Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/65

 

 

 

 

 

  2022        01        13                                     2022/ШЦТ/65

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,  

 Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ,  улсын яллагч Б.Сод-Эрдэнэ, шүүгдэгч Б.Б /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан шүүхийн шүүх  хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

 Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бт холбогдох эрүүгийн “2111 00000 0903” дугаартай, 186/2022/0036/Э индекстэй хэргийг 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1989 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа гагнуурчин ажил эрхэлдэг, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, одонтын 25-75 тоотод оршин суух бүртгэлтэй,  урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2  дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнссэн,  Б.Б,

        Холбогдсон хэргийн талаар;

         Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, хувьсгалчдын Б-247 тоотод С.Чинтулгатай Ч.Одсүрэнг гаргасангүй гэх шалтгааны улмаас маргалдаж нүүрэн тус газарт нь  цохиж түүний биед баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

           1.1.Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:.. 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр манай найз Энхбаяр намайг дуудсан. Намайг Энхбаярынд очиход Шинэтулга, Одсүрэн хоёр ирсэн байсан. Тэгээд бид хэд хамт ууж суусан. Одсүрэн надтай гадаа үүдэн дээр таарснаа “...чи миний цүнхийг Шинэтулгаас аваад өгөөч...” гэж хэлсэн. Тэгээд би гэр рүү ороод Одсүрэнгийн цүнхийг авах гэхэд Шинэтулга намайг элдвээр хэлж доромжилсон. Тэгэхээр нь би түүнийг цохисон. Би энэ үйл явдлын дараа Энхбаярынхаас яваад өгсөн. Тэгсэн цагдаагийн байгууллагаас намайг чи хүрч ирж мэдүүлгээ өг гэсэн. Би тэгээд мэдүүлгээ өгсөн гэв.

Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч С.Чинтулгын:.. 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 10 цагийн үед манай танил Энхбаяр миний утасруу залгаад манайд хүрээд ирээч ганц хоёр пиво ууя гэсэн түүнийх нь дагуу Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, хувьсгалчдын Б-247 тоотод байдаг найзындаа өөрийн найз хүүхэн болох Ч.Одсүрэнгийн хамтаар очсон найзынд очиход эхнэр, нөхөр хоёр байсан тэгээд бид хэд пиво уугаад сууж байсан ... тэгтэл тэр танихгүй залуу босож ирээд гараа атгаж байгаад нүүрэн тус газар    3-4 удаа цохисон тэгэхээр нь би өөдөөс нь эсэргүүцэл үзүүлж чадахгүй байсан аргаа бараад цагдаа дуудсан гэх мэдүүлэг. /хх-ийн 11-12 дугаар тал/,

          2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ч.Одсүрэнгийн:..би 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр гэртээ байж байтал манай найз Чинтулга миний гар утасруу залгаад хоёулаа  зурагтын тэнд айлд оччихоод ирье гэхээр нь найз Чинтулгын хамтаар Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд байдаг Энхбаяр гэдэг айлд очсон. Тэгээд тэндээ хэдэн пиво ууцгаагаад сууж байсан гэтэл нөхөр нь Энхбаяр гэдэг нэг хүнтэй утсаар яриад байсан удалгүй Баянсуурь гэх залуу гаднаас орж ирсэн бид хэд бөөнөөрөө пиво уугаад сууж байсан, гэтэл  тэр Баянсуурь юу  болсон нь мэдэгдэхгүй, уурлаад суугаад  байсан, тэгээд би 00 орохоор гарч яваад иргээд ороод ирсэн чинь Баянсуурь гэдэг залуу манай  найз Чинтулгыг газар унагаагаад  дээр нь суучихсан цохиод байсан, болиочээ гэж салгах гэж  хэд хэдэн  удаа хэлсэн  боловч сонсохгүй, нүүрлүү нь хэд хэдэн удаа цохьсон, тэгээд  тэр залуутай зууралдаж арай хийн салгаж цагдаад дуудлага өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар тал/

            2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Б гэрчээр мэдүүлэхдээ:..Оогий гэдэг бүсгүйтэй юм ярьж байгаад  хоёулаа өөр газар орж юм ярьж суух уу гэсэн чинь тэгий гэж зөвшөөрөөд эгчийнхэн цүнх тэр залууд байгаа гэж хэлээд хамт явж байсан залуугаа зааж өгсөн. Тэгээд би тэр залуугийн хажууд очоод та энэ аниагийн цүнхийг өгчихвөл яасын бэ гэхэд тэр ах би нөхөр нь байна чи манай эхнэрийг авч хаачих гээд байгаа юм бэ чадахгүй гээд хоёр удаа салаавч гаргаад ууж байсан пивоныхаа аягыг бариад надруу далайгаад чи муу одоо хэн юм бэ чам шиг чацага гээд байхаар нь хэсэг чимээгүй байж байсан чинь даврах шинжтэй толгой руу цохьчих гээд байхаар нь чи битгий давраад байгаарай гэж хэлээд тэр ахыг татаж унагаж байгаад нүүр хэсэг рүү нь гараа атгаж байгаад 2 удаа цохьсон. Тэгээд амнаас нь бага зэрэг цус гарч байсан.  Тэгээд тэр ах цагдаа дуудаж байсан. Би өглөө ажилтай тул гараад гэрлүүгээ явчихсан гэх мэдүүлэг. /хх-ийн 9 дүгээр тал/,

           2.4.  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 09-ний  өдрийн 8349 дугаартай:..

           1. С.Чинтулга-н биед баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

           2.4. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

           3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

           5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.  Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнэ гэх дүгнэлт. /хх-ийн 11-12 дугаар тал/,

           Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

            3.1. Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас   /хх-ийн 17 дугаар тал/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ий 15 дугаар тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын         09-ний өдрийн 8349 дугаартай дүгнэлт /хх-ийн 11-12 дугаар тал/, толгойн томографийн зураг /хх-ийн 26-28 дугаар тал/, шүүх хуралд өмгөөлөгч авахгүй өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох тухай хүсэлт, шүүгдэгч Б.Бс хохирогч С.Чинтулга нь нийт 168.000 хохирлоо гаргуулах тхай хүсэлт зэргийг шинжлэн судлалаа.

Гэм буруугийн талаар:

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй, Эрүүгийн  хуулийг буруу  хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн  хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн  хүрээнд  явуулсан болно.

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, хувьсгалчдын Б-247 тоотод С.Чинтулгатай Ч.Одсүрэнг гаргасангүй гэх шалтгааны улмаас маргалдаж нүүрэн тус газарт нь  цохиж түүний биед баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

- хохирогч С.Чинтулгын:.. 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 10 цагийн үед манай танил Энхбаяр миний утасруу залгаад манайд хүрээд ирээч ганц хоёр пиво ууя гэсэн түүнийх нь дагуу Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, хувьсгалчдын Б-247 тоотод байдаг найзындаа өөрийн найз хүүхэн болох Ч.Одсүрэнгийн хамтаар очсон найзынд очиход эхнэр, нөхөр хоёр байсан тэгээд бид хэд пиво уугаад сууж байсан... тэгтэл тэр танихгүй залуу босож ирээд гараа атгаж байгаад нүүрэн тус газар 3-4 удаа цохисон тэгэхээр нь би өөдөөс нь эсэргүүцэл үзүүлж чадахгүй байсан аргаа бараад цагдаа дуудсан гэх мэдүүлэг. /хх-ийн 11-12 дугаар тал/,

          - гэрч Ч.Одсүрэнгийн:..тэгээд би 00 орохоор гарч яваад иргээд ороод ирсэн чинь Баянсуурь гэдэг залуу манай  найз Чинтулгыг газар унагаагаад  дээр нь суучихсан цохиод байсан, болиочээ гэж салгах гэж  хэд хэдэн  удаа хэлсэн  боловч сонсохгүй, нүүрлүү нь хэд хэдэн удаа цохьсон, тэгээд  тэр залуутай зууралдаж арай хийн салгаж цагдаад дуудлага өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар тал/

            - Б.Б гэрчээр мэдүүлэхдээ:..Оогий гэдэг бүсгүйтэй юм ярьж байгаад  хоёулаа өөр газар орж юм ярьж суух уу гэсэн чинь тэгий гэж зөвшөөрөөд эгчийнхэн цүнх тэр залууд байгаа гэж хэлээд хамт явж байсан залуугаа зааж өгсөн. Тэгээд би тэр залуугийн хажууд очоод та энэ аниагийн цүнхийг өгчихвөл яасын бэ гэхэд тэр ах би нөхөр нь байна чи манай эхнэрийг авч хаачих гээд байгаа юм бэ чадахгүй гээд хоёр удаа салаавч гаргаад ууж байсан пивоныхаа аягыг бариад надруу далайгаад чи муу одоо хэн юм бэ чам шиг чацага гээд байхаар нь хэсэг чимээгүй байж байсан чинь даврах шинжтэй толгой руу цохьчих гээд байхаар нь чи битгий давраад байгаарай гэж хэлээд тэр ахыг татаж унагаж байгаад нүүр хэсэг рүү нь гараа атгаж байгаад 2 удаа цохьсон. Тэгээд амнаас нь бага зэрэг цус гарч байсан.  Тэгээд тэр ах цагдаа дуудаж байсан. Би өглөө ажилтай тул гараад гэрлүүгээ явчихсан гэх мэдүүлэг. /хх-ийн 9 дүгээр тал/,

       Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 09-ний  өдрийн 8349 дугаартай  дүгнэлт. /хх-ийн 11-12 дугаар тал/ болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгчээс хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон бичгийн  бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусадтай хэрүүл маргаан үүсгэж хохирогчийн  нүүрэн тус газар нь цохиж биед нь гэмтэл учруулж байгаа нь гэм буруугийн  санаатай  үйлдэл  байна, өөрөөр хэлбэл шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль  бус шинжтэй  болохыг  ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн  болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр хангалттай нотлогдож байх тул  Б.Баянсуурийн  гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч  Б.Баянсуурийг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж  ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,  торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

 

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 90 хоногийн дотор төлүүлэхээр шийдвэрлэлээ.       

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Бийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.           

 

Шүүгдэгч Б.Биас нийт хохирол 168.000 төгрөгний нэхэмжилсэн боловч баримтаар тогтоогдсон 110.000 төгрөгийг гаргуулж хохирогч С.Чинтулгад олгож, үлдэх 58.000 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж  шүүх үзлээ.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

         ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Биас 110.000 /нэг зуун арван мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч С.Чинтулгад олгосугай.

7. Хохирогч С.Чинтулга нь 58.000 /тавин найман мянган/ төгрөгөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

9. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             С.БАТЖАРГАЛ