| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 132/2017/00320/И |
| Дугаар | 00328 |
| Огноо | 2017-07-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 00328
Нэхэмжлэлийн шаардлагыг
хариуцагч биелүүлснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Дарьсүрэн би, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 31 хорооны Дунд нарангийн 12 дугаар гудамжны 375 тоотод оршин суух, Баасанжавын Цэрэндагвын нэхэмжлэлтэй, Булган аймгийн Рашаан сумын Хар чулуут 2 дугаар багийн 29 дүгээр байрын 7 тоотод оршин суух, Жигмэддоржийн Энхтуяад холбогдох 1000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2017/00320/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Цэрэндагва шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.Энхтуяа нь 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 1000000 төгрөг зээлээч, 7 хоногийн дараа буцаагаад өгнө гэж утсаар ярьсан. Би өөрийн ээж Нэргүйн Хаан банкны 5728032100 дугаар данснаас Ж.Энхтуяагийн охин П.Уянгажаргалын Хаан банкны 5278119763 дугаарын данс руу 1000000 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр шилжүүлсэн. 7 хоногийн дараа мөнгөө буцаан авах талаар асуухад одоо өгнө, маргааш өгнө гэсээр байгаад 4 сарын хугацаа өнгөрсөн. Иймд Ж.Энхтуяагаас 1000000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б.Цэрэндагва шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний нэхэмжилсэн 1000000 төгрөгийг хариуцагч Ж.Энхтуяа нь төлж барагдуулсан тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлага биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Цэрэндагва нь хариуцагч Ж.Энхтуяад холбогдуулан, 1000000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч Ж.Энхтуяа нь нэхэмжлэгч Б.Цэрэндагын нэхэмжилсэн 1000000төгрөгийг төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгч Б.Цэрэндагвын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт, нэхэмжлэгч, хариуцагч нарын 1000000 төгрөгийг төлж барагдуулсан талаар тайлбарласан мэдэгдэх хуудас зэргээр нотлогдож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар Б.Цэрэндагвын нэхэмжлэлтэй, Ж.Энхтуяад холбогдох 1000000 /нэг сая/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 28550 /хорин найман мянга таван зуун тавь/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, Төрийн сангаас 14275 /арван дөрвөн мянга хоёр зуун далан тав/ төгрөг, хариуцагчаас 14275 /арван дөрвөн мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН