| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 132/2017/00319/И |
| Дугаар | 00312 |
| Огноо | 2017-07-17 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 17 өдөр
Дугаар 00312
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Дарьсүрэн даргалж хийсэн шүүх хуралдаанаар Булган аймгийн Булган сумын 1 дүгээр багийн Ачуут шинэ хорооны 18-7-б тоотод оршин суух, Го овогт Гоюусангийн Батхуягийн нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2017/00319/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: 1962 онд төрсөн, бүрэн бус дунд боловсролтой, Булган аймгийн Булган сумын 1 дүгээр багийн Ачуут шинэ хорооны 18-7-б тоотод оршин суух, Го овогт Гоюусангийн Батхуяг /РД: ГЮ67081172/, нарийн бичгийн дарга Д.Одончимэг нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Батхуяг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хуралдаанд гаргасан тайлбартаа: Би анх 1977 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Булган аймгийн Нийтийн ахуй үйлчилгээний газрын халуун усны уурын зууханд машинист /гачегар/-аар ажилд орж 1979 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүртэл ажиллаж байгаад химийн уурын зууханд машинист /гачегар/-аар ажиллах болсон. Хөдөлмөрийн дэвтэрт галчаар ажиллаж байсан гэж бичигдсэн тул Г.Батхуяг намайг 1977 оны 01 дүгээр срын 05-ны өдрөөс 1979 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүртэл Булган аймгийн Нийтийн ахуй үйлчилгээний газрын халуун усны уурын зууханд машинист /гачегар/-аар, 1979 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс 1980 оны 11 дүгээр срын 01-ний өдөр хүртэл Булган аймгийн Нийтийн ахуй үйлчилгээний газрын химийн уурын зууханд машинист /гачегар/-аар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Батхуяг нь 1977 оны 01 дүгээр срын 05-ны өдрөөс 1979 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүртэл Булган аймгийн Нийтийн ахуй үйлчилгээний газрын халуун усны уурын зууханд машинист /гачегар/-аар, 1979 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс 1980 оны 11 дүгээр срын 01-ний өдөр хүртэл Булган аймгийн Нийтийн ахуй үйлчилгээний газрын химийн уурын зууханд машинист /гачегар/-аар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэл, тайлбарыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Г.Батхуягийн дээрх нэхэмжлэлийн шаардлага нь түүний тайлбар, цалингаасаа Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний татвар төлж байсан талаарх гишүүний үнэмлэх, 1979 онд Г.Батхуягийн нэрээр нээсэн хөдөлөмрийн дэвтрийн хуулбар, тухай үед нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсан гэрч Д.Лувсанцэрэнгийн өгсөн ..Би Нийтийн ахуй үйлчилгээний газарт 1972 оны 6 дугаар сард уурын зуухны гачегаараар ажилд орж 1990 он хүртэл хүртэл ажиллаж байсан. Г.Батхуяг нь 1977 онд Нийтийн ахуй үйлчилгээний газарт халуун усны машинистаар ажилд орж байсан бөгөөд 1980 оны дунд үе хүртэл ажиллаж байсан. 1979 оны 7 дугаар сард Нийтийн ахуй үйлчилгээний газарт хими цэвэрлэгээний машинистаар 1980 оныг дуустал ажилласан. Г.Батхуяг нь 1981 оны эхэн үед барилга, цахилгаан, сантехник засварын ангид норомчоор ажиллаж байсан ... гэх мэдүүлэг, гэрч Д.Хишигсүрэнгийн өгсөн .. Би Нийтийн ахуй үйлчилгээний газар болон комбинатад 1966 оны 8 дугаар сарын 25-ны өдөр эсгүүрийн тооцоологч, мастераар ажилд орж 1990 он хүртэл ажиллаж байсан. Г.Батхуяг нь Нийтийн ахуй үйлчилгээний газарт 1977 оны эхэн үед халуун усны машинистаар ажилд орж байсан бөгөөд 3 жил орчим буюу 1980 оны сүүл үе хүртэл ажилласан. Сүүлд буюу 1979 оны 6, 7 дугаар сарын үед Нийтийн ахуй үйлчилгээний газарт хими цэвэрлэгээний уурын зууханд машинистаар ажиллаж байсан ... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Го овогт Гоюусангийн Батхуягийг 1977 оны 01 дүгээр срын 05-ны өдрөөс 1979 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүртэл Булган аймгийн Нийтийн ахуй үйлчилгээний газрын халуун усны уурын зууханд машинист /гачегар/-аар, 1979 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс 1980 оны 11 дүгээр срын 01-ний өдөр хүртэл Булган аймгийн Нийтийн ахуй үйлчилгээний газрын химийн уурын зууханд машинист /гачегар/-аар 3 /гурав/ жил 9 /ес/ сар 25 /хорин тав/ хоног ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү,иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН