Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/38

2022        01         25                                             2022/ШЦТ/38                               

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч Э.Хосбаяр

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын  зөвлөх Э.Хосбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Сугарын Хишигтбаатарт холбогдох 2221000000029 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1974 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Дорнод аймгийн Гурванзагал суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Нетком” ТӨХК-д манаач ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ******* Нуурын 14 тоотод оршин суух, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Боржигон овогт Сугарын Хишигтбаатар /РД: *******/

Шүүгдэгч ******* нь 2021 оны 12 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 01 цагийн орчим Дорнод аймгийн Гурванзагал сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Нуурын 14 тоотод хамтран амьдрагч ******* хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар зодож эрүүл мэндэд нь зүүн дал ясны хугарал, зүүн мөрний ар дээд хэсгийн цус хуралт, зүүн нүдний зовхи, зүүн хацрын цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2021 оны 12 дугаар сарын 17-ны шөнө архи уугаад эхнэртэйгээ маргалдаад зодсон. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.

            Хохирогч Д.Ганзулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 05 дугаар сараас манай дээд ангийн төгсөлтийн *******тай утсаар ярьж эхэлсэн бөгөөд 07 дугаар сард хамт амьдрахаар Гурванзагал суманд ирээд одоог хүртэл хамт амьдарч байна. ... ******* дэлгүүрээс 2,5 литрийн нийслэл нэртэй 3 том пиво аваад миний машиныг согтуугаар бариад явна гэхээр нь түлхүүрээ авахад уурлаад миний баруун хацар руу 2 удаа алгадсан. Тэгээд Хишигтбаатар газраас чулуу аваад далайхаар нь би гараад зугтсан. Жоохон байж байгаад гэрт ороход нөгөө 3 пивоо ******* гэх найзтайгаа  уугаад сууж байсан бөгөөд ******* гэрээсээ 1 шил архи авчирсан. ******* тэр авчирсан архийг ******* бид хоёрыг уу гээд шахаад байсан ба би нилээн согтоод нэг сэрэхэд ******* явчихсан Хишигтбаатар намайг нүүр рүү цохиж унагаад, бөгс рүү өшиглөчихөөд гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 08/

            “...Хишигтбаатарт зодуулахаасаа өмнө миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй байсан. Би зүүн дал ясны хугарал, зүүн мөрний ар хэсгийн цус хуралт, зүүн нүдний зовхи, зүүн хацрын цус хуралт гэмтлийг хамтран амьдрагч Хишигтбаатарт зодуулсны улмаас авсан. Би тухайн үед нилээн согтуу байсан бөгөөд Хишигтбаатар намайг алгадахад би өрөөний босоо хана мөргөөд газар унасан. Хишигтбаатар миний араас нэг удаа өшиглөсөн. Өөр зүйл болоогүй. Надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 09/

            Гэрч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ...*******ын гэрийн хогийг ачиж хаясан. Тэгээд Хишигтбаатартай сумын төвөөс хойшоо Хонхор шүүт гэх газраас шүү авахаар яваад замдаа 1 том пиво хувааж уусан. Буцаж сумын төвд ирээд дахин 1 том пиво аваад Хишигбаатарын эхнэртэй 3-лаа сумаас гарч хувааж уусан. Тэндээсээ би хөдөө гэр рүүгээ яваад 1 цаг орчим болоод С.Хишигбаатарын гэрт ирэхэд тэр 2 гурван том пивотой байсан. Би тэр пивоноос нь уугаад согтоод Д.Ганзулын хамт гэрээсээ очиж 1 шил архи авчираад бид 3 хувааж уусан. Тэгээд би согтоод нэг сэрэхэд Хишигтбаатар намайг гэрт хүргэж өгсөн. Намайг тэр 2-той хамт байхад ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 11/

            Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 46 тоот дүгнэлтэд:   

1. Д.Ганзулын биед зүүн дал ясны хугарал, зүүн мөрний ар дээд хэсгийн цус хуралт, зүүн нүдний доод зовхи, зүүн хацрын цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар тогтоогдсон гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 16-17/

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05/

Гэрч З.Алтанцэцэгийн мэдүүлэг  /хх-ийн 13/

*******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 31/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37/

Хохирогч Д.Ганзулын прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 42/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно. 

Шүүгдэгч ******* нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Шүүгдэгч  ******* 2021 оны 12 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 01 цагийн орчим Дорнод аймгийн Гурванзагал сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Нуурын 14 тоотод хамтран амьдрагч ******* хувийн таарамжгүй харьцааны улмаас  маргалдаж улмаар зодож, эрүүл мэндэд нь зүүн дал ясны хугарал, зүүн мөрний ар дээд хэсгийн цус хуралт, зүүн нүдний зовхи, зүүн хацрын цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлгийг давхар нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч Д.Ганзулын мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 46 тоот дүгнэлт, Маршал мед эмнэлгийн мөрний үе, эгэм ясны эгц байрлалын рентген зургийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас хохирогч Д.Ганзулын биед  зүүн дал ясны хугарал, зүүн мөрний ар дээд хэсгийн цус хуралт, зүүн нүдний доод зовхи, зүүн хацрын цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 46 тоот дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан байна.  

Шүүгдэгчид холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба улсын яллагч нь шүүгдэгчид зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасаныг шүүгдэгч ******* хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

 Шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээж, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн зэргийг нь харгалзан шүүхээс Боржигон овогт Сугарын Хишигтбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Ганзулын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Сугарын Хишигтбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.           

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Сугарын Хишигтбаатарыг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Г.НАМУУНТУЯА