| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 186/2022/0039/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/69 |
| Огноо | 2022-01-13 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | С.Солонго |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 2022/ШЦТ/69
2022 01 13 2022/ШЦТ/69
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ, улсын яллагч С.Солонго, өсвөр насны шүүгдэгч Ц.Х, түүний хууль ёсны төлөөлөгч Ц.Энхцэцэг, тэдгээрийн өмгөөлөгч Ю.Тогмид нарыг оролцуулан шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Хд холбогдох эрүүгийн “2111 01325 1363” дугаартай, 186/2022/0039/Э индекстэй хэргийг 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 2006 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 15 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, 124 дүгээр сургуулийн 10-ийн 6 бүлгийн сурагч, ял шийтгэл эдэлж байгаагүй, ам бүл 4, эцэг, эх, эгчийн хамт Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Баянхайрханы 25-103 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Ц.Хүслэн ,
Холбогдсон хэргийн талаар:
Өсвөр насны шүүгдэгч Ц.Х нь Ө.Буянтогтохтой бүлэглэн 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 63-987 тоотод оршин суух иргэн Ц.Өлзиймөнхийн гэрт нэвтрэн орж Самсунг эс 8, Редми нөт 8 про, Редми нөт 9 про маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.196.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
1.1.Өсвөр насны шүүгдэгч Ц.Х нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэгээ үнэн зөв өгсөн. Мэдүүлэг өгөхгүй гэв.
Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ц.Өлзиймөнхийн:.. Чингэлтэй дүүргийн 15 хороо, Жаргалантын 63-987 тоотод 2021 оны 06 дугаар сарын 14-ий шөнө 03 цагийн үед унтаж байгаад сэрсэн. Тэгэхэд манай 2 хүүхэд гар утсаараа тоглож байсан. Тэгээд хүүхдүүдээ унтаж амар гээд тоглож байсан гар утсыг нь хураан авч орныхоо толгой дээр тавиад буцаад унтсан. Тэгээд 06 цагийн үед эхнэр хэн бэ гэх дуунаар би сэрээд манайд гадны хүн ороод ирсэн байна гэж мэдсэн. Тухайн үед гэрийнхээ хаалгыг түгжээгүй унтсан байсан. 3 ширхэг гар утас алдсан. 2 ширхэг гар утас нь имей кодгүй байсан. 1 ширхэг гар утас нь имей кодтой байсан. Тухайн гар утас алга болоход өглөө манай гэрт үл таних нэг залуу зогсож байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Тэр залууг нэгжээд үзэхэд ямар ч гар утас гарч ирээгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 23-24 дүгээр тал/,
2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Хүрэлбаатарын:...2021 оны 06 дугаар сарын 14-ний өглөө 05 цаг 20 минутад гэрээсээ Монгол гэдэг нэртэй 500 грамм орчим архи аваад Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, 102 дугаар худагны шатан дээр сууж байхад үл таних 2 хүүхэд намайг Хүрэлбаатар ахаа таныг энэ айлд дуудаж байна гэж хэлээд хаалгыг нь онгойлгож өгөөд, өөрсдөө дугуйгаа унаад яваад өгсөн. Би тэр айлд ороод гал тогооны өрөөний хаалганы хажууханд зогсож байхад нөхөр болох үл таних залуу гарч ирээд намайг танихгүй айлд юу хийж байгаа юм бэ гээд намайг 1-2 удаа цохисон. Би тэр үед 2 хүүхэд намайг дуудахаар нь би орж ирсэн гэдгээ хэлэхэд битгий худлаа яриад бай гээд намайг уурандаа гараараа куртикны захаас барьсан гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар тал/,
2.3. Дамно хөрөнгийн үнэлгээний компаний 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн ЧД2-21-349 дугаартай “Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр 1.196.000 төгрөгөөр үнэлсэн тайлан. /хх-ийн 46-47 дугаар тал/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1. Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61 дүгээр тал/, төрсний гэрчилгээний лавлагаа /хх-ийн 95 дугаар тал/, Дамно хөрөнгийн үнэлгээний компаний 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн үнэлгээ /хх-ийн 46-47 дугаар тал/, хохирогч Ц.Өлзиймөнх нь өсвөр насны шүүгдэгч Ц.Хгээс нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэх мэдүүлэг зэргийг шинжлэн судлалаа.
Гэм буруугийн талаар:
Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.
Өсвөр насны шүүгдэгч Ц.Х нь Ө.Буянтогтохтой бүлэглэн 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 63-987 тоотод оршин суух иргэн Ц.Өлзиймөнхийн гэрт нэвтрэн орж Самсунг эс 8, Редми нөт 8 про, Редми нөт 9 про маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.196.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
-хохирогч Ц.Өлзиймөнхийн:.. Чингэлтэй дүүргийн 15 хороо, Жаргалантын 63-987 тоотод 2021 оны 06 дугаар сарын 14-ий өглөө 03 цагийн үед унтаж байгаад сэрсэн. Тэгэхэд манай 2 хүүхэд гар утсаараа тоглож байсан. Тэгээд хүүхдүүдээ унтаж амар гээд тоглож байсан гар утсыг нь хураан авч орныхоо толгой дээр тавиад буцаад унтсан. Тэгээд 06 цагийн үед эхнэр хэн бэ гэх дуунаар би сэрээд манайд гадны хүн ороод ирсэн байна гэж мэдсэн. Тухайн үед гэрийнхээ хаалгыг түгжээгүй унтсан байсан. 3 ширхэг гар утас алдсан. 2 ширхэг гар утас нь имей кодгүй байсан. 1 ширхэг гар утас нь имей кодтой байсан. Тухайн гар утас алга болоход өглөө манай гэрт үл таних нэг залуу зогсож байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Тэр залууг нэгжээд үзэхэд ямар ч гар утас гарч ирээгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 23-24 дүгээр тал/,
- гэрч Б.Хүрэлбаатарын:...2021 оны 06 дугаар сарын 14-ний өглөө 05 цаг 20 минутад гэрээсээ Монгол гэдэг нэртэй 500 грамм орчим архи аваад Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, 102 дугаар худагны шатан дээр сууж байхад үл таних 2 хүүхэд намайг Хүрэлбаатар ахаа таныг энэ айлд дуудаж байна гэж хэлээд хаалгыг нь онгойлгож өгөөд, өөрсдөө дугуйгаа унаад яваад өгсөн. Би тэр айлд ороод гал тогооны өрөөний хаалганы хажууханд зогсож байхад нөхөр болох үл таних залуу гарч ирээд намайг танихгүй айлд юу хийж байгаа юм бэ гээд намайг 1-2 удаа цохисон. Би тэр үед 2 хүүхэд намайг дуудахаар нь би орж ирсэн гэдгээ хэлэхэд битгий худлаа яриад бай гээд намайг уурандаа гараараа куртикны захаас барьсан гэх мэдүүлэг. /хх-ийн 29-30 дугаар тал/,
- Дамно хөрөнгийн үнэлгээний компаний 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн ЧД2-21-349 дугаартай “Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр 1.196.000 төгрөгөөр үнэлэсэн тайлан. /хх-ийн 46-47 дугаар тал/ болон бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирогч эд зүйлээ хулгайд алдаж хохирсныг, шүүгдэгч хохирсон иргэний хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч явсныг шүүгдэгч, хохирогч, гэрч хэн аль нь зөрүүгүй мэдүүлсэн мэдүүлэг зэрэг үйл баримтуудыг агуулж байх, шүүгч энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэлээр үнэлж үнэн зөв гэж үзсэн болно.
Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар иргэний өмчлөлд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авч, шунахайн сэдэлтээр өөрийн эзэмшил болгож бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулж буй Ц.Хгийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “ хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын зүгээс хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул өсвөр насны шүүгдэгч Ц.Хг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял оногдуулахдаа дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, түүний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзсан, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад өсвөр насны шүүгдэгч Ц.Хд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж, түүнд зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Ингээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан өсвөр насны шүүгдэгч Ц.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, олон нийтээс тусгаарлахгүйгээр амьдралын ердийн нөхцөлд хүмүүжүүлэх зорилгоор хорих ял биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шүүх шийдвэрлэв.
Шүүгдэгч нь шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулах сануулж, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Хохирогч Ц.Өлзиймөнх нь өсвөр насны шүүгдэгч Ц.Хд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад бичгээр хүсэлт гаргаж өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Өсвөр насны шүүгдэгч Ц.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар “ хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Ц.Хд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1, 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан өсвөр насны шүүгдэгч Ц.Хд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Ц.Хд зан үйлээ засах сургалтад хамрагдах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Ц.Х нь шүүхээс тогтоосон хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэхийг сануулсугай.
7. Өсвөр насны шүүгдэгч Ц.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
9. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Ц.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ
.