Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 00329

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Дарьсүрэн даргалж хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: 1992 оны 06 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 25 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрхэлсэн ажилгүй, Булган аймгийн Гурванбулаг сумын Агьт багт оршин суух, Харчу овогт Түмэн-Өлзийгийн Нямбаяр /РД:ГГ92062101/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1990 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрхэлсэн ажилгүй, Булган аймгийн Гурванбулаг сумын Авзага багт оршин суух, Бүрд овогт Дашзэвэгийн Түвшинжаргал /РД:ГГ90112516/-т холбогдох,

Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2017/00106/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Нямбаяр, хариуцагч Д.Түвшинжаргал, нарийн бичгийн дарга Н.Батзаяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Нямбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2014 онд Д.Түвшинжаргалтай танилцаж үерхэх болсон. Бид хоёр жил үерхэж, бие биенийдээ ирж, очин байх хугацаанд 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүү Н.Эзэнмөнх төрсөн. Бид зан харьцааны таарамжгүй байдлаас болж 2016 оноос тус тусдаа амьдрах болсон. Хүү маань төрснөөсөө хойш миний асрамжинд амьдран, өсч торниж байна. Цаашид хамтран амьдрахгүй болсон тул Д.Түвшинжаргалыг хүү Эзэнмөнхийн эцэг мөн болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Д.Түвшинжаргал шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би Т.Нямбаяртай 2014 онд танилцан үерхэх болсон. 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүү Н.Эзэнмөнх төрсөн. Бид цаашид хамт амьдрах боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ би одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй учраас хүүхдийн тэтгэлгийг 50 хувиас бага хэмжээгээр тогтоож өгнө үү гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Нямбаяр нь хариуцагч Д.Түвшинжаргалд холбогдуулан, эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Т.Нямбаяр, хариуцагч Д.Түвшинжаргал нар нь 2014 онд танилцаж, дотноссон ба тэдний дундаас 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүү Н.Эзэнмөнх төрсөн болох нь №6316000042, Г-42 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.

Зохигчид гэрлэлтээ бүртгүүлээгүй тул Т.Нямбаяр, Д.Түвшинжаргал нарыг хууль ёсны гэр бүл гэж үзэхгүй боловч, Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж заасны дагуу хариуцагч Д.Түвшинжаргал нь хүү Н.Эзэнмөнхийг Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй.

Хариуцагч Д.Түвшинжаргал нь 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү Н.Эзэнмөнхийн биологийн эцэг болох нь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 5800 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул хуульд заасны дагуу эцгээс нь тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Т.Нямбаяр нь хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн нь хариуцагчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг баримтлан 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү Н.Эзэнмөнхийн эцгээр Д.Түвшинжаргалыг тогтоосугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү Н.Эзэнмөнхийг 11 нас хүртэл амьжиргааны баталгаажихтүвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18/-тай болтол амьжиргааны доод түвшингийнхэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг Д.Түвшинжаргалаар тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийнхэрэгцээнд зарцуулахыг эх Т.Нямбаярт даалгасугай.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэгтөлөгчийн сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж, амьжиргааныбаталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыгШүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Нямбаяр нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянаншийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийнхураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагчаас 29534 /хорин есөн мянга таван зуун гучин дөрөв/ төгрөгийг гаргуулж Төрийн санд олгосугай.

5.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар шийдвэрийн хувийг Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Цэнгүүнд даалгасугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН