Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 00331

 

Нэхэмжлэлийн шаардлагыг

хариуцагч биелүүлснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Дарьсүрэн би, Булган аймгийн Холбооны газрын нэхэмжлэлтэй, Булган аймгийн Булган сумын 2 дугаар багийн 6г-9-4 тоотод оршин суух, Н.Баттөрд холбогдох, 70507 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2017/00308/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Булган аймгийн Холбооны газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хэрэглэгч Н.Баттөр нь 2013 оны 05 дугаар сараас хойш 2017 оны 06 дугаар сар хүртэл үйлчлүүлсний төлбөр болох 47005 төгрөгийг төлөөгүй бөгөөд 2013 оны 05 дугаар сараас 2017 оны 06 дугаар сар хүртэлх хугацааны алданги 23502 төгрөг, нийт 70507 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Булган аймгийн Холбооны газар нь хариуцагч Н.Баттөрд холбогдуулан, 70507 төгрөггаргуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч Н.Баттөр нь нэхэмжлэгч Булган аймгийн Холбооны газрын нэхэмжилсэн 70507 төгрөгийг төлж барагдуулсан болох нь төлбөр төлсөн баримт, нэхэмжлэгч байгууллагын нягтлан бодогчийн 70508 төгрөг Булган аймгийн Холбооны газрын дансанд орсон талаар тайлбарласан мэдэгдэх хуудас зэргээр нотлогдож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаарБулган аймгийн Холбооны газрын нэхэмжлэлтэй, Н.Баттөрд холбогдох, 70507 /далан мянга таван зуун долоо/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 4550 /дөрвөн мянга таван зуун тавь/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, Төрийн сангаас 2275 /хоёр мянга хоёр зуун далан тав/ төгрөг, хариуцагчаас 2275 /хоёр мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН