Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
Хэргийн индекс | 137/2022/0007/Э |
Дугаар | 10 |
Огноо | 2022-01-21 |
Зүйл хэсэг | 17.1.2.1., |
Улсын яллагч | Б.Догмиддорж |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 10
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж
Нарийн бичгийн дарга М.Э
Улсын яллагч Б.Д
Өмгөөлөгч Д.Э
Шүүгдэгч О.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1-р танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт О.Н-т холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
шүүгдэгч: Монгол улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Д аймгийн С суманд терсен, ... настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, бетон арматурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1 ганцаараа амьдрах, Д аймгийн З сумын ...-р багийн ... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн 1998 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 55 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дугаар зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзсан, Говь-Сүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 1998 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 56 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар, Дорноговь аймаг дахь сум дундын 2-р шүүхийн 2012 оны 02-р сарын 01-ний өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 08-р сарын 29-ний өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар, Нийслэлийн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1373 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 21, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 7 сарын хорих ялаар, Говь-Сүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 2021ШЦТ/63 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар тус тус шийтгүүлсэн гэх, Б овгийн О.Н /РД:.../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.Н нь 2021 оны 10-р сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р багийн ... тоотод оршин суух Б.Ө-ийн гэрт хууль бусаар нэвтрэн орж, мөнгөн аяга 1 ширхэг, модон тагш 4 ширхэг, зэс тагш 1 ширхэг, гаанс 1 ширхэг, соёрхолын 2 литрийн шилтэй архи 1 ширхэг, тис нэртэй цэнхэр өнгийн 7 ширхэг хайрцагтай тамхи, 1000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 500 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 20,000 төгрөгийн дэвсгэрт 2 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,
2021 оны 10-р сарын 15-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р багийн ... тоотод оршин суух иргэн А.Б-ын гэрт хууль бусаар нэвтрэн орж, мөнгөн бумба 1 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,
2021 оны 10-р сарын 15-наас 16-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р багийн ... тоотод оршин суух иргэн Д.Д-ын гэрт хууль бусаар нэвтрэн орж, хар өнгийн савхин дээл 1 ширхэг, эрэгтэй хүний хүрэн өнгийн хүрэм 1 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд авагдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч О.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би өөрийгөө ямар хэрэг хийснээ үнэхээр сайн мэдэхгүй, цагдаа нарын хэлж байгаа үнэн байх гэж л бодож байна. Замын-Үүдэд байхдаа би байнга согтуу байсан. Эмнэлэгт хэвтэж байхдаа унадаг болсон байна лээ. Ой санамжаа алдсан байна лээ. Цагдаа нар шалгаад тодруулсан болохоор үнэн байх гэж бодож байна” гэв.
Шүүгдэгч О.Н нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2021 оны 10-р сарын 16-ны өдөр Замын-Үүд сумын 2-р баг ... тоотоос эд зүйл авсан нь үнэн. Тухайн тоотоос жижиг мөнгөн аяга 1 болон тагш, жижиг модон тагш зэрэг эд зүйл авсан үйлдлээ болон хэргээ хүлээн зөвшөөрч байна. Дараа нь 2021 оны 10-р сарын 15-нд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р баг ... тоотоос хар өнгийн савхин дээл бас нэг хүрэн өнгийн дээл зэрэг эд зүйл авсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Дараа нь 2021 оны 10-р сарын 15-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р баг ... тоотоос мөнгөн жижиг бумба авсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би ийм хэрэг хийсний хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 232-235/
Хохирогч Б.Ө мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2021 оны 10-р сарын 16-ны өдрийн 12 цагийн үед Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р баг ... тоотод хашааны өөрийн амьдардаг байшингийн зүүн талын тахилгын гэрт орохоор гарахад тахилын гэрийн цоож алга болсон байсан. Тэгэхээр нь гэр лүү орж үзэхэд мөнгөн аяга 1 ширхэг, модон тагш 4 ширхэг, зэс тагш 1 ширхэг, гаанс 1 ширхэг, Соёрхлын 2 литрийн шилтэй архи 1 ширхэг, Тис нэртэй цэнхэр хайрцагтай 7 ширхэг хайрцагтай тамхи, 1000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 5000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 20,000 төгрөгийн дэвсгэрт 2 ширхэг тус тус хулгайд алдсан байсныг мэдээд цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 13-14/
Хохирогч Д.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 10-р сарын 16-ны өдрийн өглөө манай хөрш Л над руу залгаад “танай гэрт хулгай орсон байна гэрийн чинь үүд онгорхой байна гэж байсан” тэгээд Замын-Үүд сумын 2-р багийн ... тоот хашаандаа очиж үзэхэд манай гэрийн хаалга онгорхой байсан. Гэртээ орж үзэхэд гэр дотор хувцас тарааж замбараагүй болсон байсан. Тухайн үед манай гэр монгол цоожтой байсан уг цоожыг хадаасаар эвдэлж орсон байсан. Эмэгтэй хүний хар өнгийн савхин дээл нэг ширхэг, эрэгтэй хүний хүрэн өнгийн хүрэм нэг ширхэг тус тус авсан байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 51-52/
Хохирогч А.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2021 оны 10-р сарын 15-ны орой 20 цаг 30 минутанд ажлаа тараад Замын-Үүд сумын 2-р баг ... тоот эзэнгүй байгаа гэрээ шалгахаар очиход монгол гэрийн хаалганы цоожийг чулуугаар цохиж эвдэн үл таних этгээд нэвтрэн орж гэрийн хойморт тавиур дээр байсан 1 ширхэг мөнгөн бумбыг хулгайч авсан байсан. Тэгээд орой болсон байсан тул маргааш эрт өөр алдагдсан эд зүйлс байгаа эсэхийг үзчихээд цагдаад дуудлага өгье гэж бодсон ч маргааш нь ажил ихтэй амжаагүй тул өнөөдөр буюу 2021 оны 10-р сарын 17-ны өдөр цагдаагийн байгууллагад бичгээр гомдол мэдээлэл гаргаж байна. Миний алдагдсан бумба нь 350,000 төгрөгний үнэтэй 5 жилийн өмнө Улаанбаатар хотын нарантуул захаас худалдаж авсан мөнгөн бумба байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 80-83/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 3-8/
2021 оны 10-р сарын 17-ны өдрийн мөрдөгчийн “эд зүйл түр хураан авсан” тухай тэмдэглэл /1-р хх-ийн 19/
2021 оны 10-р сарын 20-ны өдрийн 5/27 тоот Эд мөрийн баримт хураан авч, хүчинтэйд тооцох прокурорын тогтоол /1-р хх-ийн 21/
Шүүгдэгч О.Н-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 138/
Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 44-47/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 73-77/
Хохирогч Д.Д-ын эд зүйлд үнэлгээ тогтоосон 2021 оны 12-р сарын 06-ны өдрийн “Ашид билгүүн” ХХК-ний шинжээчийн ТХҮ-621/2438 тоот дүгнэлт /1-р хх-ийн 207-210/
Хохирогч Б.Ө-ийн эд зүйлд үнэлгээ тогтоосон 2021 оны 12-р сарын 06-ны өдрийн “Ашид билгүүн” ХХК-ний шинжээчийн ТХҮ-621/2438 дүгнэлт /1-р хх-ийн 215-218/
Хохирогч А.Б-ын эд зүйлд үнэлгээ тогтоосон 2021 оны 12-р сарын 06-ны өдрийн “Ашид билгүүн” ХХК-ний шинжээчийн ТХҮ-621/2435 тоот дүгнэлт /1-р хх-ийн 223-225/
Шүүгдэгч О.Н-ын оршин суугаа хаягийг тодорхойлсон Замын-Үүд сумын Сүлд багийн ажлын албаны тодорхойлолт /1-р хх-ийн 125/
Хохирогч А.Б, Б.Ө, Д.Д нарт учирсан хохирлын тооцоо, жагсаалт /1-р хх-ийн 236/
Ялын тооцооны тодорхойлолт /1-р хх-ийн 250/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Шүүгдэгч О.Н-ыг 2021 оны 10-р сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р багийн ... тоотод оршин суух хохирогч Б.Ө-ийн гэрт хууль бусаар нэвтрэн орж, мөнгөн аяга 1 ширхэг, модон тагш 4 ширхэг, зэс тагш 1 ширхэг, гаанс 1 ширхэг, соёрхолын 2 литрын шилтэй архи 1 ширхэг, тис нэртэй цэнхэр өнгийн 7 ширхэг хайрцагтай тамхи, 1000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 500 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 20,000 төгрөгийн дэвсгэрт 2 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, 2021 оны 10-р сарын 15-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р багийн ... тоотод оршин суух хохирогч А.