Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 103/ШШ2017/00295

 

 

 

 

 

2017 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 103/ШШ2017/00295

Улаанбаатар хот

 

 

 

 

 

2017 07 16 103/ШШ2017/00295

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би

Нэхэмжлэгч Багануур дүүргийн 3 дугаар хороо, ******* дүгээр байрны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй

Хариуцагч Багануур дүүргийн 3 дугаар хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 955.950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Т. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2016 оны *******, 12 дугаар сард Д. 157.950 төгрөгийн адууны мах, 798.000 төгрөгийн үхрийн мах өгч 2017 оны 1, 2, 3 дугаар сард мөнгийг нь дуусгахаар тохиролцсон боловч одоо болтол нэг ч төгрөг өгөхгүй байгаа тул нийт 955.950 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч Д.Дашзэвэг миний бие гээс нийт 955.950 төгрөгийн мах өөрийн дүүд авч өгсөн бөгөөд уг мөнгийг 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцов, гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч Т., хариуцагч Д. худалдах, худалдах авах гэрээний үүргийн биелэлт 955.950 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, хоёр тал гарын үсгээ зурж баталгаажуулан, нэхэмжлэгч худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 955.950 төгрөг нэхэмжилснийг, хариуцагч 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн дотор 955.950 төгрөгийг төлж барагдуулахаар, зохигчид эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг батлах нь зүйтэй байна гэж үзлээ.

Зохигчид эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.    Нэхэмжлэгч Еншөөбүүү овогт ******* Бямбасүрэнгийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овогт ******* холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 955.950 төгрөг нэхэмжилснийг, хариуцагч 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн дотор 955.950 төгрөгийг төлж барагдуулахаар зохигчид харилцан тохиролцон, эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27.493 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 13.746,50 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Д. 13.746,50 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгосугай.

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Г.СОЛОНГО