Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/62

 

 

 

 

 

  2022        01        13                                  2022/ШЦТ/62

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

    Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,  

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ,  улсын яллагч Д.Ундармаа, шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Г.Өсөхбаяр, нарыг оролцуулан шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

 Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заансаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Б-д холбогдох эрүүгийн “1911 02992 0933” дугаартай, 186/2022/0033/Э индекстэй хэргийг 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1984 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, тогооч мэргэжилтэй, ам бүл 2, эхийн  хамт Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо 8а-15 тоотод оршин суух бүртгэлтэй,

 - урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2000 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 282 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дугаар зүйлийн 2, 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 capын хугацаагаар хорих ял шийтгүүлж түүнийг биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 291 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 capын хугацаагаар баривчлах ял,

- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 213 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял,

-  Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 892 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 11 дугаартай захирамжаар ялаас өршөөн хэлтрүүлсэн,

- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн  2019/ШЦТ/840 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2000 нэгж буюу 2,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн ба уг ялаа эдэлж дуусаагүй байсан,  Г.Б,

          Холбогдсон хэргийн талаар:

           Шүүгдэгч  Г.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 12-ны орой 20 цаг 30 минутын орчим Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд-Инн” ресторанаар үйлчлүүлж байсан Ш.Доржхандын эзэмшлийн Самсунг жи-5 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 230.000 төгрөгийн хохирол учруулж дээрэмдэх,

           - 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 16 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” олон улсын худалдааны төвөөс “Тэнгэр худалдааны төвийн “Петровис” хүртэл газарт  96-86 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчих үедээ уг тээврийн хэрэгслийн урд байсан хохирогч Б.Алтанцэцэгийн эзэмшлийн гар утасны гэр дотроос “Хаан” банкны картыг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 470.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах,

            - Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдөр “Ком тавилга” гэх нэртэй үйлдвэрээс хохирогч С.Бямбацэрэнгийн өмчлөлийн “Мимакс” загварын гар утсыг “утсаар чинь яриад өгье” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар авч хохирогчид 390,000 төгрөгийн хохирол учруулж залилах,

             - Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдөр тухайн үйлдвэрт байрлаж үйл ажиллагаа явуулдаг “Лаунж дотроос том гарын мөнгөн аяга 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, “Жакданиелс” гэх нэртэй виски 2 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч С.Бямбацэрэнд 542.798 төгрөгийн хохирол учруулан, хулгайлах,  

            - Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “МБМ” гэх нэртэй хүнсний дэлгүүрийн лангуунаас 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр А.Алтаншагайн 400.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэгт  тус тус холбогджээ.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

           1.1.   Шүүгдэгч  Г.Б  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлгээ үнэн зөв өгсөн. Мэдүүлэг өгөхгүй гэв.

           Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

          2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ш.Доржхандын:...2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр орой 18 цагийн орчимд манай найз болох Ганболд бид хоёр Улсын их дэлгүүрийн зүүн талд байрлах “Grand inn” гэсэн нэртэй ресторанд орж 1 шил архи ууж сууж байхад манай хажуу талд сууж байсан 40 орчим насны үл таних эрэгтэй ирж суугаад Ганболдыг таныг би танин гэсэн. Тэгсэн чинь Ганболд нь тэр хүнд  би чамайг танихгүй гэсэн ба улмаар хоорондоо маргалдсан. Тэр эрэгтэй би Шангрилагийн 23 давхарт тогооч хийдэг гээд Ганболдтой хэсэг ярилцаж байгаад явсан. Миний гар утасны цэнэг дууссан байхаар нь би текэн дээр очиж цэнэглүүлж утсанд цэнэг орохыг хүлээгээд утсаа барьж зогсож байхад хажууд Ганболд ирээд явъя гэхээр нь би хүнтэй ярих гээд утсанд цэнэг орохыг хүлээж байсан. Ингээд зогсож байхад нөгөө 40 орчим насны залуу хажууд ирж Ганболдтой ярилцаж зогсож байсан. Нэг мэдсэн чинь Ганболд байхгүй явсан байсан. Тэр залуу миний хажууд ирээд хоёулаа гарья гээд миний гараас татсан. Тэгэхээр нь би танихгүй хүнтэй явахгүй гээд маргалдаж байхад миний гар утсыг гараас маань булааж аваад гараад явсан. Тэгээд би тэр хүний араас нь гарсан чинь зам гараад байрлуу тойрч явж байсан ба араас нь очсон чинь байрны орцонд зогсож байсан. Би утсаа авья гэхэд хоёулаа буудал орье гэсэн. Би утсаа авахын тулд хоёулаа хамт архи ууяа гэсэн, тэр хавьд 2 охин явж байхад би гар утсаа булаалгачихлаа надад туслаач гэсэн чинь тэр хоёр охин айгаад байна гээд явчихсан. Тэгээд би тэр залуугаас гар утсаа нэхсэн чинь өгөхгүй, цохиод унагаана шүү гээд явчихсан. Тэгээд би айгаад үлдсэн ба тэр залуу байрнуудын завсраар явж алга болсон  гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас, 35 дугаар тал/,

 2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Алтанцэцэгийн:...2020 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн 11 цагийн үед үнэгүй.тп сайтад зар тогооч ажилд авна гэсэн зар тавьсан. Тэгээд зарын дагуу Баттулга гэх залуу залгаад тогоочоор ажилд орох гэсэн юм гэхээр нь би маргааш нь Нарантуул зах дээр ирээд уулзахаар тохиролцсон. Тэгсэн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 13 цагийн үед Баттулгын дугаарлуу би залгаад 14 цагийн үед Нарантуул олон улсын худалдааны төвийн 35 дугаар павилон дээр уулзахаар тохиролцсон. Тэгээд би тэндээ очтол байхгүй байхаар нь би яваад өгсөн. Тэгсэн удалгүй надруу нэг танихгүй дугаар залгахаар нь би утсаа автал 140 дүгээр лангууны хүний утсаар ярьж байна, та энд хүрээд ир гэж хэлэхээр нь би яваад очсон. Тэгээд бид хоёр ар талын лангуу дээрээс 37,000 төгрөгийн гүйлгээ  хийгээд хаан банкны картаа гар утасны карт хийдэг гэрэнд машин руугаа юм аа зөөгөөд яваад өгсөн. Тэгээд машиндаа ороод юмаа хийгээд би жолоогоо бариад Нарантуул худалдааны төвөөс гарсан. Тэгээд Тэнгэр худалдааны төвийн Петровис бинзен колонк дээр ирээд бинзен хийх гэтэл миний карт байхгүй байхаар нь би хаячихсан гэж бодсон. Тэгээд би шууд ажилруугаа яваад авсан бараагаа буулгаад буцаагаад Баянзүрх хүнсний зах ороод жаахан юм авах гэтэл миний картнаас 470,000 төгрөг Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Хорго хотхоны Хаан банкны 507 дугаар АТМ-ээс мөнгө хасагдсан мессеж ирсэн. Тэгээд нөгөө тогоочоор ажил орсон Баттулга гэх залууг ажил дээрээ газын пелитик угсархаар үлдээсэн чинь Баттулга тамхи аваад ирье гэж хэлээд ажил дээрээс гараад явчихсан байсан...Баттулга гэх залуугийн хажууд бараа бүтээгдэхүүн авсан тул нууц дугаараа хэлсэн. Би гар утсаа автомашины голын хайрцагны ундаа хийдэг хэсэгт ил босгоод тавьсан  гэх мэдүүлэг. /2 дугаар хавтас, 31 дүгээр тал/,

           2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч С.Бямбацэрэнгийн:.. 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр өгсөн “...2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 09 цагийн үед ажил дээр цуглараад ажил хийсэн. Баттулга манай компанид тогооч хийдэг юм, тэр өдөр Баттулга өглөөний хоолоо хийчихээд өдрийн хоолны материал Хүчит Шонхор захаас авахаар надтай ярилцаад хамт явахаар болсон. Удалгүй Баттулга Бэлх зах дээрээс кофены материал авна гээд жолооч Даваасүрэнтэй хамт явсан, Бэлх зах дээр очоод Баттулга Даваасүрэнг буцаагаад явуулсан байсан. Тэр өдөр Баттулга ирэхгүй удаад байсан болохоор Баттулгад явж байсан миний гар утас, өөрийнхөн гар утас залгахад удахгүй очлоо гээд алга болсон...Баттулга Ком тавилга ХХК-д тогооч ажилтай байсан, хэрэг гарах өдөр Баттулга манай компанид 1 cap гаруй ажиллаж байсан...Баттулга эхлээд 2 удаа хүнтэй яриад өгье гээд миний гар утсыг аваад буцаагаад өгсөн. Тэгээд 3 дахь удаа миний гар утсаар хүнтэй яриад өгье гэхэд нь би юм бодолгүй гар утсаа Баттулгад өгсөн...Ком тавилга ХХК дотроо лаунж, тавилгын үйлдвэр 2 байдаг. Баттулга лаунж дээр байсан 2 ширхэг мөнгөн аяга, нэг нь их гарын мөнгөн аяга нөгөө нь дунд гарын мөнгөн аяга байсан. Тэндээс Жак Даниелс 1л виски 2 ширхэг, бэлнээр 200,000 төгрөг алга болсон байсан...200,000 төгрөгийг 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр гар утас алга болсон үед мэдсэн, 2 мөнгөн аяга болон виски алга болсныг 2-3 хоногийн дараа Лаунж дээр хүн хүлээн авалт хийгээд, худалдан авсан виски гаргаж өгөх гэхэд алга болсон байсан. Виски алга болсныг мэдээд мөнгөн аяга байгаа эсэхийг шалгахад байхгүй болсон байсан...Компанид учирсан хохирол Баттулгаас гаргуулан авмаар байна гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, 169 дүгээр тал/,

           2.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч А.Алтаншагайн:..Тэгээд би лангуун дээр архийг авч өгөх гээд цаашаа явж байх хооронд лангуун дээр байсан 400.000 төгрөгийг хулгайлаад явсан байсан...Тухайн мөнгө нь 2021 оны 06 сарын 28, 29-ний өдрийн орлого байсан. Бараа худалдаж авах гээд касс дээр ил тавьсан байсан...Тухайн залуу нь 40 орчим настай, ойролцоогоор 180см өндөртэй, халимаг үстэй, бараан өнгийн өмд, хар хөх өнгийн хавар намрын куртек, хар өнгийн пүүз, цэнхэр өнгийн амны хаалттай залуу байсан гэх мэдүүлэг. /2 дугаар хавтас, 7-8 дугаар тал/,

           2.5. Хөрөнгийн үнэлгээний 2019 оны 11 дүгээр сарын 15-ны зах зээлийн үнэлгээгээр нийт 230,000 /хоёр зуун гучин мянган/ төгрөгөөр үнгэлсэн үнэлгээ. /1 дүгээр хавтас, 39-40 дүгээр тал/,

2.6. Хөрөнгийн үнэлгээний 2020 онд худалдан авсан mi max маркийн rap утас нь 390.000 төгрөг, 2018 онд худалдан авсан том гарын мөнгөн аяга 250,000 төгрөг, 2018 онд худалдан авсан дунд гарын мөнгөн аяга 120,000 төгрөг, Jack daniels виски нь 172,798 төгрөгөөр тус тус үнэлэгдэв. Дээрх үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 932,798 /есөн зуун гучин хоёр мянга долоон зуун ерэн найман/ төгрөгөөр үнэлсэн дүгнэлт. / 1 дүгээр хавтас,185-186 дугаар тал/,

           Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

            3.1. Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас   /1 дүгээр хавтас, 36 дугаар тал/, иргэний үнэмлэхний лавлагаа /1дүгээр хавтас, 134 дүгээр тал/, Хөрөнгийн үнэлгээний дүгнэлтүүд /1 дүгээр хавтас 39-40 дүгээр тал, 1 дүгээр хавтас, 185-186 дугаар тал/ зэрэг баримтуудыг шинжлэн судлалаа.

Гэм буруугийн талаар:

 

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй, Эрүүгийн  хуулийг буруу  хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн  хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн  хүрээнд  явуулсан болно.

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.     

-Шүүгдэгч  Г.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 12-ны орой 20 цаг 30 минутын орчим Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд-Инн” ресторанаар үйлчлүүлж байсан Ш.Доржхандын эзэмшлийн Самсунг жи-5 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 230.000 төгрөгийн хохирол учруулж дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

хохирогч Ш.Доржхандын:...2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр орой 18 цагийн орчимд манай найз болох Ганболд бид хоёр Улсын их дэлгүүрийн зүүн талд байрлах “Grand inn” гэсэн нэртэй ресторанд орж 1 шил архи ууж сууж байхад манай хажуу талд сууж байсан 40 орчим насны үл таних эрэгтэй ирж суугаад Ганболдыг таныг би танин гэсэн. Тэгсэн чинь Ганболд нь тэр хүнд  би чамайг танихгүй гэсэн ба улмаар хоорондоо маргалдсан. Тэр эрэгтэй би Шангрилагийн 23 давхарт тогооч хийдэг гээд Ганболдтой хэсэг ярилцаж байгаад явсан. Миний гар утасны цэнэг дууссан байхаар нь би текэн дээр очиж цэнэглүүлж утсанд цэнэг орохыг хүлээгээд утсаа барьж зогсож байхад хажууд Ганболд ирээд явъя гэхээр нь би хүнтэй ярих гээд утсанд цэнэг орохыг хүлээж байсан. Ингээд зогсож байхад нөгөө 40 орчим насны залуу хажууд ирж Ганболдтой ярилцаж зогсож байсан. Нэг мэдсэн чинь Ганболд байхгүй явсан байсан. Тэр залуу миний хажууд ирээд хоёулаа гарья гээд миний гараас татсан. Тэгэхээр нь би танихгүй хүнтэй явахгүй гээд маргалдаж байхад миний гар утсыг гараас маань булааж аваад гараад явсан. Тэгээд би тэр хүний араас нь гарсан чинь зам гараад байрлуу тойрч явж байсан ба араас нь очсон чинь байрны орцонд зогсож байсан. Би утсаа авья гэхэд хоёулаа буудал орье гэсэн. Би утсаа авахын тулд хоёулаа хамт архи ууяа гэсэн, тэр хавьд 2 охин явж байхад би гар утсаа булаалгачихлаа надад туслаач гэсэн чинь тэр хоёр охин айгаад байна гээд явчихсан. Тэгээд би тэр залуугаас гар утсаа нэхсэн чинь өгөхгүй, цохиод унагаана шүү гээд явчихсан. Тэгээд би айгаад үлдсэн ба тэр залуу байрнуудын завсраар явж алга болсон  гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас, 35 дугаар тал/,

- “Дамно” ХХКомпаний хөрөнгийн үнэлгээний тайлан /1 дүгээр хавтаст хэргийн 39 дүгээр тал/ болон шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлж байгаа мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн  бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирогч эд зүйлээ дээрэмдүүлж хохирсныг, шүүгдэгч хохирсон иргэний эд хөрөнгийг илээр,  хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч явсныг шүүгдэгч, хохирогч хэн аль нь зөрүүгүй мэдүүлсэн  мэдүүлэг зэрэг үйл баримтуудыг агуулж байх, шүүгч энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой  нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэлээр үнэлж  үнэн зөв гэж үзсэн болно.

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар иргэний өмчлөлд байгаа эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, шунахайн сэдэлтээр өөрийн эзэмшил болгож бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулж буй Г.Бын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг  илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

 

2. Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “МБМ” гэх нэртэй хүнсний дэлгүүрийн лангуунаас 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр А.Алтаншагайн 400.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

- хохирогч А.Алтаншагайгийн:...тэгээд би лангуун дээр архийг авч өгөх гээд цаашаа явж байх хооронд лангуун дээр байсан 400.000 төгрөгийг хулгайлаад явсан байсан...Тухайн мөнгө нь 2021 оны 06 сарын 28, 29-ний өдрийн орлого байсан. Бараа худалдаж авах гээд касс дээр ил тавьсан байсан...Тухайн залуу нь 40 орчим настай, ойролцоогоор 180см өндөртэй, халимаг үстэй, бараан өнгийн өмд, хар хөх өнгийн хавар намрын куртек, хар өнгийн пүүз, цэнхэр өнгийн амны хаалттай залуу байсан гэх мэдүүлэг. /2 дугаар хавтас, 7-8 дугаар тал/,

- Г.Бн гэрчээр мэдүүлэхдээ:...2021 оны 06 дугаар сарын 30-ны орой 20 цагийн үед Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, МБМ нэртэй дэлгүүрт таньдаг хүнээр дамжуулан дансаар мөнгө шилжүүлэн 0,33 грамын  “Хараа” нэртэй архи авсан тухайн дэлгүүрийн худалдагч архи авч өгөх гээд цаашаа явах үед лангуун дээр байсан хавчаараар хавчсан байсан бэлэн мөнгийг  аваад өмдний халаасандаа хийгээд архиа аваад явсан...мөнгөн  дэвсгэртүүд нийлээд 400000 төгрөг байсан...би  буруугаа хүлээж байна, хохирлыг төлж барагдуулна гэжээ../2 дугаар хавтаст хэргийн 16 дугаар тал/ камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл / 1дүгээр хавтаст хэргийн 243-244 дүгээр тал/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс хэргээ хүлээн мэдүүлж байгаа мэдүүлэг бусад бичгийн  бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна

Хохирогч эд зүйлээ хулгайд алдаж хохирсныг, шүүгдэгч хохирсон иргэний хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч явсныг шүүгдэгч, хохирогч хэн аль нь зөрүүгүй мэдүүлсэн  мэдүүлэг, камерын бичлэг зэрэг үйл баримтуудыг агуулж байх, шүүгч энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой  нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэлээр үнэлж  үнэн зөв гэж үзсэн болно.

Шүүгдэгч  Г.Б нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авч, шунахайн сэдэлтээр өөрийн эзэмшил болгож  буй дээрхи үйлдэл нь хохирогчоос архи худалдаж авахаар шалтаглан улмаар хохирогчийг цааш лангууруугаа явж  архи авчрах хооронд лангуун дээр байсан 400.000 төгрөгийг нууцаар авч  бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулж буй шүүгдэгчийн дээрхи гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

 

            3. 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 16 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” олон улсын худалдааны төвөөс “Тэнгэр худалдааны төвийн “Петровис” хүртэл газарт  96-86 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчих үедээ уг тээврийн хэрэгслийн урд байсан хохирогч Б.Алтанцэцэгийн эзэмшлийн гар утасны гэр дотроос “Хаан” банкны картыг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 470.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь :

- хохирогч Б.Алтанцэцэгийн:...2020 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн 11 цагийн үед үнэгүй.тп сайтад зар тогооч ажилд авна гэсэн зар тавьсан. Тэгээд зарын дагуу Баттулга гэх залуу залгаад тогоочоор ажилд орох гэсэн юм гэхээр нь би маргааш нь Нарантуул зах дээр ирээд уулзахаар тохиролцсон. Тэгсэн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 13 цагийн үед Баттулгын дугаарлуу би залгаад 14 цагийн үед Нарантуул олон улсын худалдааны төвийн 35 дугаар павилон дээр уулзахаар тохиролцсон. Тэгээд би тэндээ очтол байхгүй байхаар нь би яваад өгсөн. Тэгсэн удалгүй надруу нэг танихгүй дугаар залгахаар нь би утсаа автал 140 дүгээр лангууны хүний утсаар ярьж байна, та энд хүрээд ир гэж хэлэхээр нь би яваад очсон. Тэгээд бид хоёр ар талын лангуу дээрээс 37,000 төгрөгийн гүйлгээ  хийгээд хаан банкны картаа гар утасны карт хийдэг гэрэнд машинруугаа юм аа зөөгөөд яваад өгсөн. Тэгээд машиндаа ороод юмаа хийгээд би жолоогоо бариад Нарантуул худалдааны төвөөс гарсан. Тэгээд Тэнгэр худалдааны төвийн Петровис бинзен колонк дээр ирээд бинзен хийх гэтэл миний карт байхгүй байхаар нь би хаячихсан гэж бодсон. Тэгээд би шууд ажилруугаа яваад авсан бараагаа буулгаад буцаагаад Баянзүрх хүнсний зах ороод жаахан юм авах гэтэл миний картнаас 470,000 төгрөг Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, “Хорго” хотхоны Хаан банкны 507 дугаар АТМ-ээс мөнгө хасагдсан мессеж ирсэн. Тэгээд нөгөө тогоочоор ажил орсон Баттулга гэх залууг ажил дээрээ газын пелитик угсархаар үлдээсэн чинь Баттулга тамхи аваад ирье гэж хэлээд ажил дээрээс гараад явчихсан байсан...Баттулга гэх залуугийн хажууд бараа бүтээгдэхүүн авсан тул нууц дугаараа хэлсэн. Би гар утсаа автомашины голын хайрцагны ундаа хийдэг хэсэгт ил босгоод тавьсан  гэх мэдүүлэг. /2 дугаар хавтас, 31 дүгээр тал/,

            - камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 71-73 дугаар тал/

            - “Хаан” банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2 дугаар хавтаст хэргийн 81 дүгээр тал/ болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгчээс хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн  бусад нотлох  баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хохирогч “виза” картаа хулгайд алдаж хохирсныг, шүүгдэгч хохирсон иргэний хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч явсныг шүүгдэгч, хохирогч хэн аль нь зөрүүгүй мэдүүлсэн  мэдүүлэг, камерын бичлэг зэрэг үйл баримтуудыг агуулж байх, шүүгч энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой  нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэлээр үнэлж  үнэн зөв гэж үзсэн болно.

Шүүгдэгч нь бусдын өмчлөлд буй виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авч, шунахайн сэдэлтээр өөрийн эзэмшил болгож, улмаар уг картнаас “АTM”-ээс бэлнээр 470.000 төгрөгийг гаргаж авч бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулж буй Г.Баттулгын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

 

            4. Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдөр “Ком тавилга” гэх нэртэй үйлдвэрээс хохирогч С.Бямбацэрэнгийн өмчлөлийн “Мимакс” загварын гар утсыг “утсаар чинь яриад өгье” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар авч хохирогчид 390,000 төгрөгийн хохирол учруулж залилах, мөн Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдөр тухайн үйлдвэрт байрлаж үйл ажиллагаа явуулдаг “Лаунж дотроос том гарын мөнгөн аяга 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, “Жакданиелс” гэх нэртэй виски 2 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч С.Бямбацэрэнд 542.798 төгрөгийн хохирол учруулан, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

            - хохирогч С.Бямбацэрэнгийн:...2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр өгсөн “...2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 09 цагийн үед ажил дээр цуглараад ажил хийсэн. Баттулга манай компанид тогооч хийдэг юм, тэр өдөр Баттулга өглөөний хоолоо хийчихээд өдрийн хоолны материал Хүчит Шонхор захаас авахаар надтай ярилцаад хамт явахаар болсон. Удалгүй Баттулга Бэлх зах дээрээс кофены материал авна гээд жолооч Даваасүрэнтэй хамт явсан, Бэлх зах дээр очоод Баттулга Даваасүрэнг буцаагаад явуулсан байсан. Тэр өдөр Баттулга ирэхгүй удаад байсан болохоор Баттулгад явж байсан миний гар утас, өөрийнхөн гар утас залгахад удахгүй очлоо гээд алга болсон...Баттулга Ком тавилга ХХК-д тогооч ажилтай байсан, хэрэг гарах өдөр Баттулга манай компанид 1 cap гаруй ажиллаж байсан...Баттулга эхлээд 2 удаа хүнтэй яриад өгье гээд миний гар утсыг аваад буцаагаад өгсөн. Тэгээд 3 дахь удаа миний гар утсаар хүнтэй яриад өгье гэхэд нь би юм бодолгүй гар утсаа Баттулгад өгсөн...Ком тавилга ХХК дотроо лаунж, тавилгын үйлдвэр 2 байдаг. Баттулга лаунж дээр байсан 2 ширхэг мөнгөн аяга, нэг нь их гарын мөнгөн аяга нөгөө нь дунд гарын мөнгөн аяга байсан. Тэндээс Жак Даниелс 1л виски 2 ширхэг, бэлнээр 200,000 төгрөг алга болсон байсан...200,000 төгрөгийг 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр гар утас алга болсон үед мэдсэн, 2 мөнгөн аяга болон виски алга болсныг 2-3 хоногийн дараа Лаунж дээр хүн хүлээн авалт хийгээд, худалдан авсан виски гаргаж өгөх гэхэд алга болсон байсан. Виски алга болсныг мэдээд мөнгөн аяга байгаа эсэхийг шалгахад байхгүй болсон байсан...Компанид учирсан хохирол Баттулгаас гаргуулан авмаар байна гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, 169 дүгээр тал/,

            - “Дамно” ХХКомпаний хөрөнгийн  үнэлгээний тайлан / 1дүгээр хавтаст хэргийн 185-186 дугаар тал/

 

  Хохирогч эд зүйлээ хулгайд алдаж хохирсныг, шүүгдэгч хохирсон иргэний хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч явсныг, мөн хохирогчийг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг авч явсан талаар шүүгдэгч, хохирогч хэн аль нь зөрүүгүй мэдүүлсэн  мэдүүлэг, камерын бичлэг зэрэг үйл баримтуудыг агуулж байх, шүүгч энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой  нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэлээр үнэлж  үнэн зөв гэж үзсэн болно.

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар шүүгдэгч Г.Б нь бусдын өмчлөлд байгаа том гарын мөнгөн аяга 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, “Жакданиелс” гэх нэртэй виски 2 ширхэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авч, мөн “Мимакс” загварын гар утсыг “утсаар чинь яриад өгье” гэж  хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг авч, шунахайн сэдэлтээр өөрийн эзэмшил болгож бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулж буй  дээрхи Г.Баттулгын  гэм буруугийн санаатай үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” “залилах” гэмт хэргийн шинжүүдийг бүрэн агуулж байна.

 

 Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Г.Өсөхбаяр нар нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүйг дурьдах нь зүйтэй байна.

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Г.Баттулгыг  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг,  бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийг, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож  бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж  шүүх дүгнэв. 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан бөгөөд мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүд нь нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй хийснээр гэмт хэрэгт тооцогдох хэлбэрийн бүрэлдэхүүнтэй  гэмт хэрэг бөгөөд  Г.Баттулгын  дээрхи гэм буруутай үйлдлүүдийн улмаас хохирогч Ш.Доржхандад 230.000 төгрөгийн, Б.Алтанцэцэгт 470.000 төгрөгийн, С.Бямбацэрэнд 932.798 төгрөгийн, А.Алтаншагайд 400.000 төгрөгийг хохирлыг учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан “Дамно” ХХКомпаний хөрөнгийн үнэлгээний тайлан болон хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Б нь бусдад учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан хохирогч нар гомдол, саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтүүдийг мөрдөн шалгах ажиллагааны явцад бичгээр гаргаж өгсөн  байх тул шүүгдэгчийг  бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан байна гэж  шүүх  үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж ял оногдуулахдаа хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж  шүүгдэгч Г.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  7 /долоон/ сарын хугацаагаар хорих ял, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 /долоон/ сарын хугацаагаар хорих ял, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт 1 /нэг/ жил, 8 /найм/ сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй  байна.

Шүүгдэгч Г.Б нь урьд 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн  анхан шатны  шүүхийн 2019/ШЦТ/840 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлжээ.

Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2-д заасан “ үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй “ гэж  хуульчилжээ.

Иймд шүүхээс Г.Бын өмнөх шийтгэх  тогтоолоор оногдуулсан торгох ялаас эдлээгүй үлдсэн 1.000.000 төгрөгийн торгуулийн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хорих ялаар сольж,  энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ял дээр нэмж нэгтгэн шийдвэрлэх нь шүүгдэгчийн эрх зүйн  байдлыг  дордуулахаар  байх тул  Эрүүгийн  хуулийн  ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тусад нь эдлүүлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг CD-ийг хэрэгт хавсаргах, шүүгдэгчийн цагдан хоригдсон 103 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулсан тооцож шүүгдэгчийг  бусдад төлөх төлбөргүй болохыг тус  тус дурдаж  шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

         ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах ” гэмт хэргийг,  мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх” гэмт хэргийг, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож  бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах”  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Г.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 /долоон/ сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 /долоон/ сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих  ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд  оногдуулсан хорих ялыг  нэмж нэгтгэн 1 /нэг/ жил, 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд  оногдуулсан 1 /нэг/ жил 10 /арван/ сар 4 /дөрөв/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дах хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Бын цагдан хоригдсон 105 /нэг зуун тав/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Эрүүгийн  хуулийн  ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд өмнөх  шийтгэх тогтоолоор оногдуулсан торгуулийн ялыг тусад нь эдлүүлсүгэй.

 

7. Шүүгдэгч Г.Б нь бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 2 ширхэг CD-ийг хэргийн хугацаа дуусах хүртэл хугацаагаар хадгалсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             С.БАТЖАРГАЛ