Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/49

 

 

 

 

 

  2022          01         07                                    2022/ШЦТ/49

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

    Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,  

 Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ,  улсын яллагч Н.Ням-Очир, шүүгдэгч Б.А /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

 Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ад холбогдох эрүүгийн “2111 00000 1285” дугаартай, 186/2022/0025/Э индекстэй хэргийг 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Төв аймагт төрсөн 30 настай халх, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, Баянзүрх дүүргийн хэрэглэгчдийг үйлчлэх төв-3 дуудлагын засварчин ажилтай, ам бүл 2 эхнэрийн хамт Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, 19-1338 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 792 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж, торгох ялаа бүрэн төлж дууссан, Б.А,

        Холбогдсон хэргийн талаар;

        Шүүгдэгч Б.А нь 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 20 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “АШУ” нэртэй ресторанд  иргэн М.Отгонбаатартай маргалдаж  улмаар түүний  толгойн тус газар нь архины шилээр цохиж түүний биед дагзны хуйханд шарх бүхий гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг:    Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

           1.1.Шүүгдэгч Б.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлгээ үнэн зөв өгсөн. Мэдүүлэг өгөхгүй гэв.

Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

         2.1.Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч М.Отгонбаатарын:..би “Ашу" ресторанд 2010 оноос одоог хүртэл зөөгчөөр ажиллаж байна. 2021 оны 10 дугаар сарын 20-ны өглөө би ажил дээр 09 цаг гэж ирээд ажил 17 цаг гэж тарсан. Ажлаа тараад манай ажлын Ганболд гэж тогооч “тогооч нарын баяр” гээд надад манай хоёр найз ирнэ. Тэр хоёрыг иртэл хамт суучихаач гэхээр нь зөвшөөрөөд Ганболд дэлгүүрээс 0,75 литртэй Хар чингис архи аваад дээрээс нь бид хоёр 2-3 татаад байж байтал Ганболдын найз гэж хоёр залуу орж ирсэн. Бид дөрөв хамт суугаад би ч архинаас бараг уугаагүй тэр гурав нөгөө архийг хувааж уусан. Архи дуусаж байх үед нөгөө гурав гадагшаа тамхилах гээд гарсан яваад очтол Аюуш гэж намайг зодсон залуу өөр ширээнд сууж.байсан манай захирлын найз хоёр ахтай маргалдаад байж байсан. Тэгэхээр нь би нөгөө хоёр ахад “Энэ манай тогоочийн найз байгаа юм” гээд салгаж аваад өөрийнх нь сууж байгаа ширээ рүү намайг цохидог залууг дагуулж яваад ширээн дээр очиход тэр залуу “ална тална” гээд орилоод байхаар нь би чи их согтсон байна. Харьж амар эсвэл тайван суу” гэж хэлсэн чинь тэр залуу шууд миний толгой руу ширээн дээр байсан Хар чингис нэртэй архины хоосон шилээр миний толгой руу 2 удаа цохисон. Хоёр дахь цохилт дээр нь архины шил хагарсан гэх мэдүүлэг./хх-ийн 8 дугаар тал/,

        2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Н.Ганболдын:..би Ард кино театрын хажууд байх Ашу ресторанд тогооч хийдэг. 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр тогооч нарын баяр болсон. Тэгээд баяраа 17 цаг өнгөрөөгөөд тэмдэглээд Отгонбаатар гээд манай ресторанд зөөгч хийдэг найзтайгаа 1 шил Хар чингис задлаад түүнийгээ ууж байгаад өөрийн гэр бүлийн найз Аюушийг дуудсан чинь “Ажлаа тараад очъё" гэсэн. Отгонбаатар бид хоёр архиа уугаад талдаа орж байх үед 19 цаг болж байх үед Аюуш хамт ажилдаг Дансрангийн хамт ирсэн. Тэгээд бид 4 үлдсэн тал архиа хувааж уугаад түүнийгээ дуусахаар нь Аюуш Дансран бид гурав гараад Аюуш Дансран хоёр надад баярын юм авч өгнө гээд Сиркл Кэй ороод нэг шил 1 литртэй “Жак данейлс” аваад эргээд манай ажил руу ороод Отгонбаатартай 4 үүлээ хувааж уусан. Би тэр Жак данейлсээс 2-3 татаад тасарсан байсан. Нэг сэрсэн чинь өөрийнхөө машин дотор эхнэр Баярцэцэгийн хамт ажлынхаа гадаа байж байсан. Эхнэрээс юу болсон талаар асуухад нөгөө Аюуш чинь Отгонбаатарыг архины шилээр цохиод хоорондоо муудалцсан. Яах гэж эд нартай нийлж архи уусан. Энэ хүмүүс чинь муудалцаад нэгнийхээ толгой тархийг хагалчихлаа шүү дээ гэх мэдүүлэг./ хх-ийн 13 дугаар тал/,

     2.3.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 10234 дугаартай:..

     1. М.Отгонбаатарын биед дагзны хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо.

     2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

     3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

     4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасан эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн  хөнгөн зэрэгт хамаарна.

     5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Б.Долгохмаа гэх дүгнэлт. /хх-ийн 20-21 дүгээр тал/,

      Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

     3.1. Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас             /хх-ийн 32 дугаар тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 25 дугаар тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын       27-ны өдрийн 10234 дугаартай дүгнэлт /хх-н 20-21 дүгээр тал/, шүүх хуралд өмгөөлөгч авахгүй өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох тухай хүсэлт, хохирогч М.Отгонбаатар нь Б.Ааас нэхэмжлэх зүйл, санал гомдолгүй гэж шүүхэд бичгээр өгсөн хүсэлт зэргийг шинжлэн судлалаа.

Гэм буруугийн талаар:

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй, Эрүүгийн  хуулийг буруу  хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн  хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн  хүрээнд  явуулсан болно.

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

Шүүгдэгч Б.А нь 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 20 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “АШУ” нэртэй ресторанд  иргэн М.Отгонбаатартай маргалдаж  улмаар түүний  толгойн тус газар нь архины шилээр цохиж түүний биед дагзны хуйханд шарх бүхий гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

- Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч М.Отгонбаатарын....архи дуусаж байх үед нөгөө гурав гадагшаа тамхилах гээд гарсан яваад очтол Аюуш гэж намайг зодсон залуу өөр ширээнд сууж.байсан манай захирлын найз хоёр ахтай маргалдаад байж байсан. Тэгэхээр нь би нөгөө хоёр ахад “Энэ манай тогоочийн найз байгаа юм” гээд салгаж аваад өөрийнх нь сууж байсан ширээн дээр аваап очиход тэр залуу “ална тална” гээд орилоод байхаар нь би чи их согтсон байна. Харьж амар эсвэл тайван суу” гэж хэлсэн чинь тэр залуу шууд миний толгой руу ширээн дээр байсан Хар чингис нэртэй архины хоосон шилээр миний толгой руу 2 удаа цохисон. Хоёр дахь цохилт дээр нь архины шил хагарсан гэх мэдүүлэг./хх-ийн 8 дугаар тал/,

           - Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Н.Ганболдын:..би тэр Жак данейлсээс 2-3 татаад тасарсан байсан. Нэг сэрсэн чинь өөрийнхөө машин дотор эхнэр Баярцэцэгийн хамт ажлынхаа гадаа байж байсан. Эхнэрээс юу болсон талаар асуухад нөгөө Аюуш чинь Отгонбаатарыг архины шилээр цохиод хоорондоо муудалцсан. Яах гэж эд нартай нийлж архи уусан. Энэ хүмүүс чинь муудалцаад нэгнийхээ толгой тархийг хагалчихлаа шүү дээ гэх мэдүүлэг./ хх-ийн 13 дугаар тал/,

            - Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч П.Дасрангийн...тэгж байгаад Аюуш ширээн дээр байсан Хар чингис архины шилээр Отгонбаатар гэх нөгөө танихгүй залуугийн толгойны ар хэсэгрүү цохисон. Тухайн үед би далайхаар нь боль гэхийн завдалгүй цохиод авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар тал/

           - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 10234 дугаартай дүгнэлт болон бичгийн  бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь хохирогчийг ямар нэг шалтгаангүйгээр толгойн тус газар нь архины шилээр цохиж гэмтэл учруулж байгаа нь гэм буруугийн  санаатай  үйлдэл  байна өөрөөр хэлбэл шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль  бус шинжтэй  болохыг  ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн нь  хохирогч, гэрч нарын мэдүүлгээр  нотлогдож байна.

Шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Аийг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж Б.Аид нийтийн ашиг сонирхолд тустай  ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэх байдлаар цээрлүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж  шүүх үзлээ.

Ингээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Б.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 650 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоов. 

Шүүхээс шүүгдэгч Б.Аийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

Хохирогч М.Отгонбаатар нь гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтийг шүүхэд  бичгээр гаргаж өгсөн байх тул  шүүх шүүгдэгчийг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, учруулсан хор уршигийг арилгасан байна гэж үзлээ.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

        ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.АЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан   “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аийг 650 /зургаан зуун тавин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай.                    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч  нь урьд цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

             

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             С.БАТЖАРГАЛ