд машин маш хурдтай хөдлөөд нэг эмэгтэй хүн орилоод үлдсэн би яг тэр эмэгтэй хүнийг юу гэж орлиж байсныг сонсоогүй. Би босоод ирсэн чинь Д-  Сансар оръе чиний гар утсыг сунгаад өгье гэж хэлсэн. Тэр үед бид гурав сансар орж Д-  нэг утас гаргаж ирээд таньдаг хүндээ зарж байсан хэдэн төгрөгөөр зарсан талаар мэдэхгүй байна. Ямар ч байсан надад 7.500 орчим төгрөг өгсөн тэр мөнгөөр нь би ломбардад тавьсан байсан эс-6 загварын гар утсаа сунгасан. ...2019 оны эхээр Бүгд Найрамдах Хятад ард улсын Эрээн хотоор дамжин Нанжийн хотод очиж нарын толины үйлдвэрт ажиллаж байгаад 2021 оны 1 сард буцаад Монгол Улсын хилээр орж ирээд ирснээсээ хойш 1 дүгээр хорооллын 1 дүгээр байрны ард талд хувь хүний кузов засварт будаг замаскын ажил хийж байсан. Би өөрийн төрсөн гэртэй очилгүй 1 жил гаруй болж байна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 52-53, 2 хх-ийн 151 тал/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гарган өгсөн хохирол төлбөрийн талаарх баримтуудыг шинжлэн судлав.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Т- гийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 хх-ийн 72, 185 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хх-ийн 80, 212 тал/, гэрлэлт бүртгэлгүй талаарх лавлагаа /1 хх-ийн 81 тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /1 хх-ийн 82 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /1 хх-ийн 83, 213 тал/, жолоочийн лавлагаа /1 хх-ийн 214 тал/, гэрч Г.Чулуунбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Т-  бол их томоотой төлөв даруу хүүхэд байгаа юм. Зан аашны хувьд бол элдэв муу зуршил байхгүй...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 229-230 тал/, оршин суух хорооны тодорхойлолт /2 хх-ийн 27, 187 тал/,

 

шүүгдэгч Э.Д- ын хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 хх-ийн 74, 186 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хх-ийн 217, 2 хх-ийн 146 тал/, шийтгэх тогтоолын хуулбар /1 хх-ийн 219-220 тал/, гэрч Э.Пүрэвнямын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Д-  нь найз нөхөд болон сургуульдаа нэр хүнд сайтай хүүхэд юм. Харин саяхан нэг шарлаад одоо цэрэгт тэнцдэггүй. Д-  нь одоогоос хэдэн жилийн өмнө зодоон хийгээд шүүхээр ороод таслагдаж байсан. Өөрөөр бол гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Зан аашны хувьд бол их уяхан зөөлөн өрөвч сэтгэлтэй хүүхэд байгаа...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 227-228 тал/, оршин суух хорооны тодорхойлолт /2 хх-ийн 28тал/,

 

шүүгдэгч А.Ц-ний хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 хх-ийн 75 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хх-ийн 84, 201, 2 хх-ийн 143 тал/, гэрлэлт бүртгэлгүй талаарх лавлагаа /1 хх-ийн 81 тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /1 хх-ийн 82 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /1 хх-ийн 83 тал/, шийтгэх тогтоолын хуулбар /2 хх-ийн 31-34 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.  

 

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч нараас гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, 1 дүгээр хавтас хэргийн 39-40, 41-42, 43-44, 45, 46-47 дахь талд авагдсан гэрчийн мэдүүлгүүдийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Шүүхээс хийсэн эрх зүйн дүгнэлт:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг шүүх дүгнэвэл:

 

Нэг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн үндсэн шинж болох хохирогч буюу өмчлөгч, эзэмшигч хууртагдсан, төөрөгдөлд орсон, итгэсний улмаас залилагч этгээдэд өөрийн эд хөрөнгө, түүний өмчлөх эрхийг сайн дураараа шилжүүлэн өгсөн байдаг шинжийг хангаж байх ба шүүгдэгч нар үйлдэлдээ шууд санаатай, шунахай сэдэлттэй хандаж, хохирогч Б.Ө-т 120.000 төгрөгийн хохирол учруулжээ.

 

 Шүүгдэгч Э.Д- , Ч.Т- , А.Ц-нар нь 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн оройн 20-21 цагийн үед Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хьюндэй Соната 5 маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байхдаа хохирогч Б.Ө-н хажууд зогсон түүний самсунг эс-4 загварын гар утсаар яриад өгье гэж худал хэлж, зохиомол байдлыг зориуд бий болгон гар утсыг нь залилан авч 120.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан гэмт хэргийн талаар гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Б.Ө-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, “Дамно” ХХК-ийн 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн №ЧД2-19-047 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, гэрч А.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг болон шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Э.Д- ын хохирогч Б.Ө-н самсунг эс-4 загварын гар утсаар яриад өгье гэж худал хэлж авсан, шүүгдэгч Ч.Т- гийн автомашины жолоодон зугтаасан, шүүгдэгч А.Ц-ний гар утсыг явж явсныг мэдсээр байж таслан зогсоолгүйгээр эзэмшил эд хөрөнгийг өөрсдийн эзэмшилд шилжүүлэн авч, барьцаат зээлийн газар барьцаанд тавих гэж оролдсон. Улмаар хоорондоо ярилцаж тохиролцож гэрч А.А-т 25.000 төгрөгөөр зарсан үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” буюу “...Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдын эд хөрөнгийг ...шилжүүлэн авсан” гэмт хэргийн шинжийг хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

 

Иймд прокуророос шүүгдэгч Э.Д- , Ч.Т- , А.Ц-нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэж, шүүгдэгч нарыг “Залилах гэмт хэргийг буюу хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэлээ.  

 

Хоёр: Прокуророос шүүгдэгч Э.Д- , Ч.Т- нарт холбогдуулан

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “дээрэмдэх” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийг ойлгодог.

 

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан насанд хүрээгүй хохирогч С.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн №БГ-2-19-392 дугаартай “...2018 онд худалдан авсан samsung j3 маркийн гар утас үнэлгээний дүн 423.120 төгрөг...” гэх тайлан шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Д- , Ч.Т- нар нь хэрэг учрал болсон 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 05 цагийн орчим Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Стелла баарны орчим насанд хүрээгүй хохирогч С.М-д хүч хэрэглэж довтлон Самсунг Жи-3 маркийн гар утас, 5000 төгрөгийг булаан зугтааж явсан үйл баримт нотлогдож тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Э.Д- , Ч.Т- нар нь насанд хүрээгүй хохирогч С.М- ийн эзэмшлийн эд зүйл 5000 төгрөг, Самсунг жи-3 маркийн гар утсыг эзэмшигч зөвшөөрөөгүй байхад хүч хэрэглэн булаан авч буй дээрх үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, илээр, хууль бусаар авсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

 

Мөн шүүгдэгч Э.Д- , Ч.Т- нар нь дээрх үйлдэлдээ шууд санаатай, шунахай сэдэлттэй хандаж бусдын өмчлөх эрхэд халдсан, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч санаатай гэмт хэрэг үйлдсэнд тооцогдоно.

 

Иймд шүүгдэгч Э.Д- , Ч.Т- нарыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж хууль бусаар авсан” буюу “Дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Гурав. Шүүгдэгч Э.Д-  нь насанд хүрээгүй хохирогч С.М- ийн эзэмшлийн эд зүйл буюу 5000 төгрөг, Самсунг жи-3 маркийн гар утсыг авах явцдаа насанд хүрээгүй хохирогчийг цохисон гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотойгоор биед хамар ясны хугарал гэмтэл учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 4113 дугаартай дүгнэлт,насанд хүрээгүй хохирогч С.М- ийн мэдүүлэг, шүүгдэгч Э.Д- ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдсон.

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул шинжээч эмчийн 4113 дугаар дүгнэлт үндэслэлтэй, Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагджээ. 

 

Шүүгдэгч Э.Д-  нь насанд хүрээгүй хохирогч С.М- ийг цохиход түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсч үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Иймд шүүгдэгч Э.Д- ыг прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан учир түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлохоор заасан тул 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 05 цагийн үед үйлдэгдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

 

Гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч маргаагүй оролцсон болно.

 

2. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

            Шүүгдэгч Э.Д- , Ч.Т- , А.Ц-нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн шүүгдэгч Э.Д- , Ч.Т- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн шүүгдэгч Э.Д- ыг 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн, шүүгдэгч нар нь хэрэг хариуцах чадвартай байх тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

 

Шүүгдэгч нарт ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “...хохирогчид учруулсан хохирлыг төлсөн...” гэх нөхцөл байдал тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. 

 

Иймд шүүгдэгч Э.Д- , Ч.Т- , А.Ц-нарын үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа байдал болон шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг тус тус харгалзан, шүүгдэгч Э.Д- , Ч.Т- , А.Ц-нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар тус тус хорих ялаар,

Шүүгдэгч Э.Д- , Ч.Т- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тус тус хорих ял тус тус шийтгэж шийдвэрлэв.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын Хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж, 2021 оны 7 дугаар сарын 06-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан.  

 

2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалтад “Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарах”-аар зааж өгсөн байх тул шүүгдэгч Э.Д- , Ч.Т- , А.Ц-нарын үйлдсэн дээрх гэмт хэргүүд нь уг хуулийн үйлчлэлд хамаарч байна.

 

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж,

Мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт “Энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг мөрдөн байцаалтын шатанд прокурорын тогтоолоор, яллагдагчийг шүүхэд шилжүүлээгүй тохиолдолд шүүгчийн захирамжаар, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж журамлажээ.

 

Иймд Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Э.Д- д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэсгийг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Түүнчлэн, Монгол Улсын Их хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “...Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор ...Залилах /Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/ ... гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино...” гэж,

Мөн заалтын 7.2 дахь хэсэгт “...2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд Эрүүгийн хуульд заасан ...Дээрэмдэх /Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/ ...гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино...” гэж тус тус заасан байна.

 

Шүүгдэгч Э.Д- , Ч.Т- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял,

шүүгдэгч Э.Д- , Ч.Т- , А.Ц-нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар буюу “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс бусад чиглэлд зорчихыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрийн оршин суух газраа өөрчлөхийг хориглох” ялаар тус тус дүйцүүлэн сольж шийдвэрлэв. 

 

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт “Шүүх Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, нэг, эсхүл хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн ялтанд энэ хуульд заасан өршөөлийг үзүүлэхдээ зүйл, хэсэг тус бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөлийг үзүүлсний дараа үлдсэн ялыг Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэгтгэнэ...” гэж заасан.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно” гэж зааснаар шүүгдэгч Э.Д- , Ч.Т- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялд нэмж нэгтгэн, шүүгдэгч Э.Д- , Ч.Т-  нарын биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын хугацаагаар тогтоолоо.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасан.

 

Шүүгдэгч Э.Д- , Ч.Т- , А.Ц-нар нь оногдуулсан “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс бусад чиглэлд зорчихыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрийн оршин суух газраа өөрчлөхийг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солих болохыг тэдгээрт мэдэгдэж байна.

 

Шүүгдэгч нарын оршин суух, хаяг, ажил эрхлэлтийн байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах бололцоо зэргийг харгалзан Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар хязгаарлах нь тэдгээрийн эрх зүйн байдлыг дээрдүүлнэ гэж үзэв.

 

3. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Ө-гт 120.000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Дамно” ХХК-ийн 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн №ЧД2-19-047 дугаартай “...samsung s4 маркийн хуучин хэрэглэж байсан гар утас 2019 оны 1 сард хувь хүнээс хуучнаар нь авч байсан. 120.000 төгрөг...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлангаар,

Насанд хүрээгүй хохирогч С.М- эд 428.120 төгрөгийн хохирол учирсан болох нь Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн №БГ-2-19-392 дугаартай “...2018 онд худалдан авсан samsung j3 маркийн гар утас үнэлгээний дүн 423.120 төгрөг...” гэх тайлан болон хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тус тус тогтоогдсон.

 

Шүүгдэгч Э.Д- , Ч.Т- нар нь насанд хүрээгүй хохирогч С.М- эд Самсунг жи-3 загварын гар утсыг буцаан өгсөн болох Эд зүйл хүлээлгэн өгсөн “...насанд хүрээгүй хохирогч С.М- эд самсунг жи-3 маркийн цагаан өнгийн гар утсыг тэмдэглэл үйлдэн 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 21 цаг 35 минутад хүлээлгэн өгөв...” гэх тэмдэглэлээр нотлогдож байна.

 

Шүүхийн шатанд хохирогч Б.Ө-т шүүгдэгч Э.Д-  50.000 төгрөг, шүүгдэгч Ч.Т- , А.Ц-нар нь тус бүр 40.000 төгрөгийн хохирлыг төлсөн талаарх, шүүгдэгч Э.Д-  нь насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ю.Сосорбарамд 214.000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн талаарх баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

 

Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Э.Д- , Ч.Т- , А.Ц-нараас гаргуулах хохирол төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д-  нь 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 10-ныг хүртэл шүүхийн зөвшөөрөлгүй 1 хоног, 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл 83 хоног нийт 84 хоног,

Шүүгдэгч Ч.Т- нь 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрөөс шүүхийн зөвшөөрөлгүй 2 хоног,

Шүүгдэгч А.Ц-нь 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 2022 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл 71 хоног тус тус цагдан хоригдсныг тэдгээрийн зорчих эрх хязгаарлах ялд оруулан тоолох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди нь хэргийн үйл баримтыг нотолсон нотлох баримт байх тул хэргийн хамт хадгалахаар тогтов.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.

 

Шүүгдэгч Э.Д- д өмнө авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Ч.Т- д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр хэрэглэж, шүүгдэгч А.Ц-д өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б-д овогт Э-н Д- ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах буюу зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авсан”, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан “Дээрэмдэх” буюу “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэж, хууль бусаар авсан”, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

- Шүүгдэгч Б-н овогт Ч-н Т- г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах буюу зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авсан”, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан “Дээрэмдэх” буюу “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэж, хууль бусаар авсан” гэм буруутайд,

- Шүүгдэгч Х-д овогт А-н Цэнгүүн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах буюу зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэм буруутайд тус тус тооцсугай.

 

        2.  2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын Хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Э.Д- д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэсгийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Шүүгдэгч Э.Д- д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Шүүгдэгч Ч.Т-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Шүүгдэгч А.Ц-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д- , Ч.Т- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сар хорих ял, шүүгдэгч А.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг тус тус мөн хугацаагаар “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс бусад чиглэлд зорчихыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрийн оршин суух газраа өөрчлөхийг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д- , Ч.Т- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялд нэмж нэгтгэн, шүүгдэгч Э.Д- , Ч.Т- нарын биечлэн эдлэх ялыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тогтоосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д-ын цагдан хоригдсон 84 хоног, шүүгдэгч А.Ц-ний цагдан хоригдсон 71 хоног, шүүгдэгч Ч.Т-гийн цагдан хоригдсон 2 хоногийг зорчих эрх хязгаарлах ялд оруулан тооцсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д- , Ч.Т- , А.Ц-нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд сануулсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсарган үлдээхээр тогтож, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.Д- , Ч.Т, А.Ц-нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1, 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ц-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Э.Д- д өмнө авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Ч.Т- д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.БОЛОРТУЯА