Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 103/ШШ2017/00299

 

 

 

 

 

017 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 103/ШШ017/0099

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

017 7 17 103/ШШ017/0099

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч Улаанбаатар хот *******-******* дүүрэг, 9 дүгээр хороо, *******-******* ******* дүгээр гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /ХМ8307/ нэхэмжлэлтэй

Үрчлэгч Багануур дүүргийн 4 дүгээр хороо, дугаар гудамжны 4 тоотод оршин суух, овогт /СУ6004/, овогт /ЧД6103163/ нарт холбогдох хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг 017 оны 06 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж., хариуцагч Г., Н., нарийн бичгийн дарга Л.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ж. нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие өөрийн төрсөн охин 004 онд 9 сартай байхад нь оюутан болоод хүүхэд харах хүнгүйн улмаас хадам аав болох , хадам ээж нарт харуулахаар авчирч өгсөн. Тэр үед манай нөхөр бид хоёр гэр бүлийн тогтворгүй байдлын улмаас хадам аав ын нэр дээр үрчлүүлсэн. Түүнээс хойш хадмууд болон охинтойгоо байнгын уулзаж, холбоотой байсан. Одоо охин маань 9 дүгээр ангиа төгсөөд дараагийн шатны сургуульд сурах шаардлагатай мөн хадмуудын талаас татгалзах зүйлгүй учир үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү, гэжээ.

Үрчлэгч Г., Н. нар шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Учир нь охин Энхжин цаашдаа ээжтэйгээ хамт амьдарч, сурч боловсорсон нь дээр байна. Охиноо бид өөрийн нэр дээр шилжүүлсэн цагаас хойш ээж нь бидэнтэй байнгын холбоотой байсан. Хүү маань эхнэртэйгээ маргалдаж салсан бөгөөд одоо Дорнод аймгийн Халх гол суманд эхнэр 3 хүүхдийн хамт амьдарч байгаа. Бид хүүтэйгээ ярилцаж тохиролцсон, мөн ач охин минь ааваасаа хөндий өссөн учраас ээж дээрээ очих нь зөв гэж үзэж байгаа гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Ж. нь 003 оны 04 дүгээр сарын 6ы өдөр төрсөн, охин Г., Н. нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцуулах хүсэлт гаргаж, үндэслэлээ ...охиноо өөр сургуульд оруулах шаардлагатай, мөн одоо өөрийн хүүхдээ тэжээн тэтгэж явах хүсэлттэй байгаа гэж тайлбарлаж байна /хх-1, шүүх хуралдааны тэмдэглэл/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.4 зааснаар хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох тухай хүсэлт нь онцгой ажиллагааны журмаар буюу нэхэмжлэгчийн хүсэлтээр хянан шийдвэрлэгдэх бөгөөд нэхэмжлэгч нь Г., Н. нарыг хариуцагчаар татаж нэхэмжлэл гаргасан байна /хх-1/.

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг хангах нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь охин Энхжин 003 оны 04 дүгээр сарын 6-ны өдөр төрж, Д. овоглогдсон болох нь 748 дугаартай төрсний бүртгэлийн лавлагааны нотариатаар батлуулсан хуулбар, Д. овоглогдсон Энхжинг 005 оны 01 дүгээр сарын 04-нд Г., Н. нарт үрчлүүлэн өөрчилсөн болох нь 865 дугаартай үрчилсний бүртгэлийн лавлагаа, зохигчдын тайлбар зэргээр нотлогдож байна /хх-10, 6, 16/.

Хэргийн оролцогчид үрчлэлтийн бүртгэлийн талаар маргаагүй ба үрчлэн авагч тал буюу Г., Н. нар нь охин Энхжинг төрсөн эхэд нь өгөхийг хүлээн зөвшөөрч байна.

Иймд дээрх байдлыг харгалзан шүүх Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.-т заасан шаардлагатай гэж үзвэл бусад үндэслэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцож болно гэснийг баримтлан охин хариуцагч , нарт 005 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцож, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан үрчлэлтийг хүчингүйд тооцсон тохиолдолд хүүхдийг төрүүлсэн эцэг, эх, асран хамгалагч, харгалзан дэмжигчид нь буцаах асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэснийг үндэслэн охин Энхжинг эх ******* ******* асрамжид шилжүүлэхээр шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115..1, 116, 118, 145 дугаар зүйлийн 145.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

1.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.4, Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61. дахь хэсэгт зааснаар овогт ын 005 оны 01 дүгээр сарын 04ий өдөр овогт , Монгол овогт нарт үрчилснийг хүчингүйд тооцсугай.

.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7, Гэр бүлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар 003 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр төрсөн охин Н. ээж ******* овогт ******* ******* /РД: ХМ8307/ асрамжинд шилжүүлсүгэй.

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.    Шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болмогц, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын харьяа Хэнтий аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Түмэнжаргалд даалгасугай.

5.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******., 1*******.4, 1*******.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

6.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10. дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Г.СОЛОНГО