Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 06 өдөр

Дугаар  2022/ШЦТ/41

 

 

 

 

 

  2022          01         06                                      2022/ШЦТ/41

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,  

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ,  улсын яллагч Д.Ундармаа, шүүгдэгч Б.Т /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан шүүхийн шүүх  хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

 Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Тд холбогдох эрүүгийн “2111 00000 1252” дугаартай, 186/2022/0024/Э индекстэй хэргийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, ТВ8 телевизид контент хөгжүүлэлтийн албаны дарга ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 15 дугаар байрны 38 тоотод оршин суух,  урьд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан  шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 1090 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж байсан,  Б.Т,

        Холбогдсон хэргийн талаар;

         Шүүгдэгч Б.Т нь 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутагт байрлах “Эрхэт Монгол медиа” группын байранд хамт ажилладаг И.Төмөрхуягтай ажлын үл ойлголцлоор шалтаглан маргалдаж улмаар түүний нүүр тус газар нь толгойгоороо мөргөж биед нь хамар ясны хугарал бүхий эрүүл  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

           1.1.Шүүгдэгч Б.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлгээ үнэн зөв өгсөн. Мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

          2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч И.Төмөрхуягийн:... 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 09  цагийн үед ажилдаа очиход ихэнхи хүмүүс ирчихсэн, кино хийж байгаа болохоор найруулагч Д.Алдарбаяр, продюссер Түвшинсанаа 2 нэлээн стресстэй байх шиг байсан. Продюссер Түвшинсанаа надаас дутуу байгаа жижиг хэрэгслүүдийн талаар асуухаар нь байгаа, маргааш орой хэрэгтэй гэсэн биз дээ гэхэд Түвшинсанаа надруу чи юу гээд байгаа юм гэх зэргээр уурлаж эхэлсэн. Тэгэхээр нь би яагаад байгаа юм бэ гэхэд муу пацаан минь, чи ямар од юм бэ гээд хавирч унагаахыг оролдсон. Ажлын газрынхан бид хоёрыг болиулах гэсэн боловч Түвшинсанаа намайг заамдаж аваад өөрлүүгээ татаад миний хамар хэсэг рүү мөргөчихсөн. Тэгээд би гэмтлийн эмнэлэг орж зургийг нь авхуулахад хамар чинь цөмөрсөн, мурийлттай байна гэсэн. Хамарнаас өөр гэмтсэн зүйлгүй, хамар толгой дал хэсэгт өвдөж байна гэх мэдүүлэг.  /хх-ийн 6 дугаар тал/,

       2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр Б.Тгийн:..2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 09 цагт кино группын хуралтай байсан. Төмөрхуяг нь зургийн дарга хийдэг бөгөөд даалгасан ажилд удаа дараа хариуцлагагүй, гүйцэтгэл муутай ажилласан. Төмөрхуяг нь хэгжүүрхээд байсан, үүнээс болоод бид хоёр маргалдсан. Тэгээд би тухайн үед ууртай байсан тэгээд Төмөрхуягийг заамдаж аваад духаараа мөргөсөн. Тэгээд манай багийхан салгасан. Би хэсэг тайвшираад өөрийнхөн 90180404 гэсэн дугаарлуу нь 11 цаг өнгөрч байхад уучлаарай  гээд мессеж бичсэн. Тэгээд хоёр удаа залгахад утсаа аваагүй. Тухайн үед бид хоёр эрүүл байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 19-20 дугаар тал/,

       2.3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны  өдрийн 10613 дугаартай:..

       1. И.Төмөрхуягийн биед хамар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.

       2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна.

       3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

       4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,

       5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

           Шинжээч эмч Б.Даваасүрэн гэх дүгнэлт. /хавтаст хэргийн хх-ийн 14-15 дугаар тал/,

      Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

       3.1. Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас   /хх-ийн 32 дугаар тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 25 дугаар тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 10613 дугаар тал/, шүүх хуралд өмгөөлөгч авахгүй өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох тухай хүсэлт, хохирогч И.Төмөрхуягийн  Б.Тгаас нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэх бичгээр өгсөн хүсэлт зэргийг шинжлэн судлалаа.

Гэм буруугийн талаар:

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй, Эрүүгийн  хуулийг буруу  хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн  хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн  хүрээнд  явуулсан болно.

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

Шүүгдэгч Б.Т нь 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутагт байрлах “Эрхэт Монгол медиа” группын байранд хамт ажилладаг И.Төмөрхуягтай ажлын үл ойлголцлоор шалтаглан маргалдаж улмаар түүний нүүр тус газар нь толгойгоороо мөргөж биед нь хамар ясны хугарал бүхий эрүүл  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

         - хохирогч  И.Төмөрхуягийн:... Түвшинсанаа надруу чи юу гээд байгаа юм гэх зэргээр уурлаж эхэлсэн. Тэгэхээр нь би яагаад байгаа юм бэ гэхэд муу пацаан минь, чи ямар од юм бэ гээд хавирч унагаахыг оролдсон. Ажлын газрынхан бид хоёрыг болиулах гэсэн боловч Түвшинсанаа намайг заамдаж аваад өөрлүүгээ татаад миний хамар хэсэг рүү мөргөчихсөн. Тэгээд би гэмтлийн эмнэлэг орж зургийг нь авхуулахад хамар чинь цөмөрсөн, мурийлттай байна гэсэн. Хамарнаас өөр гэмтсэн зүйлгүй, хамар толгой дал хэсэгт өвдөж байна гэх мэдүүлэг.  /хх-ийн 6 дугаар тал/,

        - гэрчээр Б.Тгийн:..2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 09 цагт кино группын хуралтай байсан. Төмөрхуяг нь зургийн дарга хийдэг бөгөөд даалгасан ажилд удаа дараа хариуцлагагүй, гүйцэтгэл муутай ажилласан. Төмөрхуяг нь хэгжүүрхээд байсан, үүнээс болоод бид хоёр маргалдсан. Тэгээд би тухайн үед ууртай байсан тэгээд Төмөрхуягийг заамдаж аваад духаараа мөргөсөн. Тэгээд манай багийнхан салгасан...гэх мэдүүлэг. /хх-ийн 19-20 дугаар тал/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны  өдрийн 10613 дугаартай  дүгнэлт болон бичгийн  бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь хохирогчтой ажлын шалтгаанаас болж үл ойлголцон улмаар маргалдаж хохирогчийн нүүрэн тус газар нь толгойгоороо мөргөж биед нь гэмтэл учруулж байгаа нь гэм буруугийн  санаатай  үйлдэл  байна өөрөөр хэлбэл шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль  бус шинжтэй  болохыг  ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн  болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр хангалттай нотлогдож байх тул  Б.Тгийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч  Б.Тг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж  ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,  торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.   

 

Хохирогч И.Төмөрхуяг нь шүүгдэгч Б.Тгаас нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэж шүүхэд бичгээр хүсэлт гаргаж өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг  арилгасан байна гэж  шүүх үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Б.Т нь өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.

 

Хэрэгт эд мөрийн  баримтаар ирүүлсэн хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус  тус дурдаж  шийдвэрлэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

         ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Б.ТЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5. Шүүгдэгч  нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

    

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.БАТЖАРГАЛ