| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 132/2017/00210/И |
| Дугаар | 00304 |
| Огноо | 2017-07-06 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 00304
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Дарьсүрэн би, Хас банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн 11 дүгээр байрны 2-16 тоотод оршин суух, Г.Дуламсүрэн, Ч.Энхбат нарт холбогдох, зээл, зээлийн хүү, нийт 20015923 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2017/00210/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хас банкны Булган аймаг дахь салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Дуламсүрэн, Ч.Энхбат нар нь тус банкнаас 2010 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 1310001612 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулж 22650000 төгрөгийн зээлийг Орон сууц худалдан авах зориулалтаар, 180 сарын хугацаатай, жилийн суурь хүү дээр 2.58 хувийг нэмсэнтэй тэнцүү буюу 17.58 хувийн хувьсах хүүтэйгээр зээлдэн авсан. Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2010 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн баталгаат ипотекийн 1310001512/01 дугаар гэрээгээр улсын бүртгэлийн Ү-0405000005 дугаартай Булган аймгийн Булган сумын 5 дугаар баг 11 дүгээр байр 2-16 тоот 48.2 м.кв орон сууц барьцаалсан. Зээлийн гэрээний гол нөхцөл нь гэрээний 1 дүгээр хавсралтад заасан хуваарийн дагуу зээлдэгч нь сар бүр зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч зээл авсаны дараа энэхүү хуваарийг хэтрүүлэн гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн бөгөөд 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс хойш зээлийн төлбөрийг огт төлөөгүй. Энэ хугацаанд банкны зүгээс зээлдэгч Г.Дуламсүрэн, Ч.Энхбат нарт гэрээний үүргээ биелүүлэхийг амаар болон бичгээр удаа дараа мэдэгдэж шаардаж байсан боловч гэрээний үүргээ хэрэгжүүлж, тодорхой арга хэмжээ авалгүй өнөөдрийг хүрсэн. Мөн зээлдэгч нь бусдад их хэмжээний өр төлбөртэй, ажлаасаагарсан зэрэг нөхцөл байдлуудаас шалтгаалж цаашид Барьцаат зээлийн 1310001612 дугаар гэрээг үргэлжлүүлэх боломжгүй болж гэрээг цуцлах нөхцөл байдалд хүрээд байна. Зээлдэгч Г.Дуламсүрэн, Ч.Энхбат нар нь Барьцаат зээлийн 1310001612 дугаар гэрээний 3-т заасан үүргээ хэрэгжүүлэхгүй, хэрэгжүүлэхээс санаатай зайлсхийж байгаа тул гэрээний 3.3 дугаар зүйлийг үндэслэн гэрээг цуцалж, Г.Дуламсүрэн, Ч.Энхбат нараас зээлийн үлдэгдэл 19042312 төгрөг, хүү 963669.20 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 941.66 нийт 20006923 төгрөг, нотариатын зардал 9000 төгрөг, нийт 20015923 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.Дуламсүрэн, Ч.Энхбат нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Г.Дуламсүрэн, Ч.Энхбат бид Хас банкны Булган аймаг дахь салбараас 2010 онд орон сууцны зээл авсан. 2010 оноос хойш орон сууцны зээлээ төлж байсан боловч 2014 оны 02 дугаар сараас зээлээ төлж чадахгүй нөхцөл байдалд орсон. Энэ нь бидний хүүхдийн биеийн эрүүл мэндийн байдал муудан Улаанбаатар хотод удаан хугацааны эмчилгээ хийлгэсэнтэй холбоотой. Цаашид бид 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 10000000 төгрөг, 2017 оны 12 дугаар сард 10000000 төгрөгийг төлж Хас банкыг хохиролгүй болгоно. Учир нь бид энэ хугацаанд мөнгөтэй болох боломжтой байна. Иймд бидний нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү. Бид зээлийн гэрээг үргэлжлүүлэх хүсэлтэй байна. Бид цаашид 2, 3, 4, 5, 6 сарын төлөлтийг хийгээд банктайгаа эвлэрч гэрээний үүргээ биелүүлэх болно гэжээ.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Хас банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, Г.Дуламсүрэн, Ч.Энхбат нарт холбогдох, 20015923 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт бид дараах нөхцлөөр эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулж байна. Үүнд: Хариуцагч Г.Дуламсүрэн, Ч.Энхбат нар нь банкны нэхэмжилсэн 20015923 төгрөгнөөс 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 2017 оны 2-5 дугаар саруудын төлөлт болох 920000 төгрөгийг төлсөн. Үлдсэн 19095923 төгрөгийг 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн дотор 868840 төгрөгийг, 2017 оны 08 дугаар сарын 25-ний өдрийн дотор 9113541 төгрөгийг, 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор 9113541 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрч байна. Иймд эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсхэгүй болгож өгнө үү. Дээрх тохиролцсон хугацаандаа төлбөрөө төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах болно гэж талууд тохиролцож эвлэрлийн гэрээнд гарын үсгээ зуржээ. ҮНДЭСЛЭХ нь:
Хас банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн 11 дүгээр байрны 2-16 тоотод оршин суух, Г.Дуламсүрэн, Ч.Энхбат нарт холбогдох, зээл, зээлийн хүү, нийт 20015923 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Хас банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжилсэн 20015923 төгрөгнөөс хариуцагч Г.Дуламсүрэн, Ч.Энхбат нар нь 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 2017 оны 2-5 дугаар саруудын төлөлт болох 920000 төгрөгийг төлж, үлдэх 19095923 төгрөгийг 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн дотор 868840 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 25-ний өдрийн дотор 9113541 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор 9113541 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар тохиролцон хугацаандаа мөнгөө төлөөгүй тохиолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэлтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар Хас банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн 11 дүгээр байрны 2-16 тоотод оршин суух, Г.Дуламсүрэн, Ч.Энхбат нарт холбогдох, зээл, зээлийн хүү, нийт 20015923 /хорин сая арван таван мянга есөн зуун хорин гурав/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Хас банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжилсэн 20015923 төгрөгнөөс хариуцагч Г.Дуламсүрэн, Ч.Энхбат нар нь 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 2017 оны 2-5 дугаар саруудын төлөлт болох 920000 /есөн зуун хорин мянга/ төгрөгийг төлж, үлдэх 19095923 /арван есөн сая ерэн таван мянга есөн зуун хорин гурав/ төгрөгийг 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн дотор 868840 /найман зуун жаран найман мянга найман дөч/ төгрөгийг, 2017 оны 08 дугаар сарын 25-ний өдрийн дотор 9113541 /есөн сая нэг зуун арван гурав мянга таван зуун дөчин нэг/ төгрөгийг, 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор 9113541 /есөн сая нэг зуун арван гурван мянга таван зуун дөчин нэг/ төгрөгийг тус тус төлж барагдуулахаар тохиролцон хугацаандаа мөнгөө төлөөгүй тохиолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэлтгэлийг хангуулахаар талууд харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 258030 /хоёр зуун тавин найман мянга гуч/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, Төрийн сангаас 129015 /нэг зуун хорин есөн мянга арван тав/ төгрөг, хариуцагчаас 129015 /нэг зуун хорин есөн мянга арван тав/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН