| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2017/00456/И |
| Дугаар | 103/ШШ2017/00506 |
| Огноо | 2017-12-07 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 103/ШШ2017/00506
| 20*******7 оны *******2 сарын 07 өдөр | Дугаар *******0*******/ШШ20*******7/00506 | Улаанбаатар хот |
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дүгээр хороо, *******5 дугаар байрны ******* тоотод байрлах, ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар байрны тоотод оршин суух, овогт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт *******7.940.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 20*******7 оны *******0 дугаар сарын *******6-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Б.Уран*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч нь 20*******5.**************.09-ний өдөр барьцааны гэрээ хийж 5.000.000 төгрөгийг сарын 7 хувийн хүүтэй ******* сарын хугацаатай зээлсэн. Үндсэн зээл болон зээлийн хугацаа дуусахад төлөлт хийгээгүй ба зээлийн хугацаа дууссаныг хэлэхэд зээлдэгч уурхайгаас мөнгө орж ирнэ түр хүлээгээч гээд гэрээний сунгалт хийе гээд гэрээний хугацааг сунгуулсан. Дараа нь зээлдэгчтэй уулзаж яагаад зээлээ төлөхгүй байгаа талаар асуухад авсан мөнгөө хүнд зээлдүүлсэн тэр хүн төлөх ёстой гэхээр нь чи авсан юм чинь чи төлөх ёстой гэж хэлсэн. Одоо гар утас руу нь залгахаар утсаа авахгүй мессеж бичихээр хариу бичихгүй, зээлдэгчийн хэлснээр хангалттай хугацаа өгсөн ч өнөөдрийг хүртэл төлөхгүй байгаа учраас шүүхэд хандаж байна. Иймд үндсэн зээл 5.000.000 төгрөг, хүү 7.000.000 төгрөг, алданги 5.940.000 төгрөг, нийт *******7.940.000 төгрөгийг аас гаргуулж өгнө үү, гэжээ.
Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн төлөөлөгч Б.Уран******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г. нь 20*******4 онд манай нөхөр аас удаа дараа гэрээгүйгээр мөнгө зээлдэг байсан. Тухай бүр зээлээ төлөөд явдаг байсан. Хамгийн сүүлд 5.000.000 төгрөг гэрээгүйгээр зээлдэж аваад сар бүр хүүгээ өгөөд явж байснаа 20*******5 оны *******0 сараас мөнгөө өгөхгүй байсан учраас би өөрөө ай уулзаад үлдсэн мөнгөн дээрээ гэрээ хийе гээд 20*******5 оны ************** сарын 09 ний өдөр 5.000.000 төгрөгийг ******* сарын хугацаатай 7 хувийн хүүтэй хугацаа хэтэрсэн тохиолдолд хоногийн 0.5 хувиар алданги төлнө гэж ******* Өсөх ******* ХХКомпанийнхаа нэр дээр гэрээ байгуулсан. Энэ гэрээгээр 5.000.000 төгрөг өгөөгүй, манай нөхрөөс зээлдэж авсан мөнгөө өгөхгүй болохоор нь баталгаажуулах зорилгоор гэрээ хийлгэж авсан нь үнэн гэв.
Хариуцагч ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: нь 20*******4 оны 09 сарын 24 ний өдөр гэгч хувь хүнээс анх өөрийнхөө дансаар дамжуулан зээл авсан байдаг. Харин ******* Өсөх ******* ХХК-иас огт зээл авч байгаагүй. Авсан зээлээ дансаар буцааж төлж байсан талаар банкны хуулга байгаа. Компанитай ямар нэгэн гэрээ хийгээгүй, мөнгө аваагүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Харин хувь хүнээс нь зээл авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа, зээлийнхээ үлдэгдлийг хувь хүнд нь төлөх ёстой, эргүүлж төлж байсан төлбөрүүд ын хувийн данс руу орсон болохоос компаний данс руу огт төлөлт хийгдэж байгаагүй. ******* Өсөх ******* ХХК, нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй учраас зөвшөөрөхгүй, иргэн ын зээлдүүлсэн мөнгийг компани нэхэмжлэх эрхгүй гэв.
Шүүх хуралдаанаар талуудын хүсэлтээр хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг уншиж судлаад
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь хариуцагч аас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 20*******5 оны ************** сарын 09-ний өдрөөс 20*******7 оны 07 сарын 09-ний өдрийг хүртэлх хугацааны хүү 7.000.000 төгрөг, үндсэн зээл 5.000.000 төгрөг, 20*******5 оны ************** сарын 09 ний өдөр байгуулагдсан барьцаат зээлийн гэрээний ******* дэх хэсгийн *******.5-д заасны дагуу алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцон алдангид 5.940.000 төгрөг, нийт *******7.940.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нь 5.000.000 төгрөгийг иргэн аас зээлдэж авсан, ******* Өсөх ******* ХХК-иас зээлдэж аваагүй, нэхэмжлэгчтэй зээлийн гэрээний харилцаа үүсгээгүй, иргэн аас зээлдэж авсан мөнгийг компани нэхэмжлэх эрхгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад дараах үйл баримтууд тогтоогдож байна.Үүнд:
*******.20*******5 оны ************** сарын 09 ний өдөр Иргэний хуулийн **************, *******2 дугаар зүйлүүдэд заасныг баримтлан нэг талаас ******* Өсөх ******* ХХК-ийг төлөөлж захирал албан тушаалтай овогтой , нөгөө талаас овогтой нар нь харилцан тохиролцож 5.000.000 төгрөгийг ******* сарын хугацаатай, 7 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутамд 0.5 хувийн алданги тооцох нөхцөлтэйгээр барьцаат зээлийн гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан барьцаат зээлийн гэрээгээр тогтоогдож байна.
2.Талуудын хооронд байгуулагдсан гэрээг уншиж танилцахад гэрээний оршил хэсэгт зээлдүүлэгч ******* Өсөх ******* ХХК-ийг төлөөлж захирал албан тушаалтай овогтой байгуулсан байх ба гэрээний гэрээ байгуулсан хэсэгт захирал бус зээлийн эдийн засагч Уран******* гарын үсэг зурсан, гэрээ нь барьцаат зээлийн гэрээ нэртэй боловч барьцаанд ямар нэгэн хөрөнгө, эд зүйл барьцаалаагүй, талуудын хооронд бичгээр байгуулсан аливаа гэрээ нь гэрээ байгуулсан талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болж баталгааждаг байтал барьцаат зээлийн гэрээнд гэрээ байгуулсан хүн биш, гэрээ байгуулаагүй хүн гарын үсэг зурж баталгаажуулжээ.
*******. 20*******5 оны ************** сарын 09 ний өдрийн гэрээг 20*******4 онд амаар хийсэн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг тооцож хийсэн, зээлдүүлэгч нь 5.000.000 төгрөг бэлнээр зээлдэгчийн өмчлөлд шилжүүлээгүй гэдгээ хүлээн зөвшөөрч тайлбарлаж байгаа ба талууд уг үйл баримтад маргаагүй болно.
4. Иргэний хуулийн ************** дүгээр зүйлийн **************.*******-д Зээлдүүлэгч нь зээлийн гэрээгээр зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, *******2 дугаар зүйлийн *******2.4-д Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заасан. Энэ нь Иргэний хуулийн *******96 дугаар зүйлийн *******96.*******.*******-д заасан эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцогддог зохицуулалтад хамаарна. Зээлдэгч нь гэрээний зүйл болох мөнгө буюу эд хөрөнгийг зээлдүүлэгчээс шилжүүлэн аваагүй тохиолдолд зээлийн амаар хийсэн, бичгээр байгуулсан аль ч гэрээний дагуу мөнгө буюу эд хөрөнгийг эргүүлэн төлөх үүрэг зээлдэгчид хуулиар үүсэхгүй. Зээлийн гэрээг ямар хэлбэрээр байгуулснаас гэрээ байгуулагдсан эсэх, байгуулагдсан бол хэдийд байгуулагдсан асуудал шалтгаалах бол зээлийн гэрээний үүрэг зээлдэгчид үүссэн эсэх нь гэрээний хэлбэрээс шалтгаалахгүй, харин гэрээний зүйл зээлдэгчийн өмчлөлд шилжсэн эсэхээс хамаардаг.
5. Хуульд заасан дээрх үндэслэлүүдээс харахад ******* ******* ******* ХХК, хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн ************** дүгээр зүйлийн **************.*******-д заасан зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
6. 20*******5 оны ************** сарын 09 ний өдөр байгуулагдсан барьцаат зээлийн гэрээ нь иргэн , нарын хооронд 20*******4 онд амаар хийсэн зээлийн гэрээний үүргийг тооцож хийсэн гэрээ гэж тайлбарлаж, талууд маргаагүй ба нь гэрээний үүргээ шаардах эрхээ өөрийн компанидаа шилжүүлээгүй, Иргэний хуулийн ************** дүгээр зүйлийн **************.*******-д зааснаар нь 20*******4 онд амаар хийсэн зээлийн гэрээнийхээ үүргийн биелэлтийг аас шүүхэд хандан жич нэхэмжлэх эрх нь нээлттэй болно.
7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.*******-д Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр төлүүлнэ гэж зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247.650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.2.*******, **************6, **************8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага
болгон ТОГТООХ нь:
*******. Иргэний хуулийн ************** дүгээр зүйлийн **************.******* дэх хэсэгт зааснаар ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, овогт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт *******7.940.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.******* дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247.650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.2, **************9.4, **************9.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш *******4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******20 дугаар зүйлийн *******20.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш *******4 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