Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
Хэргийн индекс | 179/2022/0018/Э |
Дугаар | 2022/ШЦТ/24 |
Огноо | 2022-01-17 |
Зүйл хэсэг | 24.6.1., |
Улсын яллагч | Г.Чанцалдулам |
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 2022/ШЦТ/24
02 15 2019/ШЦТ/39
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга,
Улсын яллагч Г.Чанцалдулам,
Иргэний нэхэмжлэгч Л.О-,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг,
Шүүгдэгч Н.Д- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Д-д холбогдох эрүүгийн 2138000000612 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Н.Д.
Шүүгдэгч Н.Д- нь 2021 оны 09 дүгээр сард Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Хүүш” гэх газраас 21 м3 модыг зөвшөөрөлгүй бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.Д- нь шунахайн сэдэлтээр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Хүүш” гэх газраас 2021 оны 09 дүгээр сард зохих байгууллага, албаны тушаалтны зөвшөөрөлгүйгээр шинэс төрлийн 14 ширхэг нойтон мод унагааж, 21.6521 м3 модыг шар үхрээр цагаалан хууль бусаар бэлтгэж, ойн санд 10.433.553 төгрөгийн хохирол учруулан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг үйлдсэн байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:
“ИхэрМөрөн-Аудит” ХХК-ийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн №2145617200593 дугаартай: “Иргэн Н.Д-ы мод бэлтгэхдээ ашигласан БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цахилгаан хөрөөний үнэлгээг 90.000 төгрөгөөр үнэлж... байна” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 55-56 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн байгаль орчин, экологийн мэдлэг дутмаг, нөгөө талаас нутгийн захиргааны байгууллагаас иргэдэд байгаль орчныг хамгаалах талаарх хууль, тогтоомжийг сурталчлах, тайлбарлан таниулах ажил хангалтгүй хийгдсэн зэрэг нь дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон байна.
Шүүгдэгч Н.Д- нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь гэрч Г.Н-, Б.О- нарын мэдүүлгээр нотлогдож байна.
Шүүгдэгч нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан төрийн хамгаалалтад байх ойн санд хохирол учруулан хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийг үйлдэж, байгаль экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулсан хор уршигт зориуд хүргэж, “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.
Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.
Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.
Шүүгдэгч Н.Д- нь шунахайн сэдэлтээр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Хүүш” гэх газраас 2021 оны 09 дүгээр сард зохих байгууллага, албаны тушаалтны зөвшөөрөлгүйгээр шинэс төрлийн 14 ширхэг нойтон мод унагааж, 21.6521 м3 модыг шар үхрээр цагаалан хууль бусаар бэлтгэж, ойн санд 10.433.553 төгрөгийн шууд хохирол учруулан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг үйлдсэн нь шунахайн сэдэлтээр, санаатайгаар дээрх гэмт хэргийг үйлдсэн байна.
Шүүгдэгч Н.Д- нь шунахайн сэдэлтээр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Хүүш” гэх газраас 2021 оны 09 дүгээр сард зохих байгууллага, албаны тушаалтны зөвшөөрөлгүйгээр шинэс төрлийн 14 ширхэг нойтон мод унагааж, 21.6521 м3 модыг шар үхрээр цагаалан хууль бусаар бэлтгэжГэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтоосон байх тул шүүгдэгч Н.Д-ы үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас учирсан үр дагавар нь байгаль орчин, экологи-эдийн засагт 31.300.659 төгрөгийн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Д-аас 31.300.659 төгрөгийг гаргуулж Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Захирагчийн ажлын албанд олгох нь зүйтэй байна.
Улсын яллагчаас шүүгдэгч Н.Д-ыг 2021 оны 09 дүгээр сард Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Хүүш” гэх газраас 21 м3 модыг зөвшөөрөлгүй бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байх боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэг “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад захиргааны хэм хэмжээний актыг ашиглаж болно”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийн тээвэрлэсэн гэх шинж буюу Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5: “Энэ хуулийн 34.1-д заасан эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ, түүнийг олгох журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална”, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн А-153 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-ын Зургаа. 6.7 “Мод, модон материалыг нийслэл, өөр аймаг, сум тэдгээрийн хооронд тээвэрлэх, худалдан борлуулах тохиолдолд тухайн орон нутгийн байгаль орчны хяналтын улсын байцаагч гарал үүслийн гэрчилгээнд бичигдсэн эрхийн бичгийн дугаар, тухайн тээврийн хэрэгсэл, вагонд ачсан мод, модон материалын хэмжээг шалгасны үндсэн дээр хүснэгтэд тэмдэг дарсны дараа гарал үүслийн гэрчилгээг шалгасан тухай тэмдэглэлийг хийж “А” хэсэг болон ачсан модны хэмжээг үлдээн хүснэгтийн зохих хэсгийг таслан авч хадгална” гэсэнтэй нийцэхгүй байна.
Учир нь шүүгдэгч Н.Д- нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 2 дугаар багийн нутаг “Хүүш” гэх газраас 2021 оны 09 дүгээр сард зохих байгууллага, албаны тушаалтны зөвшөөрөлгүйгээр шинэс төрлийн 14 ширхэг нойтон мод унагааж, 21.6521 м3 модыг шар үхрээр цагаалан хууль бусаар мод бэлтгэж гэмт хэрэг үйлдсэний дараа тус сумын Хатгал тосгон хүртэл зөөвөрлөж, тээвэрлэсэн /гэрч Г.Н-, Б.О- нарын мэдүүлгүүд хх-ийн 26-30х/ нь нэг сумын нутагт дэвсгэрт хамаарч байх тул гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэх гэмт хэргийн шинж тогтоогдохгүй байна.
Иймд хэрэгт авагдсан “ИхэрМөрөн-Аудит” ХХК-ийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн №2145617200585 дугаартай: “Иргэн Н.Г.Н-ийн эзэмшлийн Зил-131 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн бодит үнийг 11.500.000 төгрөгөөр үнэлэв” гэх хөрөнгийн үнэлгээний тайланг /хх-ийн 49-50 дугаар хуудас/ нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй, хөрөнгийг үнэлэгээг шүүгдэгчээс хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээг аваагүй, хохиролд оруулан тооцоогүй болохыг дурдлаа.
Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Н.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, ойн санд учруулсан 31.300.659 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “Хууль бусаар мод бэлтгэсэн” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.
Шүүгдэгч Н.Д- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.
Шүүгдэгчийн хувьд анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүх шүүгдэгч Н.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сар хүртэл хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах, эд мөрийн баримтаар хураагдсан хөрөөг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэх, битүүмжлэгдсэн шинэс модыг улсын орлогод оруулах, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг худалдан борлуулж хохирол нөхөн төлөхөд зарцуулах” санал гаргасан, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн ангилал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол нөхөн төлөхөө илэрхийлж байгаа байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү” гэх хүсэлт зэргийг харгалзан үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Д-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 (найм)-аас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийсэн тохиолдолд хорих ялаар солихыг мэдэгдэж байна.
Шүүгдэгч Н.Д-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж байна.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д зааснаар шүүгдэгч Н.Д- нь ойн санд учруулсан 10.433.553 төгрөгийг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 31.300.659 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байх тул
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Н.Д-аас 31.300.659 төгрөгийг гаргуулж Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Захирагчийн ажлын албанд олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, ...гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно”, мөн зүйлийн 3 дахь хэсэг “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ”, мөн зүйлийн 4 дэх хэсэг “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт битүүмжлэгдсэн 21.6521 куб метр хэрэглээний нойтон шинэс модыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, 10.433.533 төгрөгийн хохиролд, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цахилгаан хөрөөг 90.000 төгрөгийн хохиролд,
Мөн шүүгдэгч Н.Д-ы гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 1 тооны хайнагын шар үхрийн үнэ болох 1.800.000 төгрөгийг гаргуулж экологи эдийн засагт учруулсан нийт 31.300.659 төгрөгийн хохиролд тус тус оруулан тооцож Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Захирагчийн ажлын албанд шилжүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж байна.
Шүүгдэгч Н.Д- нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
8. Шүүгдэгч Н.Д- нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР