Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 0022

 

 

 

 

 

 

 

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,

нарийн бичгийн дарга: Л.Энхбаяр

улсын яллагч: Д.Ширэндэв

шүүгдэгчийн   өмгөөлөгч: Д.Энхбаатар

шүүгдэгч  Б.Төрбат  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй  хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2  дах хэсэгт заасан гэмт хэрэгт  Гэндэн  овогт Борын Төрбатад холбогдуулж яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн  201625012262 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 6 дугаар сарын 06-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,  Гэндэн  овогт Борын Төрбат,  1989 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотын Налайх дүүрэгт төрсөн, 27 настай, эрэгтэй,   бүрэн дунд боловсролтой,   гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  ам бүл 3 ,Эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо 3в хэсэг 614 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД: УА89080512,

Холбогдсон хэргийн талаар:

         Б.Төрбат нь 2015 оны 9 дүгээр сарын 21-ний оройн 22.00 цагийн үед Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутагт байрлах Улиастайн гүүрний хойд талд Ж.Болдбаатар. Б.Амарсайхан нартай хувийн таарамжгүй харьцааны улмаас хэрүүл маргаан үүсгэн маргалдаж  давтан үйлдлээр Ж.Болдбаатар, Б.Амарсайхан нарыг зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

       Ж.Болдбаатарын эзэмшилийн Маз маркийн 50-11 ДАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Г.Орхоны эзэмшилийн 70-49 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн цонхыг хагалж, кузовыг хонхойлгож санаатай гэмтээсэн гэмт хэрэгт  тус тус холбогджээ.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

     Шүүгдэгч Б.Төрбат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 22-23 цагийн үед би амрах гээд Улиастайн гүүрний хойд талд

өвс зардаг зогсоол дээр сууж байсан. Тэгтэл саарал өнгийн Старекс машинтай Болдбаатар миний ард хүчтэй ирж зогссон. Тэгэхээр нь би “хүн дайрлаа” гэж хэлэхэд үгийн зөрүүгүй надтай барьцалдахад цаанаас Амарсайхан гартаа лапатк барьж ирээд миний зүүн гар руу 2 удаа, нуруунд 1 удаа цохиод цаашаа зугтсан. Тэгээд хоёулаа зугтаагаад явахаар нь би уурандаа машиных нь шилийг чулуугаар хагалсан. Мөн хохирогчийн машины баруун хаалганы шил хагалсан, чулуугаар хонхорхой үүсгэсэн байсан. Тэгтэл Амарсайхан өөдөөс лапаткаа бариад ирэхээр нь би гарт байсан чулуугаараа түүний толгойн тус газар 2 удаа цохисон. Удалгүй цагдаа нар ирсэн. Би Болдбаатартай зодоон хийгээгүй. Болдбаатарыг хүрээд ирэхээр нь хавирч унагасан. Цохисноо сайн санахгүй байна. Дараа нь цагдаагийн хэлтэс дээр очиход Болдбаатарын нүүрнээс цус гарсан байсныг харсан гэв.

         Шүүгдэгч Б.Төрбат  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:  2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 23.00 цагийн орчимд Улиастайн гүүрний хойно Содном ах, Ганбаяр нарын хамт Содном ахын өвс ачсан автомашины өмнө сууж байхад төв замаас мөнгөлөг өнгийн старекс автомашин маш хурдтайгаар ирж миний нуруунд 50 см зайтай зогсохоор нь эргээд  хартал Болдбаатар гэгч намайг үгийн зөрүүгүй энгэрнээс заамдаад авахаар нь барьцалдаад зогсож байтал хүү Амарсайхан гэгч нь цаанаас нь лападкан төмөр гартаа барьчихсан ирээд миний зүүн гарт 2 удаа нуруунд 1 удаа цохьсон. Тэгээд Болдбаатар, Амарсайхан нар зугтаад явахаар нь миний уур хүрээд тэд нарын маз, старекс машины цонхыг нь чулуугаар хага цохьсон. Тэгээд цагдаа нар ирсэн. Болдбаатар анхнаасаа зодооныг эхлүүлсэн. Амарсайхан бид хоёрын хувьд бие биенээ нэг нь лападка төмрөөр зүүн гарт би болохоор чулуугаар цохиж бие биенийхээ биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан. Бид хоёр хоорондоо эвлэрч тэмцэл нэхэмжлэх зүйлгүй болсон гэжээ. /хх-ийн 73-75/

            Хохирогч Ж.Болдбаатар  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 21.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Улиастайн гүүрний хойно далан дотор хүү Амарсайхан миний эзэмшлийн Маз маркийн 50-11 ДАА улсын дугаартай ачааны автомашин дээр ачсан байсан өвсийг зараад зогсож байхад нь би эгчийн охин Г.Орхоны Старекс маркийн 70-49 УНЭ улсын дугаартай автомашинтай ганцаараа ирсэн. Намайг очихоос 1 цагийн өмнө хүү Амарсайхан над руу яриад өвс зарж байгаа жолооч нар архи уугаад байна гадны машиныг хөөнө гэж ярьж байна гэхээр нь санаа зовоод очиход хүү Амарсайхан машиндаа сууж харагдсан. Ингээд 2-3 өвс ачсан ачааны машины урд 4 эрэгтэй хүн зогсож байсан би тэр залуусын наана нь зогсоод очсон. Намайг машинаас буухад үл таних өвгөн үгийн зөрүүгүй энгэрээс заамдаж авсан би согтуу болохоор нь зодох нь гэж бодоод хүний биед санаатай гэмтэл учруулвал 5-7 жилийн ялтай шүү гэсэн өвгөн цагдаадаа хэлэхгүй юу гэж хэлээд цаанаас нь сүүлд нэрийг мэдсэн Төрбат гэдэг залуу баруун шанаан тус газар цохьсон. Тэгээд би хүүгээ зугтаа гэж хэлсэн. Намайг өвгөн зуураад тавихгүй байхад Төрбат намайг татаж аваад тонгорч унагаасан. Би босоод иртэл өвгөн дахин барьж аваад зогсож байхад Төрбат ирээд нүүрэн тус газарт цохиж 1 шүд хугалсан. Тэгээд Төрбат дахин намайг цохиж авахаар нь би зугтаасан. Намайг зугатааж байхад машины шил хагарч байгаа чимээ гарч байсан гэжээ. /хх-ийн 52-53/ /хх-н 52-56/

          Хохирогч Г.Орхон мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр ах Болдбаатар миний эзэмшлийн Наранцол ХХК-ийн нэр дээр зээлийн барьцаанд байдаг Хюундай Старекс маркийн 70-49 УНЭ улсын дугаартай автомашиныг Улиастайн гүүр лүү явлаа гээд аваад явсан. 23.00 цагийн орчимд ах өвсний жолооч нарт зодуулчихлаа чиний машиныг эвдүүлчихлээ гэж ярьсан. Үүний дараахан Цагдаагийн 3 дугаар хэлтэс дээр ирж Болдбаатар ахтай уулзахад ачилтын автомашинаар миний автомашин ирчихсэн байсан. Миний автомашины урд, баруун зүүн хажуугийн салхины шил хагарсан, баруун урд хаалга хонхойж цохигдсон зүүн талын кузов гурван газар хонхойсон зүүн урд гуфер хагарсан будаг нь энд тэндээ зурагдаж халцарсан байсан гэжээ.  /хх-н 57-59/

         Хохирогч Б.Амарсайхан  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 22.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Улиастайн гүүрний хойно аав Болдбаатарын эзэмшлийн Маз маркийн 50-11 ДАА улсын дугаартай ачааны автомашинтай Сүхбаатар аймгаас авчирсан өвсийг зарахаар зогсож байхад үл таних 4 эрэгтэй хүн гадны машинаар өвс заруулахгүй хөөнө эндээс зайлуулна дахин битгий орж ирээрэй  гээд байхаар нь би аав Болдбаатар руу утсаар хэлсэн. Тэдгээр хүмүүс жижиг тэрэг дотор архи уугаад нэг л эвгүй байсан. Тэгээд би аавд гадны машинтай хүмүүсийг хөөнө гээд нэг л эвгүй байна та хүрээд ир гэсэн. Аав 30 орчим минутын дараа ирсэн. Тэгээд аав нөгөө архи ууж байсан 4 хүнтэй хэл амаа ололцое гээд очтол нэг хөгшин ах нэрийг нь сүүлд мэдэхэд Сооёо гэдэг хүн аавыг шууд заамдаад авсан. Гэтэл хажуунаас нь сүүл нэрийг мэдсэн Төрбат гэх залуу  аавын зүүн шанаанд гараараа 1 удаа цохьсон. Тэгэхээр нь би машинаас лападка төмөр бариад очтол үл таних залуу булааж аваад газарт хаясан. Төрбат намайг чулуугаар 3 удаа толгойн тус газарт цохьсон. Тэгээд намайг толгойгоороо мөргөж унагаасан. Миний толгойноос цус гараад газраас босоод харахад Сооёо аавыг заамдсан байдалтай Төрбат хажуунаас нь зодож байсан гэжээ. /хх-ийн 60-61/ /хх-н 60-62/

        Хохирогч Б.Төрбат мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 23.00 цагийн үед Амарсайхан гэгч лападка гартаа барьчихсан ирээд миний зүүн гарт 1 удаа хүзүүнд 1 удаа, нуруунд 1 удаа цохьсон. Шүүх эмнэлэгт үзүүлсэн. Биеийн байдлын хувьд нуруун ясаар өвдөөд байгаа яваандаа завтай болохоор эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгэх бодолтой байгаа. Эмчилгээний зардлыг Амарсайхан, Болдбаатар нараас нэхэмжлэх болно гэжээ. /хх-ийн 63-65/

        Хохирогч Т.Содном мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 22.00 цагийн үед Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайн гүүрний хойд талд цуг өвс зардаг залуучууд болох Төрбөт, Ганбаяр нарын хамтаар халамцуухан би машинаа налаад тэр хоёртой сууж байсан. Тэгтэл мөнгөлөг саарал өнгийн Старекс маркийн автомашин ширүүн давхиж ирээд миний автомашиныг дайрах алдаад Төрбатыг мөргөх алдаад зогссон. Тэгээд дотроос нь үл таних сүүлд нэрийг нь мэдсэн Болдбаатар гарч ирсэн. Төрбат хүн дайрчих шахаад яаж байна гэхээр нь би Болдбаатартай барилцаж авсан. Гэтэл намайг шууд нүүрэн тус газар цохьсон. Миний хамраас цус гарсан. Намайг тугтарч унагаасан. Тэгсэн цаанаас миний охин Буянжаргал ирж таараад намайг машиндаа суулгаад аваад явсан. Тухайн үед их согтсон байсан болохоор зарим зүйлээ сайн санахгүй байгаа юм. Маргааш нь ирээд хиймэл шүдээ тухайн унасан газраасаа олж авсан. Миний хувьд шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Гэхдээ Болдбаатарт гомдолтой байна гэжээ.  /хх-ийн 67-68/

         Гэрч Н.Ганбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 22.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Улиастайн гүүрний ард Содном ахын машины өмнө өвсөө зараад Төрбатын хамтаар байсан. Төрбөт, Содном ах хоёр архи уугаад би уугаагүй юм яриад сууж байтал далангаас уруудаад саарал өнгийн старекс маркийн автомашин бараг  дайрах шахаад Төрбат нуруугаа далан луу харуулаад суучихсан байхад нь тулаад 40-50 см зайтай зогсоод дотроос нь үл таних сүүлд нэрийг нь мэдэхэд Болдбаатар гарч ирэхэд Төрбат ямар ширүүн явдаг хэн бэ чи гэж хэлээд босоод ирсэн. Тэгээд тэр хоёр маргалдаад баахан хуулийн зүйл анги энэ тэр яриад байсан. Тэгж байснаа заамдалцаад автал цаанаас нь маз маркийн автомашинаас үл таних сүүлд нэрийг нь мэдэхэд Амарсайхан гэдэг залуу гартаа лападка төмөр барьчихсан ирсэн. Тэгээд Төрбатын зүүн гар нуруунд 3 удаа цохисноо цаашаа зугтаасан. Төрбат араас нь хөөх гээд байхаар нь би түүнийг тэвэрч аваад Болдбаатарт хандаж та хоёр яваа эрүүлдээ учраа ол гэхэд яваагүй. Гэтэл Төрбат машины цонхыг чинь хагаллаа гэхэд Амарсайхан, Болдбаатар  хоёр эргээд ирсэн. Би Амарсайханы толгойн тус газар нэг удаа цохисон. Түүний лапаткыг булаан авсан. Болдбаатар Сооёо ахыг 2-3 удаа цохисон. Тэгтэл Сооёо ах яагаад зүгээр байгаа хүмүүсийг зоддог юм бэ гээд Болдбаатарын хацарт хамарнаасаа гарсан цусыг арчаад байсан. Намайг энэ хүмүүсийг салгах гээд голд нь байхад Төрбат, Амарсайханыг хөөгөөд байсан. Ингэж байгаад Амарсайхан, Болдбаатар нар зугтаж далан дээр гарсан. Төрбат мазны салхины урд шилийг чулуугаар хагалсан. Тэгээд байж байтал манай найз Энхболд машинтай орж ирсэн. Тэгээд Энхболдод Төрбатыг бариад байж бай  гээд нөгөө хоёрыг одоо яваа гэж хэлээд эргээд ирэхэд Төрбат маз, старекс маркийн автомашинуудын салхины шилнүүд хагарч энд тэндээ хонхойсон гэмтэл учирсан байсан. Удалгүй цагдаа ирсэн гэжээ. /хх-ийн 68-69/     

        Гэрч Б.Соёнгэрэл мөрдөн  байцаалтад мэдүүлэхдээ:2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайн гүүрний хойно өвс зарж байгаад 18.00 цагийн үед тэнд хамт өвс зарж байсан Мөөлөө, Төрбат нарын хамтаар 1 шил 0.75 литрийн архи хувааж уугаад юм яриад сууж байхад манай эхнэр Саранчимэг ирээд намайг аваад явсан. Тэгээд маргааш нь ирсэн чинь зодоон болчихсон байна гээд өвс зардаг хүмүүс яриад байсан. Зодооны талаар би мэдэхгүй гэжээ. /хх-н 72-73/

       Гэрч Я.Буянжаргал мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 22.00 цагийн үед Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайн гүүрний хойно хадам аав Содномыг авахаар ирэхэд машиныхаа хажууд хамраас нь цус гарчихсан, хиймэл шүд нь байхгүй болчихсон хүнд зодуулсан гээд ганцаараа зогсож байсан. Хэнд зодуулсан талаар яриагүй.Хадам аав Содном их согтуу байсан. Зарим зүйлээ санаад зарим зүйлээ санахгүй байсан. Надад зодооны талаар яриагүй гэжээ. /хх-н 74/

           Шинжилгээ хийх шинжээ томилох тогтоол /хх-н 76/

           2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 13753 тоот акт дүгнэлтэд:

1.Ж.Болдбаатарын биед баруун нүдний зовхинд цус хуралт, баруун дээд 1-р шүдний булгарал, баруун дээд 2 дугаар шилний сулрал, уруулд няцарсан шарх, зөөлөн  эдийн няцрал, баруун хацар, уруул баруун зүүн өвдөгт зулгаралт гэмтэл  тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Нэг шүдний булгарал нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 5% нөлөөлнө гэжээ. /хх-ийн 77/

       Шинжилгээ хийх шинжээ томилох тогтоол /хх-н 78/

   2016 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 13754 тоот акт  дүгнэлтэд:

1.Б.Амарсайханы биед тархи доргилт, дух, зүүн чамархайн хуйханд няцарсан шарх, зүүн 1-р шүдний сулрал, уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй  гэжээ. /хх-ийн 79/

              Шинжилгээ хийх шинжээ томилох тогтоол /хх-ийн 80/

       2016 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 13743 тоот акт Дүгнэлт:

1.Б.Төрбатын биед зулайн хуйх, баруун зүүн сарвуунд зулгаралт, цээжинд цус хуралт, зулгаралт, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөлөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 81/

          Ашид билгүүн ХХК-н автомашин техникийн нэлгээний тайланд: 70-49 УНЭ дугаартай 2005 онд үйлдвэрдлэгдсэн Hyundai Starek маркийн автомашинд эвдэрсэн зүйлсийн үнэлгээг 1.209.000 төгрөг гэж үнэлжээ./хх-ийн 244/

         2016.5.23-ны өдрийн Баянзүрх дүүргийн прокурорын 275, 276 дугаартай тогтоолоор Б.Амарсайхан, Т.Содном нарт холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дах хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна/  2-р хх-ийн 24-26/

         Б.Төрбатад гадагш явж болохгүй баталгаа авах  таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол /хх-ийн 82-83/       

         Б.Төрбатыг  сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнийг байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчийг байцаасан тэмдэглэлүүд /хх-ийн  86-93/,ял өөрчлөх буюу нэмэлт оруулах тогтоол /хх-ийн 189/, 204-206/

         Б.Төрбатын  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 106/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас:./хх-ийн 105/, Б.Төрбат нь Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо 3-в хэсэг Улиастайн 614 тоотод оршин суудагыг тодорхойлсон хорооны Засаг даргын 2015.10.12-ны өдрийн 1705 тоот тодорхойлолт /хх-ийн107/, захиргааны арга хэмжээ авагдаж байсан талаарх баримтууд /хх-ийн 109-116/, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 119-137/, Г.Орхон Б.Төрбатаас 2.000.000 төгрөг хүлээн авсан тул миний гомдол барагдсан, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт /хх-ийн 190/ зэрэг болно.

          2015 оны 9 дүгээр сарын 21-ний оройн 22.00 цагийн үед Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутагт байрлах Улиастайн гүүрний хойд талд Ж.Болдбаатар нь  хүү  Б.Амарсайханы   өвс зарж байгаа жолооч нар архи уугаад байна, гадны машиныг хөөнө гэж ярьж байна гэж хэлэхээр нь хүү дээрээ ирээд саарал өнгийн старекс маркийн автомашинаараа Б.Төрбатыг бараг  дайрах шахаад ард зогсоод бууж ирэхэд нь Б.Төрбат ямар ширүүн явдаг хэн бэ чи гэж хэлээд босож ирэн хоорондоо маргалдаж заамдалцаад нүүр лүү нь мөргөж баруун шанаанд нэг удаа цохиж байхад Б.Амарсайхан машинаас төмөр лопадка барьж гарч ирээд Б.Төрбатын гар болон нуруу руу нь 2-3 удаа цохиод зугатаахад уурлаж  Ж.Болдбаатарын эзэмшлийн Маз маркийн 50-11 ДАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Г.Орхоны эзэмшилийн 70-49 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн цонхыг чулуугаар  хагалж, кузовыг хонхойлгож санаатай гэмтээсэн, Б.Амарсайханыг эргээд ирэхэд нь  чулуугаар толгойн тус газар нь  цохиж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Үүнд:

       Хохирогч Ж.Болдбаатарын биед баруун нүдний зовхинд цус хуралт, баруун дээд 1-р шүдний булгарал, баруун дээд 2 дугаар шилний сулрал, уруулд няцарсан шарх, зөөлөн  эдийн няцрал, баруун хацар, уруул баруун зүүн өвдөгт зулгаралт  бүхий хөнгөн гэмтэл  учирсанг тогтоосон шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн акт

       Хохирогч Ж.Болдбаатарын  мөрдөн байцаалтад  өгсөн … Намайг очихоос 1 цагийн өмнө хүү Амарсайхан над руу яриад өвс зарж байгаа жолооч нар архи уугаад байна гадны машиныг хөөнө гэж ярьж байна гэхээр нь санаа зовоод очиход хүү Амарсайхан машиндаа сууж харагдсан. Ингээд 2-3 өвс ачсан ачааны машины урд 4 эрэгтэй хүн зогсож байсан би тэр залуусын наана нь зогсоод очсон. Намайг машинаас буухад үл таних өвгөн үгийн зөрүүгүй энгэрээс заамдаж авсан би согтуу болохоор нь зодох нь гэж бодоод хүний биед санаатай гэмтэл учруулвал 5-7 жилийн ялтай шүү гэсэн өвгөн цагдаадаа хэлэхгүй юу гэж хэлээд цаанаас нь сүүлд нэрийг мэдсэн Төрбат гэдэг залуу баруун шанаан тус газар цохьсон. Тэгээд би хүүгээ зугтаа гэж хэлсэн. Намайг өвгөн зуураад тавихгүй байхад Төрбат намайг татаж аваад тонгорч унагаасан. Би босоод иртэл өвгөн дахин барьж аваад зогсож байхад Төрбат ирээд нүүрэн тус газарт цохиж 1 шүд хугалсан. Тэгээд Төрбат дахин намайг цохиж авахаар нь би зугтаасан. Намайг зугатааж байхад машины шил хагарч байгаа чимээ гарч байсан гэжээ. /хх-ийн 53/        

         Хохирогч Б.Амарсайханы  мөрдөн байцаалтад  өгсөн … Сүхбаатар аймгаас авчирсан өвсийг зарахаар зогсож байхад үл таних 4 эрэгтэй хүн гадны машинаар өвс заруулахгүй хөөнө эндээс зайлуулна дахин битгий орж ирээрэй  гээд байхаар нь би аав Болдбаатар руу утсаар хэлсэн. Тэдгээр хүмүүс жижиг тэрэг дотор архи уугаад нэг л эвгүй байсан. Тэгээд би аавд гадны машинтай хүмүүсийг хөөнө гээд нэг л эвгүй байна та хүрээд ир гэсэн. Аавыг очиход  Сооёо гэдэг хүн аавыг шууд заамдаад авсан. Гэтэл хажуунаас нь сүүл нэрийг мэдсэн Төрбат гэх залуу  аавын зүүн шанаанд гараараа 1 удаа цохьсон. Тэгэхээр нь би машинаас лападка төмөр бариад очтол үл таних залуу булааж аваад газарт хаясан. Төрбат намайг чулуугаар 3 удаа толгойн тус газарт цохьсон. Тэгээд намайг толгойгоороо мөргөж унагаасан гэсэн мэдүүлэг /хх-ийн 62/

        Хохирогч Б.Төрбатын  мөрдөн байцаалтад өгсөн … Амарсайхан гэгч лападка гартаа барьчихсан ирээд миний зүүн гарт 1 удаа хүзүүнд 1 удаа, нуруунд 1 удаа цохьсон. Шүүх эмнэлэгт үзүүлсэн. Биеийн байдлын хувьд нуруун ясаар өвдөөд байгаа яваандаа завтай болохоор эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгэх бодолтой байгаа. Эмчилгээний зардлыг Амарсайхан, Болдбаатар нараас нэхэмжлэх болно гэсэн мэдүүлэг /хх-ийн 64/

        Хохирогч Т.Содномын  мөрдөн байцаалтад өгсөн … мөнгөлөг саарал өнгийн Старекс маркийн автомашин ширүүн давхиж ирээд миний автомашиныг дайрах алдаад Төрбатыг мөргөх алдаад зогссон. Тэгээд дотроос нь үл таних сүүлд нэрийг нь мэдсэн Болдбаатар гарч ирсэн. Төрбат хүн дайрчих шахаад яаж байна гэхээр нь би Болдбаатартай барилцаж авсан. Гэтэл намайг шууд нүүрэн тус газар цохьсон. Миний хамраас цус гарсан. Намайг тугтарч унагаасан. Тэгсэн цаанаас миний охин Буянжаргал ирж таараад намайг машиндаа суулгаад аваад явсан. Тухайн үед их согтсон байсан болохоор зарим зүйлээ сайн санахгүй байгаа юм гэсэн мэдүүлэг  /хх-ийн 68/

        Гэрч Н.Ганбаярын  мөрдөн байцаалтад  өгсөн … саарал өнгийн старекс маркийн автомашин бараг  дайрах шахаад Төрбат нуруугаа далан луу харуулаад суучихсан байхад нь тулаад 40-50 см зайтай зогсоод дотроос нь үл таних сүүлд нэрийг нь мэдэхэд Болдбаатар гарч ирэхэд Төрбат ямар ширүүн явдаг хэн бэ чи гэж хэлээд босоод ирсэн. Тэгээд тэр хоёр маргалдаад баахан хуулийн зүйл анги энэ тэр яриад байсан. Тэгж байснаа заамдалцаад автал цаанаас нь маз маркийн автомашинаас үл таних сүүлд нэрийг нь мэдэхэд Амарсайхан гэдэг залуу гартаа лападка төмөр барьчихсан ирсэн. Тэгээд Төрбатын зүүн гар нуруунд 3 удаа цохисноо цаашаа зугтаасан. Төрбат араас нь хөөх гээд байхаар нь би түүнийг тэвэрч аваад Болдбаатарт хандаж та хоёр яваа эрүүлдээ учраа ол гэхэд яваагүй. Гэтэл Төрбат машины цонхыг чинь хагаллаа гэхэд Амарсайхан, Болдбаатар  хоёр эргээд ирсэн. Би Амарсайханы толгойн тус газар нэг удаа цохисон. Түүний лапаткыг булаан авсан. Болдбаатар Сооёо ахыг 2-3 удаа цохисон. Тэгтэл Сооёо ах яагаад зүгээр байгаа хүмүүсийг зоддог юм бэ гээд Болдбаатарын хацарт хамарнаасаа гарсан цусыг арчаад байсан. Төрбат мазны салхины урд шилийг чулуугаар хагалсан. Төрбат маз, старекс маркийн автомашинуудын салхины шилнүүд хагарч энд тэндээ хонхойсон гэмтэл учирсан байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 69/

        Шүүгдэгч Б.Төрбатын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн …саарал өнгийн Старекс машинтай Болдбаатар миний ард хүчтэй ирж зогссон. Тэгэхээр нь би “хүн дайрлаа” гэж хэлэхэд үгийн зөрүүгүй надтай барьцалдахад цаанаас Амарсайхан гартаа лапатк барьж ирээд миний зүүн гар руу 2 удаа, нуруунд 1 удаа цохиод цаашаа зугтсан. Тэгээд хоёулаа зугтаагаад явахаар нь би уурандаа машиных нь шилийг чулуугаар хагалсан. Мөн хохирогчийн машины баруун хаалганд шил хагалсан чулуунаас хонхорхой үүсгэсэн байсан. Тэгтэл Амарсайхан өөдөөс лапаткаа бариад ирэхээр нь би гарт байсан чулуугаараа түүний толгойн тус газар 2 удаа цохисон. Удалгүй цагдаа нар ирсэн. Би Болдбаатартай зодоон хийгээгүй. Болдбаатарыг хүрээд ирэхээр нь хавирч унагасан гэсэн мэдүүлэг зэрэг болно.

       Шүүх тухайн  хэрэгт хамааралтай Эрүүгийн байцаан  шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтаар хэргийг хянан  шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.

         Б.Төрбат нь машинаар дайрах шахаж зогслоо гэсэн асуудлаас болж Ж.Болдбаатартай маргалдан заамдалцаж байх үедээ мөргөж хавирч унагасанаас Ж.Болдбаатарын биед хөнгөн гэмтэл учирсан, мөн Б.Амарсайханыг өөрийнх нь нуруу гар орчимд нь лопадка төмрөөр цохисоноос болж уурлан Б.Амарсайханы толгойн тус газар чулуугаар цохиж хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь хэрэг авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон, мөн Б.Амарсайхан, Ж.Болдбаатар нарыг зугатаагаад явсаны дараа уурласандаа болж Ж.Болдбаатар, Б.Амарсайхан нарын автомашины салхины шилийг чулуугаар цохиж хагалсан, мөн гадна хэсгийг чулуугаар цохиж гэмтээсэн нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон байна.

          Иймд шүүх Б.Төрбатад холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул түүнийг бусдын  биед хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг давтан үйлдлээр үйлдсэн, бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээсэн гэмт хэрэг  үйлдсэн  гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2, мөн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэв.

        Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасан журмыг баримтлах нь зүйтэй.

        Мөрдөн байцаалтын шатанд хохирогч нарт  эмчилгээний зардлыг болон гэмтээсэн эд зүйлсийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

       Энэ  хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,   битүүмжлэгдэж  ирсэн эд хөрөнгөгүй, Б.Төрбат нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдэх нь зүйтэй.

Шүүх шүүдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 551.9 дэх хэсэгт заасан анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас  хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм хор арилсан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзах нь зүйтэй гэж  үзэв.

  

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 286, 290, 294, 297, 298-р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1.Гэндэн овогт Борын Төрбатыг бусдын  биед хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг давтан үйлдлээр үйлдсэн, бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээсэн гэмт хэрэг  үйлдсэн  гэм буруутай болохыг тус тус   тогтоосугай.

   2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн  153.1  дэх хэсэгт зааснаар Б.Төрбатыг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дах хэсэгт зааснаар Б.Төрбатыг 6 сарын хугацаагаар баривчлах ял тус тус  шийтгэсүгэй.

         3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар  Б.Төрбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн  153.1  дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн  99.2 дах хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар баривчлах ялыг нэмж нэгтгэн бүгд биечлэн эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар тогтоосугай.

 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт зааснаар Б.Төрбатад оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

          5.Энэ  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,   битүүмжлэгдэж  ирсэн эд хөрөнгөгүй, Б.Төрбат нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй   болохыг тус тус дурьдсугай.

         6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1,61.4 дэх хэсэгт зааснаар Б.Төрбатад оногдуулсан хорих ялыг тэнсэж нэг жилийн хугацаагаар хянан харгалзаж хяналт тавихыг Баянзүрх дүүргийн цагдаагийн  нэгдүгээр хэлтэст даалгасугай.

         7.Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн тогтоолд  ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

 8.Шүүхийн тогтоолд давж заалдах,гомдол гаргах,эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг  Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэйг дурьдсугай.

 9. Шүүхийн шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад мэдэгдэн, гомдол, эсэргүүцлийг хэргийн хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Төрбатад бусдын батлан даалтад өгөх  таслан сэргийлэх арга хэмжээ   авсугай.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН