Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 00330

 

Нэхэмжлэлийн шаардлагыг

хариуцагч биелүүлснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Дарьсүрэн би, Булган аймгийн Холбооны газрын нэхэмжлэлтэй, Булган аймгийн Булган сумын 2 дугаар багийн 6а-12-11 тоотод оршин суух, А.Буянцогтод холбогдох, 32188 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2017/00309/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Булган аймгийн Холбооны газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хэрэглэгч А.Буянцогт нь 2012 оны 09 дүгээр сараас хойш 2017 оны 06 дугаар сар хүртэл үйлчлүүлсний төлбөр болох 21459 төгрөгийг төлөөгүй бөгөөд 2012 оны 09 дүгээр сараас 2017 оны 06 дугаар сар хүртэлх хугацааны алданги 10729 төгрөг, нийт 32188 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Булган аймгийн Холбооны газар нь хариуцагч А.Буянцогтод холбогдуулан, 32188 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч А.Буянцогт нь нэхэмжлэгч Булган аймгийн Холбооны газрын нэхэмжилсэн 32188 төгрөгийг төлж барагдуулсан болох нь төлбөр төлсөн баримт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 32188 төгрөг Булган аймгийн Холбооны газрын дансанд орсон талаар тайлбарласан мэдэгдэх хуудас зэргээр нотлогдож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаарБулган аймгийн Холбооны газрын нэхэмжлэлтэй, А.Буянцогтод холбогдох, 32188 /гучин хоёр мянга нэг зуун наян найм/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 4550 /дөрвөн мянга таван зуун тавь/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, Төрийн сангаас 2275 /хоёр мянга хоёр зуун далан тав/ төгрөг, хариуцагчаас 2275 /хоёр мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН