| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2017/00324/И |
| Дугаар | 103/ШШ2017/00298 |
| Огноо | 2017-07-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 07 сарын 17 өдөр
Дугаар 103/ШШ2017/00298
| 2017 оны 07 сарын 17 өдөр | Дугаар 103/ШШ2017/00298 | Улаанбаатар хот |
2017 07 17 103/ШШ2017/00298
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би
Нэхэмжлэгч Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Нацагдоржийн гудамж, өөрийн байранд байрлах, ******* банкны Багануур салбарын нэхэмжлэлтэй
Хариуцагч Багануур дүүргийн 1 дүгээр хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* *******, ******* овогт ******* ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 22.721.241 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч ******* банкны Багануур салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: П.*******, Б.******* нар 2014 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр ******* банктай зээлийн 129001 дугаартай гэрээ байгуулж 29.000.000 төгрөгийн бизнесийн зээлийн 24 сарын хугацаатай жилийн 25.2 хувийн хүүтэй, 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 129001 дугаартай зээлийн гэрээ байгуулж 30.000.000 төгрөгийн бизнесийн зээлийг мөн 24 сарын хугацаатай жилийн 25.2 хувийн хүүтэйгээр тус тус зээлсэн. Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар улсын бүртгэлийн Ү-2208000 дугаартай Багануур дүүргийн 3 дугаар хороо, 27 дугаар байрны 17 тоот 18 метр квадрат орон сууц, улсын бүртгэлийн Ү-220800*******72 дугаартай Багануур дүүргийн 1 дүгээр хороо, ******* дугаар байрны ******* тоот 39 метр квадрат орон сууц, улсын бүртгэлийн Ү-2205014 дугаартай Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, дугаар байрны тоот 29 метр квадрат орон сууцыг тус тус барьцаалсан. Зээлдэгч нар зээлийн гэрээний 3.2 дахь хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлэхгүй байх тул гэрээний 5 дугаар зүйлийг үндэслэн гэрээг цуцалж байна. Иймд П.*******, Б.******* нараас 22.721.241 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү, гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч ******* банкны Багануур салбар, хариуцагч П.*******, Б.******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 22.721.241 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хариуцагч П.*******, Б.******* нар зээлийн гэрээний үүргийн биелэлт 22.721.241 төгрөгийг төлж барагдуулах, төлж барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* банкны Багануур салбар, хариуцагч ******* овогт ******* *******, ******* овогт ******* ******* нараас зээлийн гэрээний үүргийн биелэлт 22.721.241 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилснийг, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 271.5******* төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 135.778 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 135.778 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.СОЛОНГО