Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1993

 

 

 

 

 

 

 

  2021         12          14                                    2021/ШЦТ/1393

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,

Улсын яллагч Т.Мөнх-Амгалан,

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б овогт Б-н Б-т холбогдох эрүүгийн 2106 00000 2611 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сүлжээний инженер мэргэжилтэй, Худалдаа хөгжлийн банканд ажилтай, ам бүл 4, ээж, эгч, дүүгийн хамт, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 5 дугаар хэсэг Их дарь эхийн 10 дугаар гудамж, 34 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал байхгүй, ял шийтгэгдэж байгаагүй, регистрийн дугаар УК96030238, Б овогт Б-н Б.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 21 цагийн үед Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо 85а байрны 39 тоотод иргэн И.Алтантулгатай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, толгойн тус газар нь мөргөн, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйл байхгүй.” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас  талуудын хүсэлтээр гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-2-3/, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч - өгсөн мэдүүлэг /хх-5/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 10963 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-18-19/, Б.Б-н яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-36-38/, шүүгдэгч Б.Б-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-27/, шүүгдэгч Б.Б-н оршин суугаа газрын тодорхойлолт /хх-24/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтүүд /хх-43, 44/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.Б-н 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 21 цагийн үед Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо 85а байрны 39 тоотод иргэн И.Алтантулгатай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, толгойн тус газар нь мөргөн, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч И.А-н өгсөн: “...Эхнэр Бямбахүү бид хоёр жоохон маргаанаас болоод сүүлийн 2 сарын хугацаанд тус тусдаа амьдарч байгаа юм. 2 настай хүү минь ээж дээрээ байгаа юм. 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өглөө эхнэр Бямбахүү нь гадуур ажилтай байна хүүгээ харж байх уу гэсэн юм. Тэгээд би тэр өдөр хүүтэйгээ хамт байж байгаад орой 21 цагийн үед хүүгээ хүргэж өгөх гээд Бямбахүүгийн гэрт буюу Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо 85а байрны 39 тоотод очсон. Гэрт нь очиход Бямбахүү өөрөө, түүний ээж, төрсөн дүү нь Б гурав байж байсан. Тэгээд би хүү Түшигтийг үлдээчхээд гарах гэж байхад хадам ээж надад хандаж хоол идээд явахгүй юм уу гэхээр нь шууд гарчихвал арай муухай юм уу гэж бодоод хоол идэж суусан. Тэгээд сууж байхад Бямбахүүтэй сүүлийн хэд хоног ямархуу байгаа талаар ярьж байхад Бямбахүү нь надад хандаж интернэт банкныхаа нууц үгийг хэл тэрүүгээр чинь чамайг сүүлийн үед юу хийгээд явж байгааг чинь шалгая гэсэн. Тэгэхээр нь би зүгээр надад итгээсэй гэж бодоод нууц үгээ хэлээгүй, тэгтэл цаанаас эхнэрийн төрсөн дүү болох Б нь ирээд чи яахаараа өгдөггүй юм, чамайг тэвчиж явсан шүү гээд л толгой руу толгойгоороо мөргөж аваад л араас нь гараараа толгой руу цохиод, үргэлжлүүлээд нэлээд олон удаа цохиод байсан.” гэх мэдүүлэг /хх-5/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 10963 дугаартай:

1. И.А-н биед духны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.” /хх-18-19/ гэх дүгнэлт,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Б-н яллагдагчаар өгсөн: “...Би 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр И.Алтантулгатай уулзсан. Би И.Алтантулгатай Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 85А байрны 39 тоотод уулзсан... И.Алтантулгатай уулзах үедээ маргалдаж муудалцсан удаа байгаа. Муудалцах болсон шалтгаан нь манай эгчийн хамтран амьдрагч болох И.Алтантулга нь урьд өмнө биеэ үнэлэгч худалдаж авч эгчийн минь хуурч байсан. Эгчид болон надад баригдаж байсан болохоор тухайн өдөр дахин биеэ үнэлэгч авсан байж магадгүй гэж би бодоод И.Алтантулгыг дансны хуулгаа үзүүлэхийг шаардсан. Тэгэхэд И.Алтантулга нь манай эгч Б.Бямбахүүд уурлаж “чи надад итгэдэггүй юм уу? Би дансны хуулгаа үзүүлэхгүй” гэж уурласан. Улмаар би И.А-н гар утсыг авч  хуулгыг нь харах гээд гар утсыг нь булааж гээд И.Алтантулгыг буйдан руу түлхсэн. Тэгтэл И.Алтантулга нь хойш буйдан руу унасан. Тэгээд би И.Алтантулгыг буйдан дээр сууж байхад нь И.А-н дух  хамар хавьд нь нэг удаа духаараа мөргөсөн.” гэх мэдүүлэг /хх-36-38/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-2-3/,

Шүүгдэгч Б.Б-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-27/,

Шүүгдэгч Б.Б-н оршин суугаа газрын тодорхойлолт /хх-24/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтүүд /хх-43, 44/  зэрэг болно.

 

Дээрхи нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаалтай учруулсан болохыг шүүгдэгч өөрөө болон хохирогч нар хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь шүүгдэгчид зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Шүүгдэгч Б.Б-н 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 21 цагийн үед Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо 85а байрны 39 тоотод иргэн И.Алтантулгатай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, толгойн тус газар нь мөргөн, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.

 

Хохирогч И.А-н зүгээс эмчилгээний зардалтай холбоотой баримт 130.000 төгрөг баримт гаргаж өгсөн боловч уг хохирлыг нэхэмжлэхгүй, гомдол, саналгүй гэдгээ бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Дээрхи байдлаар шүүгдэгч Б.Б-н гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

 Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх хялбаршуулсан журмаар Б.Б-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу торгох ял шийтгэл оногдуулж 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

 

Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Б-н Быг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар Б.Быг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Б.Б нь шүүхээс оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

         5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Б.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Б.Б нь урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

     7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС