Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/66

 

 

 

 

 

  2022        01        13                                   2022/ШЦТ/66

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

   Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,  

 Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ,  улсын яллагч Н.Ням-Очир, шүүгдэгч А.Б /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

 Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Бд холбогдох эрүүгийн “2111 00000 1299” дугаартай, 186/2022/0037/Э индекстэй хэргийг 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Монгол улсын иргэн, 1988 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, халх, эрэгтэй, 33 настай, дээд боловсролтой, багш орчуулагч мэргэжилтэй, хувиараа орчуулагч ажилтай, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 62-12 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, А.Б,

        Холбогдсон хэргийн талаар;

        Шүүгдэгч А.Б нь 2021 оны 10 дугаар сарын 26-ны  шөнийн 04:00 цагийн үед Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сөүл зочид буудлын гадна талд иргэн Г.Пүрэвнямтай маргалдаж улмаар түүний толгойн тус газар нь модоор цохиж биед нь баруун зулай, зүүн сарвуунд шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

           1.1.Шүүгдэгч А.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэгээ үнэн зөв өгсөн. Мэдүүлэг өгөхгүй гэв.

Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.Пүрэвнямын:...2021 оны 10 дугаар сарын 26-ны шөнө 02 цагийн үед би өөрийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, хайрханы 54а-65 тоотоос өөрийн найзууд болох Байгалмаа, Улаанаа, Бямбацогт, Ариунжаргал, Оюука эхнэр Алтанчимэг нарын хамт караоке орохоор Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Мандухай зочид буудлын 3 давхарт байрлах караокед ирээд ойролцоогоор 2 цаг орчим дуулаад өрөөндөө байж байхад гаднаас нэг үл таних эрэгтэй хүн орж ирээд та нар гар гэж хэлэхээр нь би тухайн залуутай муудалцаж байгаад тухайн караокеноос гэртээ харихаар бөөндөө гарсан бөгөөд бид нарын ардаас тухайн үл таних залуу гарч ирээд надтай дахин муудалцаж байгаад тухайн үл таних эрэгтэй миний толгой руу модоор нэг удаа цохиод миний толгойноос цус гараад цагдаа дуудсан гэх мэдүүлэг. /хх-ийн 13 дугаар тал/,

           2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Бямбацогтын:... караокены цаг дуусаад гарах гээд 04 цагийн орчим байж байхад хажуу өрөөндөө үйлчлүүлж байсан Бороо гэж дуудаад байсан залуу орж ирээд агсам согтуу тавиад бид нарыг гарцгаа гээд хөөгөөд хэрүүл маргаан хийгээд байсан санагдаж байна учир нь би согтуу байсан болохоор хэрүүл маргаанд нь оролцоогүй. Харин манай найз Пүрэвням тэр согтуу хүнийг аргалаад аваад гарсан би архиндаа согтоод өрөөнд үлдсэн. Намайг гадаа гарахад манай найз Пүрэвнямын толгойноос их хэмжээгээр цус гарчихсан байсан. Тэгээд юу болсныг тодруулахад нөгөө агсам тавиад байсан залуу манай найз Пүрэвнямын толгойг модоор цохисон байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 19 дүгээр тал/,

           2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Э.Алтанчимэгийн:...ингээд бид нар караокены өрөөнд байхдаа 0.75 литрийн хэмжээтэй 2 шил архи ууцгаан, дуу дуулаад байж байсан ба караокены цаг дуусаад гарах гээд 04 цагийн орчим байж байхад хажуу өрөөнд үйлчлүүлж байсан Бороо гэж дуудаад байсан залуу орж ирээд бид нарыг гарцгаа гээд хөөгөөд байсан тэгэхээр нь бид нар эзэнд нь хэлчихсэн байгаа ундаагаа ууж дуусгаад гарлаа гэтэл тэр Бороо гэх согтуу хүн гарцгаа гээд хөөгөөд байсан ба улмаар би нар Бороо гэх залуутай маргалдаж байгаад болиод өрөөнөөс гараад үүдний терас нь дээр очоод байж байтал Бороо нь араас гарч ирээд хэрүүл хийж байснаа манай нөхөр Пүрэвнямыг багалзуурдаж аваад ширээ рүү хэвтүүлж унагасан тэгэхээр нь бид нар салгасан чинь Бороо гэх залуу нь хаанаас мэдэхгүй байна, нэг банз аваад савчиж байгаад манай нөхрийн толгой руу нь цохисон юм. ингээд манай нөхрийн толгойноос их хэмжээний цус гарсан ба эмнэлэг очих хүртэл цус алдсан  гэх мэдүүлэг./ хх-ийн 23 дугаар тал/,

           2.4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр  сарын 02-ны   өдрийн 10448 дугаартай:..

           1.  Г.Пүрэвнямын биед баруун зулай, зүүн сарвуунд шарх гэмтэл тогтоогдлоо.

           2. Дээрх гэмтлүүд ир ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

           3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.”

           4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ш.Цэцэгмаа гэх дүгнэлт. /хх-ийн 25-26 дугаар тал/,

           Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

            3.1. Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас   /хх-ийн  43 дугаар тал/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ий 42 дугаар тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн  2021 оны 11 дүгээр  сарын       02-ны өдрийн 10448 дугаартай дүгнэлт /хх-ийн 25-26 дугаар тал/, шүүх хуралд өмгөөлөгч авахгүй өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох тухай хүсэлт, хохирогч Г.Пүрэвням нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэх хүсэлт зэргийг шинжлэн судлалаа.

 

Гэм буруугийн талаар:

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй, Эрүүгийн  хуулийг буруу  хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн  хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн  хүрээнд  явуулсан болно.

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

 

Шүүгдэгч А.Б нь 2021 оны 10 дугаар сарын 26-ны  шөнийн 04:00 цагийн үед Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сөүл” зочид буудлын гадна талд иргэн Г.Пүрэвнямтай маргалдаж улмаар түүний толгойн тус газар нь модоор цохиж биед нь баруун зулай, зүүн сарвуунд шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

-  хохирогч Г.Пүрэвнямын:...2021 оны 10 дугаар сарын 26-ны шөнө 02 цагийн үед би өөрийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Хайрханы 54а-65 тоотоос өөрийн найзууд болох Байгалмаа, Улаанаа, Бямбацогт, Ариунжаргал, Оюука эхнэр Алтанчимэг нарын хамт караоке орохоор Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Мандухай зочид буудлын 3 давхарт байрлах караокед ирээд ойролцоогоор 2 цаг орчим дуулаад өрөөндөө байж байхад гаднаас нэг үл таних эрэгтэй хүн орж ирээд та нар гар гэж хэлэхээр нь би тухайн залуутай муудалцаж байгаад тухайн караокеноос гэртээ харихаар бөөндөө гарсан бөгөөд бид нарын ардаас тухайн үл таних залуу гарч ирээд надтай дахин муудалцаж байгаад тухайн үл таних эрэгтэй миний толгой руу модоор нэг удаа цохиод миний толгойноос цус гараад цагдаа дуудсан гэх мэдүүлэг. хх-ийн 13 дугаар тал/,

       -  гэрч Д.Бямбацогтын:...намайг гадаа гарахад манай найз Пүрэвнямын толгойноос их хэмжээгээр цус гарчихсан байсан. Тэгээд юу болсныг тодруулахад нөгөө агсам тавиад байсан залуу манай найз Пүрэвнямын толгойг модоор цохисон байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 19 дүгээр тал/,

       -   гэрч Алтанчимэгийн:...Бороо нь араас гарч ирээд хэрүүл хийж байснаа манай нөхөр Пүрэвнямыг багалзуурдаж аваад ширээ рүү хэвтүүлж унагасан тэгэхээр нь бид нар салгасан чинь Бороо гэх залуу нь хаанаас мэдэхгүй байна, нэг банз аваад савчиж байгаад манай нөхрийн толгой руу нь цохисон юм. ингээд манай нөхрийн толгойноос их хэмжээний цус гарсан ба эмнэлэг очих хүртэл цус алдсан  гэх мэдүүлэг./ хх-ийн 23 дугаар тал/,

       - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр  сарын 02-ны   өдрийн 10448 дугаартай дүгнэлт. /хх-ийн 25-26 дугаар тал/ болон бичгийн  бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүмүүст зүй ёсны шаардлага тавьж хэрүүл маргаан үүсгэлгүйгээр асуудлыг шийдвэрлэх боломжтой байсан атлаа харин согтуу хүмүүстэй зүй бус харьцаж улмаар маргааныг улам дэгдээн хэрүүл маргаан үүсгэж хохирогчийн толгойн тус газар модоор цохиж биед нь гэмтэл учруулж байгаа нь гэм буруугийн  санаатай  үйлдэл  байна өөрөөр хэлбэл шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль  бус шинжтэй  болохыг  ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн  болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр хангалттай нотлогдож байх тул  А.Бгийн  гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч  А.Бг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж  ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,  торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

 

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 90 хоногийн дотор төлүүлэхээр шийдвэрлэлээ.       

 

Хохирогч Г.Пүрэвням нь шүүгдэгч А.Бд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж  мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн материалтай танилцахдаа бичгээр хүсэлт гаргаж өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг  арилгасан байна гэж  шүүх үзлээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.

 

Шүүхээс шүүгдэгч А.Бг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.           

 

Шүүгдэгч А.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй  болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж  шүүх үзлээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

         ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч А.БЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бг 450  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5. Шүүгдэгч  А.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай. 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             С.БАТЖАРГАЛ