| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2017/00282/И |
| Дугаар | 103/ШШ2017/00296 |
| Огноо | 2017-07-16 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 07 сарын 16 өдөр
Дугаар 103/ШШ2017/00296
| 201******* оны 0******* сарын 16 өдөр | Дугаар 103/ШШ201*******/00296 | Улаанбаатар хот |
201******* 0******* 16 103/ШШ201*******/00296
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би
Нэхэмжлэгч Багануур дүүргийн 1 дүгээр хороо, ******* дугаар байрны 1******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч Багануур дүүргийн ******* дугаар хороо, ******* 1 дүгээр гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт , овогт нарт холбогдох түрээсийн гэрээний үүргийн биелэлт *******.033.613,*******1 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 201******* оны 6 дугаар сарын 0*******-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч Б. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г., Д. нар миний өмчлөлийн Багануур дүүрэг 1 дүгээр хороо, ******* дугаар байрны 1******* тоотод оршин суух 1 өрөө орон сууцыг 201******* оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1 жилийн хугацаагаар хөлслөх тухай тохиролцож гэрээ байгуулсан. Нэг сарын хөлс 200.000 төгрөг тухайн жилийн хөлсийг 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор бөөнд нь төлөхөөр тохиролцсон. Улмаар гэрээг дахин сунгаж өгөөч гэсний дагуу 1 жил 1******* хоногийн хугацаагаар гэрээг сунгаж сарын хөлсийг 1*******0.000 төгрөг байхаар тохиролцсон. Ингээд бүх төлбөрийг бөөнд нь 201******* оны 6 дугаар сарын 01-ний өдөр гэхэд барагдуулж дуусгахаар тохирсон. Одоо Багануур Ус-д 9*******2.*******69,16 төгрөг, Багануур дулаанд 39*******.4*******9,************** төгрөг, Сод хөгжил СӨХ-д 190.38******* төгрөг, цахилгаан түгээхэд 31.000 төгрөг, нийт 1.*******88.613,*******1 төгрөг, үүн дээр орон сууцны эхний жилийн түрээс 2.400.000 төгрөг, дараа жилийнх 1.8**************.000 төгрөг, нийт 4.2**************.000 төгрөг, ингээд бүгд нийлээд *******.863.613,*******1 төгрөг төлөх ёстой. Үүн дээр гэр худалдан авсан 1.000.000 төгрөг, идэшний үхэр худалдан авахаар тохиролцож өгсөн 600.000 төгрөг нэмээд 2016 оны ******* дугаар сарын 26-ны өдөр авсан 430.000 төгрөгийг хасч үлдэх *******.033.613,*******1 төгрөгийг Г., Д. нараас гаргуулж өгнө үү, гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч Г., Д. нар нь нэхэмжлэгч Б.******* нэхэмжилсэн *******.033.613,*******1 төгрөгөөс 201******* оны 8 дугаар сарын 20-ны өдөр 300.000 төгрөг, 201******* оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 300.000 төгрөг, 201******* оны 10 дугаар сарын 20-ны өдөр 300.000 төгрөг, 201******* оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 300.000 төгрөг, 201******* оны 12 дугаар сарын 20-ны өдөр үлдэгдэл *******.833.613,*******1 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов, гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Б., хариуцагч Г., Д. нараас түрээсийн гэрээний үүргийн биелэлт *******.033.613,*******1 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, хоёр тал гарын үсгээ зурж баталгаажуулан, нэхэмжлэгч түрээсийн гэрээний үүргийн биелэлт *******.033.613,*******1 төгрөг нэхэмжилснийг, хариуцагч нар *******.033.613,*******1 төгрөгөөс 201******* оны 8 дугаар сарын 20-ны өдөр 300.000 төгрөг, 201******* оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 300.000 төгрөг, 201******* оны 10 дугаар сарын 20-ны өдөр 300.000 төгрөг, 201******* оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 300.000 төгрөг, 201******* оны 12 дугаар сарын 20-ны өдөр үлдэгдэл *******.833.613,*******1 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар, зохигчид эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг батлах нь зүйтэй байна гэж үзлээ.
Зохигчид эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.******* дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.1, *******4.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* овогт ******* Даваасүрэнгийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овогт , овогт Дүүдийгийн нарт холбогдох түрээсийн гэрээний үүргийн биелэлт *******.033.613,*******1 төгрөг нэхэмжилснийг, хариуцагч нар 201******* оны 8 дугаар сарын 20-ны өдөр 300.000 төгрөг, 201******* оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 300.000 төгрөг, 201******* оны 10 дугаар сарын 20-ны өдөр 300.000 төгрөг, 201******* оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 300.000 төгрөг, 201******* оны 12 дугаар сарын 20-ны өдөр үлдэгдэл *******.833.613,*******1 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигчид харилцан тохиролцон, эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.******* дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12*******.488 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 63.*******44 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч нараас 63.*******44 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ************** дугаар зүйлийн **************.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.СОЛОНГО