Б-ын гэрт хууль бусаар нэвтрэн орж, мөнгөн бумба 1 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, 2021 оны 10-р сарын 15-наас 16-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р багийн ... тоотод оршин суух иргэн Д.Д-ын гэрт хууль бусаар нэвтрэн орж, хар өнгийн савхин дээл 1 ширхэг, эрэгтэй хүний хүрэн өнгийн хүрэм 1 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүгдэгч О.Н-т холбогдох хэргийг шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцэхэд шүүгдэгч О.Н нь 2021 оны 10-р сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р багийн ... тоотод оршин суух Б.Ө-ийн гэрт хууль бусаар нэвтрэн орж, мөнгөн аяга 1 ширхэг, модон тагш 4 ширхэг, зэс тагш 1 ширхэг, гаанс 1 ширхэг, соёрхолын 2 литрийн шилтэй архи 1 ширхэг, тис нэртэй цэнхэр өнгийн 7 ширхэг хайрцагтай тамхи, 1000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 500 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 20,000 төгрөгийн дэвсгэрт 2 ширхэгийг тус тус хулгайлан авсан үйл баримт тогтоогдов.
Шүүгдэгч О.Н-ын энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулах саванд нууцаар, хууль бусаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хулгайлан авсан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч О.Н-ын хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Ө-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2021 оны 10-р сарын 16-ны өдрийн 12 цагийн үед Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р баг ... тоотод хашааны өөрийн амьдардаг байшингийн зүүн талын тахилгын гэрт орохоор гарахад тахилын гэрийн цоож алга болсон байсан. Тэгэхээр нь гэр лүү орж үзэхэд мөнгөн аяга 1 ширхэг, модон тагш 4 ширхэг, зэс тагш 1 ширхэг, гаанс 1 ширхэг, Соёрхлын 2 литрийн шилтэй архи 1 ширхэг, Тис нэртэй цэнхэр хайрцагтай 7 ширхэг хайрцагтай тамхи, 1000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 5000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 20,000 төгрөгийн дэвсгэрт 2 ширхэг тус тус хулгайд алдсан байсныг мэдээд цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 13-14/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/1-р хх-ийн 3-8/, 2021 оны 10-р сарын 17-ны өдрийн эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 19/, 2021 оны 10-р сарын 20-ны өдрийн 5/27 тоот эд мөрийн баримт хураан авч, хүчинтэйд тооцох прокурорын тогтоол /1-р хх-ийн 21/, хохирогч Б.Ө-ийн эд зүйлд үнэлгээ тогтоосон 2021 оны 12-р сарын 06-ны өдрийн Ашид билгүүн ХХК-ний шинжээчийн ТХҮ-621/2438 дүгнэлт /1-р хх-ийн 215-218/, хохирогч Б.Ө-т учирсан хохирлын тооцооны жагсаалт /1-р хх-ийн 236/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Харин шүүгдэгч О.Н-ын 2021 оны 10-р сарын 15-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р багийн ... тоотод оршин суух иргэн А.Б-ын гэрт хууль бусаар нэвтрэн орж, мөнгөн бумба 1 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан, 2021 оны 10-р сарын 15-наас 16-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р багийн ... тоотод оршин суух иргэн Д.Д-ын гэрт хууль бусаар нэвтрэн орж, хар өнгийн савхин дээл 1 ширхэг, эрэгтэй хүний хүрэн өнгийн хүрэм 1 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэх хоёр үйлдэл холбогдол нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай нотлогдохгүй байна гэж үзэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Учир нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” гэж заажээ.
Иймд шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... дараа нь 2021 оны 10-р сарын 15-нд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р баг ... тоотоос хар өнгийн савхин дээл бас нэг хүрэн өнгийн дээл зэрэг эд зүйл авсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Дараа нь 2021 оны 10-р сарын 15-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р баг ... тоотоос мөнгөн жижиг бумба авсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би ийм хэрэг хийсний хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 232-235/ нь шүүгдэгч О.Н-ыг яллах үндэслэл болохгүй гэж үзэв.
Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгийг давхар нотолсон гэх хохирогч Д.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2021 оны 10-р сарын 16-ны өдрийн өглөө манай хөрш Л над руу залгаад “танай гэрт хулгай орсон байна гэрийн чинь үүд онгорхой байна гэж байсан”. Тухайн үед манай гэр монгол цоожтой байсан уг цоожийг хадаасаар эвдэлж орсон байсан. Эмэгтэй хүний хар өнгийн савхин дээл нэг ширхэг, эрэгтэй хүний хүрэн өнгийн хүрэм нэг ширхэг тус тус авсан байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 51-52/, хохирогч А.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2021 оны 10-р сарын 15-ны орой 20 цаг 30 минутанд ажлаа тараад Замын-Үүд сумын 2-р баг ... тоот эзэнгүй байгаа гэрээ шалгахаар очиход монгол гэрийн хаалганы цоожийг чулуугаар цохиж эвдэн үл таних этгээд нэвтрэн орж гэрийн хойморт тавиур дээр байсан 1 ширхэг мөнгөн бумбыг хулгайч авсан байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 80-83/, хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 44-47/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 73-77/ зэрэг нотлох баримтууд нь тухайн үед хулгайн гэмт хэрэг гарсан гэдгийг нотолж байгаа болохоос уг орон байрны хулгайн гэмт хэргийг шүүгдэгч О.Н үйлдсэн гэдгийг нотлоогүй юм.
Иймд шүүгдэгч О.Н-ын 2021 оны 10-р сарын 15-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р багийн ... тоотод оршин суух хохирогч А.Б-ын гэрт хууль бусаар нэвтрэн орж, мөнгөн бумба 1 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж авсан, 2021 оны 10-р сарын 15-наас 16-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р багийн ... тоотод оршин суух иргэн Д.Д-ын гэрт хууль бусаар нэвтрэн орж, хар өнгийн савхин дээл 1 ширхэг, эрэгтэй хүний хүрэн өнгийн хүрэм 1 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж авсан гэх үйлдэл холбогдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээс өөр яллах талын нотлох баримтыг хавтаст хэрэгт цуглуулж чадаагүй бөгөөд үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо тогтоогдсонгүй гэж үзэв.
Дээрх яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон хууль ёсны нотлох баримтууд гэж үзсэн болно.
Шүүгдэгч О.Н нь дээрх хулгайн үйлдийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтрэн үйлдэж, хохирогч Б.Ө-т 1,068,500 төгрөгийн хохирол тус тус учруулсан, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд дэх сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч болон шүүгдэгч О.Н нь хохирогч Б.Ө-ийн гэрээс эд зүйлс хулгайлсан үйлдлээ хүлээн зөвшөөрч бусад үйлдлийг хүлээн зөвшөөрөөгүй болно.
Хохирогч Б.Ө-т хохирол төлбөрт 1,068,500 төгрөгийг нэхэмжилсэн ба хохирол төлбөр төлөгдөөгүй байна.
Шүүгдэгчид хүлээлгэх Эрүүгийн хариуцлагын талаар
Шүүхээс шүүгдэгч О.Н-ыг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулах саванд нууцаар, хууль бусаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хулгайлан авч хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч О.Н-ын хувьд ногдох эд хөрөнгөнөөс битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг дурдаж, шүүгдэгчийг 2021 оны 10-р сарын 18-ны өдөр сэжигтнээр шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан ба 10-р сарын 20-ны өдрөөс мөн сарын 26-ны өдрийг хүртэл нийт 8 хоног цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцохоор шийдвэрлэв.
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Ө-ийн хулгайд алдагдсан 9 нэр төрлийн эд зүйлийг “Ашид билгүүн” ХХК-ний шинжээчийн дүгнэлтээр хохирлыг 1,068,500 төгрөгөөр үнэлсэн байна.
Хохирогч Б.Ө нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1,068,500 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүхэд эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 500,000 төгрөгөөр үнэлсэн ногоон өнгийн соруултай, соруул хэсгээрээ хугарсан гаанс 1 ширхэг, 38500 төгрөгөөр үнэлсэн ТИС нэртэй цэнхэр өнгийн хайрцагтай тамхи 4 ширхэг зэргийг биет байдлаар буцаан олгохоор шийдсэн тул хохирлын үнийн дүн 1,068,500 төгрөгнөөс буцаан олгосон 529,500 төгрөгийг хасч тооцож, шүүгдэгч О.Н-аас үлдэх хохиролд 530,000 төгрөгийг гаргуулж хохирогч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р баг, ... тоотод оршин суух Б.Ө-т олгохоор шийдвэрлэлээ.
Эд мөрийн баримтыг буцаан олгохоор шийдвэрлэсэн тул 2021 оны 10-р сарын 20-ны өдрийн 5/27 дугаартай Эд мөрийн баримт хураан авч, хүчинтэйд тооцох прокурорын тогтоолыг хүчингүй болгохоор тогтов.
Шүүгдэгч О.Н нь Говь-Сүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 2021ШЦТ/63 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, мөн шүүхийн 2021 оны 09 сарын 08-ны өдрийн 2021/ХМШЗ/192 дугаартай “өршөөл үзүүлэх тухай” шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 /нэг/ жил, 11 /арван нэг/ сарын хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, уг ялыг биелүүлээгүй тул Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 10-р сарын 26-ны өдрийн 2021/ХМШЗ/34 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 1 /нэг/ жил, 10 /арав/ сар, 23 /хорин гурав/ хоногийн ялыг хорих ялаар сольжээ.
Шүүгдэгч О.Н-ын эдлээгүй үлдсэн ялын тооцоо нь 2021 оны 01 сарын 21-ний өдрийн байдлаар 1 /нэг/ жил, 7 /долоо/ сар, 28 /хорин найм/ хоногийн ялыг эдлээгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа хорих 415 дугаар ангиас шүүгдэгч О.Н-ын ялын тооцоог 2021 оны 01 сарын 20-ний өдрийн байдлаар 1 /нэг/ жил, 7 /долоо/ сар, 29 /хорин ес/ хоног гэж гаргажээ.
Шүүгдэгч О.Н-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч О.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн боловч гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг төлөөгүй бөгөөд хохирлыг ямар эд хөрөнгөөр төлөх тухайгаа илэрхийлээгүй тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэх боломжгүй гэж үзэв.
Шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн, биеийн эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан хуульд заасан хорих ялын доод хэмжээгээр оногдуулж, эдлэх ялыг нь нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1, 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч Б овгийн О.Н-ын 2021 оны 10-р сарын 15-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р багийн ... тоотод оршин суух хохирогч А.Б-ын гэрт хууль бусаар нэвтрэн орж, мөнгөн бумба 1 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж авсан, 2021 оны 10-р сарын 15-наас 16-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р багийн ... тоотод оршин суух иргэн Д.Д-ын гэрт хууль бусаар нэвтрэн орж, хар өнгийн савхин дээл 1 ширхэг, эрэгтэй хүний хүрэн өнгийн хүрэм 1 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж авсан үйлдэл холбогдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч Б овгийн О.Н /РД:.../-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулах саванд нууцаар, хууль бусаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч О.Н-ыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н-т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ял дээр өмнөх Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 2021ШЦТ/63 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 /нэг/ жил, 7 /долоо/ сар, 28 /хорин найм/ хоногийн ялыг нэмж нэгтгэн нийт ялын хэмжээг 3 /гурав/ жил, 7 /долоо/ сар, 28 /хорин найм/ хоногийн хорих ялаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч О.Н-т оногдуулсан 3 /гурав/ жил, 7 /долоо/ сар, 28 /хорин найм/ хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н-ын цагдан хоригдсон 8 /найм/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч О.Н-аас бусдын эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 530,000 /таван зуун гучин мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р баг, ... тоотод оршин суух Б.Ө-т олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 500,000 төгрөгний үнэлгээтэй ногоон өнгийн соруултай, соруул хэсгээрээ хугарсан гаанс 1 ширхэг, 38,500 төгрөгний үнэлгээтэй Тис гэх нэртэй цэнхэр өнгийн хайрцагтай тамхи 4 ширхэгийг хохирогч Б.Ө-т олгож, 2021 оны 10-р сарын 20-ны өдрийн 5/27 дугаартай Эд мөрийн баримт хураан авч, хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
9. Энэ хэрэгт шүүгдэгч О.Н-ын иргэний бичиг баримт нь шүүхэд хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншин сонсмогц хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол ялтан О.Н-т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
11. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч түүний өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.Ц