| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2017/00305/И |
| Дугаар | 103/ШШ2017/00297 |
| Огноо | 2017-07-17 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 07 сарын 17 өдөр
Дугаар 103/ШШ2017/00297
| 2017 оны 07 сарын 17 өдөр | Дугаар 103/ШШ2017/00297 | Улаанбаатар хот |
2017 07 17 103/ШШ2017/00297
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч Улаанбаатар хот, Багануур дүүрэг 5 дугаар хороо, ******* хэсэгт оршин суух, ******* овогт ******* ******* /РД: УГ6307*******/ улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.******* итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч Т.*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1980 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс Багануур дүүргийн ******* цэвэрлэгчээр ажилд орж 1984 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас гарч, 1985 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Багануур дүүргийн 3 дугаар цэцэрлэгт туслах багшаар ажилд орж 1994 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажилласан. Улмаар тэтгэвэрт гарах гэтэл хөдөлмөрийн дэвтэр алга болж, худалдаа архив шүүсэн чинь орсон тушаал олдоогүй юм. Харин Багануур дүүргийн 3 дугаар цэцэрлэгийн архив шүүсэн чинь 1985 онд орсон тушаал, 1986-1990 оны хооронд ээлжийн амралт авч байсан тушаал болон 1991 онд буцалтгүй тусламж олгосон баримт, 1992, 1993 оны ээлжийн амралт олгосон тушаал олдсон бөгөөд харин халагдсан тушаал олдоогүй. Иймд 1980 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл Багануур дүүргийн худалдаа т цэвэрлэгчээр, 1985 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс 1994 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Багануур дүүргийн 3 дугаар цэцэрлэгийн туслах багшаар тус тус ажиллаж байсныг минь тогтоож өгнө үү, гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Т.******* 1980 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл Багануур дүүргийн ******* цэвэрлэгчээр, 1985 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс 1994 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Багануур дүүргийн 3 дугаар цэцэрлэгт туслах багшаар, нийт 13 жил 20 хоног улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн ажиллаж байсан байдлыг шүүхээс өөр журмаар сэргээн тогтоох боломжгүй тул нэхэмжлэгч 1980 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл Багануур дүүргийн ******* цэвэрлэгчээр ажиллаж байсан болох нь 1982 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн Улаанбаатар хотын ******* удирдах газрын харьяа Багануурын худалдаа бэлтгэл конторын даргын 72 дугаартай Ажилтан албан хаагчдын 1982 оны ээлжийн амралтын хуваарь батлах тухай тушаал, хавсралт, тус байгууллагын даргын 1984 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 59 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаал, 1985 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс 1994 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Багануур дүүргийн 3 дугаар цэцэрлэгт туслах багшаар ажиллаж байсан болох нь 1985 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн Багануур районы 3 дугаар ясли цэцэрлэгийн комбинатын эрхлэгчийн 12 дугаартай Ажилд авах тухай тушаал, тус байгууллагын даргын 1986 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 56 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаал, 1987 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 48 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаал, 1988 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 02 дугаартай ээлжийн амралт олгох тухай тушаал, 1989 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 50 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаал, 1990 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 1 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаал, 1991 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 25 дугаартай Буцалтгүй тэтгэмж олгох тухай тушаал, 1992 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 88 дугаартай ээлжийн амралт олгох тухай тушаал, 1993 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 22 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаал, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Хавтас хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үнэлэхэд тухайн тогтоолгох гэж буй жилүүдэд холбоотой баримтууд байх бөгөөд хуульд заасан нотлох баримтыг гаргах, цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн эргэлзээгүй, үнэн зөв баримтууд гэж шүүх дүгнэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* овогт ******* *******г 1980 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл Багануурын ******* бэлтгэл конторт цэвэрлэгчээр, 1985 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс 1994 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Багануур районы 3 дугаар ясли цэцэрлэгийн комбинатад туслах багшаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орологод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.СОЛОНГО