Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/92

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анударь,

улсын яллагч Д.Агар,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.О-ийн өмгөөлөгч Ц.Одончимэг (онлайнаар),

шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Б.Дашдорж, Б.Гантөмөр, Д.Золзаяа, Б.Тэнгис нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Б-ы М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1903007800528 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1977 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Төв аймгийн Баянжаргалан суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, “И” ХХК-ийн захирал ажилтай, Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо “...” хотхон ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б овогт Б-ы М (РД:...),

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Б.М нь 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 16 цаг 20 минутын үед Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэр ...-ын Давааны урд замд “...” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-д “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Б.Д жолоодож явсан “...” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, “...” маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч З.Б-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, А.Т-гийн эрүүл мэндэд хүнд хохирол, зорчигч Н.А, жолооч Б.Д нарын амь нас хохирсон гэх гэмт хэрэгт холбогджээ.

      ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр эрдэнэт хүний амь нас хохирсонд харамсаж байна. ...Тухайн өдөр морины хөл гэмтсэн байсан тул машинд ачиж явсан, би араас нь дагаж явсан тул гүйцэж түрүүлэх хөдөлгөөн хийгээгүй. Би 10 гаран жил тээврийн хэрэгсэл жолоодож байна. Тухайн үед эхнэр Б.Э-тэй хамт явж байсан ба 50 км цаг хурдтай явж байсан. Үзэгдэх орчин чөлөөтэй байсан. Урд яваа портер машинаас 30-40м зайтай явсан. Тус ... машин урсгал сөрж орж ирснээр мөргөлдөж осол гарсан. Ямар ч зогсоох боломж байгаагүй, үйлдэл хийх боломж олдоогүй. Би эсрэг урсгал руу орсон зүйл байхгүй. А цэгийг буруу авсан гэж үздэг. Миний машины зүүн хойд дугуй хагарсан. А цэгийн ойролцоо гарсан дугуйн мөр нь ... машины мөр биш миний машины мөр гэж үзэж байна. Би дуудлага 16:56 минутад өгсөн. Осол гарсан зам нь овон товон зам байсан. Энэ нөхцөл байдал нь  ... машинд үйлчилсэн юм болов уу гэж боддог. Намайг буруутгавал зогсоох арга хэмжээ аваагүй л гэж буруутгах байх. Гэхдээ тухайн үед ямар ч зогсоох арга хэмжээ авах боломж байгаагүй. Би өөрийгөө буруутай гэж үзэхгүй байгаа ч хүн чанар гэдэг утгаар хохирол төлж байгаа. Учир нь тэнд аваар гарч хүний амь эрсдэж, хүний биед гэмтэл учирсан нь үнэн” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),

Хохирогч А.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би тухайн үед унтаж явсан тул осол болох үеийн үйл явцыг мэдэхгүй. Би 45 сая төгрөг нэхэмжилсэн, баримт нь хэрэгт байгаа. Би ослоос болж маш хүнд гэмтсэн. Гомдолтой байна. Цаашид хагалгаанд орж магадгүй байгаа. Яс сийрэгжилт явагдаж байгаа. Би тэр өдөр талийгаач найзтайгаа хамт Драгон дээрээс Д- явах машинд суухаар очсон. Машины жолоочийг танихгүй. Би машин хөдлөхөөс өмнө 3 лааз пиво уусан байсан. Машинд суухдаа би жолоочийн ард, талийгаач голд, цаана нь нэг залуу сууж авсан. Би 22 товчоо өнгөрөөд унтаад өгсөн юм. Жолооч хурдтай яваад байсан тул хурдаа тохируулж яваарай гэж хэлж байсан. Драгоноос 14 цаг өнгөрөөд хөдөлсөн байх, сайн санахгүй байна. Намайг унтах хүртэл хотын зам түгжрэлтэй байсан. Хир түгжрэлтэй байсныг санахгүй байна. Би шүүгдэгчээс 22 сая төгрөг авсан. Би үлдсэн хохирлоо нэхэмжилнэ гомдолтой байна” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),

Хохирогч З.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Драгон дээр очиход автобус явчихсан байсан тул таксинд суусан. Драгон дээрээс 15 цаг өнгөрч байхад хөдөлсөн. Драгоноос 22 товчоо өнгөртөл замын нягтаршил гайгүй байсан. Тухайн үед би жолоочийн хажууд сууж явсан. Хамт явсан хүмүүсээс таних хүн байхгүй. Тэгээд явж байтал эсрэг урсгалаас гэнэт нэг машин урд явсан машинаа гүйцэж түрүүлэх гээд урсгал сөрөөд ороод ирсэн чинь манай машины жолооч сандраад зүүн гар тийш дарсан. Улаанбаатараас Д- хооронд зорчдог зам бол зарим газар осол гарчих магадлалтай ч тэр газар бол тийм юм байгаагүй. ... дугаартай машины жолооч баруун тийш, ... дугаартай машины жолооч зүүн гар тийш дарсан, тэгээд мөргөлдсөн. Би урд сууж явсан болохоор урдах замаа харж явсан. Манай эгнээнд мөргөлдөх шиг болсон. Манай машины жолооч нь 80-90 км цагийн хурдтай явсан байх. Тоормос гишгээгүй. Хэрэв зогсоох арга хэмжээ авсан бол осол гарахгүй байсан байх. Тухайн ослоос болж миний гар хугарсан. Одоо зүүн мөр өвддөг, хааяа зүрх өвддөг юм. Шүүгдэгч надад 3 сая гаран төгрөг өгсөн. Цаашид гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Энэ ... машинд миний дүү сууж явсан. Миний дүү 33 настай, хуульч мэргэжилтэй, 2 хүүхдийн эцэг байсан. Яагаад энэ таксинд сууж явсныг яримаар байна. ... машинд яах гэж суусан гэхээр Хөтөл рүү наадам үзэх гэж явсан. Машинд сууж явсан хүмүүсийг танихгүй, харин тухайн үед Т гэх найзтайгаа явсныг сүүлд би мэдсэн. Талийгаач нь хөдлөхөөсөө өмнө ээжид таксинд суучихлаа гэж ярьсан байсан. Осолд орсон талаар би цагдаагаас мэдээгүй, харин Эрхмээ гэдэг найзаас нь мэдсэн. Энэ хэрэг гараад их удлаа, одоо болтол ямар нэгэн байдлаар шийдэгддэггүй. Одоо энэ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг  хурдан дуусгамаар байна. Миний дүү осол гарахад гэм буруугүй зорчиж явсан зорчигч. Шүүгдэгчээс 2 төрлийн зардал нэхэмжилж байгаа. Нэгт оршуулгын зардалд 10.257.240 төгрөг гарсныг шүүгдэгч төлж барагдуулсан. Хоёрт, Дүүгийн маань амь нас хохирсон. Дүү маань 15, 12 насны 2 хүүхэдтэй. Хуулиар бол нийгмийн даатгал төлөөгүй хүнд тэжээгчээ алдсаны тэтгэмж олгодоггүй юм билээ. Бид хөөцөлдөж үзсэн, авч чадаагүй. Иймээс 2 хүүхдийг нь 18 нас хүртэл нь  амьжиргааны баталгаажих доод түвшин болох 230.000 төгрөгөөр тооцон 24.610.000 төгрөг нэхэмжилж байна.” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),

Иргэний нэхэмжлэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр би нөхөр Б.М-ий хамт морины машинаа дагаад явж байсан. Бид нар өглөө Сэлэнгээс гараад 52-ын даваа уруудаад 16 цаг 25 минутын орчимд ... машин манай машины хамартай тэнцүүлээд ороод ирсэн. Хүүе гэхийн завдалгүй л манай машины урдаас эсрэг урсгалаас ороод ирсэн. Нүд ирмэхийн зуур буу дуугарч байгаа юм шиг тас хийж дуугараад л шороо, тоос, уур савсаад ирсэн. Эргээд харахад манай машин нөгөө тийшээ харж зогсоод, ... замын хажуу руу хойшоо харсан байдалтай зогссон байсан. Манай нөхөр түрүүлж гараад хүмүүст анхны тусламж үзүүлсэн. Би хойноос нь гарсан. Бид хоёр тухайн үед суудлын бүстэйгээ явж байсан. Хамгийн түрүүнд би З.Б эгч дээр очсон. Тэр машинд сэнгүр пиво тааз руу нь цацагдсан, хүмүүсийн ёолох дуу гарсан байдалтай байсан. Манай нөхөр намайг машиндаа очоод түргэн болоод замын цагдаа дуудаарай гэсэн.Энэ үед манай портер машин эргэж байгаа харагдсан. Тэгээд манай нөхөртэй хамтарч хүмүүсийг замын хажуу руу гаргасан. Бид хэд 40-50 км/цагийн хурдтай 30-40 метрийн зайтай морины машинаа дагаад явж байсан. Яагаад ... машин манай урсгал руу орж ирснийг би ухаарч мэдэхгүй. Энэ осолтой холбоотой тодорхой хэмжээний зардал нэхэмжилсэн боловч ... машины жолооч нас барсантай холбогдуулан би иргэний нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),

Иргэний нэхэмжлэгч Д.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 3 цаг 30 минутын үед Драгон  дээр очиж машинд суусан. Тэгээд хотоос гараад явж байхад явж байгаад нэлээн далийж байгаад харахад ... машин  урсгал сөрөөд ороод ирсэн. Ямар ч зогсоох боломж аль алинд нь байгаагүй, 1 морь ачсан портер машин өнгөрсөн. Тэгээд удалгүй мөргөлдсөн. Эсрэг урсгалаас  нэг машин ороод ирсэн чинь  манай жолооч  баруун тийш нэг хальт дараад зүүн тийш  дараад тэгээд мөргөлдсөн. ... машин  эсрэг урсгалд орсон байсан,  цагаан зураасны яг хаана байсныг мэдэхгүй. Угаасаа орохоос аргагүй дарсан. Самбаачлах хугацаа байгаагүй. Би тухайн үед ухаан алдсан. Миний сууж явсан машин 80-90 орчим км цаг хурдтай явсан. Намайг сэрэхэд хэргийн газрын үзлэг хийгээгүй байсан. Ослоос үүдэн надад хөнгөн гэмтэл учирсан. Иймээс одоо 3 сарын цалингаа, мөн эмчилгээний зардал, ажилгүй байснаас болж цалингийн зээлээ тухайн үед төлж чадаагүй  тул эдгээр зардлуудыг нэгтгээд 10.000.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж байна” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),

Гэрч Д.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Манай жолооч зогсоох арга хэмжээ аваагүй. Эхлээд баруун тийш хальт дарах шиг болсноо  зүүн тийш дарсан. Би тухайн үед  ойртон ирсэн  морь ачсан портер машин луу орчих вий  гэж бодсон. 2 машин мөргөлдөхдөө голын зураас дээр мөргөлдсөн байх гэж бодож байна” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),

Шинжээч Н.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...дүгнэлт гаргахдаа схем зураг, фото зургийн үзүүлэлт, гэрч холбогдогч нарын тайлбар мэдүүлэг зэрэгтэй танилцсан. Зам орчны нөхцөл осол болоход нөлөөлөөгүй гэдэг нь гэрэл зургийн үзүүлэлт дээр тодорхой харагдаж байгаа. Ямар нэгэн байдлаар том нүх, эвдрэл гэмтэл харагдахгүй байна. Ерөнхийдөө зорчих хэсэг нь бага зэрэг хуучирсан харагдаж байна. Гэхдээ тийм осолд нөлөөлчихөөр үндэслэл харагдахгүй байна. Зам тээврийн осол нь ... улсын дугаартай ... тээврийн хэрэгслийн явж байсан замд болсон. Шүүгдэгч Б.М замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй. Хэрэгт авагдсан фото зургийн үзүүлэлтүүд схем зургийн үзүүлэлтүүдээр урсгал сөрсөн нь тогтоогдохгүй байна. Хэрвээ ... автомашин урсгал сөрсөн бол мэдээж А цэг нөгөө урсгалдаа шилжих боломжтой. Нотлох баримтаар авагдсан байгаа хэргийн газрын схем зураг нь гэрч, хохирогч нарын мэдүүлж байгаагаар эсрэг урсгалдаа мөргөлдсөн бол А цэг нөгөө талдаа шилжих боломжтой гэж үзэж байна. Анх хэргийн газрын үзлэгээр очсон бүрэлдэхүүний баг нөхцөл байдлыг ингэж тогтоосон, фото зургийн үзүүлэлтээр автомашинаас үүссэн эвдрэл гэмтлүүд харагдаж байна. А цэг үндэслэлтэй тогтоогдсон. Анх мөргөлдсөн цэг дээр үүссэн, хэргийн газрын үзлэг дээр авагдсан замын асфальт дээр автомашины обудаар энэ асфальтыг ухсан ухагдас байгаа. ... автомашин хойшоо шилжихдээ хойд дугуй нь хагарсан байсан, обудаараа хойшоо зурсан байдаг. Энэ ул мөрүүд нь 2 автомашинаас үүссэн ул мөр. Дараа нь 2 машин шилжихдээ бас ул мөр үүссэн байгаа. Гэхдээ анхны ул мөр үндэслэлтэй.  А цэгийн хажууд гарсан мөр нь 2 автомашинаас хоёулынхаас нь үүссэн мөр. Энэ ... автомашинаас бас хойшоо цохигдоод буцаад хойшоо ойсон мөр бүгд байгаа. А цэгийг автомашинуудын анх мөргөлдөөд цохилтоос үүссэн анхны эвдрэл гэмтэл үүссэн цэгээр тавигдсан. ... автомашины хойд дугуйны мөрний хойшоо гулссан мөр, ... автомашины урд дугуйны хагарсан обуднаас гарсан мөр зэргийг үндэслэж тавигдсан. Үзлэгээр тоормосны мөр байхгүй байгаа юм. Дандаа цохилтоос үүссэн, автомашинуудыг мөргөлтийн дараа үүссэн, шилжих үеийн гулссан мөр байгаа юм. Тэрнээс тоормосны мөр биш. Тоормосны мөр нь мөргөлтөөр үүсэх мөрнөөс өөр байдаг” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),

Шинжээч В.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 гэсэн ерөнхий заалт тавигдах болсон шалтгаан нь осол хэргийн схем зураг, фото зургийн үзүүлэлтүүд, гэрч хохирогч нарын мэдүүлгийг үндэслэсэн. Энэ дээр гол яригдаад байгаа асуудал нь 2 шинжээч ... автомашиныг урсгал сөрсөн гэж ярьдаг. Миний бодлоор ослын үе шатыг техникийн судлахуун, зам тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын судлахуйн дээр 4 хувааж авч үздэг. Нэгт осол болохын өмнөх үе. Энэ дээр юу орох вэ гэхэд замын хөдөлгөөний аюулгүй хууль, дүрэм зөрчиж байгаа байдал орно. Хоёрт, аюултай нөхцөл байдал гэдэг үе байгаа. Гуравт, ослын үе буюу харилцан үйлчлэлийн үе. Дөрөвт ослын дараагийн байдал. Миний хувьд энэ 4 үе шатаа авч үзээд 2 болон 3 дугаар үеийг илүү анхаарч харсан. Мэдээж Н.Г ахмадын өмнөөс ярих боломжгүй ч гэсэн ослын дараах байдлаар дүгнэлт гаргасан гэж ойлгож байгаа. Ослын газар очсон хамгийн анхны бүрэлдэхүүн нэгт А цэгийг зөв тодорхойлох үүрэг хүлээдэг. Тэр утгаараа схем зураг зөв үйлдэгдсэн. ... дугаартай автомашины явж байгаа замын метр, зай хэмжиж авах ёстой байсан уу гэвэл байсан байх. Энэ дээр авагдаагүй байна. Энийг аваагүй буруу байна гэдэг асуудал ярихгүй. Зам тээврийн ослын схем зураг шаардлагатай гэсэн зүйлээ авдаг, шаардлагагүй гэсэн зүйлээ авдаггүй.  Хэрэгт авагдсан зурагт байгаа зүүн хойно байгаа мөр ...ын мөр байх боломжтой. Энэ осол ...ын эгнээнд болсон байх магадлалтай. Энэ ослын хувьд үзлэгээр авагдсанаар нь л шинжээчийн дүгнэлт гарсан. Техникийн шинжээчийн дүгнэлтийг харсан,  гадна талын эвдрэлүүдийг маш сайн харсан.  ... дугаартай автомашины мөргөлт нь  баруун урд хэсгээс, нөгөө тэрэгний бас баруун урд талын эвдрэлтэй байсан.  Осол хүрсэн газар хамгийн их цөмрөлт үүсэх ёстой. Бусад нь дагалдаж цуг явдаг ч юм уу тэгж явдаг. Шинжээчийн дүгнэлтээр эвдрэлийн асуудал тодорхой детальчлаад ороод ирсэн байгаа учир шинжилгээний хүрээлэнгийн дүгнэлтийг үндэслэнэ. Мөргөлтийн дараа харилцан үйлчлэлийн дараа буюу миний хэлдгээр 3 дугаар үеэс 4 дүгээр үеийн хооронд тодорхой зайнд шидэгдэнэ. Тодорхой масстай, хурдтай яваа тээврийн хэрэгслүүд учир шидэгдэх ёстой. Шинжээч дүгнэлт гаргахдаа тодорхой урьд нь арга хэрэгсэл ашиглаад гаргасан дүгнэлт дээр дүгнэлтээ гаргах нэг арга байна. Нэг бол өөрөө дүгнэх нэг арга байдаг. А цэгийг үндэслэлтэй гэж үзэж байна. Ослын хувьд хамгийн боломжтой юм нь бусад хэргийг бодвол дандаа ул мөр үлддэг.  Бидэнд хамгийн гол юм нь ул мөр чухал. Гэрч нар ослын өмнөх юмыг дүрсэлж болдог, яг мөргөлдөх үед юм уу, яг дуу гараад эхлэх биед биологийн шинжээрээ шоконд орно, мартаж, санана, ухаан балартана. Үүнээс болоод эрх зүйчдийн хүсдэг шиг хариултыг өгөхгүй байж болно. Б.М-ий яагаад аюултай байдал бий болгосон гэж үзсэн бэ гэхээр урсгал сөрж байгаа үйлдэл нь аюултай ноцтой байдал үүсгэж байна гэж үзсэн.  Б.М-ийг урсгал сөрсөн гэж үзэж байна. Яагаад замын хөдөлгөөний дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.3-т заасан үндэслэлээр Б.М-ийг буруутгаагүй вэ гэхээр би 2, 3 дугаар үе дээр дүгнэлт гаргасан. Б.М нь 2, 3 дугаар үе шат дээр осол болсон эгшинд өөрийнхөө урсгалд мөргөлдсөн байна. Өөрөөр хэлбэл ... авто машины жолооч 2 дугаар шатанд ур чадвар, самбаачлах боломж хугацаанаасаа хамаараад мөргөлдөхгүй байх боломжийг үүсгэж чадаагүй байна гэж үзэж байгаа. Энэ 2 машины аль нэг нь дугуйн даралтын мөр ч юм уу, энгийн биш тоормосны системтэй авто машины хувьд мөр үүсэх ёстой. Хэргийн газрын үзлэгээр авагдаагүй байгаа учир цаг хугацаа, орон зайн боломж үүсээгүй байх боломжтой. Фото зургийн үзүүлэлтүүдээр зурагдалт, мөргөлтийн дараах шилжилтүүд харагдаад байгаа юм. Магадгүй энэ 2 машин нэг удаа биш, дахиад мөргөлдсөн байх магадлалтай. Дагуу үүссэн, хойгуур гарсан мөрүүд байгаа. Магадгүй энэ зураг заавал зөв байх албагүй, 2 дахь мөргөлт үүсээгүй байх магадлалтай” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),

Шинжээч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Бид энэ дүгнэлтийг гаргахдаа замын хөдөлгөөний дүрмийн 1.3 гээд байгаа нийтлэг үндэслэл яагаад тавигдсан бэ гэхээр зам тээврийн осол болох эхний эрсдэлтэй нөхцөлийг ...ын жолооч өөрөө бүрдүүлж өгсөн байгаа юм. Хэрвээ урдаа явж байгаа портерыг гүйцэж түрүүлээгүй, өөрсдийнхөө 2 зорчих эгнээтэй замаар зөрөөд өнгөрөх боломжтой байсан. Гэрчүүдийн мэдүүлгээр ... машин урдаа байгаа машиныг гүйцэж түрүүлэх үйлдэл хийгээд өөдөөс чиглээд ирж байхад нь хүн рефлексээрээ дарна. Жишээ нь 2 талдаа хавцалтай замаар 2 хүн өөд өөдөөсөө гүйж байгаад нэг нь өөдөөс нь гүйгээд гараад ирвэл мөргөлдөхгүйн тулд мөн хавцал руу унахгүйн тулд зайлуулж даръя гээд хажуу тийш дарна. Нийтлэг үндэслэл нь болохоор ... машиныг зам тээрийн осол гарах аюултай, саадтай нөхцөлийг бүрдүүлсэн гэдэг үндэслэлээр нийтлэг үндэслэлийг оруулж тавьсан. А цэг нь болохоор ...ын явж байгаа эгнээнд мөргөлдсөн учраас ... маркийн автомашиныг саадыг тойрох буюу урсгал сөрсөн гэдэг заалтаар буруутгасан. Б.М- аюултай байдал бий болгосон гэж үзэж байгаа нь ослоос өмнөх үе” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),

Шинжээч Ж.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 09/04 дугаартай дүгнэлтийг Б.Б, Н.М, Ж.М нарын бүрэлдэхүүнтэй гаргасан. Б гэж хүн шинжээчийн дүгнэлт гарахад оролцоогүй.  Дүгнэлт гаргахдаа хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг, фото зургууд, гэрч нарын мэдүүлгүүд болон шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн техникийн дүгнэлтийн шаардлагатай хэсэг дээр ажилласан. А цэг үндэслэлтэй байсан. Автын хэрэг хамгийн их ул мөр үлдээдэг хэрэг. Ул мөр гэдэгт юу орох вэ гэхээр тухайн авто машинуудаас эвдэрсэн эд ангиуд тарж бутарч унасан хэсэг, дугуй, обуднаас үүссэн ул мөрийг хэлдэг. Мөн ослын дараах автомашинуудын байрлал ямар байна вэ гэх зэрэг баримтуудад үндэслээд, ослын хувьд авто машинууд ямар хөдөлгөөн хийсэн бэ гэдгийг харгалзсан. Ослын өмнө энэ автомашинуудыг ирсэн чиглэлийн мөрийг хавтаст хэрэгт тусгаагүй байсан. Гэхдээ бид нар ямар байрлалтай мөргөлдсөн байна, яаж шилжсэн байна, тухайн байрлалаар бол ерөнхийдөө ийм байрлалаар мөргөлдөхөөр ийм эвдрэл үүснэ, ийшээ шилжинэ гэдгийг харгалздаг. Ослын дараа энэ 2 машинууд шууд эгц мөргөлдөөгүй, өнцөг гаргаж мөргөлдсөн. Ийм автомашинуудын ихэнх нь ослын дараа дандаа муруй замын хөдөлгөөн хийдэг. Өөрөөр хэлбэл, шилжих, шарвах маягийн хосолсон хөдөлгөөн хийдэг. Энэ хөдөлгөөнийхөө дүнд ... автомашин ирж мөргөлдөөд буцаад эргэж харсан байгаа юм. Хавтаст хэрэгт авагдсан зураг дээр ирж байсан чиглэлийнхээ эсрэг хараад зогссон байгаа. ... автомашин бас ирж байсан зүгийнхээ эсрэг тал руу хараад зогссон байгаа юм. Ийм байрлалд очихын тулд ямар хөдөлгөөн хийх вэ, яаж мөргөлдөх вэ гэдэгт бид нар дүгнэлт хийнэ. Хавтаст хэрэгт авагдсан фото зургаас харахад ... автомашины яг жолооч талын хаалга хэсэг рүү мөргөлдсөн байгаа юм. Ийм учир баруун урд дугуй нь хагарч, хаалга нь хонхойно. Нөгөө автомашин нь баруун урд талаараа очиж мөргөлдсөн, ингээд эргэж хараад ийм байрлалд орсон байгаа юм. Бид энэ машины эвдрэлийг харах ёстой. ... автомашин хамгийн их гэмтсэн жолоочийн талд ... мөргөсөн. ... баруун урд талаараа мөргөсөн. Хавтаст хэрэгт ...ын эвдрэлийн зураг байгаа. Ингээд мөргөлдөхөөр эдгээр автомашинууд даялж эргэнэ. Ингэж эргэхээрээ ...ын баруун талд нэмэлт цохилт үүснэ. Нэмэлт цохилтоос үүдэж арын суудал дээр явсан зорчигч нар гэмтэж байгаа юм. Тэгээд энэ 2 автомашин хэрэгт зураг нь авагдсан байрлалаар зогсож байгаа юм. Тэгэхээр А цэг ...ын явсан эгнээнд очно. Зургаас харахад голын зураасаа бага зэрэг давсан байгаа юм. Машины өргөнийг бодоод үзэхээр ... эсрэг урсгалдаа орсон байсан гэсэн үг. Хэрэгт авагдсан А цэг, ...ын мөргөлдсөн цэг, ...ын мөргөлдсөн цэг зэргийг үзэхэд ... мөргөх үедээ эсрэг урсгалд орох үндэслэлтэй. Энэ 2 машин мөргөлдөх агшиндаа хоёулаа эсрэг урсгалд орсон явсан. А цэг нь ...ын урсгалд тавигдсан болохоос биш машин ганцхан цэгээр мөргөлдөхгүй, бүх талаараа, бүх овроороо мөргөлдөнө. Энэ нь хэмжээтэй. Хавтаст хэрэгт авагдсан байгаа. Замын зорчих хэсэг нь 6,90 метр, эсрэг эгнээний захаас А цэг хүртэл 4,50 метр гэж байгаа. 6,90 метрээс 4,50 метрийг хасахаар 2,4 метр байна. Зорчих хэсэг нь 2,4 метр гэсэн үг. Тэгээд уртыг тооцохоор яалтчгүй 2 машин урсгал сөрсөн байгаа. Хоёр автомашин хоёулаа урсгал сөрснөөс болсон гэж бид нар үзэж байгаа. Дүгнэлт гаргахад ашигласан бүх аргыг бид асуултын ард бичих боломжгүй. Автомашины хөдөлгөөний онол гэж хууль бий. Онолын механик гээд тусдаа шинжлэх ухаанууд байдаг. Бид асуулт болгоны ард аргачлалаа бичиж тавиад байх боломжгүй. Эдгээр машинууд мөргөлдөхөд машины бодит жингүүд, сууж явсан хүмүүсийн тоо, тодорхой хурд зэрэг нөхцөл байдлуудыг томьёогоор бодож тооцоход хангалттай өгөгдөлтэй байх ёстой. Жишээ нь бид нар хурд олох гэж байгаа бол зам, зам дээр гарсан мөр, хэлбэр зэргийн хэмжээ байх ёстой. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан материалаар зөвхөн машины эвдрэлийн хэдхэн зураг байгаа, зам дээр гарсан мөр ерөөсөө байхгүй. Зурагт байгаа мөрнүүд автомашины дугуйгаар үүссэн мөр биш. Дугуйны обуднаас автомашин мөргөлдсөний дараа үүссэн мөр. Мөргөлдөхөөс өмнө үүссэн мөр биш. Урд дугуйнд ямар хүч үйлчилсэн, хойд дугуйнд ямар хүч үйлчилсэн зэргийг тогтоочихвол энийг тогтоож болно. Аль болох олон мэдээлэл байх тусмаа сайн. Гэхдээ стандартаар яг энийг авах ёстой гэсэн зүйл байхгүй. Энгийн зүйлээр батлагдаж байхад би тийм нарийн онолыг авчирч хүмүүсийн толгой эргүүлэх шаардлага байхгүй. Дүгнэлт гаргахад энерги хадгалагдах тухай хууль, автомашины хөдөлгөөний онол, онолын механик гэж тусдаа шинжлэх ухаан байгаа, үүнийг ашигласан. Хамгийн том нотолгоо нь ослын дараах автомашины байрлал, мөн автомашины эвдрэл, автомашинууд ямар хэмжээтэй талаарх шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн дүгнэлт, мөн А цэгийн байдал, гэрчүүдийн мэдүүлэг зэргийг харж байгаад дүгнэлт хийнэ. Гэхдээ гэрчүүдийн мэдүүлгүүдийг бид 100 хувь гэж үздэггүй. Энэ дээр хавтаст хэргийн материал ирэхдээ Ланд ровер гээд бичсэн байсан. Тэгээд Ланд ровер машины өргөнөөр 2,1 метр гээд бичсэн байсан. Яг бодолт нь бол ... юм. ... бол 1,86 м өргөнтэй ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн өргөн нь 1 метр наян хэд гэж байсан. ... автомашин доод тал нь 26 см-ээр орсон гэж үзсэн. 6,90 гэхээр 3,45 болно. 4,10-аасаа 3,45 хасахаар тэр зай гараад ирнэ. 4,10-аас 3,45-г хасахаар 0,65 гарч байгаа. Тэгэхээр энэ ... машин ташуу зогссон байгаа. Тэгэхээр бүүр илүү гарна. ... А цэгт мөргөлдөж байгаа учир эсрэг урсгал руу орсон байгаа юм. Тэрийг шинжлэх шаардлагагүй. Хэн ч маргашгүй нотолгоотой.  Хэргийн газар үүссэн ул мөр 2 машин мөргөлдөөд салж байх явцдаа дугуй нь хагараад үүссэн мөр” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),

Шинжээч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Ижил хурдаар ирж яваад мөргөлдсөн бол том машины бөгс нь шидэгдэх үед магадгүй байршил өөр байж болно, ямар зайнд гарч ирэх талаар ялгаа гарна гэж бодож байна. Яг өөд өөдөөсөө мөргөлдвөл асуудал өөр. Жин багатай тээврийн хэрэгсэл жин ихтэй тээврийн хэрэгсэл 2 хоорондоо мөргөлдөх үед энергийг шингээж авч байгаа. Машины хурд, масс аль алинаар нь шингээнэ. Эвдрэлийн байдлыг харвал баруун урд өнцөг гэж хэлэхээр байгаа юм. Хамгийн гайгүй харагдаж байгаа нь хавтаст хэргийн 20 дугаар хуудасны 42, 43 дугаар зураг байгаа юм. 2 машин хоёулаа эсрэг урсгалд орсон. ... гүйцэж түрүүлэх хөдөлгөөн хийж урсгал сөрсөн байх магадлалтай. ... маркийн автомашин зайлах зорилгоор эсрэг урсгал сөрсөн байх магадлалтай” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл)

Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч Б.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” тухай дүгнэлтийг,

Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч /Д.С/ нар “шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулж, иргэний нэхэмжлэлийг хангуулах” тухай дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дашдорж “...Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 1.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар  гэм буруугүйгээр хохирол учруулсан гэж үзэж байгаа тул шүүгдэгчийг цагаатгах, эсхүл шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлтийг дахин гаргуулахаар прокурорт буцаах” тухай дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Гантөмөр, Б.Золзаяа нар “...Нотлох баримтын хэмжээнд  миний үйлчлүүлэгч  буруутай нь хангалттай нотлогдохгүй байгаа учир хэргийг хэрэгсэхгүй болгох,  хэрэв хэрэгт цугларсан  нотлох баримтын хүрээнд  шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байгаа бол  прокурорт буцааж эргэлзээгүй  болгож ирүүлэх шаардлагатай” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгис “...Шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлтийг гаргуулахаар хэргийг прокурорт буцааж өгнө үү. Дүгнэлтийг цагдаагийн байгууллагаас 1, мэргэжлийн сургуулиас 1 хүнийг, мөн энэ төрлийн мэдлэг мэргэжилтэй мэргэжлийн хүмүүсийг оролцуулан дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах” тухай дүгнэлтийг тус тус гаргасан.

I. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нотлогдсон байдал 

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:  

2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Б.М- нь “...” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэр улсын чанартай AH-3 зам буюу Д--Уул аймгаас Улаанбаатар хот орохоор ертөнцийн зүгээр хойноосоо урагш чиглэлтэй явж байгаад 52-ын давааны урд замд 16 цагаас 16 цаг 30 минутын хооронд тээврийн хэрэгсэл гүйцэт түрүүлэх үйлдэл хийсэн байна.

Энэ үед тухайн замаар эсрэг урсгалд Б.Д нь урдаасаа хойш чиглэлд буюу Улаанбаатар хотоос Д--Уул аймгийн чиглэлд “...” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явж таарсан байх бөгөөд улмаар Б.М-ийг гүйцэт түрүүлэх хөдөлгөөн хийж дуусган эгнээ рүүгээ орох үетэй давхцан Б.Д нь аюулыг зайлуулах зорилгоор эсрэг урсгал руу дарж орсны улмаас хоорондоо мөргөлдөж, ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Д, зорчигч Н.А нар нь газар дээрээ амь хохирч, зорчигч Д.С-ын эрүүл мэндэд хөнгөн, З.Б-ийн эрүүл мэндэд хүндэвтэр, А.Т-гийн эрүүл мэндэд хүнд гэмтэл, ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч Б.Э-ийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл тус тус учирсан зам тээврийн осол гарсан байна.

1/ Тус зам тээрийн ослын улмаас иргэний эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөд хохирол учирсан асуудал нь дараах нотлох баримтуудаар тогтоогдсон. Тухайлбал,

а/ ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Д-ын амь нас хохирсон нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-ийн: “...Би талийгаач Б.Д-ын төрсөн эгч байгаа юм. Манай дүү 27 настай, завсар зайгаараа Д- Улаанбаатар хотын хооронд хүн тээвэрлэж, хот хооронд явдаг байсан. Эхнэр 1 хүүхдийн хамт Д--Уул аймагт амьдардаг, бага насны хүүхэдтэй учир нааш ирэх боломжгүй байгаа, тиймээс намайн төлөөлөөд хууль ёсны төлөөлөгчөөр оролцох хүсэлт гаргасан. Би осол хэргийн талаар хараагүй, харин осолд орсон гэх дүүгийн автомашиныг харсан, эвдрэл ихтэй аймаар харагдсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 43-44 дэх тал),

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 1499 дугаартай /Б.Д/-ын цогцост үзлэг хийсэн: “Талийгаачид баруун чамархай яснаас турк эмээл дайрч нугасны том нүх рүү үргэлжилсэн шугаман хугарал, баруун чамархай, зулай, хэсэгт хатуу хальсан дээрх шингэн цус, баруун тал бөмбөлгийн дух, чамархай, суурийн хэсгийн хатуу хальсан доор шингэн цус, нурууны 1 дүгээр нугалам бүрэн хугарсан, нугасны дарагдал, цус хуралт, эрүү ясны хугарал, баруун шуу, баруун гуяны дунд хэсгийн хөндлөн хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь авто ослын үед үүсгэгдэнэ.. Талийгаач нь гавал тархи, хэвлий, мөчдийн хавсарсан хүнд гэмтлээр нас баржээ. Талийгаач нь нас барах үедээ согтолтгүй байжээ...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 92-94 дэх тал),

б/. ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч Н.А-ын амь нас хохирсон нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.О-ийн: “...Би талийгаач Н.А-ын төрсөн эгч байна. Талийгаач айлын отгон хүүхэд байсан ба хувиараа хөдөлмөр эрхэлдэг байсан. Талийгаач төрсөн эхийн хамт амьдардаг, мөн 12-14 насны 2 хүүхэдтэй, хүүхдүүд нь ээж аавынхаа дунд ирэн очин амьдардаг байсан,  эхнэрээсээ салаад 7-8 жил болж байгаа. Иймээс итгэмжлэл хийж өгсний үндсэн дээр би хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байна. Би осол хэргийн талаар хараагүй, харин осолд орсон гэж утсаар дуулсан. Талийгаач Хөтөл рүү наадам үзэх гэж явсан, гэмгүй нэгэн зорчигч. Би талийгаачийн буяны ажилд нийт 10,274,490 төгрөг зарцуулсан, мөн хүүхдүүдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийг 18 нас хүртэл нь амьжиргааны баталгаажих доод түвшин болох 230.000 төгрөгөөр тооцон 24.610.000 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 54-55 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл),

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 1493 дугаартай /Н.А/-ын цогцост үзлэг хийсэн: “Талийгаачийн цогцост гавал тархи, хүзүү, нуруу нугалам, цээжний хөндийн хавсарсан гэмтэл, тархины баруун тал бөмбөлгийн чамархай, дагз хэсэг, бага тархины аалзан хальс, 2 тал бөмбөлгийн суурь хэсгийн аалзан хальс, баруун тал бөмбөлгийн суурийн урд ба дунд хэсэг, мөн уртавтар тархины гүүр хэсэг ба 2 хажуу ховдлын хажуу хана цус хуралт, няцрал, тархины эдэд тархмал цэгчилсэн цус харвалт, хүзүүний 6, 7 дугаар нугалам, сээрний 1, 2 дугаар нугалам их биеэрээ ташуу бүрэн бус салсан хугарал,нугас бүрэн бүрэн бус тасарсан,нугалам орчмын гялтан доор цус хуралт, өвчүү болон зүүн 1-6-р хавирга, баруун талын 1,6-р хавирганы  шууд ба шууд биш хугарал, өвчүү, хавирганы хугарал орчмын булчингийн цус хуралт, хуйхны дотор дух, зулай, зүүн чамархай хэсгийн цус хуралт, дух, зулайн хуйхны хууларсан шарх, хэвлийн дээд хэсэг, баруун тохой, шуу, зүүн бугалга, баруун, зүүн талын шилбэний зулгаралт, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь авто ослын үед үүсгэгдэх боломжтой. Талийгаач гавал болон хүзүү, нуруу нугалам, цээжний хөндийн хавсарсан гэмтлүүдийн улмаас нас баржээ...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 95-99 дэх тал),

в/.... улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч А.Т-гийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь:

Хохирогч А.Т-гийн: “...2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр талийгаач найз А-ын хамт Хөтөл явахаар Драгон төв дээрээс “...” маркийн ... улсын дугаартай машинд суусан. Тэгээд 15 цаг өнгөрч байх үед Улаанбаатар хотоос гарч Д- чиглэлд явсан. Би 22-ын товчоо орчим явж байгаад унтсан. Нэг сэрэхэд эмнэлэгт хэвтэж байсан. Хэзээ, хаана ямар осолд орсон талаар санахгүй байна. Эмчилгээ хийлгэсэн зардал болон дутуу авсан цалин хөлс орлого, листийн зөрүү, тэтгэврийн зөрүү зэргийг нэхэмжилнэ, цаашид гарах зардлаа ч нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 61-62 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл),

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 1092 дугаартай: “А.Т-н биед баруун сүүжний тогооны цөмөрсөн, зөрөөтэй хугарал, баруун дунд чөмөгний толгойн мултрал, зүүн сүүжний тогоо, умдагны дээд салаа, суудал ясны доод салааны зөрөөгүй хугарал, зүүн бугалганы далд, зөрөөтэй хугарал, тархи доргилт, баруун дээд зовхи, баруун шуунд шарх, дух, баруун зовхи, хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.6.1-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 101-102 дахь тал),

г/. ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч З.Б-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь:

Хохирогч З.Б-ийн: “...2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 15 цаг өнгөрч байх үед би Д--Уул аймаг явахаар Драгон төв дээр очиход 15 цагийн автобус явсан байсан. Би удаан хүлээх шаардлага гарсан тул таксинд сууя гэж бодоод Тэгээд 15 цаг 30-аад минутын үед Т.... маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд суугаад Драгоноос Д-У чиглэлд гарсан. Барагцаагаар 15 цагийн орчим 52-н давааны урд замд явж байтал урдаас ... маркийн сараал өнгийн тээврийн хэрэгсэл урсгал сөрөөд ороод ирсэн. Манай жолооч зүүн гар тийш буюу эсрэг урсгал руу жолоогоо дарсан. Тэгээд л түс тас гээд л дугарсан. Осол гарах үед би автомашины урд жолоочийн зүүн талд сууж явсан. Миний баруун гарын шуу хугарсан байсан. Уг гэмтлээс үүдэн би эмчилгээ хийлгэсэн, мөн ажилдаа яваагүй улмаас цалингаа бүрэн гүйцэт авч чадаагүй. Одоо эмчилгээний зардал бусад зардалд 3.100.000 төгрөг авсан тул гомдолгүй... гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 66-67 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл),

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн нэмэлтээр гаргасан шүүх эмнэлгийн шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 1091 дугаартай: “З.Б-ийн биед баруун шуу ясны далд хугарал, уруулд шарх, баруун, зүүн өвдөгт зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 125-126 дахь тал),

д/. ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч Д.Сын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь:

Иргэний нэхэмжлэгч Д.С-ын: “...2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 3 цаг 30 минутын  үед Драгон  дээр очиж машинд суусан. Тэгээд хотоос гараад явж байхад явж байгаад нэлээн далийж байгаад харахад 1 морь ачсан портер машин өнгөрсөн. Эсрэг урсгалаас нэг машин ороод ирсэн чинь манай жолооч  баруун нэг дараад зүүн тийш  дараад тэгээд мөргөлдсөн. Ослоос үүдэн надад хөнгөн гэмтэл учирсан. Иймээс одоо 3 сарын цалин, эмчилгээний зардал, цалингийн зээлийг нэгтгээд 10.000.000 төгрөг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 9324 дугаартай:  “Д.С-ын биед тархи доргилт, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 141 дэх тал),

е/. ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч Б.Э-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь :

Иргэний нэхэмжлэгч Б.Э-ийн: “...Осол хэрэг гарах үед миний биед хөнгөн зэргийн хохирол учирсан. Тухайн үед нөхөр Б.М-ий жолоодож явсан “...” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийнх. Би тухайн үед машиныг “...” LLC ХХК-д түр зээлийн барьцаанд тавьсан байсан. Миний эзэмшлийн “...” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 56.403.000 төгрөгийн хохирол учирсан. Надад эмчилгээний зардал гэх нэхэмжлэх зүйл байхгүй, мөн тээврийн хэрэгслийн хохирол 56.403.000 төгрөгийг нэхэмжлэхгүй татгалзаж байна” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 69 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэл),

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 9363 дугаартай: “Б.Э-ийн биед баруун шилбэнд цус хуралт, баруун гуя, шилбэний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь зам тээврийн ослын үед үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 152 дахь тал),

Ашид билгүүн ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд “мөнгөлөг, /АД NHW200072817/...ДАХ машины шууд зардалд 4.609.000, үнэлгээгээр тогтоогдсон дүн 5.229.000 төгрөг гэж үнэлсэн.” (2 дахь хавтаст хэргийн 86-90 дэх тал),

Итгэлт Эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “..цайвар шаргал /АД-s.../  ... машины шууд зардалд 53.206.000 төгрөг, үнэлгээгээр тогтоогдсон дүн 56.403.000 төгрөг гэж үнэлсэн.” (2 дахь хавтаст хэргийн 42-43 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

2. Осол гарсан цаг хугацаа, осол гарах болсон шалтгаан, нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, нотолгоо, дүгнэлт:

а/Осол гарсан цаг хугацааны тухайд,

Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн дуудлагын лавлагааны хуудаст ... дугаарын утаснаас 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 16:54:14 секундэд “хоёр машин мөргөлдсөн” гэх дуудлагыг өгч, дуудлагын дагуу 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 17:09:48 секундэд очиж, 2019 оны 07 дугаар сарын 05-ны 02:05:40 секундэд буцсан тухай тэмдэглэгдсэн. (1 дэх хавтаст хэргийн 8 дахь тал),

Хохирогч А.Т “15 цаг өнгөрч байхад Улаанбаатар хотоос гарч Д-ы чиглэлд явсан, тэгээд 22 товчоо хавьцаа би унтаад өгсөн” гэж, (1 дэх хавтаст хэргийн 61-62 дахь тал),

Хохирогч З.Б- “...Би тухайн өдөр 15 цаг өнгөрч байхад Драгон тов дээр очсон, гэтэл 15 цагийн автобус явсан байсан тул 15 цаг 30 минутын үед Т.... ... машинд сууж Д-ы чиглэлд гарсан. Барагцаагаар 16 цагийн орчимд 52 давааны урд замд явж байгаад осолд орсон” гэж, (1 дэх хавтаст хэргийн 66-67 дахь тал),

Иргэний нэхэмжлэгч Б.Э “...52 даваа уруудаад 16 цаг 25 минутын орчимд ... машин манай машины хамартай тэнцүүлээд ороод ирсэн, хүүе гэхийн завдалгүй мөргөлдсөн” гэж (шүүх хуралдааны тэмдэглэл)

Гэрч Д.С-ын “...16 цаг өнгөрч байх үед 52-н давааны урд замд даваа өгсөж явах үед урдаас ... машин манай урдаас ирж явсан, тэгсэн манай жолооч баруун тал руугаа дарснаа буцаагаад эсрэг урсгал руу жолоогоо дараад мөргөлдсөн” гэж (1 дэх хавтаст хэргийн 71-72 дахь тал),

Гэрч Б.Ч “...16 цагийн орчимд байх 52-н даваа уруудаад Улаанбаатар чиглэлд явж байхад зам ачаалал авсан, машинууд муу яваад байсан бөгөөд зам дээр осол гарсан байсан, осол гараад удсан шинжтэй, тэгээд би хамт явсан хүний 99234433 дугаарын утаснаас осол гарсан талаар дуудлага өгсөн” гэж, (1 дэх хавтаст хэргийн 80 дахь тал),

Гэрч Б.М “...16 цаг өнгөрч байх үед /цагийг нь нарийн сайн санахгүй байна/ 52-н даваа уруудаад явж байхад хажуугаар ... машин хурдтай явж өнгөрсөн, тэгсэн ард буу дуугарч байгаа юм шиг дуугарсан” гэж (1 дэх хавтаст хэргийн 88-89 дэх тал) тус тус мэдүүлсэн байна.

Дээрх мэдүүлгүүд, дуудлагын хуудаст тэмдэглэгдсэн хугацаа зэргийг харьцуулан үзвэл, тухайн осол нь 16 цагаас 16 цаг 30 минутын хооронд гарсан байна гэж тооцоолохоор байна. Учир нь, гэрч нар нь осол гарсан цаг хугацааг илт зөрүүтэй хол байдлаар мэдүүлээгүй, тэдгээр нь ослыг ойролцоогоор 16 цаг, 16 цаг өнгөрч байхад гэх байдлаар мэдүүлсэн, мөн гэрч Б.Ч-ын осол гараад удсан байсан гэх байдлаар мэдүүлсэн төдийгүй ослын дуудлагыг 16:54:14 секундэд өгсөн тул осол гарсан цаг хугацааг 16 цагаас 16 цаг 30 минут гэж тооцоход хүргэсэн болно.

б/.Осол гарсан замын байдал, шалтгаан, осол гарахад ямар хүчин зүйл нөлөөлсөн талаарх асуудлын тухайд, дараах ач холбогдол бүхий нотлох баримтууд цугласан. Үүнд:

-Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтэд: “...осол болсон газар нь Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, ...-н давааны урд замд, асфальтан хучилттай, шулуун тэгш, хуурай, эсрэг хөдөлгөөнтэй тусгаарлах зурвасгүй, 2 эгнээ бүхий зам байх бөгөөд Улаанбаатар хотоос Д-ы чиглэлд явсан ... улсын дугаартай Т.... машин нь нөгөө эгнээний цаад талд замаас гарсан, ертөнцийн зүгээр зүүн хойд зүг рүү харж зогссон байдалтайгаар, Д--уул аймгаас Улаанбаатар хотын чиглэлд явсан /... гэж бичигдсэн/ ... улсын дугаартай ... маркийн тээврийн хэрэгсэл нь зорчих хэсгийн голд ертөнцийн зүгээр баруун хойш харсан байдалтай зогссон. Ослын А цэг ... машины явсан эгнээнд тэмдэглэгдсэн, зам дээр машины тос гоожиж, обудны мөр гарсан, тухайн замын өргөн нь 6.90м, А цэгээс эсрэг урсгалын замын зах хүртэл 4.50м, машинууд эвдрэл гэмтэлтэй, эд ангиуд нь зам болон бусад газраар унаж тархсан байдалтайгаар тэмдэглэгдсэн. (1 дэх хавтаст хэргийн 9-10, 11, 12, 13-22 дахь тал),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын Автотехникийн лабораторийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 4992 дугаартай:

“Үзлэг ба шинжилгээ хэсэгт “...... ... улсын дугаартай автомашины капотны баруун талын зах ирмэгээс дотогш шахагдаж хонхойсон,  тухайн гэмтлийн  дунд хэсэгт  ханзарч урагдсан,  баруун талын рамны үзүүр дотогш  шахагдсан, баруун талын гэрлийн суурь дотогш шахагдаж хагарсан,  баруун талд байрлах агаар шүүгчийн гэр хагарсан, баруун урд  талын далбааны хэсэг дотогш шахагдсан зэрэг гэмтлүүд нь урдаас хойшоо ташуу чиглэлтэй хатуу зүйлтэй  харилцан үйлчлэх үед шахалт  хэв  гажилтын  нөлөөгөөр дамжиж  үүссэн гэмтэл, дээрх  гэмтэл гарах үед  баруун урд  талын хагас гол  салсан,  жолооны хөндлөн татуурга дунд хэсэгтээ цуурч бөмбөлгөн  холбоос хэсгээр салсан,  баруун талын гарны втулк резин тасарч салсан  зэрэг гэмтлүүд  дамжиж үүссэн,  баруун  урд талын  ободны дотор  ирмэг дотогш чиглэлтэй шахагдаж гулзайсан,  гулзайсан  хэсгийн  дотор  ирмэг үрэгдсэн зэрэг гэмтэл нь  дотогшоо чиглэлтэй  хатуу зүйлтэй  харилцан үйлчлэх үед шахалтын  нөлөөгөөр үүссэн  гэмтэл, дээрх гэмтэл  нь автомашины баруун  хэсэгт  гэмтэл гарах үед  буюу ослын  үед үүссэн байх боломжтой” гэж тэмдэглэгдсэн буюу ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл нь баруун урд копудаас зүүн хойш чиглэлтэй /ташуу/ үүссэн гэж тусгагдсан.

Дүгнэлт хэсэгт “...... ... улсын дугаартай автомашины эд ангиуд бүрэн, гэмтэлтэй байна. Дээрх гэмтлүүд нь ослын үед үүссэн байх үндэслэлтэй. Автомашинд гарсан эвдрэл гэмтлээс баруун урд талын тоормосны механизмын ажиллагаа, автомашин асаж явах боломжгүй тул хойд тэнхлэгийн тоормосны механизмын ажиллагааг шалгах боломжгүй, тоормосны мөр зам дээр үүсэх эсэхийг тогтоох боломжгүй байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 163-172 дахь тал),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын Автотехникийн лабораторийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 4993 дугаартай:

“Үзлэг ба шинжилгээ хэсэгт “...дээврийн  баруун дээд булан дотогш шахагдаж дээвэр хонхойж  нугарсан, баруун  талын рам  шахагдаж гулзайсан,  баруун урд  талын далбаа бүхэлдээ  дотогш  шахагдаж  хэлбэр дүрсээ  алдсан,  баруун урд талын  хаалга бүхэлдээ  дотогш шахагдаж  хонхойж  зурагдсан, баруун талын урд хаалганы цонхны жааз гажиж гулзайж, цонхны шил  хагарсан,  баруун талын урд хаалганы  толь уг хэсгээрээ хугарч, салж унасан,  баруун хойд  талын хаалга дотогш  шахагдаж хонхойж  зурагдсан, хаалга ангайж гажсан, цонхны шил хагарсан, цонхны жааз гажсан, баруун талын дээд багана  дотогш  хонхойж  шахагдаж нугарсан, хөдөлгүүрийн баруун хэсэг  дотогш шахагдсан, радиаторын дээд талын хөндлөвч төмрийн баруун хэсэг дотогш шахагдсан, баруун талын гэрлийн дээд хөндлөвч төмөр дотогш шахагдаж гулзайсан,  баруун талын хөдөлгүүрийн лап гулзайсан баруун урд талын дугуй хойшоо шахагдсан, бааруун талын амортизатор уг хэсгээрээ гулзайсан, баруун гар талын жолооны хөндлөн татуурга гулзайсан, баруун урд талын эргэх нударганы бэхэлгээний чих хугарч, доод өндгөн тулгуур салсан зэрэг гэмтлүүд нь урдаас хойшоо ташуу чиглэлтэй хатуу зүйлтэй  харилцан  үйлчлэх үед  шахалт  хэв гажилтын нөлөөгөөр дамжиж үүссэн, баруун  урд талын  дугуйн нүүр хацар хэсэгт гарсан  гэмтлүүд зах ирмэг тэгш бус, харилцан адилгүй хэмжээтэй,  гэмтлийн хэсэгт  цууралт гарсан, ободны  ирмэг сэтэрсэн, баруун  урд талын дугуйн  ободны  дотор ирмэг эсрэг талд шахагдаж гулзайсан гэмтэл, энэ нь шахалтын нөлөөгөөр дамжиж үүссэн, дээрх гэмтэл нь ослын үед үүссэн байх боломжтой” нь тэмдэглэгдсэн,

Дүгнэлт хэсэгт “...... улсын дугаартай ... маркийн автомашины эд ангиуд бүрэн, гэмтэлтэй байна. Дээрх гэмтлүүд нь ослын үед үүссэн байх үндэслэлтэй. Тоормосны АВS системтэй, тоормосны шингэн дамжуулгатай, урд тэнхлэгийн тоормосны механизм ажиллаж байна. Автомашины хөдөлгүүр асаж автомашин явах боломжгүй тул хойд тэнхлэгийн тоормосны механизмын ажиллагааг шалгах боломжгүй,  тоормос гишгэх үед тоормосны мөр зам дээр үүсэх эсэхийг тогтоох боломжгүй байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 176-192 дахь тал),

-Хохирогч З.Б-ийн: “... Би Улаанбаатараас Д- руу явахаар Драгон дээрээс очиж автобусанд суух гэсэн боловч 15 цагт явсан байсан тул 15 цаг 30 минутын үед ... улсын дугаартай Т.... машинд суусан. Миний сууж явсан тээврийн хэрэгсэлд жолоочоос гадна 4-н зорчигч явсан. Хойд суудалд 3-н залуу сууж явсан. Манай машин баруун гар талдаа рультэй автомашин байсан бөгөөд осол гарах үед би автомашины урд, жолоочийн зүүн талд сууж явсан ба осол хэрэг гарах үед урагш чигээрээ зам хараад явж байсан. Тэгсэн манай машины урдаас нэг саарал өнгийн ... маркийн автомашин нь урд явсан машинаа гүйцэж түрүүлэх гэж байгаа бололтой урсгал сөрөөд л ороод ирсэн. Ингэхдээ нэлээн холоос урсгал сөрөөд ороод ирсэн буюу барагцаагаар 70-80 метр орчим газраас. Энэ үед тулаад ирэхээр нь манай жолооч сандраад зүүн гар тийш буюу эсрэг урсгал руу жолоогоо дараад мөргөлдсөн. Тухайн  машины урд яг ямар  машин явсан гэдгийг мэдэхгүй, бараан өнгийн л автомашин байсан, марк, том, жижиг гэдгийг мэдэхгүй байна. ...Миний сууж явсан ... маркийн тээврийн хэрэгсэл 80-90км/ц хурдтай явсан байх, хурдтай явсан, машины жолоочийг би танихгүй. Манай машин зогсоох арга хэмжээ авч тоормос гишгэж байгаа зүйл анзаарагдаагүй, надад тоормос гишгэж мэдрэгдээгүй. Харин зүүн гар тийш буюу эсрэг урсгал руу жолоогоо дарж байгаа нь мэдэгдсэн. Мөн урдаас урсгал сөрж явсан гэх саарал өнгийн машин зогсоох арга хэмжээ авч тоормос гишгэж байгаа байдал надад анзаарагдаагүй. ....Улаанбаатараас Д- хооронд зорчдог зам бол зарим газар  осол гарчих магадлалтай ч тэр газар бол тийм  юм байгаагүй. ... дугаартай машины жолооч баруун тийш, ...дугаартай машины жолооч зүүн гар тийш дарсан, тэгээд мөргөлдсөн... гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 64-67 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл),

Гэрч Д.С-ын: “2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотын Драгон төвийн зогсоол дээрээс Д--Уул аймаг явахаар ... маркийн ... улсын дугаартай автомашины зүүн хойд хаалга талын суудалд суугаад, миний баруун гар талд хоёр залуу, урд нэг эмэгтэй суусан байдалтай Улаанбаатар хотоос гарч явсан. Тэгээд 16 цаг өнгөрч байх үед 52-ын даваа руу өгсөж явах үед манай машины урдаас ... маркийн саарал өнгийн машин ирж явсан. Би барагцаагаар 2 метрийн цаана явах үед нь харсан ба манай эгнээгээр ирж явахад нь манай машины жолооч хараад баруун гар тал руугаа жолоогоо хальт дараад, буцаад эсрэг урсгал руу жолоогоо дараад л түс тас гээд явсан. Осол гарах үед зам халтиргаа гулгаагүй, үзэгдэх орчин чөлөөтэй, цаг агаар цэлмэг, зам эвдрэл гэмтэлгүй байсан. Миний сууж явсан машин 85-90 км цагийн хурдтай явсан. Тухайн үед замд явж байхад хажууд сууж явсан хоёр залуугийн нэг нь зөөлөн яваарай гэж хэлж байсан.. Миний сууж явсан ... маркийн автомашин болон урдаас ирж явсан саарал өнгийн ... маркийн автомашин аль аль нь зогсоох арга хэмжээ аваагүй, шууд л очоод мөргөлдсөн.” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 71-72 дахь, шүүх хуралдааны тэмдэглэл),

Гэрч Б.Ч-ын: “... ... дугаартай утсыг манай ажлын таньдаг хүн барьдаг юм. 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр ... явж байх үед зам ачаалал авсан, урагшаа муу яваад байсан бөгөөд урагшлаад явж байтал зам дээр осол гарсан байсан. Би хамт явсан хүний ... дугаартай утсаар осол гарсан талаар дуудлага, мэдээллийг өгсөн. Осол хэргийн газарт ... загварын саарал өнгийн тээврийн хэрэгсэл зам голлосон, баруун хойш харсан байдалтай, замын баруун гар талд буюу урд талд ... загварын тээврийн хэрэгсэл урд хэсэг нь нэлээд эвдэрсэн, чихэгдсэн байдалтай замаас гарсан зогсож байсан. Тэгээд би тогтож сайн хараагүй, хүмүүс гэмтсэн бололтой их эвгүй харагдсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 80-81 дэх тал),

Гэрч Б.М-ын: “...16 цаг өнгөрч байх үед 52-ын даваа уруудаад явж байтал миний урдаас “...” загварын саарал машин нэлээд хурдтай өнгөрсөн. Би “яасан ширүүн явж байна” гээд туслах уяачтай яриад явж байтал миний хойно маш чанга буу дуугарч байгаа юм шиг дуу гарсан. Тэгэхээр нь би зогсоод машинаас буугаад хартал миний хойно явсан Б.М ахын “...” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл эргэж харсан байдалтай замын гол хэсэгт зогсож байсан. Надтай зөрсөн “...” загварын мөнгөлөг саарал өнгийн тээврийн хэрэгсэл замын урд хэсэгт буюу баруун гар талд замаас гарсан, хойш харсан байдалтай зогсож байсан. Тэгээд би осол хэргийн газарт явж очсон. Осол гаргасан “...” загварын тээврийн хэрэгсэлд жолоочоос гадна 4 зорчигч явсан. Жолоочийн хажууд буюу зүүн гар талд нь эмэгтэй, хойд суудалд 3 залуу сууж явсан. Хойд суудалд хамгийн зүүн талын захад сууж явсан, бие нь арай гайгүй болов уу гэсэн залууд би очиж хаалга онгойлгож өгсөн. Тэр залуу буугаад голд нь толгойны хуйх нь ярагдсан залуу сууж явсан. Тэр залууг би хүнтэй хамт гаргасан. Машинаас гаргаад машины зүүн гар талд газарт хэвтүүлсэн. Харин машины хойно, баруун захад сууж явсан саравчтай хар малгайтай залуугийн бие хүнд байгаа бололтой байсан. Түүнийг манай ах Мөнхтүвшин машинаас гаргаж байгаа харагдсан. Осол гарах үед цаг агаар хэвийн, үзэгдэх орчин чөлөөтэй, зам халтиргаа, гулгаагүй байсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 88-89 дэх тал) зэрэг нотлох баримтууд авагдсан.

Мөн 4 удаагийн техникийн шинжээчийн дүгнэлт гарснаас 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 09/04 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлт, тус дүгнэлтийг гаргасан шинжээч нарын мэдүүлэг нь дээрх нотлох баримтуудад тулгуурлан гарсан, хоорондоо уялдаа холбоотой, бие биеэ нотолсон шинжтэй тул  нотлох баримтаар үнэлсэн. Тодруулбал, тус дүгнэлтэд,

 “...... маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.М-, ... маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Д  нарын аль алин нь Монгол Улсын ЗХД-ийн 11.3-р заалт буюу “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг зөрчсөнөөс үүдэн  зам тээврийн осол гарсан байна. Хавтаст хэрэгт авагдсан А цэгээс зорчих хэсгийн тасархай шугам хүртэл 1,05м байна. ... маркийн машин нь баруун урд хэсгээрээ А цэгт мөргөлдсөн тул ... маркийн машин нь замын дунд хэсгийн тасархай зурвасыг 0,5м-с их хэмжээгээр давж урсгал сөрсөн байна.” гэж дүгнэсэн, (4 дэх хавтаст хэргийн 201-204 дэх тал),

Шинжээч Ж.М-ын: “...А цэг үндэслэлтэй байсан. Автын хэрэг хамгийн их ул мөр үлдээдэг хэрэг. Ул мөр гэдэг юу орох вэ гэхээр тухайн авто машинуудаас эвдэрсэн эд ангиуд тарж бутарч унасан байдаг. Мөн ослын дараах автомашинуудын байрлал ямар байгааг харгалзсан. Ослын дараа энэ 2 машинууд шууд эгц мөргөлдөөгүй, өнцөг гаргаж мөргөлдсөн. Ийм автомашинуудын ихэнх нь ослын дараа дандаа муруй замын хөдөлгөөн хийдэг. Өөрөөр хэлбэл, шилжих, шарвах маягийн хосолсон хөдөлгөөн хийдэг. Энэ хөдөлгөөнийхөө дүнд ... автомашин ирж мөргөлдөөд ирж байсан чиглэлийнхээ эсрэг хараад зогссон байгаа. ... автомашин бас ирж байсан зүгийнхээ эсрэг тал руу хараад зогссон байгаа юм. Хавтаст хэрэгт авагдсан фото зургаас харахад ... автомашины яг жолооч талын хаалга хэсэг рүү мөргөлдсөн байсан. Ийм учир баруун урд дугуй нь хагарч, хаалга нь хонхойно. Нөгөө автомашин нь баруун урд талаараа очиж мөргөлдсөн, ингээд эргэж хараад ийм байрлалд орсон байгаа юм. Бид энэ машины эвдрэлийг харах ёстой. ... автомашин хамгийн их гэмтсэн жолоочийн талд ... мөргөсөн. ... баруун урд талаараа мөргөсөн. Хавтаст хэрэгт ...ын эвдрэлийн зураг байгаа. Ингээд мөргөлдөхөөр эдгээр автомашинууд даялж эргэнэ. Ингэж эргэхээрээ ...ын баруун талд нэмэлт цохилт үүснэ. Нэмэлт цохилтоос үүдэж арын суудал дээр явсан зорчигч нар гэмтэж байгаа юм. Хавтаст хэрэгт авагдсанаар замын зорчих хэсэг нь 6,90 метр, эсрэг эгнээний захаас А цэг хүртэл 4,50 метр гэж байгаа. 6,90 метрээс 4,50 метрийг хасахаар 2,4 метр байна. Зорчих хэсэг нь 2,4 метр гэсэн үг. Тэгээд уртыг тооцохоор яалтчгүй 2 машин урсгал сөрсөн байгаа. Эдгээр машинууд мөргөлдөхөд машины бодит жингүүд, сууж явсан хүмүүсийн тоо, тодорхой хурд зэрэг нөхцөл байдлуудыг томьёогоор бодож тооцоход хангалттай өгөгдөлтэй байх ёстой. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан материалаар зөвхөн машины эвдрэлийн хэдхэн зураг байгаа, зам дээр гарсан мөр ерөөсөө байхгүй тул томьёололд оруулж бодлох боломжгүй.  Зурагт байгаа мөрнүүд автомашины дугуйгаар үүссэн мөр биш, дугуйны обуднаас автомашин мөргөлдсөний дараа үүссэн мөр. Дүгнэлт гаргахад энерги хадгалагдах тухай хууль, автомашины хөдөлгөөний онол, онолын механик гэж тусдаа шинжлэх ухаан байгаа, үүнийг ашигласан. Хамгийн том нотолгоо нь ослын дараах автомашины байрлал, мөн автомашины эвдрэл, автомашинууд ямар хэмжээтэй талаарх шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн дүгнэлт, мөн А цэгийн байдал, гэрчүүдийн мэдүүлэг зэргийг харж байгаад дүгнэлт хийнэ. Гэхдээ гэрчүүдийн мэдүүлгүүдийг бид 100 хувь гэж үздэггүй. ... бол 1,86 м өргөнтэй тээврийн хэрэгсэл. Тэгэхээр ... автомашин доод тал нь 26 см-ээр орсон гэж үзсэн. Замын өргөн 6,90 гэхээр нэг эгнээ нь 3,45 болно. 4,10-аасаа 3,45 хасахаар тэр зай гараад ирнэ. 4,10-аас 3,45-г хасахаар 0,65 гарч байгаа. Энэ ... машин ташуу зогссон байгаа,  тэгэхээр энэ хэмжээ бүүр илүү гарна. ... А цэгт мөргөлдөж байгаа учир эсрэг урсгал руу орсон байгаа юм. Тэрийг шинжлэх шаардлагагүй. Хэн ч маргашгүй нотолгоотой.  Хэргийн газар үүссэн ул мөр 2 машин мөргөлдөөд салж байх явцдаа дугуй нь хагараад үүссэн мөр” гэж тайлбарлаж мэдүүлсэн, (шүүх хуралдааны тэмдэглэл),

Шинжээч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2 машин хоёулаа эсрэг урсгалд орсон. ... гүйцэж түрүүлэх хөдөлгөөн хийж урсгал сөрсөн байх магадлалтай. ... маркийн автомашин зайлах зорилгоор эсрэг урсгал сөрсөн байх магадлалтай” гэж тайлбарлаж мэдүүлсэн. (шүүх хуралдааны тэмдэглэл)

Дээрх нотлох баримтуудыг өөр хооронд нь харьцуулан үзэж дүгнэвэл,

Хохирогч З.Б, гэрч Д.С нар нь “эсрэг урсгалаас ... машин нь өмнөх машинаа гүйцэж түрүүлэхээр манай урсгалд ороод ирсэн, тэгээд тулаад ирсэн тул ... манай жолооч зүүн тийш эсрэг урсгал руу дараад тэгээд  мөргөлдсөн” гэж мэдүүлцгээсэн, тэдгээр нь  “... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Д нь зүүн тийш жолооны хүрдээ дарж эсрэг урсгал руу орсон гэдгийг агуулгын хувьд харилцан зөрүүгүйгээр мэдүүлцгээсэн, харин  эдгээр гэрч нар “манай эгнээнд мөргөлдөх шиг болсон, голын зураас хэсэгт мөргөлдсөн” мэтээр мэдүүлсэн ч тухайн үед энэ нөхцөл байдлыг ажиглах сөхөө тэнхэлгүй байсан, шоконд орсон байснаа үгүйсгээгүй тул мөргөлдсөн гэх цэгийг эдгээр гэрч нарын мэдүүлгийг үндэслэн тогтоох боломжгүй, мөн гэрч Б.Ч-, Б.М нар нь ослын үйл явц хэрхэн өрнөснийг хараагүй ч ослын дараах нөхцөл байдлыг гэрчилж мэдүүлсэн, улмаар гэрч Б.Чнь ослын дуудлагыг анх цагдаагийн байгууллагад мэдэгдсэнээр шуурхай арга хэмжээ авсан нөхцөл байдал тогтоогдсон, эдгээр мэдүүлгүүд нь дараах нотлох баримтуудаар давхар нотлогдсон байна. Тухайлбал,

... ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь зөв гар талдаа буюу зүүн талдаа рультэй тээврийн хэрэгсэл бол ... ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь буруу талдаа буюу баруун талдаа рультэй, тээврийн хэрэгсэл байх бөгөөд уг 2 тээврийн хэрэгсэл нь мөргөлтийн хүч үйлчилсэн  цэг болох А цэгт мөргөлдөх үедээ аль алин тээврийн хэрэгслийн баруун булан хэсгээс эхлэлтэйгээр ташуу байрлалтайгаар мөргөлдсөн, тухайн тээврийн хэрэгслүүдийн баруун булан хэсэг нь бусад хэсгүүдээс илүүтэйгээр их хэмжээний эвдрэл гэмтэлтэй болох нь шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын Автотехникийн лабораторийн шинжээчийн 4992, 4993 дугаартай дүгнэлтүүдэд тусгагдсан байна.

Тээврийн хэрэгслийн нэгдсэн бүргэлд бүртгэгдсэнээр ... улсын дугаартай ... маркийн тээврийн хэрэгслийн өргөн нь 1860мм, урт нь 4950мм, өндөр нь 1920мм гэж тэмдэглэгдсэн бол ... ... маркийн тээврийн хэрэгслийн урт нь 4450 мм, өргөн нь 1725мм, өндөр нь 1490мм болох нь  Smart.Car-с татаж авсан баримтаар тогтоогдсон.

Хэргийн гарын үзлэгийн тэмдэглэл, схем зураг, гэрэл зураг зэрэг баримтад, осол гарсан газар нь Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр 52-ын давааны урд зам эсрэг урсгал бүхий 2 эгнээтэй, замын өргөн нь 6.90м, нэг талын эгнээ 3.45м хэмжээтэй, осол гарсан хэсэг нь эвдрэл гэмтэлгүй зам болох нь тэмдэглэгдсэн байна. (6.90/2=3.45) Тухайн 2 тээврийн хэрэгслийн мөргөлдсөн А цэг нь ... машины эгнээнд тэмдэглэгдсэн байх бөгөөд уг А цэгээс эсрэг урсгалын зорчих хэсгийн цаад зах ирмэг хүртэл 4.50м гэж тэмдэглэгдсэн байна. Эндээс тооцоолбол, А цэгээс замын голын зурвас хүртэл 4.50-3.45=1.05м хэмжээтэй /1.05м+2.4м=3.45м нэг эгнээний өргөн/, Өөрөөр хэлбэл, ... ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн өргөн нь 186 см буюу 1.86м, уг машины мөргөлдсөн гэх баруун булан хэсгээс замын голын тусгаарлах зурвас хүртэл 1.05м байх бөгөөд ... дугаартай тээврийн хэрэгсэл нь 1.86м-1.05=0.81м ба 0.5м-ээс 0.81м хооронд эсрэг урсгал руу илүү явж орсон байх боломжтой нь тооцоологдож байна.

Мөн урдаасаа хойш чиглэлд буюу Улаанбаатар хотоос Д--Уул аймгийн чиглэлд явсан ... улсын дугаартай ... автомашины баруун булан хэсэг, жолооч талын хаалга хэсэг нь мөн эвдэрч гэмтсэн байх бөгөөд ослын А цэг нь ... автомашины явсан эгнээд тэмдэглэгдсэн байх тул тухайн ...  улсын дугаартай тээврийн хэрэгсэл эсрэг урсгалд орсон гэдгийг мөн илэрхийлж байна.

Хэдийгээр шүүхийн хэлэлцүүлэгт ослын цэг болох А цэгийг буруу тогтоосон гэж шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар мэтгэлцсэн боловч тухайн ослын дараа хэргийн газрын үзлэг хийх үед шүүгдэгч Б.М нь өөрөө оролцсон нөхцөл байдал тогтоогдсон, мөн техникийн шинжээчийн дүгнэлтийг өөр өөр байдлаар гаргасан боловч тэдгээр шинжээч нар нь шүүхийн хэлэлцүүлэгт ослын “А” цэгийг зөв тогтоосон гэдэг дээр бүгд ижил байр суурьтай байсан болохыг дур нь зүйтэй.

Түүнчлэн шүүгдэгч Б.М нь “тухайн зам нь эвдрэл гэмтэл ихтэй, овон товон зам байсан, энэ саад нь ...  дугаартай тээврийн хэрэгсэлд нөлөөлсөн байж магадгүй буюу энэ байдлаас үүдэн эсрэг ургалд орж ирсэн байх” гэсэн агуулга бүхий мэдүүлэг өгсөн боловч тухайн замын осол болсон хэсэгт ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй байсан нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд тусагдсан, гэрэл зургаар бэхжигдсэн, мөн хохирогч, гэрч нар нь Д-ы явах зам эвдрэл гэмтэлтэй зам боловч яг энэ осол болох хэсэгт эвдрэл гэмтэл байгаагүйг, мөн ...  дугаартай тээврийн хэрэгслийн өмнө өөр тээврийн хэрэгсэл явсан талаар мэдүүлээгүй, харин эсрэг урсгалаас ... дугаартай машин орж ирсэн нь урсгал сөрөх шалтгаан болсон талаар мэдүүлцгээсэн болно.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн газрын үзлэг, ослын газрын схем бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтэд тэмдэглэгдсэн 2 машинаас үлдсэн ул мөр нь тоормосны мөр биш, эдгээр тээврийн хэрэгслүүдийн жолоочийн аль аль нь  зогсоох арга хэмжээ авч тоормос гишгээгүй тул тоормосны мөр гаргаагүй, энэ ул мөр нь ослын дараах ул мөр буюу дугуйны обудны /2 машины зарим дугуйнууд хагарсан, обуд чирэгдсэн/ мөр гарсан талаар шинжээч нарын мэдүүлгээр тогтоогдсон байна.

Дээрх байдлаас үзвэл, мөргөлдсөн 2 тээврийн хэрэгслийн аль аль нь урсгал сөрсөн буюу ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь замын хөдөлгөөнд оролцохдоо эхэлж эсрэг урсгалд орж сөрснөөс үүдэлтэйгээр ...  улсын дугаартай тээврийн хэрэгсэл уг аюулаас зайлсхийх зорилгоор эсрэг урсгал руу орсон, 2 жолоочийн дүрэм зөрчсөн үйлдэл нь осол гарах шалтгаан болсон байх бөгөөд дээрх нөхцөл байдал нь шинжээчийн 04/09 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлтээр давхар нотлогдож тогтоогдсон байна.

Тус дүгнэлтийг гаргасан шинжээч Ж.М, Б.Б нар нь шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн газарт тэмдэглэгдсэн хэмжээснүүд, мөргөлдсөн тал буюу машины эвдрэл гэмтэл учирсан цэг, бусад нотлох баримт дээр үндэслэн ослын үе шат, шинжлэх ухааны арга, аргачлалыг ашиглан өөрсдийн гаргасан дүгнэлтийг тайлбарлаж мэдүүлсэн ба “... маркийн тээврийн хэрэгсэл нь хамгийн  доод тал нь 26 см-ээр эсрэг урсгал руу илүү орсон  байна” гэж дүгнэсэн нь хэргийн газрын үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдалтай тохирсон байх тул тэдгээрийг “өөрсдийн дэвшүүлсэн таамаглалд тулгуурласан” гэж дүгнэх үндэслэлгүй, иймээс тэдгээрийн гаргасан дүгнэлт, мэдүүлгийг мөн нотлох баримтуудаар үнэлсэн болохыг дур зүйтэй.

Харин шүүхээс 451, 564, 133 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлтүүдийг нотлох баримтаар үнэлээгүй болно. (1 дэх хавтаст хэргийн 157-158 ь тал, 2 ь хавтаст хэргийн 79-80, 161-162 ь тал)

Учир нь, эдгээр дүгнэлтүүдэд ...  улсын дугаартай ... маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б.Д-ыг Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3 “эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээгээр  зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу  саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй гэж үзсэн атлаа ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.М-ийг 451 дугаартай дүгнэлтэд “ЗХД-н 12.3 жолооч хөдөлгөөнд саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэснийг зөрчсөн байх  үндэслэлтэй байна” гэж, 564 дугаартай дүгнэлтэд “замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэж үзэх боломжгүй” гэж, 133 дугаартай дүгнэлтэд “МУЗХД-н нийтлэг үндэслэл, 1.3 “Замын хөдөлгөөнд  оролцогч нь  аюул,  хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна” гэж өөр өөр байдлаар дүгнэж ирсэн байна.

Техникийн шинжээчийн 451 дугаартай дүгнэлтэд ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг “ЗХД-н 12.3 жолооч  хөдөлгөөнд саад тулгарахыг мэдсэн үед  тээврийн  хэрэгслийн  хурдыг хасаж  зайлшгүй  тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэснийг зөрчсөн байх  үндэслэлтэй” гэж дүгнэсэн, гэтэл дээрх шүүхээс үнэлж тооцсон нотлох баримтуудаар  шүүгдэгч Б.М-, Б.Д нарын хэн алины урсгал сөрсөн үйл явц осол гарах шалтгаан болсон нь тогтоогдсон байх тул  ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.М-г буруутгасан ЗХД-ийн 12.3 заалт нь түүний гаргасан үйлдэлд тохирохгүй байна гэж дүгнэв.

Улмаар шүүхийн хэлэлцүүлэгт 564 дугаартай дүгнэлтийг гаргасан шинжээч Н.Г нь дүгнэлтийнхээ үндэслэлийг тайлбарлахдаа “А цэг нь ...  машины эгнээнд тэмдэглэгдсэн байсан учир замын хөдөлгөөний дүрмийг зөрсөн гэж үзээгүй, ... дугаартай тээврийн хэрэгсэл эсрэг урсгал орсон нь мөргөлтийн цэгээс харагдаж байх тул урсгал сөрсөн гэж үзсэн” хэмээн тайлбарласан нь хэт явцуу байдлаар дүгнэсэн буюу нотлох баримтуудын бүрэн дүүрэн харьцуулан үзэж сэргээн дүрсэлж шинжлээгүй, зөвхөн А цэг нь ... машин эгнээнд үүссэн гэдэг шууд утгаар нь тайлбарласан, тэрбээр машины эвдрэл гэмтлийн байрлал, гэмтэл үүссэн цэг, зам дээр үүссэн ослын дараах ул мөр зэрэгт ач холбогдол өгөөгүй, мөн ...  улсын дугаартай тээврийн хэрэгслийн урсгал сөрөх болсон шалтгаан нөхцөлийг тодруулалгүйгээр дүгнэлтийг гаргасан байна гэж дүгнэхээр байна.   

Мөн 133 дугаартай дүгнэлтийг гаргасан шинжээч В.Б, Д.Б нар нь шүүхийн хэлэлцүүлэгт “... дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.М нь  эхлээд урсгал сөрж нь аюултай нөхцөл байдал үүсгэсэн ба ослын 2,3 дугаар үе шатанд буюу осол болсон эгшинд өөрийнхөө урсгалд мөргөлдсөн, ... машины жолоочийг 4 үе шат болох  ослын дараах үе шатаар буруутгасан. Учир нь, тухайн тээврийн хэрэгсэл эсрэг урсгалд орсон байсан” гэж мэдүүлцгээсэн.

Тэдгээрийн мэдүүлгээс үзвэл, ... дугаартай тээврийн хэрэгслийг эсрэг урсгал руу орсон, энэ нь аюултай нөхцөл үүсгэхэд хүргэсэн гэдгийг үгүйсгээгүй атлаа дүгнэлтдээ тусгаагүй, улмаар /осол болох нөхцөлийг бүрдүүлсний дараагаар/ осол болох агшинд ... дугаартай тээврийн хэрэгслийг өөрийнхөө эгнээндээ орсон байсан гэдэг утгаар нь МУЗХД-н нийтлэг үндэслэл болох 1.3 ь заалтаар буруутгасан үндэслэл муутай байна гэж дүгнэхээр байна.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас гаргасан “А цэгийг ин тогтоолгохоор хэргийн газрын үзлэг нөхөн хийлгэх, ин дүгнэлт гаргуулах, ...  улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Д нь хохирогч биш” гэх асуудлын тухайд:

Тус хэрэгт “...” компанийн 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 07/778-09 дугаартай  албан бичиг авагдсан ба уг бичигт “...УБ-Д- чиглэлийн 204.11 км авто замыг шинэчлэх, сэргээн засварлах төслийн хүрээнд CW1-1 хэсэг буюу Баруун бүсийн тойрог  уулзвараас  хар модотын давааны  ар хүртэл 37.26 км-т гүйцэтгэгчээр ажиллаж байгааг дурдсан (4 дэх хавтаст хэргийн 145 ь тал), мөн гэрч И.Э нь “...52 давааны арын хэсгээс Улаанбаатар хот хүртэл 37 км замыг 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр бүрэн шинэ хучилтыг хийж дуусгасан, одоо шинэ хучилттай зам байгаа” талаар мэдүүлсэн (4 дэх хавтаст хэргийн 133 ь тал) байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийн улмаас амь нас хохирол хүлээсэн хүнийг хохирогч гэнэ” хэмээн тодорхойлсон байх бөгөөд тус зам тээврийн хэргийн улмаас ...  дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Д-ын амь нас хохирсон байх тул түүнийг хохирогч гэж үзнэ. Иймээс шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас гаргасан “...  улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч хохирогч биш” гэх дүгнэлт нь үндэслэлгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Иймд 04/09 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэн шүүхээс нотлох баримтаар үнэлсэн, ослын А цэг үндэслэлтэй тогтоогдсон талаар шинжээч Б.Б, Ж.М нар мэдүүлсэн /бусад шинжээч нар мөн үндэслэлтэй тогтоогдсон гэж дүгнэсэн, маргаагүйг тэмдэглэв./ тул ин дүгнэлт гаргуулах, А цэгийг ин тогтоолгохоор хэргийг прокурорт буцаах шаардлагагүй, ач холбогдолгүй байна.

Шүүгдэгч Б.М нь Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т заасан заалтыг зөрсөн үйлдлийнхээ хууль бус шинжтэйг ухамсарлаж хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учруулсан байх тул гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж дүгнэх үндэслэл болсон ба шүүгдэгч Б.М-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжгүй болно.

Иймээс шүүгдэгч Б.М-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний амь насыг хохироосон, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Мөн ... ...  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан Б.Д нь Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т заасан заалтыг зөрсөн байх боловч 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 01 дугаартай “Зарим холбогдогчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан “нас барсан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байгаа болохыг тэмдэглэв. (2 дахь хавтаст хэргийн 115-116 дахь тал)

Хохирол, хор уршгийн асуудлын тухайд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар үйлийн 1, 2 ь хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас  хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө... зэрэгт  шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцох,  гэмт хэрэг үйлдэж  хохирол учруулсны  улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор  уршигт тооцохоор,

Бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд нь уг гэм хорыг хариуцан арилах үүрэгтэй бөгөөд хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай   холбогдон гарсан зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг нас барсан хохирогчийн асрамжид байсан буюу нас барах үед түүнээс тэтгэвэр авах эрхтэй байсан хөдөлмөрийн чадваргүй этгээд шаар, авах эрхтэйг, гэм хор учруулсны төлбөрийг бага насны буюу насанд хүрээгүй иргэнд 16 нас хүртэл, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нөхөн төлөхийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.4 дэх хэсэгт тус тус заажээ.

Тус зам тээврийн ослын улмаас 2 хүний амь хохирч, нэг хүний эрүүл мэндэд хүнд, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, тээврийн хэрэгсэлд эвдрэл гэмтэл бүхий хохирол учирсан байх ба шүүгдэгч Б.М- нь энэхүү хохирол, хор уршгийг хариуцан арилгах үүрэг бүхий этгээд байх тул хэрэгт авагдсан нотлох баримтууд, хохирол хор уршиг нэхэмжилсэн баримтууд зэрэгт тулгуурлан шүүгдэгч Б.М-ээс дараах байдлаар хохирол, төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэв. Хүн тус бүрээр авч үзвэл,

1. Амь хохирогч Б.Д-ын хууль ёсны төлөөлөгч Б.Б- нь оршуулгын зардалд 8,035,877 төгрөг, ...дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл, гэмтэл, ачилтын хөлс, үнэлгээний хөлс зэрэгт 5,612,000 төгрөг, нийт 13,647,877 төгрөг нэхэмжилсэн байна. (2 дахь хавтаст хэргийн 87-89 дэх тал, 3 дахь хавтаст хэргийн 46-57 дахь тал)

Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар 07-72, ... дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нарын аль аль нь урсгал сөрсөн буюу ...дугаартай тээврийн хэрэгслийн жолооч аюулаас зайлах зорилгоор эсрэг урсгал руу орж буй үйлдлийг зөвтгөх үндэслэлгүй тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-ийн нэхэмжилсэн хохирлыг бүгдийг нь шүүгдэгч Б.М-ээс гаргуулах үндэслэлгүй гэж үзсэн.

Иймээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн 13,647,877 төгрөгийн тал нь болох 6,823,938 төгрөгийг шүүгдэгч Б.М-ээс гаргуулахаар тогтов.

Шүүгдэгч Б.М- нь дээрх гаргуулахаар шийдвэрлэсэн 6,823,938 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-д төлж барагдуулахаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн тамгын газрын барьцааны, Төрийн сан ... дугаарын дансанд 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр байршуулсан болох нь Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл гэсэн баримтаар тогтоогдсон байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-д төлөх төлбөргүй гэж үзлээ. (5 дахь хавтаст хэргийн 157 дахь тал)

2. ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч Н.А-ын амь нас хохирсон байх бөгөөд түүний хууль ёсны төлөөлөгч Н.О нь оршуулгын зардалд 10,279,740 төгрөг, мөн тэжээгчээ алдсан тэтгэмжийн зөрүүг амьжиргааны баталгаажих түвшингийн доод хэмжээ болох 230,000 төгрөгөөр тооцож, амь хохирогч Н.А-ын хүүхдүүд болох 2004 оны 03 дугаар сарын 21-ний өдөр төрсөн А.Г-ыг 18 нас хүртэл, 33 сарын төлбөр 7,590,000 төгрөг, 2007 оны 08 дугаар сарын 17-ны өдөр төрсөн А.Б-ыг 18 нас хүртэл, 74 сарын төлбөрт 17,020,000 төгрөг, нийт 34,889,740 төгрөг нэхэмжилсэн байна. (1 дэх хавтаст хэргийн 213-223 дахь тал)

Шүүгдэгч Б.М- нь оршуулгын зардалд 12,270,000 төлсөн болох нь Хаан банкны 2021 оны 03 дугаар сарын 27, 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн шилжүүлгийн мэдээлэл гэсэн баримт (5 дахь хавтаст хэргийн 53-54х)-аар тогтоогдсон тул оршуулгын зардал бүрэн төлөгдсөн гэж дүгнэхээр байна.

Амь хохирогч Н.А нь эхийн хамт амьдардаг, тэрбээр 2004, 2007 онд төрсөн 2 хүүхэдтэй болох нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдсон. (2 ь хавтаст хэргийн 131 дэх тал)

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.О- нь шүүхийн хэлэлцүүлэгт “...амь хохирогчийн 2 хүүхдэд нь тэжээгчээ алдсаны тэтгэврийг тогтоолгож чадаагүй. Талийгаачийг нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаагүй гэх шалтгаанаар тэтгэвэр тогтоож өгөөгүй” хэмээн мэдүүлсэн.

Нас барсан хохирогчийн хүүхдүүд болох А.Г, А.Б нар нь эцэг эхийн дундын асаргаанд байсан гэх буюу ээж, аавын дунд ирэн очин амьдардаг байсан төдийгүй амь хохирогчийн асаргаанд байсан талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.О- илэрхийлсэн, мөн 2 хүүхэд нь Н.А-аар овоглодог болох нь хэрэгт авагдсан хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдсон тул дээрх хүүхдүүдийг амь хохирогчийн асаргаанд байсан гэж дүгнэж үзэхээр байна.

Иймээс Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1, 508.4.1-т зааснаар амь хохирогчийн хүүхдүүд нь тэтгэвэр авах эрхтэй этгээдүүд мөн байна.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 21 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-т “даатгуулагч” гэж хууль болон гэрээний үндсэн дээр нийгмийн даатгалын санд  нийгмийн даатгалын шимтгэл төлж даатгуулсан, нийгмийн даатгалын сангаас  тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авах эрх бүхий этгээдийг ойлгохоор, 

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Нийгмийн даатгалын тухай хуульд заасны дагуу шимтгэл төлж тэтгэврийн болон  тэтгэмжийн даатгалд  даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж олгохтой холбогдсон харилцааг зохицуулах”-аар, 2 дугаар зүйлийн 3 ь хэсэгт тэтгэврийн төрлийг заасан байх ба “тэжээгчээ алдсаны  тэтгэвэр”-ийг оруулсан, 3 дугаар зүйлд “энэ хуулийн дагуу тэтгэвэр, тэтгэмжийг шимтгэл төлсөн хугацааг харгалзан тогтооно”, 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шимтгэл төлөх хугацааг хангасан тэжээгч ердийн өвчин, ахуйн ослын улмаас нас барвал асрамжид байсан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй бөгөөд үүнд хууль ёсны тэжээх өөр хүн байгаа эсэхийг харгалзахгүйгээр  төрүүлсэн буюу үрчлэн авсан 19 нас  хүрээгүй хүүхэд хамаарахаар хуульчилжээ.

Дээрх хуулийн зохицуулалтаас харахад зөвхөн нийгмийн даатгалын шимтгэлийг тодорхой хугацаанд төлсөн этгээдүүдэд тэтгэвэр, тэтгэмж авах эрх үүсэх, энэхүү эрхээ ямар байдлаар, хэрхэн, яаж эдлэхийг хуульчилсан байна.

Амь хохирогчийн хүүхдүүд болох А.Г-, А.Б- нарын эцэг эхээрээ тэжээн тэтгүүлэх, сурч боловсрох, тэтгэвэр шаардан авах эрх, хүүхдийн дээд эрх ашгийг хангах, хамгаалах үүднээс Хөдөлмөр, Нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2018 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 05 дугаартай тогтоолын 1 дэх заалтад заасан “нэг цагт 2500 төгрөг буюу сард 420,000 төгрөг” байхаар тогтоосныг үндэслэл болгон тэдгээрт 18 насанд хүртэл хугацаагаар гэм хор учруулсны төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэв.

Тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 420,000 төгрөгийг 4 /амь хохирогч, түүний эх, 2 хүүхэд/-т хуваахад нэг хүнд оногдох хэмжээ нь 105,000 төгрөг болж байна.

Ингээд хүүхэд тус бүрээр тооцвол: 2004 оны 03 дугаар сарын 21-ний өдөр төрсөн /РД-.../ А.Г нь амь хохирогчийг нас барах үед нь 15 нас 3 сартай байсан байх тул 44 сараар тооцон 4,410,000 төгрөг, А.Б нь 2007 оны 08 дугаар сарын 17-ны өөр төрсөн /РД-.../ байх тул 78 сараар тооцон 8,190,000 төгрөг, нийт 12,600,000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.О-т олгохоор тогтсон.

Шүүгдэгч Б.М нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 12,600,000 төгрөгийг хохирол төлөхөөр завсарлага авсны дараагаар төлж барагдуулсан болох нь Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл гэсэн баримтаар тогтоосон (5 ь хавтаст хэргийн 156 ь тал), шүүгдэгч нь хууль ёсны төлөөлөгч Н.О-т нийт 24,870,000 төгрөг төлсөн тул шүүгдэгчийг түүнд төлөх төлбөргүй гэж дүгнэв.

3. Хохирогч З.Т-гийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан байх бөгөөд тэрбээр эмчилгээний зардал, цалин хөлс зэрэгт нийт 45,999,329 төгрөг нэхэмжилж холбогдох баримтыг гаргаж өгснөөс эмчилгээний зардалд 2,424,200 төгрөг, ажилгүй байсан хугацааны буюу 2019 оны 07 дугаар сараас 2020 оны 09 дүгээр сарыг дуустал хугацааны цалин хөлс, мөн цалин хөлсний зөрүүнд 43,575,329 төгрөгийг  тус тус нэхэмжилж “...” ХХК-нд уурхайчнаар ажилладаг, сард 3,502,679 төгрөгийн цалин авдаг тухай тодорхойлолт, ажил олгогчийн 929/2 дугаартай тодорхойлолт, нийгмийн даатгалын тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, хөдөлмөрийн гэрээ, өвчтэй байсан хугацааны эмнэлгийн хуудас, хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувиар тогтоосон хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр, акт, дансны хуулга, эмчилгээний баримтууд зэргийг ирүүлсэн байна. (1 дэх хавтаст хэргийн 243, 244, 245-250 дахь тал, 2 ь хавтаст хэргийн 9-21, 3 дахь хавтаст хэргийн 99-119 дэх тал) 

Хохирогчийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас эмчилгээний зардалд гарсан хууль ёсны дагуу цуглуулсан баримттай зардал болох 2,424,200 төгрөгийг гаргуулах,

Мөн А.Т-гийн ажиллаж байсан хугацааны тодруулбал сүүлийн 3 сарын цалин хөлсний хэмжээнээс 1 сарын дундаж цалин хөлсийг тооцоход 3,314,564 төгрөг /7-10 хүртэл 4 сараар тооцоход 13,258,256 төгрөг/ болсон, түүний өвчтэй байх хугацаанд эмнэлгийн магадалгаагаар 7, 8, 9, 10 дугаар сард нийлбэр дүнгээр 4,673,820 төгрөг авсныг /13,258,256-4,673,820=/ хасаж, улмаар цалин хөлсний зөрүүнд 8,271,376 төгрөг олгогдохоор байна.

Түүнчлэн хохирогч нь 2019 оны 11 дүгээр сараас 2020 оны 02 дугаар сарыг дуустал хугацааны ажилгүй байсан цалин хөлс 3,314,564х4=13,258,256 төгрөг, мөн хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг 50 хувиар тогтоож, тэтгэврийн хэмжээг 350,000 төгрөгөөр тогтоогдсон, тухайн сард авсан 56,451 төгрөгийн тэтгэврийг хасаж 2020 оны 03 дугаар сарын цалингийн зөрүүнд 3,258,113 төгрөг, 2020 оны 04 сараас 2020 оны 09 сарыг дуустал сар бүрд олгогдсон 350,000 тэтгэврийг хасаж, цалингийн зөрүүнд сард 2,964,564 төгрөгөөр тооцоолон, 6 сарын 17,787,384 төгрөг, буюу 42,575,129 төгрөг гаргуулж А.Т-д олгохоор байна.

Шүүгдэгчээс хохирогч А.Т-д шүүх хуралдаанаас өмнө 22,623,300 төгрөг төлсөн талаарх баримттай байна. (5 дахь хавтаст хэргийн 52, 148 дахь тал)

Иймээс үлдэгдэл 19,951,829 төгрөг шүүгдэгч Б.М-ээс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэснийг шүүгдэгч нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн тамгын газрын барьцааны, Төрийн сан ... дугаарын дансанд 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр байршуулсан болох нь Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл гэсэн баримтаар тогтоогдсон тул энэ тогтоолоор хохирогч А.Т-д төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Харин хохирогч А.Т нь энэ хэргийн улмаас цаашид хагалгаанд орж болзошгүй байгаа гэх асуудлыг хөндөж мэдүүлсэн тул гарах эмчилгээний зардлаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.М-ээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

4. Хохирогч З.Б-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан ба тэрбээр эмчилгээ, замын зардалд 589,644 төгрөг, цалин 2,324,27 төгрөг, банкны зээлд 213,278 төгрөг, нийт 3,127,192 төгрөг нэхэмжилсэн (1 дэх хавтаст хэргийн 224-241 дэх тал)-ээс шүүгдэгч Б.М нь түүн 3,100,000 төгрөг төлж барагдуулсан, хохирогч нь цаашид нэхэмжлэх зүйлгүй гэх тул түүнд төлөх төлбөргүй болно.(5 дахь хавтаст хэргийн 55, 147 дахь тал)

5. Иргэний нэхэмжлэгч Б.Э-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, тээврийн хэрэгсэлд нь эвдрэл гэмтэл бүхий хохирол учирсан байх боловч иргэний нэхэмжлэгч Б.Э нь шүүгдэгчээс хохирол төлбөрийг нэхэмжлэхээс татгалзсан тул шүүгдэгч Б.М-г иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй гэж үзэв.

6. Иргэний нэхэмжлэгч Д.С нь тус хэргийн улмаас хөнгөн хохирол учирсан байх бөгөөд тэрбээр эмчилгээний зардал, дутуу авсан цалин хөлс, банкны зээл зэрэгт 10,000,000 төгрөг нэхэмжилсэн ч холбогдох нотлох баримтыг гаргаж өгөөгүй тул энэ тогтоолоор түүнд хохирол гаргуулах боломжгүй байна. Иймээс эмчилгээний зардал, дутуу авсан цалин хөлс орлогоо нотолсон баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

-Улсын яллагч нь “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.М-ий тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 7 (долоо) жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх тухай” дүгнэлтийг,

Хохирогч нар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар: “...саналгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү” гэж,

-Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс нараас: “...Шүүгдэгч Б.М нь анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн, хохирогч нарт хохирол төлж барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 ь заалтад заасан 2-8 жилийн хорих ялын интервалын хамгийн доод хэмжээгээр нь оногдуулахаар шийдвэрлэж өгнө үү. Ингэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 ь заалтыг хэрэглэж, улмаар үлдэх ялыг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д заасныг баримтлан өршөөн хасаж шийдвэрлэж өгнө үү” гэж,

Шүүгдэгч: “...Эрдэнэт хоёр хүний амь хохирсонд харамсаж байна. Хамгийн доод хэмжээгээр нь оногдуулж, өршөөлд хамруулж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүгдэгч Б.М нь шүүхийн хэлэлцүүлгийн явцад гэм буруу дээр маргаж оролцсон тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заалтыг хэрэглэх үндэслэлгүй, боломжгүй байна.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, шүүгдэгч нь гэм буруу дээр маргасан зэрэг байдлуудыг тус тус харгалзан дараах байдлаар шийдвэрлэсэн болно. Тодруулбал:

-Шүүгдэгч Б.М-ий үйлдсэн гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон, хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтэл, бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан зэргээр нийгмийн аюулын шинж их, бусдад хохирол, хор уршиг ихээр учруулсан байдал зэргийг харгалзсанаас гадна шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн, бусдад учруулсан хохирлыг шүүхээс тогтоосон хэмжээгээр төлж барагдуулсан, цаашид гарах зардлыг төлөхөө илэрхийлсэн байдал, мөн шүүгдэгч нь хувийн байдлын хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг тус тус харгалзан шүүгдэгч Б.М-ий тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 7 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгэв.

Шүүгдэгч Б.М-ий үйлдсэн гэмт хэрэг цаг хугацааны хувьд 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр үйлдэгдсэн нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д заасныг баримтлан шүүгдэгч Б.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 2 жил 5 сарын хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасаж, түүний биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 5 сарын хугацаагаар тогтоож, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.М-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолохоор тогтоож, түүний ... ангиллын ... дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд тогтоолын хамт хүргүүлэх нь зүйтэй.

Шүүгдэгч Б.М-д 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүртэл нийт 160 хоног цагдан хоригдсон байх тул түүний эдлэх хорих ялд оруулан тооцох үндэслэлтэй, иймээс Б.М-ий эдлээгүй үлдсэн 5 сарын хорих ялыг хасаж, түүнийг ял эдэлсэнд тооцов. (3 дахь хавтаст хэргийн 167-213 дахь тал, 4 дэх хавтаст хэргийн 119-120 дахь тал)

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 ь заалт, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б-ы М-ийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний амь насыг хохироосон, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.М-ий тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 7 (долоо) жилийн хугацаагаар хасаж, 2 (хоёр) жил 5 (тав) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д зааснаар шүүгдэгч Б.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 2 жил 5 сарын хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасаж, биечлэн эдлэх ялыг 5 (тав) сарын хугацаагаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.М-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ий цагдан хоригдсон 160 (нэг зуун жар) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, түүнд оногдуулсан ялаас үлдсэн 5 сарын хорих ялаас хасаж, Б.М-ийг ял эдэлсэнд тооцсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.М-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

7. Шүүгдэгч Б.М-ий ... ангиллын ... дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд тогтоолын хамт хүргүүлсүгэй.

8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1 хэсэгт зааснаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн тамгын газрын барьцааны, Төрийн сан ... дугаарын дансанд шүүгдэгч Б.М-ий 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр байршуулсан 26,782,867 (хорин зургаан сая, долоон зуун наян хоёр мянга, найман зуун жаран долоо) төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-д 6,823,938 (зургаан сая, найман зуун хорин гурван мянга, есөн зуун гучин найм) төгрөг, хохирогч А.Т-д 19,958,929 (арван есөн сая, есөн зуун тавин найман мянга, есөн зуун хорин ес) төгрөгийг тус тус олгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч Б.М-ээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-д 6,823,938 (зургаан сая, найман зуун хорин гурван мянга, есөн зуун гучин найм) төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.О-т 24,870,000 (хорин дөрвөн сая, найман зуун далан мянга) төгрөг, хохирогч З.Б-д 3,100,000 (гурван сая нэг зуун мянга) төгрөг, хохирогч А.Т-д 42,582,229 (дөчин хоёр сая, таван зуун наян хоёр мянга, хоёр зуун хорин ес) төгрөг нийт 77,376,167 (далан долоон сая, гурван зуун далан зургаа мянга, нэг зуун жаран долоо) төгрөгийг төлсөн, хохирогч З.Б-, иргэний нэхэмжлэгч Б.Э-, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-,  Н.О- нарт төлөх төлбөргүй болохыг дурдаж, иргэний нэхэмжлэгч Д.С нь өөрийн эрүүл мэндэд учирсан хор уршгийн зардлыг, хохирогч А.Т- нь гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заал шатны шүүхэд давж заал гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заал гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Г.АЛТАНЦЭЦЭГ