| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 132/2017/00327/И |
| Дугаар | 00310 |
| Огноо | 2017-07-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 16 өдөр
Дугаар 00310
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Дарьсүрэн даргалж хийсэн шүүх хуралдаанаар Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн Жаргалант 16-7 тоотод оршин суух, Цөнгөрөг овогт Пүрэвсүрэнгийн Баянжаргалын нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2017/00327/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: 1962 онд төрсөн, дээд боловсролтой, Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн Жаргалант 16-7 тоотод оршин суух, Цөнгөрөг овогт Пүрэвсүрэнгийн Баянжаргал /РД: ГЮ62011165/, нарийн бичгийн дарга Н.Батзаяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Баянжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1984 онд Улсын багшийн дээд сургуулийг төгсөж ирээд 1984 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс Булган аймгийн 10 жилийн сургуульд монгол хэл, уран зохиолын багшаар хуваарилагдан, 1993 оныг дуустал тасралтгүй ажиллаж байсан. 1990 онд хүүхэд төрүүлж, хүүхэд асрах чөлөө авч байсан. Хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.Баянжаргал нь 1984 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Булган аймгийн 10 жилийн 1 дүгээр сургуульд монгол хэл, уран зохиолын багшаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч П.Баянжаргалын дээрх нэхэмжлэлийн шаардлага нь түүний тайлбар, Булган аймгийн Архивын тасгийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 03 дугаартай цалингийн лавлагаа, Булган аймгийн Ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргааны ардын боловсролын хэлтсийн даргын 1984 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн төгсөгчдийг хуваарилах тухай тушаал, түүний хавсралт, тухайн үед нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсан гэрч Ц.Сувдаагийн өгсөн ... П.Баянжаргал нь 1984 онд сургуулиа төгсөж ирээд Булган аймгийн 10 жилийн 1 дүгээр сургуульд монгол хэл, уран зохиолын багшаар ажилд орж байсан. 1984 онд би 5д бүлэг, П.Баянжаргал 5г бүлгийг авч байсан. П.Баянжаргал нь 1995 оныг дуустал Булган аймгийн 10 жилийн 1 дүгээр сургуульд ажиллаж байгаад 1996 онд 10 жилийн 2 дугаар сургууль руу шилжсэн ... гэх мэдүүлэг, гэрч М.Сарантуяагийн өгсөн ... П.Баянжаргал нь намайг Булган аймгийн 10 жилийн 1 дүгээр сургуульд хими, биологийн багшаар ажилд ороход монгол хэл, уран зохиолын багшаар ажиллаж байсан. Тэрээр тус сургуульд 1984-1995 онд ажиллаж байгаад 1996 оноос 10 жилийн 2 дугаар сургууль руу шилжсэн... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Цөнгөрөг овогт Пүрэвсүрэнгийн Баянжаргалыг Булган аймгийн 10 жилийн 1 дүгээр сургуульд 1984 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал монгол хэл, уран зохиолын багшаар 9 /ес/ жил, 5 /тав/ сар, 7 /долоо/ хоног ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү,иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН