Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 13 өдөр

Дугаар         2022/ШЦТ/64

 

 

 

 

 

  2022        01        13                                   2022/ШЦТ/64

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,  

 Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ,  улсын яллагч Б.Сод-Эрдэнэ, шүүгдэгч Ц.Ж /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

 Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Жд холбогдох эрүүгийн “2111 00000 1364” дугаартай, 186/2022/0038/Э индекстэй хэргийг 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1994 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Барилгын туслах ажилтан ажил хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 84-210 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд Хан-Уул, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 227 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 113  дугаар зүйлийн 113.3 дахь хэсэг, 126 дугаар зүйлийн 126.2 дахь хэсгийн 126.2.1, 126.2.3, 126.2.4 дахь хэсэг, 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт зааснаар 12 жилийн ял шийтгүүлж байсан, ялаа эдлэж дууссан, Ц.Ж,

        Холбогдсон хэргийн талаар:

         Шүүгдэгч Ц.Жт нь 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, 511в тоотоос Б.Азжаргалын 325.000 төгрөгний үнэлгээ бүхий Самсунг А-50 загварын гар утсыг,  Б.Ариунзаяагийн 774.600 төгрөгний үнэлгээ бүхий Самсунг А-52 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах  гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

1.1.Шүүгдэгч Ц.Ж нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэгээ үнэн зөв өгсөн. Мэдүүлэг өгөхгүй гэв.

Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Азжаргалын:...2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 18 цагийн үед Жамъянцогт хүнтэй гар утсаараа яриад яваад байсан ба миний бие ядраад байхаар нь унтаад өгсөн. Тэгээд тухайн өдрийн 22 цагийн үед сэрэхэд миний Самсунг А-52 маркийн гар утас, Ариунзаяагийн Самсунг А-50 маркийн гар утас, Галнүдэнгийн маркийг нь мэдэхгүй гар утас алга болчихсон байсан. Тухайн үед Жамъянцогт гараад явчихсан байсан бөгөөд бид нар алга болсон гар утсаа гэртээ зөндөө хайсан. Ингээд тухайн өдрөөс хойш 2-3 хоногийн дараа Жамъянцогттой гэрт нь уулзсан ба Жамъянцогт бид нарт хандан “... би гар утаснуудыг чинь авчихсан юм аа. Та хэдийг унтаж байх хойгуур гадаа гарчихаад гэрлүү чинь ороод ил байсан та гурвын гар утсыг авчихсан юм” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь одоо миний гар утас хаана байгаа юм бэ? гэж асуухад “гар утсыг чинь зарчихсан” гэж хэлсэн бөгөөд яг хаана, хэнд зарсан гэдгээ хэлээгүй. Сүүлд Жамъянцогтын эхнэр Галнүдэнтэй ярихад "гар утас алдсан өдрийн маргааш нь Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Теди худалдааны төвийн гадна талбайд гар дээрээс наймаа эрхэлдэг ченж нарт аваачиж зарсан гэж надад хэлсэн” гэж байсан. 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр миний бие ажпын найз болох Галнүдэн, Галнүдэнгийн нөхөр Жамъянцогт, Азжаргал нартай цуг Азжаргалын гэр болох Зурагтын шинэ эцсийн автобусны буудлын тэр хавьд байрлалтай хашаа байшинд очиж уулзацгаасан юм. Тухайн үед бид нар тэдний гэрт нь 0.75 литрийн агууламжтай Хараа нэртэй архи хувааж ууцгаасан. Тэгээд миний бие жоохон ядраад байхаар нь хэвтсэн чинь унтчихсан байсан бөгөөд удалгүй сэрээд өөрийнхөө гар утсаар ярих гээд хайтал алга болчихсон байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 5-7, 8-10 дугаар тал/,

2.2.Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Л.Галнүдэнгийн:...тэгээд тухайн шилтэй архийг уучихаад миний бие ядраад байхаар нь унтчихсан ба 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 01 цагийн үед сэрээд Азжаргал болон Ариунзаяа нарын гар утас нь алга болчихсон байсан. Тухайн үед гэрт Жамъянцогт байхгүй гараад явчихсан байсан. Хэд хоногийн дараа Жамъянцогттой уулзаад “Азжаргал, Ариунзаяа нарын гар утас нь яасан юм бэ? гэж асуухад “би сайн санахгүй байна. Өөрийнхөө гар утастай та нарын гар утсыг аваад гарсан шиг санаад байна. Хаана хоносноо сайн санахгүй байна. Байрны орцонд хоносон юм шиг байна гэх мэдүүлэг. /хх-ийн 11-14, 19-20 дугаар тал/,

2.3. Дамно” ХХК-ийн Самсунг А-50 маркийн гар утсыг 325.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 21-23 дүгээр тал/,

2.4.“Дамно”ХХК-ийн Самсунг А-52 маркийн гар утсыг 774,600 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 24-26 дугаар тал/,

           Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

3.1. Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас   /хх-ийн  40 дүгээр тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 37 дугаар тал/, Дамно” ХХК-ийн Самсунг А-50 маркийн гар утсыг 325.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 21-23 дүгээр тал/, “Дамно”ХХК-ийн Самсунг А-52 маркийн гар утсыг 774,600 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан  /хх-ийн 24-26 дугаар тал/, шүүх хуралд өмгөөлөгч авахгүй өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох тухай хүсэлт зэргийг шинжлэн судлалаа.

Гэм буруугийн талаар:

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй, Эрүүгийн  хуулийг буруу  хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн  хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн  хүрээнд  явуулсан болно.

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

Шүүгдэгч Ц.Ж нь 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, 511в тоотоос Б.Азжаргалын 325.000 төгрөгний үнэлгээ бүхий Самсунг А-50 загварын гар утсыг,  Б.Ариунзаяагийн 774.600 төгрөгний үнэлгээ бүхий Самсунг А-52 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

- хохирогч Б.Азжаргалын:...ингээд тухайн өдрөөс хойш 2-3 хоногийн дараа Жамъянцогттой гэрт нь уулзсан ба Жамъянцогт бид нарт хандан “... би гар утаснуудыг чинь авчихсан юм аа. Та хэдийг унтаж байх хойгуур гадаа гарчихаад гэрлүү чинь ороод ил байсан та гурвын гар утсыг авчихсан юм” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь одоо миний гар утас хаана байгаа юм бэ? гэж асуухад “гар утсыг чинь зарчихсан” гэж хэлсэн…гэх мэдүүлэг. /хх-ийн 5-7, 8-10 дугаар тал/,

- хохирогч Б.Ариунзаяагийн:...тус өдрийн 18 цаг өнгөрч байхад Галнүдэнгийн нөхөр гэх залуу тэдний гэрээс гарч явсан бөгөөд араас нь  Галнүдэн гар утсаараа залгаад байх шиг байсан бөгөөд  Жамьяа гар утсаа аваагүй. Би тус өдрийн 23 цаг өнгөрч байхад гар утсаа алдсан талаараа мэдсэн бөгөөд Азжаргал болон Галнүдэнгийн гар утаснууд нь мөн алга болчихсон  байсан. Хэрвээ тухайн үед  гаднаас танихгүй хүн орж ирж гар утаснуудыг хулгайлсан бол тухайн хүнийг гэр дотор орж ирж байгааг мэдэх боломжтой байсан гэж  бодож байна гэх мэдүүлэг /хх-ийн 10 дугаар тал/

-  гэрч Л.Галнүдэнгийн:...тэгээд тухайн шилтэй архийг уучихаад миний бие ядраад байхаар нь унтчихсан ба 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 01 цагийн үед сэрээд Азжаргал болон Ариунзаяа нарын гар утас нь алга болчихсон байсан. Тухайн үед гэрт Жамъянцогт байхгүй гараад явчихсан байсан. Хэд хоногийн дараа Жамъянцогттой уулзаад “Азжаргал, Ариунзаяа нарын гар утас нь яасан юм бэ? гэж асуухад “би сайн санахгүй байна. Өөрийнхөө гар утастай та нарын гар утсыг аваад гарсан шиг санаад байна. Хаана хоносноо сайн санахгүй байна. Байрны орцонд хоносон юм шиг байна гэх мэдүүлэг. /хх-ийн 11-14, 19-20 дугаар тал/,

- 2.3. Дамно” ХХК-ийн Самсунг А-50 маркийн гар утсыг 325.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 21-23 дүгээр тал/,

- 2.4.“Дамно”ХХК-ийн Самсунг А-52 маркийн гар утсыг 774,600 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 24-26 дугаар тал/, шүүгчдэгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон бичгийн  бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирогч нар эд зүйлээ хулгайд алдаж хохирсныг, шүүгдэгч хохирсон иргэний хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, согтууруулах ундааны зүйл хэрэглэн унтаж байх үед  нь хууль бусаар авч явсныг шүүгдэгч, хохирогч хэн аль нь зөрүүгүй мэдүүлсэн  мэдүүлэг зэрэг үйл баримтуудыг агуулж байх, шүүгч энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой  нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэлээр үнэлж  үнэн зөв гэж үзсэн болно.

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар иргэний өмчлөлд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авч, шунахайн сэдэлтээр өөрийн эзэмшил болгож бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулж буй Ц.Ж нь гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ц.Жыг  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж  шүүх дүгнэв. 

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял оногдуулахдаа дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад  Ц.Жыг  нийтийн ашиг сонирхолд тустай  ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэх байдлаар цээрлүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Ингээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Ц.Жыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоов.

Шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг  сануулж, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Ц.Ж нь хохирогч Б.Азжаргалд учруулсан 774.600 төгрөгний хохирлоос шүүхийн шатанд  520000 төгрөгний хохирлыг төлж  барагдуулсан хохирогч Б.Азжаргал үлдэх 246000 төгрөгийг нэхэмжилж байгаа талаараа шүүхэд  бичгээр хүсэлт ирүүлсэн байх тул шүүгдэгч Ц.Жамьянцогтоос 571000 төгрөгийг гаргуулж хохирогч  Б.Ариунзаяад 325000 төгрөгийг, хохирогч Б.Азжаргалд 246.00 төгрөгийг тус тус  олгох  нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Ц.Жыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

                                                                                                          ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч Ц.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан   “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Жыг 600 /зургаан зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Жод оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай.                    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Жд нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5. Шүүгдэгч  нь урьд цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн  510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Жоос 571000 төгрөгийг гаргуулж хохирогч  Б.Ариунзаяад 325.000 / гурван зуун хорин таван мянган/ төгрөгийг, хохирогч Б.Азжаргалд 246.000 /хоёр зуун дөчин зургаан мянган/ төгрөгийг тус тус  олгосугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

8. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Жд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             С.БАТЖАРГАЛ