Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/25

2022        01          17                                            2022/ШЦТ/25

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Б.Сарантуяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа

Хохирогч С.Цэрэннадмид, “Бид гялс” ББСБ-ын хууль ёсны төлөөлөгч ,

Хохирогч “Бид гялс” ББСБ-ын хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Балжидмаа

Шинжээч Ц.Баярболд /онлайн/

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Сарантуяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн Саранд холбогдох 1921005640400  дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1979 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, 42 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын ******* тоотод оршин суух, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ******* овогт *******ийн Саран. /РД: *******/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын төвд байрлах “Бид гялс” ББСБ-д салбарын эрхлэгчээр ажиллаж байхдаа буюу 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 31-ний  өдрийг хүртэл хугацаанд албан тушаалаа ашиглаж 24 хүний нэрээр хуурамч зээл хүсэх гэрээний материал бүрдүүлж 58,960,000 төгрөг, иргэн Б.Алтантулга, нарын зээлийн эргэн төлөлт 4,000,000 төгрөг, Д.Ундрал, Д.Ариунзул, Д.Алтанцэцэг, Б.Байгалсайхан, С.Нэргүй нарыг өөрсдөөр нь зээл хүсэх өргөдөл бичүүлж 15,686,200  төгрөг нийт 78,646,200 төгрөгийг завшсан,

******* нь “Бид гялс” ББСБ-ын салбарын эрхлэгчээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж тус байгууллагаар үйлчлүүлж зээл авч буй харилцагчээс 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 1,287,000 төгрөгийн зээлийг нэмж гаргаж, ХААН банкны дансаар шилжүүлэн авч улмаар зээл төлөх үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц ах надаа мөнгө авч өгөх гэж байгаа, би хүүхдэд 500,000 төгрөг өгөөд таны дансанд хийлгэх гээд явуулсан гэх мэтээр хуурч зохиомол байдлыг бий болгон итгэл эвдэх аргаар залилсан, 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдөр эгчийн зээлийг хаах хэрэгтэй байна, 3 хоногийн дараа зээл аваад буцаагаад өгнө гэж хуурч 3,200,000 төгрөгийг иргэн С.Цэрэннадмидаас урьдын харьцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж  залилж авсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/ 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 09 дүгээр сард “Бид гялс” ББСБ-д ажилд орсон. Ажилд орохоосоо өмнө хүнд өртэй байсан. Байгууллагын ажилчид  сар бүр ажлаа дүгнүүлээд цалин авдаг байсан. Хэрвээ хугацаа хэтэрсэн зээлтэй байвал цалингаа бүрэн бодуулж авч чаддаггүй. Тиймээс 2019 оны 03 дугаар сараас эхлэн хугацаа хэтэрсэн зээлтэй харилцагч нарын өмнөөс би өөрөө зээлийг нь төлөөд, цалингаа бүрэн бодуулж авдаг байсан. Үүнээс болоод хүүнээс хүүнд их мөнгийг алдаж ийм хэмжээний өр төлбөрт унасан...” гэв.

Хохирогч “Бид гялс” ББСБ-ын хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “...Манай “Бид гялс” ББСБ “JMS banker” гэх нэртэй санхүүгийн программ ашигладаг учраас илүү хүү бодож зөрүүтэй авсан зүйл байхгүй. Хүүг тооцох ёстой дүрэм, журмаар нь тооцсон. ...Намайг ажлын зар тавьсны дараа Саран надтай ирж уулзсан. Саранг 6 жилийн өмнө банканд ажиллаж байхдаа мөнгө идэж, нэлээдгүй олон хүнийг хохироосон гэж сонссон. Тухайн үед Сарангаас энэ талаар  асуухад тийм ээ, гэхдээ би 6 жил ажилгүй гэртээ суусан, ганцхан нөхрийнхөө цалингаар амьдрах хэцүү байна. Ганц удаа надад итгээд  ажилд авчих гэсэн. Нөхөр нь гэсэн удаа дараа ярьсан учраас энэ хүнд итгээд ажилд авсан нь миний хамгийн том алдаа болсон. Саранг 2018.09.01-ний өдөр ажилд авсан. Гэтэл 2018.09.27-ны өдрөөс эхлэн Тунгалаг гэх хүний данс руу бага багаар мөнгө гаргаж эхэлсэн. ...Саран 100 хүний нэр дээр зээлийн гэрээ байгуулсан байсныг тоолж үзээд, хүмүүсийг нь шалгаагүй. Манай байгууллагаас 1 өдрийн хүүтэй зээл авсан Ундрал гэх хүний зээлийн гэрээний хугацаа дууссан учраас утсаар холбогдоод зээлээ төл гэхэд би Сарантай холбогдоод, дахин тантай холбогдъё гэсэн. Дараа нь дахин холбогдоход би зээл аваагүй Саран надаас гуйж байгаад миний өмнөөс зээл авахуулсан гэж хэлсэн. Ийм асуудал гарсан учраас дахин шалгалтаар очиход хэдхэн хоногийн өмнө 100 гэж тоолсон гэрээ 76 болчихсон байсан. 24 гэрээг яасан бэ гэхэд би хүмүүсийн нэр дээр зээл авчихсан байсан. Таныг ирнэ гэхээр устгачихсан гэсэн. Сарангаас  банкны дансны хуулгыг авчируулж харахад тухайн хуулгаар Б.Тунгалагаас 31,378,000 төгрөг, Б.Уранцэцэгээс 55,110,500 төгрөг, Ц.Хандсүрэнгээс 23,292,800 төгрөг нийт 109,718,300 төгрөгийг авсан болох нь батлагдсан. Дээрх гурван хүнээс 109,781,300 төгрөгийг өдрийн нэг хувийн хүүтэй буюу сарын 30 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Жишээ нь Саран Тунгалгаас 3,000,000 төгрөгийг 1 хувийн хүүтэй авч 30 хоногийн дараа 4,000,000 төгрөг болгож өгсөн байсан. Нэг нэгнийх нь зээлийг өгөхийн тулд нэгээс нь зээл авч, нөгөө рүү нь шилжүүлдэг байсан. Эдгээр хүмүүс рүү шилжүүлсэн 110,000,000 орчим төгрөгийг юунд зарцуулсан талаар асуухад “би эдгээр хүмүүсээс өндөр хүүтэй зээл авдаг байсан, энэ гурвын зээлийг өдрийн 1 хувьтай төлж барахгүй байсан учраас 24 хүний нэр дээр зээл авсан гэж яриад сууж байгаа нь үнэхээр харамсалтай байна. 110,000,000 төгрөгийг яаж бодохоороо өдрийн нэг хувьтай зээлж, төлж болно гэж бодсон юм бэ. Тухайн үед надад хэлсэн бол асуудал арай өөр байх байсан. ...Саран өнөөдрийг хүртэл надтай  ярьж уучлалт гуйгаагүй, хохирлоос нэг ч төгрөг төлөөгүй. Би үнэхээр гомдолтой байна. Би Худалдаа хөгжлийн банкинд барьцаанд тавьж болох бүхий л зүйлээ тавьж байгаад 150,000,000 зээл авсан. Би зээлийн гэрээг Саранд харуулж, манайх энэ мөнгөөр эргэлдэж байгаа шүү гэж хэлсэн. Би банкнаас авсан 150,000,000 төгрөгийн зээлийн өнөөдрийг хүртэл төлж байгаа. ...Сарангийн яриад байгаа шиг бусдын авсан зээлийн хугацаа хэтэрсний төлөө ажилтны цалингаас нь суутгаж авдаг асуудал манайд байхгүй. Саран тухайн зээлийг судалж гаргасан учраас тухайн зээлийг төлүүлэх, сар бүр хугацаа хэтрүүлэхгүй байх ёстой гэсэн шаардлага тавьдаг байсан нь үнэн. Саран нэг удаа ч цалингаасаа суутгуулж үзээгүй. Сарангийн дансны хуулгыг аудит, шинжээч нар руу явуулсан. Манай байгууллагын ашигладаг систем Сарангаас буруу тооцоолно гэж бодохгүй байна. Ийм зүйл яриад байж байгаа нь үнэхээр харамсалтай байна...” гэв.

Хохирогч С.Цэрэннадмид  шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “...Би 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 3,200,000 төгрөгийг Саранд зээлдүүлсэн. Би Саранг ажлын шугамаар таньдаг болсон. Саран надад удаа дараа эгчийнхээ зээлийг хаагаад, 3 хоногийн дараа мөнгийг чинь буцааж өгнө гэж ярьсан учраас 3,200,000 төгрөгийг хувиасаа Саранд зээлдүүлсэн. 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр захирал Ганцэцэгт Саран надаас хувийн шугамаар мөнгө зээлчихээд өгөхгүй байгаа талаар хэлсэн. Тэр үед надад 300,000 төгрөг өгснөөс хойш Сарангаас холбоо тасарсан. Би өрх толгойлсон эмэгтэй, ажилгүй гэртээ байдаг учраас олон удаа нааш цааш явах үнэхээр хэцүү байна. Би *******гаас 2,900,000 төгрөгөө нэхэмжилж байна. Гомдолтой байна...” гэв.

“Бид гялс” ББСБ-ын хууль ёсны төлөөлөгч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай байгууллага Цагаан-Овоо сумын салбартаа ******* гэх эмэгтэйг эдийн засагчаар ажилд авсан. ...Би 2019 оны 07 дугаар сарын 27-ны өдөр манайхаас 15 хоногийн хугацаатай өдрийн 1 хувийн хүүтэй 2,907,000 төгрөгийн зээл авсан Ундрал гэх эмэгтэйтэй утсаар яриад зээлээ хаах хэрэгтэй байна, хүү чинь хэцүүдлээ гэхэд би Сарантай яриад, эргээд залгая гэсэн. ...Намайг дахин залгахад ...би энэ зээлийг аваагүй, зээл хүссэн өргөдөл нь миний гараар бичсэн өргөдөл биш, танай ажилтан Саран надаар зээл авахуулсан, би тухайн мөнгөнөөс аваагүй гэж хэлсэн. ...2019 оны 06 дугаар сард зээл авсан Ариунзул гэх эмэгтэйтэй зээлээ төлөөрэй гэж залгахад танай ажилтан Саран надаар зээл авахуулсан, би тухайн мөнгөнөөс аваагүй гэж хэлсэн. ...Цагаан-Овоо сумын салбарт нийт 100 хүний зээлийн бүртгэл байснаас 24 хүний зээл хүссэн гэрээ байгаагүй. Энэ талаар Сарангаас тодруулахад тухайн 24 хүн  урьд нь манайхаас зээл авч байсан хүмүүс бөгөөд өмнө нь хаасан зээлээс иргэний үнэмлэхний хуулбарыг авч зээлийн гэрээ хуурамчаар байгуулж, өөрөө мөнгө авсан гэж хэлсэн. Саран 24 хүний нэр дээр хуурамч гэрээ байгуулж 62,960,000 төгрөгийг завшсан. Сарангийн дансны хуулгыг шалгахад Б.Тунгалагаас 31,378,000 төгрөг, Б.Уранцэцэгээс 55,110,500 төгрөг, Ц.Хандсүрэнгээс 23,292,800 төгрөг нийт 109,718,300 төгрөгийг авсан болох нь батлагдсан. Дээрх гурван хүнээс 109,781,300 төгрөгийг өдрийн нэг хувийн хүүтэй буюу сарын 30 хувийн хүүтэйгээр зээлж, мөнгөө хүүтэй нь төлөхийн тулд 24 хүний бичиг баримтыг хуурамчаар ашиглаж, зээлийн гэрээ байгуулсан байсан. Саран сарын 500,000 төгрөгийн цалинтай, цалингаас цалингийн хооронд амьдардаг. Эрх мэдэл, албан тушаал нь тухайн мөнгийг төлж барагдуулах боломжгүй гэдгийг  мэдсээр байж санаатайгаар 109,781,300 төгрөгийг зориуд зээлүүлж ...манай байгууллагыг санаатайгаар хохироосон... Манайд нийт 62,960,000 төгрөгийн хохирол учирсан ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 28-29/

Хохирогч С.Нэргүйгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Цагаан-Овоо сумын төвд Сарантай таарсан. Саран тухайн үед надад чи надад өдрийн 1 хувийн хүүтэй зээлийг манай байгууллагаас аваад өгчих гэсэн.  Тэгээд ...намайг  гарах гэж байхад хүлээж байгаарай гэж хэлээд 2 цагаан цаас гаргаж ирээд энд гарын үсгээ зурчих гэж хэлэхээр нь санаанд ороогүй шууд гарын үсгээ зурсан. ...Саран надад чиний данс руу мөнгө орно тэрийг надад аваад өгчих гэхээр нь ХААН банк орж мөнгө аваад Саранд мөнгө авч өгсөн. ...Надад учирсан хохирол байхгүй...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 25-26/

Хохирогчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 07 дугаар сард “Бид гялс” ББСБ-аас 1,200,000 төгрөгийн зээл авах зорилготой очсон. ...Саран надад эгчээ та  өөрийнхөө авч байгаа  зээл дээр нэмж 1,300,000 төгрөгийн зээл аваад авсан 2,500,000 төгрөгөө надад зээлчих, маргааш ХААН банкнаас зээл аваад төлчихнө гэсэн. ...Би Саранг “Бид гялс” ББСБ-ын ажилтан, найдвартай хүн гэж итгээд *******д 1,287,000 төгрөгийг өөрийн ХААН банкны данснаас *******гийн ХААН банкны данс руу шилжүүлсэн. ...Зээл авсан өдрөөс хойш 7 хоногийн дараа Цагаан-Овоо сумын төвд ирээд Сарантай утсаар холбогдоод мөнгөө хийсэн үү гэж  асуухад мөнгө хийгээгүй, танд мөнгө байвал та өөрөө төлчих боломж байна уу гэсэн. ...намайг хурдхан мөнгөө хийгээч гэхэд ээжээсээ мөнгө аваад хийчихье гэсэн. ... 2-3 хоногийн дараа дахин холбогдоход ...ахыгаа дагаад банк орж явна, ...ээжийгээ сахиад гэрээс гарч чадахгүй байна, хүүхдэд 500,000 төгрөг өгөөд таны дансанд хийлгэхээр явуулсан чинь мөнгөө хаячихсан, мөнгө алга болгосон хүүхэд олдохгүй байна... гэх мэтээр худлаа хэлсэн. ...Би “Бид гялс” ББСБ-д нийт 4,191,000 төгрөг төлсөн. Би Сарангаас болж их хохирсон. Саран ...их зальтай, худалч, хэлж байгаа үг үйлдэл хоёр дандаа худлаа ... хүн чанаргүй, худалч хуурмаг, их зальтай хүн байна лээ...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 125-127/

Хохирогч С.Цэрэннадмидын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Саран над руу залгаад эгчийнхээ зээлийг хаах хэрэгтэй байна, 3 хоногийн дараа зээл аваад буцааж өгнө гээд гуйж, гувшаад байхаар нь 3,200,000 төгрөг зээлсэн. Би Сарантай нэг байгууллагад ажилладаг болохоор итгэж, найдаад өөртөө байгаа бүх мөнгийг зээлсэн. ...Саран надад зээлсэн мөнгөнөөс 300,000 төгрөг өгсөн. Би зээлүүлсэн мөнгөө буцааж авмаар байна. Маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 175-176/

Иргэний нэхэмжлэгч Д.Ариунзулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 07 дугаар сард Саран над руу залгаад би таны нэр дээр “Бид гялс” ББСБ-аас зээл авчихсан, та дарга т битгий хэлээрэй, би ажилгүй болчихвол таны мөнгийг төлж чадахгүй, та надад зээл авсан гэсэн өргөдөл бичээд өгөөч гэж хэлсэн. ...Би Саранд мөнгө зээлүүлэхдээ ямар нэгэн гэрээ байгуулаагүй, Сарангийн үгэнд итгээд амаар гэрээ байгуулж өдрийн 1 хувийн хүүтэй 9,800,000 төгрөгийг зээлүүлсэн. ... 9,800,000 төгрөгийг одоо болтол аваагүй байна. Сарангаас авсан prius-11 маркийн тээврийн хэрэгслийг 6,000,000 төгрөгөөр тооцоод үлдэгдэл 3,800,000 төгрөгийг нэхэмжилж байна. ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 36-40/

