Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 00320

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Дарьсүрэн би, Булган аймгийн Орхон сумын 5 дугаар багт оршин суух, Н.Болорын нэхэмжлэлтэй, Булган аймгийн Орхон сумын 1 дүгээр багт оршин суух Ц.Мөнхнасанд холбогдох, эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Болор шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2009 онд Ц.Мөнхнасангийн хүү Б.Дөлгөөнбаярыг төрүүлсэн. Бид хамтран амьдрах боломжгүй болсон учраас хүү Б.Дөлгөөнбаяр 2009 оноос хойш миний асрамжид байх болсон. Ц.Мөнхнасан хүүгээ гэж хүлээн зөвшөөрөөгүй учраас хүү Б.Дөлгөөнбаяр надаар овоглосон. Бид цаашид хамтран амьдрах боломжгүй учраас хүү Б.Дөлгөөнбаярын эцгээр Ц.Мөнхнасанг тогтоож, түүнээс тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Н.Болор шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Нэхэмжлэгч Н.Болор, хариуцагч Ц.Мөнхнасан бид хоёр хүүхдийн тэтгэлгийг шүүхээс гадуур харилцан тохиролцож төлөхөөр болсон. Ийм учраас нэхэмжлэгч Н.Болор би нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Миний хүсэлтийг хүлээн авна уу гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Болор нь хариуцагч Ц.Мөнхнасанд холбогдуулан эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэггаргуулах нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэх хүсэлтээ ирүүлсэн байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаарН.Болорын нэхэмжлэлтэй, Ц.Мөнхнасанд холбогдох, эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухайиргэний хэрэгт нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, Төрийн сангаас 35100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН