Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 2021/ШЦТ/26

2022         01         17                                           2022/ШЦТ/26

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч С.Ариунаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цагаан малгай хуасай овогт Цэцэгийн  Биндэръяад холбогдох эрүүгийн 2121001480447 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 23ы өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1989 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролгүй, арматурчин мэргэжилтэй, “Шинь Шинь” ХХК-ний  хатаах цехэд ажилладаг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын******* оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 хоногийн хорих ялаар шийтгүүлж байсан, Цагаан малгай хуасай овогт Цэцэгийн  Биндэръяа  /РД: ЖЭ89070676/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2021 оны 04 дүгээр сарын 02-ны орой 21-22 цагийн орчимд Дорнод аймгийн Дашбалбар сумын 5 дугаар баг Найнги 8-4 тоотод оршин суух иргэн *******ын гэрт *******той маргалдан улмаар гэрээс нь гарч хохирогч *******ийг зодож дух ясны хугарал, дух, хамар, хоёр нүдний  орчмын зөөлөн эдэд цус хуралт, цээжний 1-р нугалмын арын сэртэн, цээжни 5,6,8 дугаар нугалмын их биеийн шахагдсан хугарал, духанд сорви бүхий хүнд хохирол санаатай учруулсан,

Мөн 2021 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Дорнод аймгийн Дашбалбар сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Улз голын “Дэрдэв” гарам болон малын бойны цэгийн гадна иргэн ын толгойн тус газарт нь хутгаар зүсэж, үсийг нь хутгаар огтлон малын бойны цэгийн малын баас хийдэг нүхэнд унагааж чамайг бойлно гэх зэргээр айлган сүрдүүлж онц харгис хэрцгийгээр зодож эрүүл мэндэд нь хуйханд дух, зулай хэсгийн зүсэгдсэн шарх, зүүн нүдний доод зовхины  цус хуралт, хамрын нуруу, зүүн хацар, уруулын дээд хэсэг, доод уруулын доод хэсгийн зулгаралт, зүүн чихний дэлбэнгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, цээжний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн өвдөгний хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд: “...Миний өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Хохирогч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр мотоциклоо орхисон газраа санахгүй байсан учраас сумын төвөөр айл айлын хашаагаар хайж явахдаа архи уусан. Тэгээд орой болж байхад Отгонням гэх хүний гэрт орсон. Намайг ороход Отгонням, Энхжаргал, Ганбаатар нар байсан... би нэг мэдэхэд хар судалтай улаан дээлтэй өндөр залуутай шоронгийн талаар яриад маргалдаж байсан. Энхжаргал гэрээс гарч маргалд гэхээр нь би гараад Батсүх гэх айлын урд талаар баруун тийшээ явж байснаа санаж байна, тэгээд юу ч санахгүй байна.  Баярсайхан гэх айлд орохоос өмнө намайг нэг хүн босгоод миний баруун чихэнд матвал чинь ална шүү гэж хэлж байсныг санаж байна. ...намайг Биндэръяа айлд муудаад гараад явахад араас ирээд  зодсон. Маргааш нь Баярсайханыд хэвтэж байхад Отгоннямыг явуулж харуулсан байсан. ...миний нуруу гэмтсэн байсан бөгөөд би нуруугаа хадуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24/

“...Би хаана зодуулсан гэдгээ санахгүй байна. Нэг ухаан орох үед Баярсайхан гэх айлд мөлхөөд  орж байсан үеэ санаж байна. Сумын эмнэлэгт 2 хоног хэвтэж байгаад БОЭТөвд хүргэгдэн ирж 4 хоног эмчилгээ хийлгэсэн. Дараа нь Улаанбаатар хотод гэмтэл согогт 3 сар эмчилгээ хийлгэсэн. ...Отгоннямынд байхад Нуутан Болдоо буюу Биндэръяа нь цээжин тус газар өшиглөсөн. Мөн намайг зодуулж байх үед чихэнд маань чамайг энэ талаар цааш нь ярих юм бол ална шүү гэж хэлж байсан хүн бол Биндэръяа мөн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27/

“...Биндэръяа надад эмчилгээний зардал  2,500,000 төгрөг төлсөн. Энэ хэрэг гарах болсон шалтгаан нь миний буруу зөрүү ярьж хүний уур хүргэсэн буруутай үйлдэл байгаа учраас ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг  /хх-ийн 28/

Гэрч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэр өдөр оройн 21 цагийн үед Балдандорж ах манайд согтуу орж ирээд надтай яриад байж байсан. ...удаагүй Биндэръяа орж ирээд бид хэдтэй юм ярьж ганц шил архи уусан. Би архи уугаад унтаад өгсөн. Маргааш өглөө нь сэрэхэд манайд Биндэръяа сууж байсан. Тэгээд надад чи *******ынд очоод Балдандорж ахыг хараад ир, би өчигдөр орой хүргэж өгсөн, гайгүй байна уу үгүй юу харчих гэж хэлсэн. Намайг ******* ахынд ороход Балдандорж ах гал тогооны  өрөөнд шалан дээр нүүр ам нь цус болсон байдалтай хэвтэж байсан бөгөөд би гэртээ очиж Биндэръяад хэлэхэд тэр манайхаас гараад явсан...” гэх мэдүүлэг  /хх-ийн 39/

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Балдандорж ах,  Биндэръяа хоёр маргалдаад Биндэръяа уурлаад босоод ирэхээр нь би гэрээс гарцгаа гэж хэлэхэд Балдандорж ах гараад араас нь Биндэръяа гарсан. ...маргааш өглөө нь 8 цагийн үед Биндэръяа манайд ирээд манай нөхрийг ******* ахынх руу  Балдандорж ахыг ямар байгааг хараад ир гэж явуулсан байсан ...” гэх мэдүүлэг  /хх-ийн 45/

Гэрч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Балдандорж, Биндэръяа хоёр авгай хүүхэн яриад муудалцаад байсан. Манай бэр уурлаад ингэж уух юм бол явцгаа гээд явуулсан. Эхлээд Балдандорж ах гараад дараа нь  Биндэръяа гараад явсан... Маргааш нь ******* гэх хүнтэй таархад Балдандорж манай гадаа хүнд зодуулсан хэвтэж байсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг  /хх-ийн 51/

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 04 дүгээр сарын 02-ны шөнө 00 цагийн орчим гэртээ унтаж байхад манай цонхон дээр хүн ирээд Баяраа ах нь байна хаалгаа тавь, ах нь хөлдлөө гэхээр нь согтуу хүн байна гээд хаалгаа тавиагүй. ...хэсэг хугацааны дараа дахин хаалга цохиод оруулаачээ, би даараад байна гэхээр нь би босоод хаалгаа нээхэд манай сумын Балдандорж ах байсан. Намайг харахад хүнд зодуулсан байдалтай нүүр ам нь цустай байсан бөгөөд хаалга онгойлгоход өөрөө мөлхөөд орж ирээд үүдэнд хэвтээд босохгүй байсан. Юу болсон талаар асуухад юм хэлэхгүй ёолоод байсан... Балдандорж ахыг манайд байхад Отгонням ирээд та энд байсан юм уу одоо явъя гэж хэлэхэд нь Балдандорж ах босож чадахгүй байна гэхэд Отгонням орхиод явсан. ...би эмнэлэгт тариа хийлгэж байсан болохоор эмнэлэг орохдоо эмч дуудаж удалгүй эмнэлгээс эмч ирээд Балдандорж ахыг аваад явсан ...” гэх мэдүүлэг  /хх-ийн 55-56/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 3664 тоот дүгнэлтэд:

1. *******ийн  биед дух ясны хугарал, дух, хамар, хоёр нүдний орчмын  зөөлөн эдэд цус хуралт, цээжний 1-р нугалмын арын сэртэн, цээжний 5,6,8-р  нугалмын  их биеийн шахагдсан хугарал, духанд сорви гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

3. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалт нь эмчилгээний эдгэрэлтээс хамаарна.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой байна. /хх-ийн 68-69/

Хохирогч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр сумын төвд эгч Гантуяагийн гэрээс 09 цагийн үед гараад хүргэн Амарбаярынд очоод гэрт нь байсан тал шил архийг хувааж уугаад би хойшоо сумын төвийн дэлгүүр орсон. Дэлгүүрийн гадаа Баяржаргал ах, гэх  найзтайгаа таараад нэг шил архи хувааж уугаад дэлгүүрийн гадаа явж байхад Нуутан Болдоо буюу Биндэръяа араас мотоциклтой ирээд ард суучих гэхээр нь ард нь суугаад Улз голын Дэрдэв гарам дээр ирж голын эрэг дээр сууж архи уусан. Архи уугаад сууж байхад Биндэръяа гэнэт миний нүүрэн тус газар цохиод  шар иштэй хутга гаргаж ирээд  миний үснээс татаад огтолсон. Миний үсийг огтолсны дараа толгойг маань хутгаар зүссэн бөгөөд толгойноос маш их цус гарч байхад миний зүүн хөлний өвдөг тус газар дахин нэг удаа хатгасан ба намайг өшиглөж цохиод чамайг ална гээд зодоод байсан. Намайг зодож байхдаа толгойгоо яасан гэвэл мотоциклоос унасан гэж хүмүүст хэлээрэй гээд байсан. ...эгчийнд дөнгөж орж ирээд сууж байхад ...Биндэръяа орж ирээд хальт гараад ир, уулзая гээд намайг авч гараад  мотоциклдоо суулгаад сумын урд захад байдаг бойны газарт очоод малын цус, баас хийдэг нүхний дэргэд зогсоож байгаад  толгойн тус газар цохиод  нүх рүү унагаасан. Намайг нүхнээс гарч ирэхэд дахин зодож, чамайг ална энэ ямар газар гэдгийг мэдэж байна уу, бойны газар чамайг бойлох гэж авчирсан юм гөлөг минь  гээд нүүр нүдгүй цохиод цээж рүү өшиглөөд байсан. Бойны газар хагас цаг орчим болоод намайг эгчийн гэрийн гадаа буулгасан. ...миний үсийг хутгаар огтолж мөн толгойг маань зүссэн. Би толгойдоо 4 оёдол тавиулсан. Миний өвдөгөнд хутгаар хатгасан, миний цээж маш хөндүүр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 114/

“...Миний биеийн байдал одоо хэвийн болсон. Биндэръяагийн надад учруулсан гэмтэл бүрэн эдгэрсэн. Биндэръяа надад эмчилгээний зардалд 1,000,000 төгрөг өгсөн. Энэ мөнгөөр би эмчилгээ хийлгэсэн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 116/

Насанд хүрээгүй гэрч Т.Эрхсарангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 2 дүүгээ хараад гэртээ байж байхад 15 цагийн орчим нагац ах Баяржаргал гаднаас айсан, сандарсан нүүр нь хөхөрсөн, толгой нь зүсэгдээд үсийг нь хайчилсан юм шиг болгосон байдалтай орж ирээд намайг ээж рүүгээ залга гэсэн. Намайг ээж рүү залгах гэж байхад манай хашаа руу цэнхэр мотоциклтой улаан ягаан өнгийн дээлтэй ах маш хурдан давхин орж ...Баяржаргал ахыг гараас нь татсаар байгаад авч гараад мотоциклдоо суулгаад аваад явсан...” гэх мэдүүлэг  /хх-ийн 118-119/

Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...15 цагийн үед эмнэлэгт шинжилгээ өгөөд гэртээ ирэхэд манай охин Энхсаран надад нагац ах Баяржаргал ороод гарсан. Нагацын толгойноос цус гарсан, хүнд хөөгдсөн орж ирсэн. Орж ирээд хүүгээ аваад сууж байхад араас нь цэнхэр мотоциклтой улаан ягаан өнгийн дээлтэй хүн орж ирээд нагацыг гарахгүй унтлаа гэхэд нь татсаар байгаад аваад гарсан гэж хэлсэн. Түүнээс хойш намайг гэртээ байхад 17 цагийн орчим манайд улаан хүрэн дээлтэй, цэнхэр мотоциклтой манай сумын Биндэръяа гэх залуу орж ирээд үүдэнд суухаар нь би чи яаж яваа юм бэ гэхэд Баяржаргал ахыг хүргэж явна гэж хэлсэн. Баяржаргал хаана байна гэхэд араас орж ирж байгаа гэхээр нь цонхоор гадагшаа  харахад Баяржаргал  согтуу юм шиг хөл дээрээ тогтохгүй унаж босоод явсаар байшингийн үүдэнд ирж унаад унтсан юм шиг босохгүй байсан. ...Би Баяржаргалыг согтсон байна гэж бодоод унасан газар нь 30-40 минут байлгаж байгаад охинтойгоо хамт сугадаад гэрт оруулахад гэнэт ухаан ороод эгчээ би хүнд зодуулаад алуулах гэж байсан, би өөрийгөө ингээд үхэх нь гэж бодлоо гээд уйлаад байсан. Би малгайг нь аваад толгойг нь харахад зүсэгдсэн, үсийг нь огтолсон байсан. Хувцас нь малын сэвс, цус болсон үнэр нь аймар үнэртэж байсан. Юу болсон талаар асуухад  Биндэръяа миний толгойг хутгаар зүсэж, үсийг минь огтлоод аманд маань үсээ ид гээд чихсэн, би бараг үсээ идсэн, бас бойны нүхэнд цохиж унагаасан гэж хэлсэн....” гэх мэдүүлэг  /хх-ийн 122/

Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...орой 20-21 цагийн орчим ...Баяржаргал хүү Батын хамт ирсэн байсан. Би ирээд үзэхэд толгойд нь нилээн том шарх байсан бөгөөд 4-5 оёдол тавьсан. Баяржаргалын хүү Бат нь манай аавыг Биндэръяа зодсон гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг  /хх-ийн 125/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 09 дугаар сарын 15-ны өдрийн 461 тоот дүгнэлтэд:

1. ын биед хуйханд, дух, зулай хэсгийн зүсэгдсэн шарх, зүүн нүдний доод зовхины цус хуралт, хамрын нуруу, зүүн хацар, уруулын зүүн дээд хэсэг, доод уруулын доод хэсгийн зулгаралт, зүүн чихний дэлбэнгийн зөөлөн эдийн  няцрал, цус хуралт, цээжний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн өвдөгний  хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо болон хурц ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл

3. Дээрх хуйханд, дух, зулай хэсгийн зүсэгдсэн шарх нь дангаараа, зүүн өвдөгний  хатгагдаж зүсэгдсэн шарх нь дангаараа эрүүл мэндийг түр сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь тус бүртээ эрүүл мэндийг сарниулахгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтэл нь бүрдэл байдлаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 131-132/

-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол /хх-ийн 1-3, 101-105/

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 12, 109/

-Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-16/

-Гэрч М.Наранболдын мэдүүлэг /хх-ийн 34-35/

-Гэрч Б.Болдгаравын мэдүүлэг /хх-ийн 59-60/

-Гэрч Т.Дашмөнхийн мэдүүлэг /хх-ийн 62/

-Гэрч Б.Билгүүний мэдүүлэг /хх-ийн 63-64/

-Дүрс оношилгооны хариу, рентген зураг /хх-ийн 70-71/

-*******гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-78, 140/

-Гэрч Ц.Нямжаргалын мэдүүлэг /хх-ийн 127-128/

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 94/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр шүүгдэгч *******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас  хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул гэмт хэрэг мөн байна.

Шүүгдэгч Цагаан малгай хуасай овогт Цэцэгийн  Биндэръяа нь 2021 оны 04 дүгээр сарын 02-ны орой 21-22 цагийн орчимд Дорнод аймгийн Дашбалбар сумын 5 дугаар баг Найнги 8-4 тоотод оршин суух иргэн *******ын гэрт *******той маргалдан улмаар  гэрээс нь гарч хохирогч *******ийг зодож эрүүл мэндэд нь  хүнд хохирол санаатай учруулсан,

Мөн 2021 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Дорнод аймгийн Дашбалбар сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Улз голын “Дэрдэв” гарам болон малын бойны цэгийн гадна иргэн ын толгой болон зүүн өвдгөн тус газарт нь хутгаар зүсэж, үсийг нь хутгаар огтлон, малын бойны цэгийн малын баас хийдэг нүхэнд унагааж, чамайг бойлно гэх зэргээр айлган сүрдүүлж, онц харгис хэрцгийгээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч *******гийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлгийг давхар нотолсон хохирогч *******, , гэрч *******, С.Баярсайхан, *******, Б.Энхжаргал, , , насанд хүрээгүй гэрч Т.Эрхсаран нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 3664 тоот “*******ийн биед дух ясны хугарал, дух, хамар, хоёр нүдний орчмын  зөөлөн эдэд цус хуралт, цээжний 1-р нугалмын арын сэртэн, цээжний 5,6,8-р нугалмын  их биеийн шахагдсан хугарал, духанд сорви гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь амь насанд аюултай хүнд гэмтэл байна” гэх дүгнэлт, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 461 тоот “ын биед хуйханд, дух, зулай хэсгийн зүсэгдсэн шарх, зүүн нүдний доод зовхины цус хуралт, хамрын нуруу, зүүн хацар, уруулын зүүн дээд хэсэг, доод уруулын доод хэсгийн зулгаралт, зүүн чихний дэлбэнгийн зөөлөн эдийн  няцрал, цус хуралт, цээжний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн өвдөгний  хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоодлоо. Уг гэмтэл нь бүрдэл байдлаараа хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна” гэх дүгнэлт, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуульд нийцсэн бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон, нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон байх тул шүүгдэгч Цэцэгийн Биндэръяаг хохирогч *******ийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг, хохирогч ын эрүүл мэндэд  хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нарын архи ууж согтуурсан, хууль, эрх зүйн мэдлэг дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүсийн хоорондын харилцаа, зан заншил, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байх бөгөөд шүүгдэгч ******* нь дээрх гэмт хэргүүдийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж, онц харгис хэрцгий аргаар, тохуурхан доромжилж үйлдсэн”, мөн 1.2-д заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн”  эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.

Шүүхээс шүүгдэгч Цэцэгийн Биндэръяаг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй  байх бөгөөд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Цагаан малгай хуасай овогт Цэцэгийн Биндэръяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэв.  

Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж, 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан бөгөөд уг хуулийн зорилго нь коронавируст халдварын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг  бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг үйлдсэн хүнийг нэг удаа ялаас өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Шүүгдэгч Ц.Биндэряагийн 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-д заасан “2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн”, 6 дугаар зүйлийн 6.2-т  “2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан ... Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах /Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйл/ гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг Өршөөл үзүүлэх тухай хуулиар, ... гэмт хэрэг үйлдсэн хүний эдлэх ялыг бүрэн болон хэсэгчлэн чөлөөлөх, эсхүл хорихоос өөр төрлийн ялаар дүйцүүлэн сольж болно” гэж тус тус заасантай нийцэж байхаас гадна шүүгдэгч ******* нь урьд ял шийтгэгдэж байсан хэдий ч өршөөлийн хуульд хамрагдаж байгаагүй байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасаж биечлэн эдлэх ялыг 1 жил хорих ялаар тогтоож  шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялаас биечлэн эдлэх 1 жилийн хорих ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 жил  60 хоногийн  хорих ялаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

Шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч *******ийн эрүүл мэндэд хүнд хохирол,  хохирогч ын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан бөгөөд хохирогч ******* нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд “шүүгдэгчээс эмчилгээний зардалд 2,500,000 төгрөг авсан. Цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй” гэж, хохирогч нь “шүүгдэгчээс эмчилгээний зардал 1,000,000 төгрөг хүлээн авч эмчилгээ хийлгэж биеийн эрүүл мэнд хэвийн болсон.  Цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй” гэж тус тус мэдүүлсэн байх тул шүүгдэгч *******г бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Цагаан малгай хуасай овогт Цэцэгийн Биндэръяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан онц харгис хэрцгийгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус  тооцсугай.

             2. Шүүгдэгч Цэцэгийн Биндэръяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ жилийн  хорих ялаар, мөн  хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д заасныг баримтлан шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасаж биечлэн эдлэх ялыг 1 жил хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялаас биечлэн эдлэх 1 жилийн хорих ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож нийт эдлэх ялыг 1 /нэг/ жил 60 /жар/ хоногийн хорих ялаар тогтоосугай.

             5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 1 жил 60 хоногийн  хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

             6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.          

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Г.НАМУУНТУЯА