| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 132/2017/00331/И |
| Дугаар | 00316 |
| Огноо | 2017-07-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 00316
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Дарьсүрэн даргалж хийсэн шүүх хуралдаанаар Булган аймгийн Булган сумын 3 дугаар багийн Агуйтын 3а-1-4 тоотод оршин суух, Боржигон овогт Дэшцэрэнгийн Тунгалаг-Одын нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2017/00331/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: 1960 онд төрсөн, бүрэн дунд боловсролтой, Булган аймгийн Булган сумын 3 дугаар багийн Агуйтын 3а-1-4 тоотод оршин суух бүртгэлтэй8 одоо Орхон аймгийн Рашаантын 1-10 тоотод оршин суух, Боржигон овогт Дашцэрэнгийн Тунгалаг-Од /РД: ГЮ60081467/, нарийн бичгийн дарга Н.Батзаяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Тунгалаг-Од шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1978 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Булган аймгийн Ой, агнуурын аж ахуйд ойжуулагчаар ажилд орж 1982 оны 7 дугаар сарын 5-ны өдөр хүртэл ажиллаж байгаад 1982 оны 7 дугаар сарын 5-ны өдрөөс Булган аймгийн Байгаль орчны газарт төвийн ой хамгаалагчаар 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл ажиллаж байсан.1991-1995 оныг хүртэл Булган аймгийн 8 жилийн 1 дүгээр дунд сургуульд хувцас өлгөгч, үйлчлэгчээр ажиллаж байсан. Ажилд орсон, гарсан зарим тушаал олдохгүй байгаа тул 1978 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 1982 оны 7 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл Булган аймгийн Ой, агнуурын аж ахуйд ойжуулагчаар, 1982 оны 7 дугаар сарын 5-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Булган аймгийн Байгаль орчны газарт төвийн ой хамгаалагчаар, 1991 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Булган аймгийн 8 жилийн 1 дүгээр дунд сургуульд хувцас өлгөгч, үйлчлэгчээр тус тус ажиллаж ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Тунгалаг-Од нь 1978 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 1982 оны 7 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл Булган аймгийн Ой, агнуурын аж ахуйд ойжуулагчаар, 1982 оны 7 дугаар сарын 5-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Булган аймгийн Байгаль орчны газарт төвийн ой хамгаалагчаар, 1991 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Булган аймгийн 8 жилийн 1 дүгээр дунд сургуульд хувцас өлгөгч, үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Д.Тунгалаг-Одын дээрх нэхэмжлэлийн шаардлага нь түүний тайлбар, Булган аймгийн Ой агнуурын аж ахуйн даргын 1985 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн 65 дугаартай шагнал олгох тухай тушаал, 1987 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 211 дугаартай ажилчид шилжүүлэх, ажлаас чөлөөлөх тухай тушаал, 1986 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 20 дугаартай тэтгэмжтэй чөлөө олгох тухай тушаал, 1982 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 34 дугаартай шагнах тухай тушаал, 1978 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 36 дугаартай шагнал олгох тухай тушаал, гэрэл зургийн үзүүлэлт, нэхэмжлэгч Д.Тунгалаг-Одын нэрээр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 1984 онд авч байсан Баярын бичиг, тухайн үед нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсан гэрч Л.Жүгдэрийн өгсөн ... Би 1980-1997 онд Булган аймгийн Булган сумын 8 жилийн сургуульд няраваар ажиллаж байсан. Д.Тунгалаг-Од нь 1991 оны эхэн үеэс 1995 оныг хүртэл тус сургуульд хувцас өлгөгч, үйлчлэгчээр ажиллаж байсан. Д.Тунгалаг-Од нь ажиллаж байх хугацаандаа төрөл бүрийн ажил хийж байсан ... гэх мэдүүлэг, гэрч М.Амгалангийн өгсөн ... Би 1977-1978 онд Эрдэнэт хотын Хялганат хорооны Мод бэлтгэлийн аж ахуйд ажиллаж байгаад 1978 оны 10 дугаар сард Булган аймгийн Ой, агнуурын аж ахуйд инженерээр ирсэн бөгөөд 1990 оныг хүртэл ажиллаж байсан. Булган аймгийн Ой, агнуурын аж ахуй нь Засгийн газрын тогтоолоор Байгаль орчны газар болж өөрчлөгдөж байсан. Д.Тунгалаг-Од нь намайг Ой, агнуурын аж ахуйд 1978 оны 10 дугаар сард ирэхэд ойжуулагчаар ажиллаж байсан бөгөөд сүүлд Байгаль орчны газарт ой хамгаалагчаар ажиллаж байсан. Бид дээрх хугацаанд тасралтгүй хамт ажиллаж байсан. 1989 оны 12 дугаар сард Ой, агнуурын аж ахуйн яам татан буугдаж орон нутгийн ой, агнуурын аж ахуйнууд татан буугдаад Цаг уурын газартай нэгдэж Байгаль орчны газар болж өөрчлөгдсөн. Энэ үед ой, агнуурын аж ахуйд ажиллаж байсан хүмүүс Байгаль орчны газарт томилогдон ажилласан ... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Боржигон овогт Дэшцэрэнгийн Тунгалаг-Одыг 1978 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 07 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл Булган аймгийн Ой, агнуурын аж ахуйд ойжуулагчаар 4 /дөрөв/ жил, 5 /тав/ хоног, 1982 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Булган аймгийн Байгаль орчны газарт төвийн ой хамгаалагчаар 8 /найм/ жил, 5 /тав/ сар, 25 /хорин тав/ хоног, 1991 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Булган аймгийн 8 жилийн 1 дүгээр дунд сургуульд хувцас өлгөгч, үйлчлэгчээр 4 /дөрөв/ жил, улсад нийт 16 /арван зургаа/ жил, 6 /зургаа/ сар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү,иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН