Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
Хэргийн индекс | 188/2022/0103/Э |
Дугаар | 2022/ШЦТ/116 |
Огноо | 2022-01-20 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Р.Очирсүрэн |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 2022/ШЦТ/116
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин,
Улсын яллагч Р.Очирсүрэн,
Шүүгдэгч О.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч О.Бад холбогдох 2208000000132 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1984 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Төв аймаг Зуун мод суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа том оврын автомашин засварладаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Төв аймгийн Зуун мод сум ** дугаар баг, Нацагдоржийн **-р гудамж ** тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Алтайн **-р гудамжны 826 тоотод оршин сууж байгаа, урьд ял шийтгэлгүй, Б овогт О-ийн Б /РД:******/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.Б нь 2021 оны 12 дугаар сарын 24-ний орой 18 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо Алтайн **-р гудамж ** тоотод С.Уыг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :
Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :
Шүүгдэгч О.Б нь 2021 оны 12 дугаар сарын 24-ний орой 18 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо Алтайн **-р гудамж ** тоотод С.У-ыг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь :
- гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 03 дугаар тал/,
- Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасаг, дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 01 дүгээр тал/,
- хохирогч С.У-ын... Миний бие 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 14 цагийн үед төрсөн дүү Э-ын Сонгинохайрхан дүүргийн 43 дугаар хороо Алтайн ** дугаар гудамж *** тоот гэрт очиж юм хүргэж өгөөд, эвдэрсэн машинаа засварлаж байтал, Г 0.75 литрийн архи барьж ирээд Б, Г, Б-ын хуурай ах нарын хамт хувааж уусан. Тэгээд нэг мэдсэн чинь би тасарчихсан, ухаан орох үед миний зүүн нүд хавдчихсан байхаар нь дүү Э руу залгаж асуутал “Баянаа та хоёр муудалцаад хоорондоо зодолдсон" гэж хэлсэн....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дугаар тал/,
- гэрч Л.Э-ийн... Миний бие 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Б ахтай ярьж байгаад гэрт нь очихдоо нэг шил 0.75 литрийн Хараа нэртэй архи авч очсон...Бид архиа ууж байгаад намайг тамхи татчихаад эргээд ороод ирэх хооронд Б, У ах хоёр хоорондоо маргалдаж байсан бөгөөд Б нь У ахын нүүрэн тус газар нэг удаа гараараа цохисон...би тэр хоёрыг очиж салгасан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дугаар тал/,
- гэрч Ш.Э-ын...Тэр өдөр манай нөхөр, У ах, Э гурав үлдсэн архиа ууж байгаад 18 цагийн үед нөхөр Б, ах У хоёр хоорондоо гэнэт маргалдахад Б нь У ахын хамар луу нэг удаа түрүүлээд цохичихсон...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41 дүгээр тал/
- шинжээчийн дүгнэлт...С.У-ын биед зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний доод зовхины цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /хавтаст хэргийн 19-20 дугаар тал/,
- шүүгдэгч О.Б-ын...2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр гэртээ байхад Э (Г) нэг ширхэг 0.75 литрийн Хараа нэртэй архитай орж ирсэн, бид архиа хувааж уусан...Би архи ууж тасарчихаад ухаан ортол У-ын хамраас цус гарчихсан, зүүн нүд нь хавдчихсан байсан...Эхнэрээс асуухад “Та хоёр хоорондоо зодолдсон гэж хэлсэн”...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
2. Хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт :
Шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд :
1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан гэж үзэв.
Шүүгдэгч нь мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байх ба түүний яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг /хх-36/ хооронд зөрүүтэй байдалгүй, мөрдөн байцаалтын шатанд түүнээс мэдүүлэг авахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг нь танилцуулсан, мөн шүүх хуралдаанд шүүгдэгчид эрх, үүргийг нь танилцуулж, тайлбарласан болно.
2. Шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэр, гэмт үйлдэл ба хохирогчийн эрүүл мэндэд учирсан тухайн хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон,
Тодруулбал, тус хэрэгт цугларсан, шинжлэгдсэн нотлох баримтын эх сурвалжуудыг шалгахад тус шүүгдэгч, хохирогч нар харилцан зодолдсон гэх боловч шүүгдэгчээс өөр этгээд эсхүл хохирогч өөрөө өөртөө гэмтэл учруулаагүй, мөн тус гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул хохирогчийн эрүүл мэндэд учирсан тухайн хөнгөн хохирлыг шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзнэ.
Иймд шүүгдэгч О.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
3.Хохирол, хор уршиг :
Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, гомдол саналгүй тухай мэдүүлсэн /хавтаст хэргийн 76 дугаар тал/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ял шийтгүүлж байгаагүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, хувиараа автомашин засварладаг, хувьдаа тээврийн хэрэгсэлтэй гэх болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан /хавтаст хэргийн 42, 43-48, 51-55, 56-70 шүүх хуралдааны тэмдэглэл/ судлагдсан байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, талуудын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-ад 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгөөр тооцон, 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
2.Бусад асуудал
Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч О.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-ад 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-ад оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-ад оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Б-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГАНБААТАР