Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/20

 

 

 

 

 

 

 

 

 

2022        01        11                                              2022/ШЦТ/20                               

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дашням

Улсын яллагч Б.Сарантуяа

Шүүгдэгч Ц.Отгонбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх  Б.Сарантуяагаас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн Отгонбаатарт холбогдох эрүүгийн 2221000000004 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1993 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт Дорнод аймгийн аймгийн Булган сумын ******* “*******” гэх газар оршин суух, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ******* овогт *******гийн Отгонбаатар. /РД: *******/

 

Шүүгдэгч Ц.Отгонбаатар нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 6-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг Лемонс баарны гадна 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр *******ыг зодож биед нь зүүн нүдний дээд зовхинд цус хуралт бүхий  хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч Ц.Отгонбаатар шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй....” гэв.

 

            Хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Төмөртуяа гэх эмэгтэйтэй 2020 оны 01 дүгээр сараас эхлэн хайр сэтгэлийн холбоотой болоод амьдрах болсон. Гэхдээ яг нэг гэрт ороогүй юм. Гэтэл 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ...Ольхон угаалгын газарт машинаа угаалгаж байтал Ц.Отгонбаатар гэх Булган сумын харъяат залуу 15 цагийн орчим 88583992 дугаарын утаснаас над руу залгаад чи хаана байна, би яваад очъё гэсэн.  ...удалгүй Ц.Отгонбаатар гэх залуу хоёр танихгүй залуутай ирээд чамтай уулзъя гэсэн. ...тухайн залуучууд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, би ч гэсэн бага зэрэг согтуу байсан. Ц.Отгонбаатар нь гэнэт намайг хөлөөрөө нэг удаа өшиглөж унагаагаад зодчихоод миний бугуйнд байсан 500,000 төгрөгний үнэтэй цагийн аваад явсан байсан. Орой 20 цагийн орчимд дахин өөрийнхөө утсаар залгаад  хүрээд ир уулзъя гэхээр нь би Лемонс бааранд очиход 5-6 залуу байсан. Тэгээд Ц.Отгонбаатар намайг 2-3 удаа өшиглөсөн...

            ...Тухайн үед би нэлээд согтуу байсан болохоор Ц.Отгонбаатартай маргалдаж муудалцахдаа цагийг маань авсан байх гэж бодоод тийм мэдүүлэг өгчихсөн юм. ... Ц.Отгонбаатар миний цагийг аваагүй, би өөрөө хаячихсан байна лээ.

            ...Ц.Отгонбаатар намайг хөлөөрөө хавсарч унагаад гараараа нүүрэн тус газар 6-7 удаа цохисон.  2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс өмнө болон дараа нь ямар нэгэн хүнд цохиулж, зодуулаагүй. Ц.Отгонбаатартай сайн дураараа эвлэрсэн тул гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12, 15, 16-17/

 

            Гэрч Б.Отгонбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ...Ц.Отгонбаатар ах нэг хүнтэй уулзаад ирье гээд хамт Шүр захын хойно байх машин угаалгын газар очсон. Намайг найзтайгаа уулзаад зогсож байхад Ц.Отгонбаатар ах нэг танихгүй хүнтэй уулзаад зогсож байсан. Гэтэл гэнэт Ц.Отгонбаатар ах нөгөө залууг хавсарч унагаагаад гуя руу нь өшиглөхөөр нь би салгаж аваад явсан. ...нөгөө залуу ах руу залгаад Лемонс баарны гадна нэг найзтайгаа хамт ирсэн. ...бид хэд хоорондоо танилцаад эв зүйгээ олъё гэж ярилцаад байж байсан бөгөөд гадаа гарч тамхилж байтал Ц.Отгонбаатар ах ******* хоёр маргалдаж байхаар нь учраа олчих байх гээд анзаараагүй.  Нэг харахад  Ц.Отгонбаатар ах *******ыг алгадаж байсан. ...Эмэгтэй хүнээс болж муудаад байх шиг байсан...  гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/

 

            Шинжээч Н.Уянгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Цус хуралтынх нь өнгийг хараад хуучин гэмтэл гэж үзсэн. Хэрэв цус хуралт шинэ байвал хөх ягаан, тод хөх гэх мэт өнгөтэй байдаг. 3-5 хоногийн дараагаас улаан хүрэн, бүдэг хөх, ногоон зэрэг өнгөтэй болдог. Цаг хугацааг нарийн тоолох боломжгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 25/

 

            Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дүгээр сарын 10-ны өдрийн 21 тоот дүгнэлтэд:

            1. *******ын биед зүүн нүдний дээд зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хуучин гэмтлүүд байна. Хэзээ үүссэнийг нарийн тогтоох боломжгүй.

            3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...гэжээ. /хх-ийн 28-29/

            - Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 30/

            - Ц.Отгонбаатарын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 36-38/

            - Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

           

            Шүүгдэгч Ц.Отгонбаатар нь шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

            Шүүгдэгч ******* овогт *******гийн Отгонбаатар нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 6-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг Лемонс баарны гадна 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр *******ыг зодож биед нь зүүн нүдний дээд зовхинд цус хуралт бүхий  хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Ц.Отгонбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч *******, гэрч Б.Отгонбаяр нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 21 тоот дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

            Шүүгдэгчид холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Сарантуяагаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч  Ц.Отгонбаатарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

            Шүүхээс шүүгдэгч Ц.Отгонбаатарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

            Шүүгдэгч Ц.Отгонбаатар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.  

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба улсын яллагч нь шүүгдэгч Ц.Отгонбаатарт дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрсөн байна.

 

            Шүүгдэгч Ц.Отгонбаатарын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээж, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн зэргийг нь харгалзан шүүхээс ******* овогт *******гийн Отгонбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

            Шүүгдэгч Ц.Отгонбаатарын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч ******* нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Ц.Отгонбаатарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.   

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Ц.Отгонбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

 

 

 

 

 

 

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн Отгонбаатарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн Отгонбаатарыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500, 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Отгонбаатар нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Отгонбаатарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

  

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ             Г.НАМУУНТУЯА