| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2017/00265/И |
| Дугаар | 103/ШШ2017/00292 |
| Огноо | 2017-07-05 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 103/ШШ2017/00292
| 2017 оны 07 сарын 05 өдөр | Дугаар *******3/ШШ2017/0*******92 | Улаанбаатар хот |
2017 07 05 *******3/ШШ2017/0*******92
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би
Нэхэмжлэгч ******* аймгийн ******* сум, 2 дугаар багт оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч Багануур дүүргийн 5 дугаар хороо, ******* ******* ******* дугаар гудамжны ******* тоотод байрлах, ХХК-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлт 26.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч Д. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдөр ХХК-тай орон сууц захиалгаар худалдах, худалдан авах гэрээ хийж 26.000.000 төгрөгийг өгсөн боловч гэрээний хугацаа хэтэрч орон сууц баригдаагүй биднийг олон дахин явуулж ирэх болгонд удахгүй хавар намар, наадмын дараа, сонгуулийн дараа гэх мэтчилэн худал хэлж чирэгдэл учруулж байна. Иймд ХХК-иас 26.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.
Хариуцагч ХХК шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Д.******* нэхэмжилсэн 26.000.000 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгө нь барилгын суурь тавихад орсон бөгөөд ажил явагдах боломжгүй байгаа тул буцааж олгоход татгалзах зүйлгүй болно, гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Д., хариуцагч ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлт 26.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хариуцагч ХХК ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлт 26.000.000 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* овогт ******* , хариуцагч ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлт 26.000.000 төгрөг нэхэмжилснийг, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 287.950 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 143.975 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 143.975 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.СОЛОНГО