| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2017/00293/И |
| Дугаар | 103/ШШ2017/00285 |
| Огноо | 2017-07-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 103/ШШ2017/00285
| 2017 оны 07 сарын 04 өдөр | Дугаар 103/ШШ2017/00285 | Улаанбаатар хот |
2017 07 04 103/ШШ2017/00285
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би
Нэхэмжлэгч Багануур дүүргийн 1 дүгээр хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* ломбардны нэхэмжлэлтэй
Хариуцагч Багануур дүүргийн 1 дүгээр хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 2.7*******0.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны ******* дугаар сарын *******-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч ******* ломбард шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.******* манай ломбарднаас 201******* оны 3 дугаар сарын 10-ны өдөр 1 сарын хугацаатай 1.500.000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй зээлсэн. Зээлийн хугацаа дуусахад боломж болохгүй байна гээд 2017 оны 7 дугаар сар хүртэл хүү өгч сунгаж, түүнээс хойш одоог хүртэл мөнгөө өгөхгүй байна. Иймд Н.*******аас үндсэн зээл болон хүү нийт 2.7*******0.000 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч Н.******* миний бие нэхэмжлэгч ******* ломбарднаас зээлж авсан 2.7*******0.000 төгрөгийг 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцов, гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч ******* ломбард, хариуцагч Н.*******аас зээлийн гэрээний үүргийн биелэлт 2.7*******0.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, хоёр тал гарын үсгээ зурж баталгаажуулан, нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийн биелэлт 2.7*******0.000 төгрөг нэхэмжилснийг, хариуцагч 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн дотор 2.7*******0.000 төгрөгийг төлж барагдуулахаар, зохигчид эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг батлах нь зүйтэй байна гэж үзлээ.
Зохигчид эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ломбардны нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овогт ******* Үүрцайхад холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 2.7*******0.000 төгрөг нэхэмжилснийг, хариуцагч 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн дотор 2.7*******0.000 төгрөгийг төлж барагдуулахаар зохигчид харилцан тохиролцон, эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59.110 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 29.555 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагчаас 29.555 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.******* дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.СОЛОНГО