| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2017/00308/И |
| Дугаар | 103/ШШ2017/00300 |
| Огноо | 2017-07-18 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 103/ШШ2017/00300
| 2017 оны 07 сарын 18 өдөр | Дугаар 10*******/ШШ2017/00*******00 | Улаанбаатар хот |
2017 07 18 10*******/ШШ2017/00*******00
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 4 дүгээр хороо, *******-******* ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /НЧ70*******100*******/, ******* овогт хамтын амьдралтай байснаа тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шинэхүү нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1988 онд О. сууж 4 хүүхэд гаргасан. Тэгтэл нөхөр маань өвчний улмаас 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр нас барсан. Бага хүү 2005 онд төрсөн энэ хүүхэддээ тэжээгчээ алдсаны тэтгэвэрт оруулах гэсэн чинь бид хамт 29 жил амьдрахдаа гэр бүлийн баталгаа хийлгүүлээгүй тул хүүгээ тэжээгчээ алдсаны тэтгэвэрт оруулж чадахгүй боллоо. Иймд биднийг хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү, гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. шүүхэд шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: 2017 оны 4 дүгээр сард нэхэмжлэгчийн нөхөр О. нас барсан. Энэ хоёр хүн 29 жил хамт амьдарсан боловч гэрлэлтээ батлуулаагүй байсан. Бага хүү 2005 онд төрсөн. Энэ хүүхдээ тэжээгчээ алдсаны тэтгэвэрт оруулах гэсэн чинь гэр бүлийн баталгаа хийлгүүлээгүй тул тэжээгчээ алдсаны тэтгэвэрт оруулж чадахгүй болоод хамтын амьдралтай байснаа тогтоолгуулахаар шүүхэд хандсан. Иймд О., С. нарыг хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү, гэжээ.
Хэрэгт авагдсан нас барсны гэрчилгээний хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд, гэрч нарын шүүхэд өгсөн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С. нь талийгаач нөхөр О. 1988 оноос 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл хугацаанд хамтын амьдралтай байснаа тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нь хамтын амьдралтай байснаа тогтоолгох болсон үндэслэлээ заахдаа Хүүхдүүддээ тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох гэсэн юм гэжээ.
С.******* шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ. Учир нь:
Нэхэмжлэгч С., 1988 оноос 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд хамтран амьдарч байсан ба О. нь 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр нас барсан болох нь:
******* овогт ын № 000018*******221-0******* дугаартай нас барсны гэрчилгээний хуулбар,
овогтой Батзаяа, овогтой , овогтой Анхзаяа, овогтой Отгонзаяа нарын төрсний гэрчилгээний хуулбар,
Гэрч О.Мөнхжаргалын шүүхэд өгсөн О., С. нар 1988 оноос хамт амьдарсан бөгөөд миний бие О., С. нарыг 1988 оноос О. нас барах хүртэл хамтын амьдралтай байсныг гэрчилж байна гэсэн мэдүүлэг,
Гэрч О.Батчулууны шүүхэд өгсөн О., С. 1988 оноос хамт амьдарсан юм. Миний бие О., С. нарыг 1988 оноос О. нас барах хүртэл хамтын амьдралтай байсныг гэрчилж байна гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан баримтууд нь хуульд заасан нотлох баримт гаргах цуглуулах шаардлагыг хангасан, гэрчүүдийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан баримтууд нь хоорондоо харилцан хамааралтай, хэргийг бодитойгоор хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, эргэлзээгүй үнэн зөв баримтууд гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******5 дугаар зүйлийн 1*******5.2.14 дэх хэсэгт зааснаар ******* овогт ******* ийг, ******* овогт 1988 оноос 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчаас урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсогмогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.СОЛОНГО