Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 103/ШШ2017/00294

 

 

 

 

 

2017 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 10*******/ШШ2017/00294

Улаанбаатар хот

 

 

 

                       

 

 

2017 07 16 10*******/ШШ2017/00294

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би

Нэхэмжлэгч дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй

Хариуцагч дүүргийн 1 дүгээр хороо, Сургалтын задгайн ******* дугаар гудамжны тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 10.800.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Г. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ХХК-ийн нэр дээр ХК-д Тэм-2У /КТ-6/ зүтгүүрийн компрессорыг 2016 оны 6 дугаар сард 16/07- дугаартай худалдах, худалдан авах гэрээний дагуу *******8.500.000 төгрөгөөр нийлүүлсэн болно. Уг сэлбэгний үнийг нүүрсээр авах хүсэлт гаргаж нүүрсний мөнгийг ХК-д нярав ажилтай С. авч өгөхөөр амаар тохиролцсон билээ. Ингээд 2016 оны 10-11 дүгээр сард ээс нийт 26.500.000 төгрөг, 2017 оны 1 дүгээр сард 2.000.000 төгрөг, 4 дүгээр сард 200.000 төгрөг, нийт .700.000 төгрөгийг авч 9.800.000 төгрөг аваагүй байна. Мөн 2016 оны 10 дугаар сарын эхээр 2 хоногийн дараа өгнө гээд 1.000.000 төгрөг зээлж одоо болтол өгөөгүй учир нийт 10.800.000 төгрөгийг С.ээс гаргуулж өгнө үү, гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч Г., хариуцагч С.******* холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 10.800.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Г. нэхэмжлэлийн үнийн дүнгээс 1.500.000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч үлдэх нэхэмжлэлийн шаардлага болох 9.*******00.000 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч, хариуцагч С. худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 9.*******00.000 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* овогт ******* , хариуцагч ******* овогт ******* ээс худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 9.*******00.000 төгрөг нэхэмжилснийг, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 187.750 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 9*******.875 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч С.ээс улсын тэмдэгтийн хураамж 9*******.875 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.СОЛОНГО