| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2017/00261/И |
| Дугаар | 103/ШШ2017/00287 |
| Огноо | 2017-07-04 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 103/ШШ2017/00287
| 2017 оны 07 сарын 04 өдөр | Дугаар 103/ШШ2017/00287 | Улаанбаатар хот |
2017 07 04 103/ШШ2017/00287
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би
Нэхэмжлэгч Улаанбаатар хот *******-******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* дүгээр байрны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч Багануур дүүргийн 3 дугаар хороо, ******* дугаар байрны тоотод оршин суух, овогт , ******* овогт нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 47.100.000 төгрөг, худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 4.200.000 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч Д. хариуцагч Б.т холбогдуулан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 20******* оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Б.т *******.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Үүнээс хойш хүү 20******* онд 3.*******0.000 төгрөг, 20 онд 1.400.000 төгрөг, 2017 онд 8*******.000 төгрөг аваад байна. Өнөөдрийн байдлаар 19 сарын хүү 17.100.000 төгрөг болж байна. Иймд үндсэн зээл болох *******.000.000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 17.100.000 төгрөг, нийт 47.100.000 төгрөгийг Б.ээс гаргуулж өгнө үү, гэжээ.
Нэхэмжлэгч Д. хариуцагч Б.ид холбогдуулан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.той тохиролцоод 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдөр түүнээс 2 бяруу, тугалтай үнээ тус бүр 2 толгой, нийт 6 тооны мал авахаар 3.000.000 төгрөгийг түүний хаан банкны 57*******400372 тоот дансанд шилжүүлсэн. 20******* оны 3 дугаар сарын *******-ний өдөр малчин хамт очиход тугалтай үнээ өгөх боломжгүй тул одоо ингээд 4 хээлтэй үнээ өгье гээд зүсэлж өгөөд надаар зургийг нь авахуулсан. 1 үнээ нь өвөлжих чадваргүй болсон гэсэн тул идшинд хэрэглэсэн. Ингэхээр миний тооцоогоор 3 үнээ, 4 тугал байх ёстой. Гэтэл 2017 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 3 үнээгээ үр төлүүдийнх нь хамт авахаар очиход зөвхөн 1 үнээ, 1 шүдлэн үхэр, 1 бяруу нийт 3 үхэр хүлээлгэн өгсөн. Үлдсэн 2 хээлтэй үнээ болон тэдний төл, тэр оны охин тугалыг өгөөгүй тул би хохирлоо барагдуулахаар тус шүүхэд хандаж байна. Иймд нас гүйцсэн тугалтай үнээ 2, шүдлэн үхэр 3, бяруу 1 нийт 8 буюу 4.200.000 төгрөгийг Б.оос гаргуулж өгнө үү, гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Д. нэхэмжлэлийн шаардлага болох 47.100.000 төгрөгөө багасгаж 32.000.000 төгрөг болгов. Хариуцагч Б. нэхэмжлэлийн шаарлага болох 32.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч төлөхөөр тохиров. Энэхүү эвлэрэлтэй холбоотойгоор нэхэмжлэгч Д., Б.ид холбогдуулан гаргасан 4.200.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болно, гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Д., хариуцагч Б.ээс зээлийн гэрээний үүргийн биелэлт 47.100.000 төгрөг, хариуцагч Б.оос худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 4.200.000 төгрөг тус тус гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, хоёр тал гарын үсгээ зурж баталгаажуулан, нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийн биелэлт 47.100.000 төгрөг, худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 4.200.000 төгрөг гаргуулахаар тус тус нэхэмжилснээс, нэхэмжлэлийн шаардлага болох 47.100.000 төгрөгөө багасгаж 32.000.000 төгрөг болгон, хариуцагч Б. нэхэмжлэлийн шаарлага болох 32.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч төлөхөөр тохиролцож, эвлэрлийн гэрээтэй холбоотойгоор нэхэмжлэгч Д., Б.ид холбогдуулан гаргасан 4.200.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзан зохигчид эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг батлах нь зүйтэй байна гэж үзлээ.
Зохигчид эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй, хариуцагч овогт , ******* овогт нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 47.100.000 төгрөг, худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 4.200.000 төгрөг нэхэмжилсэн иргэний хэрэгт, нэхэмжлэгч Д. нэхэмжлэлийн шаардлага болох 47.100.000 төгрөгөө багасгаж 32.000.000 төгрөг болгон, хариуцагч Б. нэхэмжлэлийн шаарлага болох 32.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч төлөхөөр тохиролцож, эвлэрэлийн гэрээтэй холбоотойгоор нэхэмжлэгч Д., Б.ид холбогдуулан гаргасан 4.200.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзан, зохигчид харилцан тохиролцон, эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 475.600 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 237.800 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагчаас 237.800 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.СОЛОНГО