Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/68

 

 

 

 

 

  2022        01        13                                   2022/ШЦТ/68

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,  

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ,  улсын яллагч Н.Ням-Очир, хохирогч И.Мөнхманлай, шүүгдэгч С.Ж /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

 Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Жд холбогдох эрүүгийн “2111 01325 1363” дугаартай, 186/2022/0039/Э индекстэй хэргийг 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол улсын иргэн, 2003 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, халх, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, эгч, дүү, ах нарын хамт Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, 10-192 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэл эдлэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,  С.Ж,

        Холбогдсон хэргийн талаар:

         Шүүгдэгч С.Ж нь 2021 оны 10 дугаар сарын 29-ний орой 22 цаг 30 минутын орчим Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Sizzle 51” рестораны орчим иргэн И.Мөнхманлайтай маргалдаж улмаар хэрүүл зодоон үүсгэж түүний биед  зүүн хэнгэрэн хальсны цооролт, дух, зүүн шанаанд цус хуралт бүхий  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

           1.1.Шүүгдэгч С.Ж нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн

           1.2.Хохирогч И.Мөнхманлай нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:.. 021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр С.Ж над дээр ирээд хоёулаа гадаа гараад уулзъя гэж хэлсэн. Тэгээд гарсан чинь С.Ж миний баруун чих рүү цохисон. Тэгэхээр нь би өөрийгөө хамгаалж түүнийг хоёр удаа цохисон гэв.

 

Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч И.Мөнхманлайгийн :...2021 оны 10 сарын 29-ний өдөр 22 цаг болж байх үед Жавхлан ажил дээр орж ирээд гараад уулзъя" гэсэн. Тухайн үед Жавхлан ганцаараа байсан. Би гараа угааж байсан болохоор түүнийгээ дуусгаад Жавхлан бид хоёр гадагшаа гараад “Минисо” дэлгүүрийн хажуугаар хойшоо эргээд байрны голд очсон. Тэгээд Жавхлан намайг чи өдөр бичсэн чатаа уншдаа гэхээр нь би уншиж байтал шууд миний зүүн талын чихрүү зүүн гараараа нэг удаа цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд нүүрлүү нь баруун гараараа нэг цохиод хөлөөрөө нүүрлүү нь нэг удаа өшиглөсөн. Тэгээд би холдоод ажил руугаа орохоор алхаж явтал араас Жавхлан хөөж ирээд барьж аваад бид хоёр ноцолдоод газар унасан. Жавхлан миний дээр тэгнэж зогсоод нүүр дух дагзруу гараараа олон удаа завсаргүй нүдсэн . Тэр үед хажуугаар өнгөрч явсан танихгүй хүн ирж салгаад би ажилруугаа орж явтал Жавхлан араас нурууруу гараараа нэг удаа цохисон   гэх мэдүүлэг. хх-ийн 19 дүгээр тал/,

          2.2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр  сарын 03-ны   өдрийн 10642 дугаартай:

          1. И.Мөнхманлайгийн биед зүүн хэнгэргэн хальсны цооролт, дух, зүүн шанаанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой.

           3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

           4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Г.Ханхүү гэх дүгнэлт. /хх-ийн 24-25 дугаар тал/, 

           Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

          3.1. Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас   /хх-ийн  30 дугаар тал/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ий 29 дугаар тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр  сарын 03-ны   өдрийн 10642 дугаартай  дүгнэлт /хх-ийн 24-25 дугаар тал/, шүүх хуралд өмгөөлөгч авахгүй өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох тухай хүсэлт, хохирогч И.Мөнхманлай нь шүүх хурал дээр шүүгдэгч С.Жахлангаас  нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэх мэдүүлэг зэргийг шинжлэн судлалаа.

 

Гэм буруугийн талаар:

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй, Эрүүгийн  хуулийг буруу  хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн  хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн  хүрээнд  явуулсан болно.

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

Шүүгдэгч С.Ж нь 2021 оны 10 дугаар сарын 29-ний орой 22 цаг 30 минутын орчим Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Sizzle 51” рестораны орчим иргэн И.Мөнхманлайтай маргалдаж улмаар хэрүүл зодоон үүсгэж түүний биед  зүүн хэнгэрэн хальсны цооролт, дух, зүүн шанаанд цус хуралт бүхий  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

- хохирогч И.Мөнхманлайгийн :...2021 оны 10 сарын 29-ний өдөр 22 цаг болж байх үед Жавхлан ажил дээр орж ирээд гараад уулзъя" гэсэн. Тухайн үед Жавхлан ганцаараа байсан. Би гараа угааж байсан болохоор түүнийгээ дуусгаад Жавхлан бид хоёр гадагшаа гараад “Минисо” дэлгүүрийн хажуугаар хойшоо эргээд байрны голд очсон. Тэгээд Жавхлан намайг чи өдөр бичсэн чатаа уншдаа гэхээр нь би уншиж байтал шууд миний зүүн талын чихрүү зүүн гараараа нэг удаа цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд нүүрлүү нь баруун гараараа нэг цохиод хөлөөрөө нүүрлүү нь нэг удаа өшиглөсөн. Тэгээд би холдоод ажил руугаа орохоор алхаж явтал араас Жавхлан хөөж ирээд барьж аваад бид хоёр ноцолдоод газар унасан. Жавхлан миний дээр тэгнэж зогсоод нүүр дух дагзруу гараараа олон удаа завсаргүй нүдсэн . Тэр үед хажуугаар өнгөрч явсан танихгүй хүн ирж салгаад би ажилруугаа орж явтал Жавхлан араас нурууруу гараараа нэг удаа цохисон   гэх мэдүүлэг. хх-ийн 19 дүгээр тал/,

           -  шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр  сарын 03-ны   өдрийн 10642 дугаартай дүгнэлт /хх-ийн 24-25 дугаар тал/, шүүгчдэгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон бичгийн  бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь бусадтай зүй бус харьцах, бусдын зүй бус үйлдлийг эрэгцүүлэн бодохгүйгээр уурлаж, бусдаас зээлж авсан мөнгөө өгөлгүйгээр хэрүүл маргаан үүсгэж хохирогчийн  зүүн чих, нүүрэн тус газар нь цохиж биед нь гэмтэл учруулж байгаа нь гэм буруугийн  санаатай  үйлдэл  байна, өөрөөр хэлбэл шүүгдэгч нь эрүүл, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй нь өөрийн үйлдлийг хууль  бус шинжтэй  болохыг  ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн  болох нь хохирогчийн мэдүүлэг болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлж байгаа мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож байх тул  С.Жгийн  гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч С.Жг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж  ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,  торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.   

 

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 90 хоногийн дотор төлүүлэхээр шийдвэрлэлээ.       

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ж нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.

 

Шүүхээс шүүгдэгч С.Жг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.           

 

Хохирогч нь шүүгдэгчээс хохиролд 43000 төгрөг нэхэмжилсэн нь баримтаар тогтоогдож С.Жгаас 43000 төгрөгийг гаргуулж хохирогч И.Мөнхманлайд олгож,  шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж  шүүх үзлээ.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

         ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч С.Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Жг  450  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Жд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ж  нь торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

5.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Жгаас 43000 / дөчин гурван мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч И.Мөнхманлайд олгосугай

6. Шүүгдэгч  С.Ж  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай. 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

8. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Жд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               С.БАТЖАРГАЛ