Иргэний нэхэмжлэгч Д.Алтанцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Саран миний нэр дээр “Бид гялс” ББСБ-аас 3,000,000 төгрөгийн зээл авсан талаар надад хэлсэн. ...энэ ажлаасаа гараад өөр ажилд ороод мөнгөтэй болоод төлнө гээд манай гэрт  2-3 удаа ирсэн. Саранг гуйгаад байхаар нь “Бид гялс” ББСБ-д 4,000,000 төгрөг төлж барагдуулсан. Тиймээс дээрх мөнгийг Сарангаас нэхэмжилж байна...”  гэх мэдүүлэг /1-р хх-ийн 51-52/

Гэрч Б.Уранцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Саран мөнгө зээлээч, “Бид гялс”-д зээл хаах гэсэн чинь мөнгө хэрэг болоод байна гэхээр нь би түүнд 5,000,000 төгрөг зээлүүлсэн. ...Маргааш нь мөнгөө авъя гэхэд нотариатаар батлуулдаг болсон байна. Манай суманд нотариат байхгүй, Сэргэлэн суманд нотариатаар батлуулна, арай болоогүй байна гэж хэлсэн. Үүнээс хойш хэдэн хэдэн удаа утас руу нь залгаж, мөнгө авъя гэж хэлэхэд янз бүрийн шалтаг хэлдэг ...хүний зээл удахгүй гарна тэндээс өгнө гэх зэргээр хэлсээр байгаад өнөөдрийг хүртэл Сарангаас мөнгөө авч чадаагүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 99/

Гэрчгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би М.Ариунжаргалыг “Бид гялс” ББСБ-д ажиллаж байхад 600,000 билүү 800,000 төгрөгийн зээл аваад хугацаанд нь төлсөн. ...Сарангаас зээлийн хүү ямар байгаа талаар асуусан болохоос зээл аваагүй. ...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 114-115/

Гэрчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2017 оны 07 дугаар сраын орчим М.Ариунжаргалыг “Бид гялс” ББСБ-д ажиллаж байх хугацаанд 3,000,000 төгрөгийн зээл аваад 2018 оны 11, 12 дугаар сарын орчим зээлийг хаасан. ...Сарангаас зээлийн үлдэгдлийг хаагаад, дахин зээл авч болох эсэх талаар тодруулахад болно гэсэн. Тэгээд би зээлээ хаагаад дахин зээл авах материал бүрдүүлж өгөхөд Саран барьцаа хөрөнгийн шаардлага хангахгүй байна гэж төвөөс мэдэгдсэн гэж хэлсэн учраас дахин зээл аваагүй. Үүнээс хойш 5, 6 дугаар сарын орчим Ганцэцэг намайг 1,000,000 орчим төгрөгийн зээлтэй байгаа талаар хэлэхээр нь материалыг нь харахад сүүлд зээл авахаар бүрдүүлж өгсөн материалаас хойш буюу 2019 оны 03 дугаар сарын орчим зээл авсан харагдсан. Би Ганцэцэгт энэ хугацаанд танай байгууллагатай огт холбогдоогүй талаар хэлсэн. ...гэх мэдүүлэг     /1-р хх-ийн 117-118/

2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 06 дугаартай шинжээчийн:

“...Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын төвд байрлах “Бид гялс” ББСБ-ын салбарын эрхлэгчээр ажиллаж байсан ******* нь өөрийн ажиллаж байсан “Бид гялс” ББСБ-аас өөрийн давуу байдлаа ашиглан нийт 24 хүний нэр дээр хуурамч гэрээ байгуулж 58,960,000 төгрөгийн зээл, хувийн дансаараа авч төлөөгүй Б.Алтантулга, нарын 4,000,000 төгрөгийн зээлийн эргэн төлөлт, нийт 62,960,000 төгрөгийг хувьдаа авсан байна. Мөн зээлээ хаагаад өгье гэж бусдын нэр дээр өргөдөл бичүүлж Д.Ариунзулын 3,094,200 төгрөг, Д.Ундралын 2,907,000 төгрөг, С.Нэргүйн 5,985,000 төгрөг, Д.Алтанцэцэг 1,800,000 төгрөг, Б.Байгалсайханы 1,900,000 төгрөг нийт 15,686,200 төгрөгийн зээлийг өөртөө гаргуулж авсан байна. ...******* нь “Бид гялс” ББСБ-д 67,951,835 төгрөгийн зээлийн үлдэгдэл өртэй байна...” гэх дүгнэлт. /1-р хх-ийн 222-224/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 195 дугаартай дүгнэлт:

-“Нью Капитал Тэнцэл Аудит” ХХК-ны ерөнхий захирал Ц.Баярболдын 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан 06 дугаартай аудитын дүгнэлтэд 24 хүний нэр дээр хуурамч гэрээ байгуулж 58,960,000 төгрөгийн зээл, хувийн дансаар авч төлөөгүй Б.Алтантулга, нарын зээлийн эргэн төлөлт нийт 4,000,000 төгрөг, бусдын нэр дээр өргөдөл бичүүлж Д.Ариунзулын 3,094,200 төгрөгийн, Д.Ундралын 2,907,000 төгрөгийн, С.Нэргүйн 5,985,000 төгрөгийн, Д.Алтанцэцэгийн 1,800,000 төгрөгийн, Б.Батсайханы 1,900,000 төгрөгийн нийт 5 хүний 15,686,200 төгрөгийн зээлийг өөртөө гаргуулж авсан байна гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

-******* нь Цагаан-Овоо сумын “Бид гялс” ББСБ-д зээийн эдийн засагчаар ажиллаж байх хугацаандаа 24 хүний нэр дээр хуурамч гэрээ байгуулж 58,960,000 төгрөгийн, хувийн дансаараа Б.Алтантулга, нарын нийт 4,000,000 төгрөгийн эргэн төлөлтийг авч нийт 62,960,000 төгрөгийн үүнээс 2019 оны 07 дугаар сарын 29-ний байдлаар 26 хүний зээлийн нэр дээрх зээлийн үлдэгдэл 52,265,235 төгрөг, бусдын нэр дээр өргөдөл бичүүлж зээл авсан 5 хүний 15,686,200 төгрөг нийт 67,951,835 төгрөгийн зөрчил дутагдал гаргасан бөгөөд “Бид гялс” ББСБ-д нийт 67,951,835 төгрөг төлөхөөр байна...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 239-242/

Шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд үйл ажиллагаа явуулдаг “Бид гялс” ББСБ-д 2018.09.01-ний өдрөөс эхлэн ажилд орсон. ...Цагаан-Овоо суманд ажиллаж амьдардаг Б.Тунгалаг гэх хүнээс анх 2018 оны 09 дүгээр сард 3,000,000 төгрөгийг өдрийн 1 хувийн хүүтэй зээлж авсан. Тунгалагаас авсан 3,000,000 төгрөгийн зээлийн хүү өндөр учраас төлж чадалгүй өөрийн ажилладаг “Бид гялс” ББСБ-ын захирал ээс зөвшөөрөл авч өөрийн нэр дээр 4,400,000 төгрөгийн зээлийг өдрийн нэг хувийн хүүтэй авч 4,000,000 сая төгрөгийг Тунгалагт өгч зээлээ төлж барагдуулсан. Тэгээд “Бид гялс” ББСБ-аас авсан зээлийн төлөх хугацаа болсон учраас ээжийнхээ тэтгэвэрийн зээлээр 2,000,000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 2,400,000 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сар хүртэл төлж чадаагүй. Тэр үед захирал Ганцэцэг шалгалтаар ирсэн. Тэгээд намайг зээлээ төлөөгүй байна, өдрийн хүү чинь бодогдоод үлдэгдэл 2,400,000 төгрөг чинь 3,300,000 гаруй төгрөг болсон байна гэж хэлсэн. Захирал намайг тухайн зээлээ төлийг шахаж, шаардсан. Тэгээд би Тунгалаг эгчээс дахин зээл авч өөрийнхөө зээлийн үлдэгдлийг 2018 оны 11 дүгээр сард хаасан. Дараа нь Тунгалаг эгчээс авсан 3,300,000 төгрөгийг өдрийн 1 хувийн хүүтэй авсан учраас буцаад зээлээ хаахын тулд өөр хүнээс өдрийн нэг хувийн хүүтэй мөнгө зээлж зээлээ төлж барагдуулсан. Би 2018 оны 11 дүгээр сараас 2019 оны 04 дүгээр сар хүртэл өөрийн зээлээ хаахдаа хувь хүнээс зээл авч төлж барагдуулсан. Энэ хугацаанд нэг хүнээс зээл аваад нөгөө хүнд өгдөг байсан. ... хүмүүсийн зээлийг төлж барагдуулах боломжгүй болж өөрийн ажиллаж байсан “Бид гялс” ББСБ-аас 2019.03.16-ны өдөр хамгийн анх гэх хүний нэр дээр 2,000,000 төгрөг, Д.Сарнай гэх хүний нэр дээр 2,000,000 төгрөгийн зээл хүсэх хуурамч гэрээ байгуулан гарын үсгийг нь хуурамчаар зурж, зээл гаргуулан авч өрөө дарсан. Ингээд, Д.Сарнай гэх хүмүүсийн нэр дээр  авсан 4,000,000 төгрөгийн зээлийн хугацаа дуусч зээл төлөх шаардлагатай болсон. Тухайн зээлийг төлөх боломжгүй байсан учраас дахин хуурамч зээл гарган авч төлөх гэх мэтээр хойд хормойгоороо урд хормойгоо нөхөж явсаар нийт 24 хүний нэр дээр хуурамч гэрээ байгуулан 58,960,000 төгрөгийн зээлийг гаргуулан авсан. Мөн С.Нэргүй, Д.Ариунзул, Д.Ундрал, Д.Алтанцэцэг, Б.Байгалсайхан гэх хүмүүсээр өөрсдөөр нь зээл хүсэх өргөдөл бичүүлж 15,686,200 төгрөгийг  авсан, зээлээ хаах гэж бэлэн мөнгөөр төлбөрөө авчирсан Б.Алтантулга, гэх хүмүүсийн 4,000,000 төгрөг нийт 78,646,200  төгрөгийн зээл гаргуулсан. 2019 оны 07 дугаар сар гэхэд Цагаан-Овоо суманд үйл ажиллагаа явуулдаг “Бид гялс” ББСБ-ын салбар дансандаа мөнгөгүй болж аймгийн төвөөс захирал шалгалтаар ирсэн. Ингээд би хуурамч зээл гаргасан гэдгээ захирал т хэлсэн. ...2019 оны 08 дугаар сард захирал цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. Би Д.Сарнайд 2,000,000,т 2,000,000 төгрөг, Б.Тэмцэлд 2,000,000д 1,300,000,ад 1,800,000, Ж.Михлайд 3,000,000,д 2,000,000, д 5,000,000, ад 3,500,000, Б.Оргилсайханд 1,000,000,д 2,500,000, Д.Улаанхүүхэнд 2,000,000, О.Бадамхандад 1,300,000,д 2,500,000, Б.Чимэгмаад 2,500,000,д 2,500,000,д 2,000,000,д 3,000,000,т 2,000,000, д 2,500,000, Д.Норжмаад 2,060,000, Ж.Уранчимэгт 4,500,000,д 3,500,000, Г.Ганзулд 2,500,000 төгрөгийн хуурамч зээлийн гэрээ байгуулан нийт 58,960,000 төгрөг гаргуулан авсан. Мөн 2019 оны 04 дүгээр сард Б.Алтантулга, гэх хоёр хүний зээлээ төлөх гэж өгсөн 4,000,000 төгрөгийг зээлийг чинь хаачихна гэж хэлээд хаалгүй хувьдаа ашигласан. Эдгээр 24 хүний нэр дээр гасран 58,960,000 төгрөгөөс 2019 оны 03 дугаар сараас 07 дугаар сарын дуустал 9,035,940 төгрөгийг төлж 49,924,060 төгрөг үлдсэн. Б.Алтантуяа, нарын 4,000,000 төгрөгөөс 1,685,825 төгрөгийг төлж үлдэгдэл 2,341,175 төгрөг үлдсэн. Б.Байгалсайхан, Д.Ундрал, Д.Ариунзул, С.Нэргүй, Д.Алтанцэцэг нараар өөрсдөөр нь зээл хүсэх өргөдөл бичүүлж авсан 15,628,200 төгрөгөөс хэдэн төгрөг нь төлөгдөж хэдэн төгрөг нь үлдсэн эсэхийг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 19-22/

Иргэний нэхэмжлэгч Б.Байгальсайханы мэдүүлэг /1-р хх-ийн 43/

            Ц.Хандсүрэнгийн иргэний хариуцагчаар өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 63/

Б.Тунгалагийн  иргэний хариуцагчаар өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 71-72/

Б.Уранцэцэгийн иргэний хариуцагчаар өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 79-81/

Зээлийн гэрээний хуулбарууд /1-р хх-ийн 94-96/

С.Ганзулын ХААН банкны ******* тоот дансны хуулга /1-р хх-ийн 102-103/

Гэрч Д.Улаанхүүхний мэдүүлэг /1-р хх-ийн 105-106/

Гэрчийн мэдүүлэг /1-р хх-ийн 111-112/

Б.Ганчимэгийн ХААН банкны ******* тоот дансны хуулга /1-р хх-ийн 113/

Гэрчийн мэдүүлэг /1-р хх-ийн 119-120/

Гэрчын мэдүүлэг /1-р хх-ийн 121-122/

Гэрчгийн мэдүүлэг /1-р хх-ийн 123-124/

Х.Мөнхнасангийн ХААН банкны ******* тоот дансны хуулга /1-р хх-ийн 129-146/

Гэрчын мэдүүлэг /1-р хх-ийн147-148/

В.Эрдэнэсувдын ХААН банкны ******* тоот дансны хуулга /1-р хх-ийн 152-175/

Гэрчгийн мэдүүлэг /1-р хх-ийн 176-177/

Ш.Долгорсүрэнгийн ХААН банкны тоот дансны хуулга /1-р хх-ийн 178-198/

Гэрчгийн мэдүүлэг /1-р хх-ийн 199-200/

Гэрчгийн мэдүүлэг /1-р хх-ийн 201-202/

Гэрчы мэдүүлэг /1-р хх-ийн 205-206/

Л.Мөнхсайханы ХААН банкны дансны хуулга /1-р хх-ийн 207/

Гэрч ы мэдүүлэг /1-р хх-ийн 208/

Гэрч мэдүүлэг /1-р хх-ийн 209/

Гэрч ын мэдүүлэг /1-р хх-ийн 210-211/

Гэрч гийн мэдүүлэг /1-р хх-ийн 212-213/

Гэрчгийн мэдүүлэг /1-р хх-ийн 214/

Д.Болортуяагийн ХААН банкны тоот дансны хуулга /1-р хх-ийн 215/

Гэрч гийн мэдүүлэг /1-р хх-ийн 216/

Гэрч ын мэдүүлэг /1-р хх-ийн 218/

Гэрч Б.Оргилсайханы мэдүүлэг /1-р хх-ийн 220/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 195 тоот дүгнэлт /1-р хх-ийн 239-242/

Шинжээч Б.Оргилын мэдүүлэг  /1-р хх-ийн 243-244/

*******гийн хувийн байдлын талаарх нотлох баримтууд /2-р хх-ийн 25-38/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 47/

Т.Нэргүй, нарын хүсэлт /2-р хх-ийн 57-59/

Т.Нэргүй, нарын “Бид гялс” ББСБ-аас авсан зээлийн гэрээний хуулбар, эргэн төлөлтийн хуваарь /2-р хх-ийн 60-63/

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр /2-р хх-ийн 64-76/

Эрүүгийн 1921005640400 дугаартай хэргийн хохирлын тооцоо /2-р хх-ийн 86-104/

            “Бид гялс” ББСБ ХХК-ийн Зээлийн эдийн засагчийн ажил байдлын тодорхойлолт /2-р хх-ийн 113/

            Хөдөлмөрийн гэрээ /2-р хх-ийн 116/

            Зээлийн болон барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /2-р хх-ийн 117-190/

            *******гийн ХААН банкны 5417001585 тоот дансны хуулга /2-р хх-ийн 191-221, 4-р хх-ийн 188-209/

            Б.Уранцэцэгийн 5417044020, 5417007054 тоот данснуудын хуулга /2-р хх-ийн 235-250, 3-р хх-ийн 1-125/

            Ц.Хандсүрэнгийн ХААН банкны тоот дансны хуулга /3-р хх-ийн 126-206-

            Б.Тунгалагийн ХААН банкны тоот дансны хуулга /3-р хх-ийн 207-4-р хх-ийн 42/

            С.Нэргүйн зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь /4-р хх-ийн 78-80/

М.Энхтуяа өмгөөлөгчийн хүсэлт /4-р хх-ийн 236-237, 244-246/ болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан 5 хуудас /задгай/ баримт зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч түүний өмгөөлөгч нараас гаргаж өгсөн 5 хуудас баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

   Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь “Бид гялс” ББСБ-ын Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын салбарын эрхлэгчээр ажиллаж байхдаа уг ББСБ-аас зээлийн үйл ажиллагаа явуулах зорилгоор өөрт нь итгэмжлэгдэн олгосон мөнгөн хөрөнгөнөөс 24 хүний нэрээр хуурамч зээл хүсэх гэрээний  материал бүрдүүлж зээл авсан,  урьд нь зээл авч байсан 5 хүнээр зээл хүсэх өргөдөл бичүүлж 15,686,200 төгрөгийн зээл гаргуулж авсан,  мөн зээл авсан 2 иргэний эргэн төлөлтийн 4,000,000 төгрөгийг тухайн салбарт тушаалгүй хувьдаа авч завшсан, түүнчлэн албан тушаалын байдлаа ашиглаж, урьдын харилцааны явцад бий итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар зээлдэгчийн хүссэн зээлийн хэмжээг нэмэгдүүлэн зээл авхуулахаар хохирогчтой харилцан тохиролцож, улмаар өөрийн дансаар шилжүүлэн авсан, мөн Баяндун салбарын эрхлэгчээр ажиллаж байсан хохирогч С.Цэрэннадмидаас 3 хоногийн дараа зээл аваад төлнө хэмээн 3,200,000 төгрөгийг залилж авсан нөхцөл байдал тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 31-ний хоорондБид гялсББСБ-ын Цагаан-Овоо сумын салбарын эрхлэгчээр ажиллаж байдаа уг компаниас зээлийн үйл ажиллагаа явуулах зорилгоор өөрт нь итгэмжлэгдэн олгосон мөнгөн хөрөнгөнөөс 24 хүний нэрээр хуурамч зээл хүсэх гэрээний  материал бүрдүүлж 58,960,000 төгрөгийн зээл авсан,  урьд нь зээл авч байсан 5 хүнээр зээл хүсэх өргөдөл бичүүлж 15,686,200 төгрөгийн зээл гаргуулж авсан,  мөн тус салбараас  зээл авсан 2 иргэний 4,000,000 төгрөгийг тухайн салбарт тушаалгүй өөртөө авсан зэргээр нийт 78,646,200 төгрөгийг авч ашигласан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан завших гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг,

Мөн 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдөр “Бид гялс” ББСБ-ын Баяндун салбарын эрхлэгчээр ажиллаж байсан хохирогч С.Цэрэннадмидаас урьдын харьцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж  3 хоногийн дараа зээл аваад буцаагаад өгнө гэж хуурч 3,200,000 төгрөгийг залилж авсан, 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр “Бид гялс” ББСБ-ын салбарын эрхлэгчээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж тус салбараар үйлчлүүлж байсанийн авах зээл дээр нэмж 1,287,000 төгрөгийн зээлийг гаргуулан ХААН банкны дансаар шилжүүлэн авч, улмаар зээл төлөх үүрэг биелэгдэх боломжгүй болмогц ах надад мөнгө өгөх гэж байгаа, хүүхдээр таны дансанд мөнгө хийлгэсэн гэх  мэтээр хуурч зохиомол байдлыг бий болгон итгэл эвдэх аргаар залилсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг тус тус хангаж байхаас гадна шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт заасан завших гэмт хэрэг нь хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр, гэрээ хэлцэл зэргээр тогтоон олгогдсон албаны бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд бусдын өмчийг итгэмжлэн хариуцах болон эргэлтэд оруулах үүрэг хүлээсэн этгээд уг эд хөрөнгө, түүний эрхийг өөртөө хууль бусаар авсан байхыг шаарддаг бол залилах гэмт хэрэг нь өмчлөгч ба хууль ёсоор эзэмшигчийг хуурах эсхүл итгэлийг нь эвдэх замаар тэдгээрийг эзэмших, өмчлөлд байсан эд хөрөнгө, түүний эрхийг хууль бусаар өөрт авсан эсхүл бусдад шилжүүлсэн байдлаар үйлдэгддэг онцлогтой юм.

            Шүүгдэгч ******* овогт *******ийн Саран нь  “Бид гялс” ББСБ-ын Цагаан-Овоо сумын салбарын эрхлэгчээр ажиллаж байхдаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж завшсаны улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан, мөн албан тушаалын байдлаа ашиглаж, бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч ,,,,,,,  Д.Улаанхүүхэн,,,,,,,,,, , ,  , ,, , , нарын мэдүүлгүүд, хохирогч, гэрч нарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга, шүүгдэгч *******гийн дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга, шинжээчийн дүгнэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Шүүгдэгч ******* нь дээрх гэмт хэргүүдийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ.

Иймд шүүгдэгчид холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Сарантуяагаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******ийн Саранг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан албан тушаалын байдлаа ашиглаж, бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Т.Саранг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан албан тушаалын байдлаа ашиглаж, бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирлын хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүхээс шүүгдэгч *******гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал,  хохирол төлөгдөөгүй,  улсын яллагчийн хорих ял оногдуулах ялын санал, өмгөөлөгчийн хөнгөн ял оногдуулж өгнө үү гэх хүсэлт зэргийг харгалзан  хорих ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно гэж зааснаар шүүгдэгч *******ийн Саранд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар 2 жил 6 сарын хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар  оногдуулсан 2 жил 6 сарын хорих ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 4 жил 6 сарын  хорих ялаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгуулагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Бусад асуудлын талаар:

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч ******* нь “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг өөрийнхөөрөө бодож үзэхэд шинжээчийн дүгнэлттэй зөрүүтэй байна, 24 хүний нэр дээр хуурамч зээлийн гэрээ үүсгэхдээ 8 хүний нэр дээр нь 18 хувийн хүүтэйгээр хадгаламж нээсэн. Энэ хадгаламжийг буцаан олгохдоо 2.5 хувийн хүүтэйгээр бодож буцааж өгсөн зөрүү гарч байна. Энэ зөрүүг хохирлоос хасах хүсэлтэй байна”  гэж маргадаг.

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлахад шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирол нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон байхаас гадна  24 хүний нэр дээр хуурамч зээлийн гэрээ үүсгэснээс 8 хүний нэр дээр нь хадгаламж нээсэн нь шүүгдэгчийн мэдүүлгээс өөрөөр хавтас хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул шүүгдэгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч *******гийн бусдад учруулсан хохирол нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.1-д зааснаар их хэмжээний хохиролд хамаарч байх бөгөөд хохирогч “Бид гялс” ББСБ-д учирсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 67,951,835 төгрөгийн хохирлоос шүүгдэгч ******* нь  Д.Ариунзулын нэрээр авсан 3,094,200 төгрөгийг, Д.Ундралын нэрээр авсан 2,907,000 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд Б.Байгалсайханы нэр дээр авсан 1,900,000 төгрөг, Д.Алтанцэцэгийн нэр дээр авсан 1,800,000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч нар нь өөрсдөө төлж барагдуулсан байна. Иргэний нэхэмжлэгч Б.Байгальсайхан нь шүүгдэгч *******гаас 1,900,000 төгрөгийг нэхэмжлэхгүй /1-р хх-ийн 43/ гэж мэдүүлжээ. Мөн шүүгдэгч нь хохирогч С.Цэрэннадмидад 300,000 төгрөг төлж барагдуулсан болох нь хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна.  Иймд шүүгдэгч *******гаас  68,037,635 төгрөг гаргуулж “Бид гялс” ББСБ-д // 58,250,635 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Д.Ариунзулд 3,800,000 төгрөгийг, Д.Алтанцэцэгт 1,800,000 төгрөгийг, хохирогч С.Цэрэннадмидад 2,900,000 төгрөгийг,т 1,287,000 төгрөгийг тус тус олгуулахаар шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд гарсан 1,800,000 төгрөгийг шүүгдэгч *******гаас гаргуулж “Нью Капитал Тэнцэл Аудит” ХХК-нд 1,000,000 төгрөг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд 800,000 төгрөгийг тус тус олгож, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******гийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ийн Саранг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан албан тушаалын байдлаа ашиглаж, бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.  Шүүгдэгч *******ийн Саранг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар,  мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан зааснаар 2 жилийн хорих ялаар тус тус  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д зааснаар  оногдуулсан 2 жил 6 сарын хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан зааснаар оногдуулсан  2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 /дөрөв/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 4 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гаас нийт 68,037,635 төгрөгийг гаргуулж, хохирогч “Бид гялс” Банк бус санхүүгийн байгуулга //-д 58,250,635 төгрөг,  хохирогч С.Цэрэннадмидад 2,900,000 төгрөг,т 1,287,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Ариунзулд 3,800,000 төгрөг, Д.Алтанцэцэгт 1,800,000 төгрөг тус тус олгосугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд гарсан 1,800,000 төгрөгийг шүүгдэгч *******гаас гаргуулж “Нью Капитал Тэнцэл Аудит” ХХК-нд 1,000,000 төгрөг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд 800,000 төгрөгийг олгох, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд  хүргүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.  

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Г.НАМУУНТУЯА