| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2017/00150/И |
| Дугаар | 103/ШШ2017/00289 |
| Огноо | 2017-07-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 103/ШШ2017/00289
| 2017 оны 07 сарын 05 өдөр | Дугаар 103/ШШ2017/00289 | Улаанбаатар хот |
2017 07 05 103/ШШ2017/00289
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг,
Хэрэгсэхгүй болгох тухай
БагануурдүүргийнИргэнийхэргийнанханшатнышүүхийншүүгчГ.Солонгодаргалж, шүүхийнхуралдаанытанхимднээлттэйхийсэншүүххуралдаанаар
Нэхэмжлэгч Багануур дүүргийн 3 дугаар хороо, ******* дүгээр байрны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /ЖЯ6909*******/ нэхэмжлэлтэй
Хариуцагч Багануур дүүргийн 4 дүгээр хороо, ******* ******* оршин суух, ******* овогт /СУ8404/ холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 5.200.000 төгрөг, хохирол 4.789.000 төгрөг тус тус гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Ж., Ц. худалдсан мах болон гутлын үнэ 385.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянанхэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц., хариуцагч Ж., хариуцагчийн өмгөөлөгч Д., нарийн бичгийн дарга Л.Отгончимэг нароролцов.
ТОДОРХОЙЛОХнь
Нэхэмжлэгч Ц. нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ж.тай 2014 оноос нөхөрлөж миний хүүгийн нэр дээр ирээдүйд сурч боловсроход зориулах санаатай байсан хадгаламж 12.000.000 төгрөг байсныг мэдэж байсан. Улмаар Ж. 2014 оны 4 дүгээр сард хүүгийнхээ данснаас 10.000.000 төгрөг аваад өгчих би 2 жилийн хугацаанд 20.000.000 төгрөг болгож өгье банкны хүүгээс ашигтай нөхцлөөр зээлье гэж гуйгаад байхаар нь итгэж 2014.04.30-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 10.000.000 төгрөгийг өгөх болоход Ж. гэрээнд хүүгүй зээл гэж бичье, тэртэй тэргүй би чамд банкны хүүгээс ашигтайгаар буцааж өгнө гэж хууран мэхэлж итгүүлээд зээлийн гэрээнд 10.000.000 төгрөгийг хүүгүй гэж бичүүлсэн. Улмаар мөнгөө өгөхгүй явсаар 2017 оны 2 дугаар сард 4.800.000 төгрөг дансаар шилжүүлсэн. Цаашид дээрх мөнгийг 20.000.000 төгрөг болгож өгөх байтугай банкны хүүгээрээ хохироход хүрээд байна. Иймд Ж.аас үндсэн зээл 10.000.000 төгрөг, 1 жил 11 сарын банкны хүү 4.789.000 төгрөг, бүгд 14.789.000 төгрөг, 2017 оны 2 сард өгсөн 4.800.000 төгрөгийг хасаад үлдэх 9.989.000 төгрөгийг гаргуулж өгнө, үү гэжээ.
Нэхэмжлэгч Ц. нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: Миний бие Ж.ыг гуйгаад байхаар нь зээлийн гэрээнд хүүгүй гэж бичсэн ч гэсэн амаар бол гэрээний хугацаа дуусахад 20.000.000 төгрөг болгож өгнө гэж тохиролцож мөнгө өгсөн. Гэтэл бичгийн гэрээнд хүү тохироогүй учраас зээлсэн мөнгөний хүү авах эрхээ алдаж байх шиг байна. Би энэ хүнд хүүгийнхээ нэр дээр хадгалж байсан мөнгийг авч өгсөн. Хэрвээ энэ мөнгө одоо хүртэл хадгаламжиндаа байсан бол банкны хүүгээр өсөөд явж байх байсан. Иймээс энэ мөнгө хадгаламжиндаа байсан бол банкны хүүгээр өсөж орох байсан орлого буюу хүнд зээлдээд авч чадахгүй алдаж байгаа хадгаламжийн хүү нийт 4.789.000 төгрөгийг хохиролд тооцож үндсэн мөнгөн дээрээ нэмж нэхэмжилж байгаа бөгөөд үүнээс эргүүлэн өгсөн 4.800.000 төгрөгийг хасаад 9.989.000 төгрөг болж байгаа болно, гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Д. шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Ц. зээлийн гэрээнээс үүссэн тооцондоо оруулна хэмээн Ж.аас 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр үхрийн мах килограммыг 6.000 төгрөгөөр тооцож 10 кг, 2016 оны 10 дугаар сард адууны мах килограммыг нь 4.500 төгрөгөөр тооцож 10 кг, 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Герман улсад үйлдвэрлэгдсэн өсгийтэй богино түрүүтэй эмэгтэй хүний хар өнгийн гутал 280.000 төгрөг, нийт 385.000 төгрөгийг эд зүйл худалдан авсан. Үүнийгээ хасаж тооцолгүйгээр нэхэмжлэл гаргаж байгаа тул Ц.аас 385.000 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Ц. нэхэмжлэлийн шаардлагаас 2.789.000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Ж. 5.200.000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сард, 500.000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сард, 1 тооны эр шүдлэн үхрийг 500.000 төгрөгт тооцон 2017 оны 12 дугаар сард, 1.000.000 төгрөгийг 2018 оны 7 дугаар сард буюу нийт 7.200.000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр, хариуцагч Ж. сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзахаар тохиролцов, гэжээ.
ҮНДЭСЛЭХнь
Нэхэмжлэгч Ц., хариуцагч Ж.аас зээлийн гэрээний үүргийн биелэлт 5.200.000 төгрөг, хохирол 4.789.000 төгрөг тус тус гаргуулах үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч Ж., Ц. худалдсан мах болон гутлын үнэ 385.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус шүүхэд гаргажээ.
Хэргийг шүүххуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гарсны дараа эвлэрлийнгэрээгбичгээрбайгуулж, 2 талгарынүсгээзуржбаталгаажуулжээ.
ЗохигчдынэвлэрэлньИргэнийхуульдхаршлаагүй, гуравдагчэтгээдийнхуулиархамгаалагдсанэрхашигсонирхлыгхөндөөгүйбайх тулИргэнийхэрэгшүүхэдхянаншийдвэрлэхтухайхуулийн 106 дугаарзүйлийн 106.5 дэхь ******* зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Талууд эвлэрлийн гэрээндээ улсын тэмтэгтийн хураамжийн талаар тусгаагүй байх тул Иргэнийхэрэгшүүхэдхянаншийдвэрлэхтухайхуулийн 106 дугаарзүйлийн 106.6 дахь*******зааснаарулсынтэмдэгтийнхураамжиндтөлсөн186.974төгрөгийгулсынорлогодхэвээрүлдээж, эвлэрэн хэлэлцсэн үнийн дүн 7.200.000төгрөгтногдохулсынтэмдэгтийнхураамж130.150 төгрөгийг хариуцагч Ж.аас гаргуулж, нэхэмжлэгч Ц. олгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэнийхэрэгшүүхэдхянаншийдвэрлэхтухайхуулийн 106 дугаарзүйлийн 106.5 дахь*******заасныгудирдлагаболгонЗАХИРАМЖЛАХнь :
1. Нэхэмжлэгч ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овогт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 5.200.000 төгрөг, хохирол 4.789.000 төгрөг тус тус гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Ж., Ц. худалдсан мах болон гутлын үнэ 385.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэйиргэнийхэрэгт, нэхэмжлэгч Ц. нэхэмжлэлийн шаардлагаас 2.789.000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Ж. 5.200.000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сард, 500.000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сард, 1 тооны эр шүдлэн үхрийг 500.000 төгрөгт тооцон 2017 оны 12 дугаар сард, 1.000.000 төгрөгийг 2018 оны 7 дугаар сард буюу нийт 7.200.000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр, хариуцагч Ж. сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзахаар, эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийгхэрэгсэхгүйболгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь ******* зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн186.974төгрөгийгулсынорлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.аас 130.150 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц. олгосугай.
3. Иргэнийхэрэгшүүхэдхянаншийдвэрлэхтухайхуулийн 75 дугаарзүйлийн 75.6 дахь*******зааснаарэнэзахирамжийгхариуцагчсайндураарбиелүүлэхгүйболшийдвэрийннэгэнадилалбадангүйцэтгэхжурамтайгтайлбарласугай.
4. Иргэнийхэрэгшүүхэдхянаншийдвэрлэхтухайхуулийн 74 дүгээрзүйлийн 74.4 дэх*******зааснаар энэ захирамжинд зохигчиддавжзаалдах, хяналтынжурмаархянаншийдвэрлүүлэхээргомдолгаргах, тухайнасуудлааранханшатнышүүхэддахиннэхэмжлэлгаргахэрхгүйболохыгдурдсугай.
ДАРГАЛАГЧШҮҮГЧГ.СОЛОНГО