| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2017/00281/И |
| Дугаар | 103/ШШ2017/00286 |
| Огноо | 2017-07-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 103/ШШ2017/00286
| 20******* оны 07 сарын 04 өдөр | Дугаар 103/ШШ20*******/00286 | Улаанбаатар хот |
20******* 07 04 103/ШШ20*******/00286
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би
Нэхэмжлэгч Багануур дүүргийн 1 дүгээр хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч Багануур дүүргийн 1 дүгээр хороо, ******* 1 дүгээр гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* , овогт мядарын - нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 250.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 20******* оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч П. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: З.-, Д. нар 20******* оны 2 дугаар сарын 22-ны үед цагаан сарын өмнө нөхөр бид хоёр зээл хөөцөлдөөд бүтэхгүй байна, цагаан сарын дараа бүтнэ гэсэн цагаан сар болох гээд мөнгөний хэрэг гараад байна гээд 500.000 төгрөгийг ойрын хугацаанд өгнө гээд зээлж авсан. Энэхүү мөнгийг би өөрийн таньдаг хүнээс зээлж авч өгсөн бөгөөд 250.000 төгрөгийг нэхүүлж байж өгсөн харин үлдэгдэл 250.000 төгрөгийг өгөхгүй байсан учраас би өөрөөсөө гаргаж төлсөн. Энэ хүмүүст цагаан сар болох гэж байна мөнгөгүй хэцүү байна гэсэн учраас сайн санааны үүднээс тусалсан. Гэтэл миний тусыг үл ойшоож удаа дараа худал хэлж мөнгийг өгөхгүй байгаа учраас дээрх хүмүүсээс 250.000 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.
Хариуцагч Д., З.- нар шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: П.аас 250.000 төгрөг авсан нь үнэн болно. Иймд нэхэмжлэгчээс нэхэмжилсэн 250.000 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна, гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч П., хариуцагч Д., З.- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 250.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хариуцагч Д., З.- нар зээлийн гэрээний үүргийн биелэлт 250.000 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* овогт ******* , хариуцагч ******* овогт ******* , овогт мядарын - нараас зээлийн гэрээний үүргийн биелэлт 250.000 төгрөг нэхэмжилснийг, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8*******0 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 4075 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Д., З.- нараас улсын тэмдэгтийн хураамж 4075 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.СОЛОНГО