Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 00315

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Булган аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Дарьсүрэн би, Булган аймгийн Булган сумын 5 дугаар багт байрлах Тусгалтын өндөр ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амарын төлөөлөн нэхэмжлэлтэй, Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн 6а-1-5 тоотод оршин суух, Цагаан бух овогт Ламчингийн Жамбалдоржид холбогдох, 1600000 төгрөг гаргуулах тухайнэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2017/00325/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Тусгалтын өндөр ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.Жамбалдорж нь Тусгалтын өндөр ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газраас 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 1000000 төгрөгийг сард 10 хувийн хүүтэйгээр зээлсэн бөгөөд одоог хүртэл хүү болон үндсэн зээлээ төлөхгүй байна. Иймд Л.Жамбалдоржоос 2016 оны 12 дугаар сараас хойших хугацааны хүү 600000 төгрөг, үндсэн зээл 1000000 төгрөг, нийт 1600000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Тусгалтын өндөр ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амар би хариуцагч Л.Жамбалдоржоос авах 1600000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор авахаар харилцан тохиролцож байна гээд талууд эвлэрлийн гэрээ байгуулж, гарын үсгээ зуржээ. ҮНДЭСЛЭХ нь:

Тусгалтын өндөр ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амарын төлөөлөн нэхэмжэлтэй, Л.Жамбалдоржид холбогдох, 1600000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 1600000 төгрөгийг хариуцагч Л.Жамбалдорж 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулахаар талууд хугацаан дээрээ харилцан тохиролцсон нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар Тусгалтын өндөр ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амарын нэхэмжэлтэй, Л.Жамбалдоржид холбогдох, 1600000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Тусгалтын өндөр ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амарын нэхэмжилсэн 1600000 /нэг сая зургаан зуу мянга/ төгрөгийг хариуцагч Л.Жамбалдорж 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулахаар талууд хугацаан дээрээ харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 40550 /дөчин мянга таван зуун тавь/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангаас 20275 /хорин мянга хоёр зуун далан тав/ төгрөг, хариуцагчаас 20275 /хорин мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН