Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 103/ШШ2017/00527

 

 

 

 

 

2017 оны ******* сарын өдөр

Дугаар 10*******/ШШ2017/00527

баатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Цэцэгдулам даргалж шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* гудамж, ******* банкны байранд байрлах, ******* банкны ******* салбарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: 19******* оны ******* сарын *******1-нд ******* аймгийн - суманд төрсөн, ******* настай, бус дунд боловсролтой, мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ******* дүүргийн дүгээр хороо, 2******* дугаар гудамжны 0 тоотод оршин суух албан ёсны бүртгэлтэй, одоо 2 дүгээр гудамжны 0 тоотод түр оршин суух овогт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 6.9.092.90 төгрөгийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ******* банкны ******* салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч , , хариуцагч , бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд , итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч ******* банкны ******* салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* банк ХХК нь иргэн тэй 201 оны 09 сарын 25-ны өдөр №2025000277 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, .000.000 төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар *******6 сарын хугацаатай, сарын 2.2 хувийн хүүтэй олгосон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож ******* дүүргийн дүгээр хороо, 9- тоотод орших 57 м2 талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний 0001061 дугаартай гэрчилгээ бүхий үл хөдлөх эд хөрөнгө, ******* дүүргийн дүгээр хороо, дугаар гудамжны 0 тоотод байрлах, 700 м2 талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний Г-000*******9 дугаартай газруудыг тус тус барьцаалсан. Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 09 сарын 25-ны өдөр дуусгавар болсон боловч иргэн нь өнөөдрийг хүртэл зээлээ дутуу төлсөн ба одоо .770.056.5 төгрөгийн үндсэн зээл 1.926.2*******.5 төгрөгийн зээлийн хүү, 201.752.91 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүг төлөөгүй байна. Иргэн ******* банк ХХК-тай байгуулсан №2025000277 тоот зээлийн гэрээ-ний *******.10,*******.1*******,*******.1,.1 дэх заалтуудыг тус тус зөрчин банкинд хүндрэл учруулаад байна. Иргэн гээс үндсэн зээл .770.056.5 төгрөг, зээлийн үндсэн хүү 1.926.2*******.5 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 201.752.91 төгрөг, нийт 6.9.092.90 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж болох *******5.*******19 төгрөгийг тус тус гаргуулах, зээлийн барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Г-000*******9, Г-0001061 тоот дугаартай хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээнд заасан бүх үндэслэл шаардлагуудыг зээлдэгч хүлээн зөвшөөрч 201 оны 9 сарын 25 ны өдөр манай банктай зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан. Барьцааны гэрээ байгуулахдаа иргэн , нарын үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан. , нар нь өөрсдийн үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаанд тавьж зээл авах, зээлийн болон барьцааны гэрээнд гарын үсэг зурах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахыг хүлээн зөвшөөрч ******* жилийн хугацаатай итгэмжлэлүүд олгосон байсан. Манай банк итгэмжлэлийг үндэслэн итгэмжлэлийн хугацаан дотор барьцааны гэрээ байгуулж барьцаагаа улсын бүртгэлд бүртгүүлсэн. Манайх зээлдэгчийг манайхаас зээл ав гэж шахаж шаардсан асуудал байхгүй, өөрийн хүсэл зоригийг илэрхийлэн гэрээг байгуулсан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээндүүд Иргэний хуульд зааснаар хүчин төгөлдөр гэрээнүүд. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөд барьцаа хөрөнгийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж хариу тайлбартаа бичсэн байсан. Өнөөдөр итгэмжлэлийн хугацаа дууссанаар барьцаа хөрөнгийг суллах үүрэг үүсдэггүй. Зээлдэгч үүргээ биелүүүлэхгүй байгаа учраас банк үүргээ хэрэгжүүлэх боломжгүй, зээлдэгч зээлээ төлчихвөл бид нар барьцаа хөрөнгийг чөлөөлөхөд татгалзах зүйлгүй гэв.

Хариуцагч шүүх хуралдаанд өгсөн хариу тайлбартаа: ******* банкнаас нэхэмжилж байгаа үндсэн зээл .770.056.5 төгрөг, зээлийн үндсэн хүү 1.926.2*******.5 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 201.752.91 төгрөг, нийт 6.9.092.90 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна, зээлийн тооцоон дээр маргаан байхгүй, би ямар ч байсан банкыг хохиролгүй болгоно. Зээл авах үед лангуу ажиллуулдаг байсан. Сүүлдээ наймаа маань явцгүй болоод өр төлбөрөө төлж чадахгүй болсон. Өрөндөө гэр орноо хүртэл хураалгаад төлөх юмгүй болсон. Банктай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээтэй танилцаж хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан. Барьцаа хөрөнгүүд нь өөр хүнийх, минийх биш учраас барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: нь 201 онд миний өмчлөлийн газрыг барьцаалж ******* банкнаас зээл авах хүсэлтэй байна, газрыг 6 сарын дотор чөлөөлж өгнө гээд дүгээр хороо дугаар гудамжны 0 тоот байршилтай гэр бүлийн газрыг итгэмжлэлээр банкны зээлийн барьцаанд тавьсан, хэдэн төгрөгийн, ямар хугацаатай барьцаанд тавьсан талаар мэдээгүй. Итгэмжлэлийн хугацаа ******* жилээр гаргаж одоо хугацаа нь дууссан. ******* банк гийн төлөөгүй зээлийг миний өмчлөлөөр хангуулна гэсэн нэхэмжлэл гаргасан байгааг би зөвшөөрөхгүй байна. ******* банк г шүүхэд өгөхөөс өмнө би шүүхэд барьцаа хөрөнгөө гаргуулж авахаар хандсан бөгөөд шүүхийн 2017 оны 11 сарын 0*******-ны өдрийн *******9 дугаартай захирамж, шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж тус тус гарсан байгаа. Иймд ******* банкны гаргасан нэхэмжлэл надад хамааралгүй гэж үзэж байна гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд П. шүүхэд ирүүлсэн тайлбартаа: нь надаас газрыг чинь барьцаанд тавьж банкнаас зээл авмаар байна, зээлээ даруйхан төлөөд газрыг чинь чөлөөлөөд өгнө гэж гуйхаар нь би зөвшөөрч өөрийн өмчлөлийн ******* дүүргийн дүгээр хороо, 9 дүгээр гудамжны 07 тоот хаягт байршилтай гэр бүлийн хэрэгцээний 57 м2 газраа банкны зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрч итгэмжлэл олгосон. Итгэмжлэлийн хугацаа ******* жил, 2016 оны 11 дүгээр сард дууссан. Гэтэл банк гийн төлөөгүй зээлийн үүргийн гүйцэтгэлийг миний өмчлөлийн дээр дурьдсан барьцаа хөрөнгөөр хангуулна гэсэн байна. Би гийн ******* банкнаас авсан зээлээс нэг ч төгрөг аваагүй. Хэдийгээр би газраа зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрч итгэмжлэл олгосон байсан боловч олгосон итгэмжлэлийн хугацаа дууссан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг барьцаа хөрөнгөөр хангуулах, барьцаа хөрөнгийг нэхэмжлэгчээс гаргуулах тухай нэхэмжлэлийн хэсгийг буруу гэж үзнэ. гийн хувьд авсан зээлээ төлөх нь зөв байх. Харин барьцаалсан ******* дүүргийн 1 дүгээр хороо 9 дүгээр гудамжны 0 тоот хаягт байршилтай гэр бүлийн хэрэгцээний газар миний өмч, Г. газрыг барьцаалах эрх олгосон итгэмжлэлийн хугацаа дууссан тул нэхэмжилсэн зээлд холбогдох миний газарт хамаарах барьцаа нь хүчингүй гэж бодож байна. Нэхэмжлэлийн шаардлагын барьцаа хөрөнгийг гээс гаргуулах тухай хэсэг нь миний эрх ашгийг хөндсөн хууль бус шаардлага байх тул хүлээн зөвшөөрөхгүй. Харин зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 6.9.092.90 төгрөг гаргуулах тухай шаардлага надад хамааралгүй юм гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Манай ээж нь 201******* оны 11 сард анх өөрийн газраа барьцаалж зээл авах талаар итгэмжлэл хийж өгсөн байсан. 6 сарын хугацаатай, би өөр газар дээр гэрчилгээ гаргуулаад газрыг чинь чөлөөлж өгнө гэж гуйсан байсан. Гэтэл газрынх нь гэрчилгээ гараагүй юм уу мэдэхгүй. Манай ээжийн олгосон итгэмжлэлийн хугацаа 2016 онд дууссан. Энэ хөрөнгө манай ээжид байгаа ганц л үл хөдлөх хөрөнгө нь байгаа юм. Иймд барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь :

Нэхэмжлэгч ******* банкны ******* салбар нь хариуцагч гээс зээлийн гэрээний үүргийн биелэлт 6.9.092.90 төгрөгийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь зээлийн гэрээний үүргийн биелэлт 6.9.092.90 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг барьцаа хөрөнгө нь Г., П. нарын өмч бөгөөд өөрт олгосон итгэмжлэлийн хугацаа дууссан үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй гэж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд , П. нар нь хариуцагч олгосон итгэмжлэлийн хугацаа дууссан тул зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага үндэслэлгүй гэж тус тус маргаж байна.

Зээлдүүлэгч ******* банкны ******* салбар, зээлдэгч овогт нарын хооронд 201 оны 9 сарын 25-ны өдөр ЗГ- 2025000277 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдаж, уг зээлийн гэрээгээр зээлдэгч нь .000.000 төгрөгийн зээлийг жилийн 26. хувийн хүүтэй, ******* жилийн хугацаатай авч, зээлдэгч нь зээлийн үндсэн төлбөр болон хүү төлөх үүргээ гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр, гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцжээ.

Иргэний хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, 52 дугаар зүйлийн 52.2-д Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно, 5******* дугаар зүйлийн 5*******.1-д Зээлдэгч нь авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус хуульчилсан.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дүгээр зүйлийн .2.1-д Үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг хугацаанд нь төлөх, .2.5-д зээл зээлийн хүүгийн төлбөрийг гэрээний *******.-д дэх заалтад заасан хугацаа болон гэрээний хавсралт 1-д заасан зээл, зээлийн хүү төлөх хуваарийн дагуу хугацаанд нь төлж барагдуулах, хугацаа хэтэрсэн тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүүг төлнө гэж заажээ. Зээлдүүлэгч нь Иргэний хуульд нийцүүлэн зээлийн гэрээндээ зээлдэгчийн гэрээгээр хүлээх үүрэг, хариуцлагатай холбоотой заалтуудыг тусгасан байх тул зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээс төлөгдөөгүй үлдсэн үндсэн зээлд .770.056.5 төгрөг, зээлийн хүүд 1.926.2*******.5 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 201.752.91 төгрөг төлөх үүрэгтэй, зээлдүүлэгч ******* банк нь шаардах эрхтэй байна.

Хариуцагч Г. нь үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл, төлвөл зохих хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 6.9.092.90 төгрөгийн тооцоолбор дээр маргаагүй, хүлээн зөвшөөрсөн болно.

Зээлдэгч нь барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлд иргэн гээс 201 оны 09 сарын ны өдөр ******* жилийн хугацаатай олгосон итгэмжлэлийг үндэслэн ******* дүүргийн дүгээр хороо дугаар гудамжны тоотод байрлах 700 м,кв талбайтай газар хашааг, иргэн П.гаас 201******* оны 11 сарын 07 ны өдөр ******* жилийн хугацаатай олгосон итгэмжлэлийг үндэслэн дүгээр хороо 9 дүгээр гудамжны 0 тоотод байрлах 57 м,кв талбайтай газар, хашааг тус тус барьцаалсан бөгөөд барьцааны гэрээг 201 оны 09 сарын 26 ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1-д зааснаар улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээнүүд, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

нь зээлдэгч өөрийн үл хөдлөх эд хөрөнгийг ******* банкнаас авах зээлийн барьцаанд тавих, зээлийн гэрээ, барьцааны гэрээ, ипотекийн гэрээ болон барьцаалбарт төлөөлөн гарын үсэг зурах, уг гэрээг ******* дүүргийн бүртгэлийн хэлтэст бүртгүүлэх, уг газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхийг, П. нь өөрийн үл хөдлөх эд хөрөнгийг ******* банкнаас авах зээлийн барьцаанд тавих, зээлийн гэрээ, барьцааны гэрээ, ипотекийн гэрээ болон барьцаалбарт төлөөлөн гарын үсэг зурах, гэрээг ******* дүүргийн бүртгэлийн хэлтэст бүртгүүлэх, хүлээн авах эрхийг тус тус итгэмжлэлээр олгожээ.

Барьцааны гэрээний талууд нь үүрэг гүйцэтгүүлэгч буюу барьцаалагч, барьцаалуулагч буюу хөрөнгийн өмчлөгч гэсэн бие даасан оролцогчид байх бөгөөд барьцааны гэрээний дагуу хэрэгжүүлэх эрх, үүрэг зөвхөн эдгээр гэрээний талуудын хувьд үүснэ. Барьцааны гэрээний барьцаалуулагч тал нь үүрэг гүйцэтгэгч эсхүл өөр этгээдийн аль нь ч байж болох боловч тухайн хөрөнгийн өмчлөгч байдаг. Өмчлөгч биш этгээд барьцаалуулагч байж болох тохиолдлыг зөвхөн хуулиар тогтоон, зөвшөөрөл, төлөөлөл зэрэг институтээр дамжин хэрэгжүүлдэг учраас барьцаа хөрөнгийн өмчлөгч , П. нар нь зээлдэгч Г. итгэмжлэлээр зөвшөөрөл олгосон, зөвшөөрлийг үндэслэн зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан, улсын бүртгэлд бүртгүүлсэн нь зээлдүүлэгч ******* банкыг гэрээг байгуулахдаа хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм.

Барьцаалагч нь барьцаалуулагчийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалахдаа барьцаа хөрөнгийн өмчлөгч нараас олгосон итгэмжлэлийн ******* жилийн хугацааны дотор барьцааны гэрээ байгуулсан байх тул итгэмжлэлийн хугацаа дууссан үндэслэлээр барьцаа хөрөнгийг барьцаанаас чөлөөлөх үүрэг барьцаалагчид үүсэхгүй, итгэмжлэлийн хугацаа дууссан нь барьцааны гэрээ дуусгавар болох үндэслэл болохгүй.

Иргэний хуулийн ******* дугаар зүйлийн *******.1-д Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй, 9 дүгээр зүйлийн 9.1-д Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана, 1******* дүгээр зүйлийн 1*******.1-д Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй, 175 дугаар зүйлийн 175.1-дХуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 1******* дүгээр зүйлд зааснаар шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж тус тус заасан байх тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгүүдийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг ******* дүүргийн шийдвэр хэсэгт даалгах нь зүйтэй.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгийн хураамжид төлсөн *******5.*******19 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас *******5.*******19 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.2.1, 116, 11 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХнь:

1.Иргэний хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 5******* дугаар зүйлийн 5*******.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч овогт гээс зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 6.9.092.90 /зургаан сая, найман зуун ерэн найман мянга, ерэн хоёр төгрөг, ерэн мөнгө/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* банкны ******* салбарт олгосугай.

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нь төлбөрийг сайн дураар мөнгөн хэлбэрээр төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болох ******* дүүргийн дүгээр хороо дугаар гудамжны тоотод байрлах 700 м,кв талбайтай газар хашаа, 9 дүгээр гудамжны 0 тоотод байрлах 57 м,кв талбайтай газар, хашааг тус тус дуудлага худалдаанд оруулан, худалдан борлуулж үнийн дүнгээс 6.9.092.90 төгрөгийн шаардлагыг хангуулахыг газрын харьяа ******* дүүрэг дэх гүйцэтгэлийн хэсэгт даалгасугай.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******5.*******19 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас *******5.*******19 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119., 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 1 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 1 хоногийн дотор Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