| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбо-Очирын Намуунтуяа |
| Хэргийн индекс | 168/2021/0053/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/41 |
| Огноо | 2022-01-28 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Э.Хосбаяр |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 2021/ШЦТ/41
2022 01 28 2022/ШЦТ/41
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дашням
Улсын яллагч Э.Хосбаяр
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Урансувд /онлайн/
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын ******* прокурор, хууль цаазын зөвлөх Э.Хосбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн 2221000000003 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1964 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 58 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ******* ******* ******* ******* ******* ******* *******, ам бүл 2, эхнэрийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Залуус хорооллын 7-06 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэл: Дорноговь аймгийн шүүхийн 1989 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 129 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 90.1-т зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгэгдэж байсан, Ерөөлт-Эх овогт Зоригтын Өлзийбаяр. /РД: /
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 17 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Нийгмийн даатгалын хэлтэс”-ийн урд талын төв зам дээр “Toyota axio” маркийн 19-98 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, мөн дүрмийн 13.1. “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино.”, 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам хөндлөн гарч байсан хохирогч мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэг холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй....” гэв.
Насанд хүрээгүй хохирогч Б.Батчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 15 цагийн орчим хичээлээ тараад ангийн найз Булгантамирын хамтаар ээж Далайсайханы ажил болох Дорнод аймгийн татварын хэлтэс дээр очсон. ...16 цагийн орчим Дорнод аймгийн татварын хэлтсийн үүднээс найз Булгантамираас салаад ...Чадангууд төвийн ертөнцийн зүгээр хойд талд байх эсрэг урсгалтай 4 эгнээ замаар хөндлөн гарахаар болсон. Би тухайн 4 замын баруунаас ******* чиглэлтэй хоёр эгнээ замыг хөндлөн гараад *******ээс баруун чиглэлтэй хоёр эгнээ замаар хөндлөн гарах гээд замын голд цагаан шугаман дээр зогсож байхад 2 дугаар эгнээгээр зорчиж байсан тээврийн хэрэгсэл зам тавьж өгөхөөр нь 2 дугаар эгнээг хөндлөн гарч алхаад 1 дүгээр эгнээг гарах гэж байтал намайг нэг машин мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/
Иргэний нэхэмжлэгч Б.Даваадоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...зам тээврийн ослын бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулахад зарцуулагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 450,00 төгрөгийг гэм буруутай этгээдээр төлүүлнэ. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 25/
Гэрч Б.Бат-Эрдэний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хойд замаар ертөнцийн зүгээр баруун зүгээс ******* зүг рүү Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Төрийн банкны 4 замын уулзварын улаан гэрэл асахаар нь 2 тээврийн хэрэгслийн ард зогсож байтал баруун зүгээс ******* зүг руу явж байгаа урсгалд буюу нийгмийн даатгалын урд хэсэгт саарал өнгийн машин ертөнцийн зүгээр урд зүгээс хойш чиглэлтэй зам хөндлөн гарч байгаа хүүхдийг дайрч байгаа харагдсан. Намайг гүйгээд очиход миний төрсөн дүү Батчимэг байсан бөгөөд дүүг мөргөсөн жолооч өргөж, машиндаа суулгаад эмнэлэг рүү авч явсан. Би тухайн ослыг өөрийн нүдээр харсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 38/
Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгчийн 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн магадлагаанд:
“6. ... Toyota axio маркийн 19-98 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Хэрлэн сумын 4 дүгээр баг Нийгмийн даатгалын урд талын асфальтан замаар ертөнцийн зүгээр *******ээс баруун тийш чиглэлтэй жолоодон явж байсан ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 12.3-т зааснаар “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдлыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас осол гаргах шалтгаан болсон байна.” гэжээ /хх-ийн 65/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 81 дугаартай дүгнэлтэд:
1. Б.Батчимэгийн биед баруун атгаал ясны далд хугарал, духны шарх, ******* хацрын зулгаралт, ******* өгзөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй” гэжээ. /хх-ийн 51-52/
Техникийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “1. 19-98 ДОР Улсын дугаартай Toyota axio маркийн тээврийн хэрэгслийн жолооч Зоригтын Өлзийбаяр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” мөн дүрмийн жолоочийн мэдүүлэгт үндэслэн 12.2 “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдын сонгож явна” мөн дүрмийн 13.1 “Жолооч гүйцэж түрүүлэх ба гүйцэх үйлдэл хийхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан үг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино” мөн дүрмийн 1.6 “Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ” гэсэг заалтуудыг зөрчсөн байна.
2. Явган зорчигч Б.Батчимэг нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6 “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна, хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц, хөндлөн гарна” мөн дүрмийн “1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” мөн дүрмийн 1.6 “Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ” гэсэн заалтуудыг зөрчсөн байна.
3. Жолооч Зоригтын Өлзийбаяр нь дээрх тохиолдолд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т зааснаар “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” мөн дүрмийн 13.1 “Жолооч гүйцэж түрүүлэх бат гүйцэх үйлдэл хийхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан үг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино” гэсэн дүрмийн заалтуудыг хангах үүрийг хүлээнэ.
Харин явган зорчигч Б.Батчимэг нь мөн дүрмийн 5.6 “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна, хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц, хөндлөн гарна” гэсэн заалтыг хангаж замын хөдөлгөөнд оролцох үүрэг хүлээнэ.
4. Уг зам тээрийн осол гарахад хүргэсэн шалтгаан нөхцөл нь жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” мөн дүрмийн 13.1 “Жолооч гүйцэж түрүүлэх бат гүйцэх үйлдэл хийхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан үг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино” мөн дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж явган зорчигч Б.Батчимэгийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан байна. Харин явган зорчигч Б.Батчимэг нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6 “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна, хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц, хөндлөн гарна” гэсэн заалтыг зөрчсөн байх тул Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 53 дахь хэсэгт зааснаар арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох үндэслэлтэй байна.” гэжээ /хх-ийн 59-60/
Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 17 цагийн орчим ...цагдаагийн Б байрны урд талын 4 замын уулзвараар *******ээс баруун чиглэлтэй нэвтрээд бөхийн өргөөний урд талд явж байхад дараагийн уулзвар болох Төрийн банкны 4 замын уулзвар улаан байж байгаад ногоон болсон. Ногоон гэрэл асахаар нь хаазаа нэмээд явж байтал гэнэт ертөнцийн зүгээр урд талаас ягаан хүрэмтэй, цүнх үүрсэн бага насны хүүхэд гараад ирсэн. Маш огцом гарч ирсэн болохоор огцом тоормос гишгэж охиныг мөргөсөн. Тэгээд би тухайн хүүхдийг машиндаа суулгаад эмнэлэг явах гэж байхад ах нь гэх залуу гарч ирсэн. Хүүхэд мөргөх үед 2 дугаар эгнээнд нэг саарал өнгийн тээврийн хэрэгсэл явж байсан. Тухайн тээврийн хэрэгсэл миний мөргөсөн хүүхдийн явж байгаа эсэхийг хязгаарласан буюу харагдахгүй байсан учир би зогсоох арга хэмжээг сүүлд огцом авсан. Би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 69/
-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 07/
-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 09-10/
-Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 11/
-Зам тээврийн ослын схем зураглал /хх-ийн 12/
-Зам тээврийн осолд холбогдсон Toyota axio маркийн 19-98 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13, 15/
-Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 14/
-Камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 18-20/
-Насанд хүрээгүй хохирогч Б.Батчимэгийн төрсний гэрчилгээний хуулбар, нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 33-34/
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 74/
-*******ын хувийн байдлын талаарх баримтууд /хх-ийн 76-80/
-Хохирлын талаарх баримтууд /хх-ийн 84-87, 106/
-Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 96/
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Далайсайханы хүсэлт /хх-ийн 107-108/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Нэг: Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Шүүгдэгч Ерөөлт эх овогт Зоригтын Өлзийбаяр нь 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 17 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Нийгмийн даатгалын хэлтэс”-ийн урд талын төв зам дээр “Toyota axio” маркийн 19-98 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, мөн дүрмийн 13.1. “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино.”, 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам хөндлөн гарч байсан насанд хүрээгүй хохирогч мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан насанд хүрээгүй хохирогч Б.Батчимэг, гэрч Б.Бат-Эрдэнэ нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгчийн 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн магадлагаа, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 81 дугаартай дүгнэлт, Техникийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, зам тээврийн осолд холбогдсон Toyota axio маркийн 19-98 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн ослын схем зураглал, зам тээврийн осол тогтоосон акт, ******* камерт үзлэг хийсэн тэмдэглэл, зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Д.Урансувд нарын зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.
Дорнод аймгийн Прокурорын газрын ******* прокуророос шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч *******ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч Б.Батчимэгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирч 2,547,000 төгрөгийн эмчилгээний зардал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 450,000 төгрөг тус тус гарсан бөгөөд шүүгдэгч нь дээрх зардлуудыг төлж барагдуулсан тул шүүгдэгч *******ыг энэ шүүх хуралдаанаар бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна. Өнөөдрийн байдлаар бага насны хохирогч нь эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд биеийн байдал хэвийн болоогүй байна. Иймд насанд хүрээгүй хохирогч Б.Батчимэг, түүний хууль ёсны төлөөлөгч А.Далайсайхан нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба улсын яллагч нь шүүгдэгч *******т таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.
Шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээж, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн зэргийг нь харгалзан шүүхээс Ерөөлт эх овогт Зоригтын Өлзийбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD-г хэрэгт хавсаргах, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалын 450,000 төгрөгийг төлсөн, энэ шүүх хуралдаанаар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ерөөлт эх овогт Зоригтын Өлзийбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Зоригтын Өлзийбаярыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуу/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Насанд хүрээгүй хохирогч Б.Батчимэг, түүний хууль ёсны төлөөлөгч А.Далайсайхан нар нь цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэм буруутай этгээд *******аас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD-г хэрэгт хавсаргах, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд гарсан 450,000 төгрөгийг шүүгдэгч нь төлсөн, энэ шүүх хуралдаанаар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА