| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбо-Очирын Намуунтуяа |
| Хэргийн индекс | 168/2021/0043/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/35 |
| Огноо | 2022-01-21 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | С.Ариунаа |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 2021/ШЦТ/35
2022 01 21 2022/ШЦТ/35
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч С.Ариунаа
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх С.Ариунаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох 2221000000018 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1986 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 1, Дорнод аймгийн Баян-Уул сумын 6 дугаар баг Хиагтын 2-205 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 340 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар, Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 358 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, Боржигон овогт Ганбуянгийн Эрдэнэ-Очир. /РД: *******/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ганбуянгийн Эрдэнэ-Очир нь Дорнод аймгийн Баян-Уул сумын 6 дугаар баг “Үйсэн даваа” гэх газраас 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр УАЗ-451 маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгсэл ашиглан зөвшөөрөлгүйгээр ойд 100 ширхэг нарс мод бэлтгэн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр тээвэрлэсэн гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлгээ үнэн зөв өгсөн учир нэмж ярих зүйл байхгүй...” гэв.
Иргэний нэхэмжлэгч Г.Ган-Болорын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Баян-Уул сумын 6 дугаар багийн иргэн ******* нь хууль бусаар мод тайрч бэлтгэсний улмаас байгаль экологид учруулсан 681,451 төгрөгийг нэхэмжилж байна. *******ын мод бэлтгэсэн Баян-Уул сумын 6 дугаар баг “Үйсэн даваа” гэх газар нь сумын төвөөс 25 км зайд байрладаг, ашиглалтын бүс буюу 3 дугаар мужийн ангилалд орно. Баян-Уул сумын 6 дугаар баг “Үйсэн даваа” гэх ой мод бүхий газар нь тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/
Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Дорнод аймгийн Баян-Уул суман дахь Сум дундын цагдаагийн тасагт цагдаа жолоочоор ажилладаг. 2021 оны 12 дугаар сарын 07-ны орой 18 цагаас шөнийн 01 хүртэлх хугацаанд замын цагдаагийн зохицуулагч ахмад Ц.Соёл-Эрдэний хамт шугам замд эргүүл хяналт шалгалт хийж ажилласан. Үүрэг гүйцэтгэх хугацаанд хяналт шалгалтаар орой 20 цагийн орчим тус сумын 6 дугаар багийн иргэн ******* нь УАЗ-451 маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгсэл дээр 3-4 метр урттай 100 ширхэг орчим бөөрөнхий модыг ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиггүй тээвэрлэн сумын төвийн баруун хотонд явж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40/
Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 11 цагийн орчим өөрийн эзэмшлийн УАЗ-451 маркийн улсын дугааргүй ачааны машинтай тээврийн хэрэгслээр ганцаараа Баян-Уул сумын 6 дугаар баг “Үйсэн даваа” гэх нэртэй ой мод бүхий газар очиж хатаж унасан 3-4 метрийн урттай модыг түүж өөрийн бензин моторт хөрөөг ашиглан тайрч бэлтгэсэн юм. Тайрч бэлтгэсэн бүдүүн нарийн нийлсэн 100 орчим модоо машин дээр ачиж сумын төвөөс 20 орчим км зайд өөрийн гэрийн хашаанд буулгаж хураасан. 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хураасан модоо ачиж хөрөө раманд зүсүүлэх гээд сумын төв рүү орж ирээд эргүүлийн цагдаа нарт шалгуулан саатуулагдсан. Надад тухайн үед мод бэлтгэх зөвшөөрлийн бичиг байгаагүй. Мод бэлтгэх эрхийн бичиг авахад хугацаа нь 2 хоног байдаг тул би 2 хоногтоо амжиж авч чадахгүй учир модоо бэлтгэж ирээд зөвшөөрлийн бичгээ авна гэж бодож байсан. Би өөрийн хийсэн хэрэг болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 74-75/
Дорнод аймгийн Баян-Уул суман дахь Сум дундын ойн ангийн инженер А.Оюунтөгсийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2021/10 дугаартай шинжээчийн дүгнэлтэд
1. Нийт 100 ширхэг хуурай хэрэглээний нарс мод байна.
2. Дээрх моднууд нь тайрагдан бэлтгэгдэхээс өмнө нь ой хээрийн түймэрт өртөж шатаж, хатсан хуурай мод байна.
3. 2021 онд ******* нь ДОА серитай 21092671 дугаартай нарсан түлээний эрхийг Сум дундын Ойн ангиас Ар хөндлөнгөөс бэлтгэхээр 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр авсан байна.
4. 2021 онд Баян-Уул сумын 6 дугаар баг “Үйсэн даваа” гэх газарт мод бэлтгэлийн үйл ажиллагаа явуулахаар иргэдэд зөвшөөрөл олгогдоогүй газар болно.
5. Дээрх газар нь мод бэлтгэх зөвшөөрөл олгогдсон бол ойгоос мод бэлтгэх эхлэл, төгсгөлийн акт болон мод бэлтгэлийн технологийн карт үйлдэгдээгүй.
6. Үйсэн даваа гэх газар нь сумын төвөөс 25 км Ашиглалтын бүсэд багтаж байгаа 2 дугаар мужлалд орж байна. Тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй.
7. Уг моднууд нь хэрэглээний хуурай мод тул малын хашаа барихад ашиглаж болохоор шон шургаагаар ашиглахад тохиромжтой хэрэглээний мод байна.
8. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт ёсоор: Бэлтгэсэн мод нь хэрэглээний мод учраас модон материалын ашиглалтын гарцын дагуу итгэлцүүр нь 1,8 шууд үр ашгийн болон шууд бус үр ашгийн хэмжээг нэмсний буюу нийт үнээр 2 дугаар мужийн ургах чадваргүй хуурай нарс төрлийн мод хэсэгт орох 100 ширхэг нарс мод дээр нэг шоометр модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 109760 төгрөг болно. Хэрэглээний модны ойн санд учруулсан экологи эдийн засгийн үнэлгээ нь 100 ширхэг хуурай нарс мод: 3,4492м3 ×1,8×109,760=681,451 төгрөг болно гэжээ. /хх-ийн 59-62/
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6/
-Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-12/
-Эд зүйл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 13-15/
-Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 16, 22, 27/
-Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-20, 23-26/
-Гэрч ******* мэдүүлэг /хх-ийн 47-48/
-Гэрч ******* мэдүүлэг /хх-ийн 51-52/
-Гэрч ******* мэдүүлэг /хх-ийн 55-56/
-Хохирол төлсөн баримт /хх-ийн 65/
-Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 66-67/
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 76/
-Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 77-86/
-Шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 88/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Нэг: Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Шүүгдэгч Боржигон овогт Ганбуянгийн Эрдэнэ-Очир нь Дорнод аймгийн Баян-Уул сумын 6 дугаар баг “Үйсэн даваа” гэх газраас 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр УАЗ-451 маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгсэл ашиглан зөвшөөрөлгүйгээр ойд 100 ширхэг нарс мод бэлтгэн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан иргэний нэхэмжлэгч Г.Ганболор, гэрч М.Энхжаргал нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, Дорнод аймгийн Баян-Уул суман дахь Сум дундын ойн ангийн шинжээчийн 2021/10 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч *******ыг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******ын зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, тээвэрлэсэн хэрэглээний 100 ширхэг хуурай нарс модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 100 ширхэг хуурай нарс мод: 3,4492м3 × 1,8 × 109760 = 681,451 төгрөг болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэн ... нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...” гэж, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр хохирлыг тогтооно” гэж тус тус заасан байх тул шүүгдэгч *******ын ойн санд учруулсан хохирлыг 2,044,353 төгрөг гэж тогтоох нь зүйтэй байна. Шүүгдэгч ******* нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд 681,451 төгрөгийг /хх-ийн 65/ төлсөн байна. Иймд шүүгдэгч *******ын ойн санд учруулсан хохирлын 2,044,353 төгрөгнөөс түүний төлсөн 681,451 төгрөгийг хасаж үлдэгдэл 1,362,902 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт шүүгдэгчид хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба улсын яллагч нь шүүгдэгч *******т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.
Шүүгдэгч *******ын зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээж, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн зэргийг нь харгалзан шүүхээс ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч ... гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж заасан.
Шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 500,000 төгрөгийн үнэлгээ бүхий УАЗ-451 маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгсэл болон гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 681,451 төгрөгийн үнэлгээ бүхий 100 ширхэг хуурай нарс мод, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 50,000 төгрөгийн үнэлгээ бүхий улаан өнгийн бариултай бензин моторт хөрөө зэргийг тус тус хураан авч гэмт хэргийн улмаас ойн экологид учруулсан 2,044,353 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэлээ.
Хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 681,451 төгрөгийн үнэлгээ бүхий 100 ширхэг хуурай нарс мод нь Дорнод аймгийн Баян-Уул сумын Засаг даргын Тамгын газарт, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 500,000 төгрөгийн үнэлгээ бүхий УАЗ-451 маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч *******т тус тус хадгалагдаж байгаа болно.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 50,000 төгрөгний үнэлгээ бүхий улаан өнгийн бариултай бензин моторт хөрөө, шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхний лавлагааны хуулбар зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Ганбуянгийн Эрдэнэ-Очирыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ганбуянгийн Эрдэнэ-Очирыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 1-д зааснаар шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас ойн экологид учруулсан хохирлын 2,044,353 төгрөгнөөс 681,451 төгрөгийг төлсөн бөгөөд шүүгдэгч *******оос үлдэгдэл 1,362,902 төгрөгийг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын сангийн орлого болгосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3, 7.2.4, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 хэсгийн 1-д тус тус зааснаар шүүгдэгч *******ын өмчлөлийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 500,000 төгрөгийн үнэлгээ бүхий УАЗ-451 маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгсэл болон гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 681,451 төгрөгийн экологи эдийн засгийн үнэлгээ бүхий 100 ширхэг хуурай нарс мод, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 50,000 төгрөгийн үнэлгээ бүхий улаан өнгийн бариултай бензин моторт хөрөө зэргийг хураах албадлагын арга хэмжээ авч, ойн экологид учруулсан хохирол нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлсүгэй.
6. Шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 681,451 төгрөгийн экологи эдийн засгийн үнэлгээ бүхий 100 ширхэг хуурай нарс мод нь Дорнод аймгийн Баян-Уул сумын Засаг даргын Тамгын газарт, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан УАЗ-451 маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч *******т тус тус хадгалагдаж байгаа болохыг дурдсугай.
7. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан УАЗ-451 маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 4366 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 100 ширхэг хуурай нарс модыг битүүмжилсэн мөрдөгчийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 4366 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолуудыг тус тус хэвээр үлдээсүгэй.
8. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбар, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 50,000 төгрөгийн үнэлгээ бүхий улаан өнгийн бариултай бензин моторт хөрөө зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА