| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2017/00496/И |
| Дугаар | 103/ШШ2017/00500 |
| Огноо | 2017-12-06 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 103/ШШ2017/00500
| 207 оны 2 сарын 0 өдөр | Дугаар **************/ШШ207/00500 | ******* хот |
******* Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* оны ******* сарын *******-ний өдөр ******* хотод төрсөн, эрэгтэй, ам бүл 2, ******* ******* боловсролтой, ******* мэргэжилтэй, ******* дүүргийн ******* дугаар хороо, хороолол, ******* дүгээр байрны ******* тоотод оршин суух албан ёсны хаягтай, одоогоор дүгээр хороо дүгээр гудамжны 0 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, овогт нэхэмжлэлтэй
Хариуцагч: оны 0 сарын 0-ны өдөр аймагт төрсөн, эмэгтэй, ******* бус ******* боловсролтой, мэргэжилтэй, ам бүл , ээж, аав, хүүхдийн хамт ******* дүүргийн ******* дугаар хороо, хороолол, ******* дүгээр байрны ******* тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, овогт холбогдох бусдын хууль бус эзэмшлээс .500.000 төгрөгийн эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 207 оны сарын *******-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч , хариуцагч , нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: овогтой миний бие нь 205 оны 7 сараас өдийг хүртэл ******* дүүрэгт амьдарч байна. Би тус дүүргийн ******* дүгээр байрны ******* тоотод оршин суугч Цэндцэсэм овогтой 205 оны 07 сараас хамт байх хугацаандаа намайг байнга хий хоосон хардаж хэрүүл маргаан үүсгэдэг байсан. 207 оны 08 сарын *******0-ны өдөр ******* хотод надтай маргалдаж муудалцсаны улмаас намайг гэрээсээ хөөсөн. Би өмсөж байсан хувцастайгаа хөөгдөж гараад 20 хоног машиндаа хонож байсан. Хувцсаа авъя гээд очоод хаалгыг нь тогшихоор Энэ ирээд намайг дарамтлаад байна, зодоод байна гээд цагдаад удаа дараа худал мэдүүлэг өгч байсан. нь намайг болон бусдыг хэл амаар маш ихээр гүтгэн доромжилдог. Би энэ бүхнийг нь тэвчиж өдийг хүрсэн. Би тус дүүргийн Тээвэр зохицуулалтын албанд ажиллаж байсан, гэтэл нь хэл ам хэрүүл тэмцэл хийсээр байгаад намайг ажлаас халуулчихсан. Энэ байдалд нь маш их гомдолтой байна. Намайг *******аас зайл гэж утсаар байнга дарамталдаг. Намайг ажлаас халсангүй гээд манай байгууллагын даргыг мөнгө төгрөг идэж уудаг хэмээн худал гүтгэн ******* дүүргийн Засаг дарга дээр арга хэмжээ авч өгөөч гэж орсон байдаг. Би энэ ын зүй бус байдлаас болж ажил дээрээ хүртэл арга хэмжээ авахуулж байсан. нь зан харьцааны хувьд их бүдүүлэг, доголдолтой, байнга надаас их хэмжээний мөнгө нэхдэг, эдийн шуналтай. Цаашид иргэн хамт амьдрах нөхцөлгүй болсон тул миний эд хогшил, автомашины болон цахилгаан багаж хэрэгсэл, хувцас, бичиг баримтыг минь албадан гаргуулж өгнө үү Үүнд: Хөргөгч 500.000 төгрөг, Тень 70.000 төгрөг, машины ком багаж 200.000 төгрөг, Компресс дрилл шланкны хамт *******0.000 төгрөг, цохилтот дрилл *******0.000 төгрөг, цахилгаан дрилл *******0.000 төгрөг, биеийн тамирын хос хувцас 0.000 төгрөг, adidas биеийн тамирын цамц 50.000 төгрөг, дотортой хар хөх өнгийн өмд бүсний хамт 80.000 төгрөг, шинэ хромон гутал 50.000 төгрөг, шинэ ботинк 0.000 төгрөг, шинэ пүүз 80.000 төгрөг, ширэн тэлээнүүд ******* ширхэг, *******0.000 төгрөг, сахлын татуурга запасны хамт *******0.000 төгрөг, нийт .500.000 төгрөгийн эд хөрөнгийг аас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Нэхэмжилсэн зүйлүүдээсээ хөргөгч, тень, суран тэлээ , цахилгаан дриллээ гэрт нь үзлэг хийлгэх явцдаа буцааж авсан. Одоо үлдсэн эд зүйлүүдээ авмаар байна. Миний эд зүйлүүдээс шинэ, мөнгө болно гэсэн зүйлүүдийг аваад үлдсэн байсан. Миний гэр бүлээрээ авахуулсан зураг, миний бичиг баримтууд, аавынхаа оршуулгаар хийсэн бичлэгтэй сиди зэргийг өгөхгүй байна. Үлдсэн эд зүйлүүдийг маань аваад өгөөч гэж хүсэж байна. 8 сарын *******0 нд гэрээс нь хөөгдөж гараад сары нд нэг удаа орсон, түүнээс хойш дахин эднийхээр ороогүй. Хамгийн сүүлд эднийд ороход хүн байхгүй байсан, би хөдөө явах гээд майхан, мишок, аяны аяга халбаганы комоо орж авсан өөр юм аваагүй. Энэ намайг тэгэхэд юмнуудаа аваад явсан биз гээд байгаа. Сүүлд намайг хувцас хунараа ав гээд дуудаад очиход миний гэсэн юмнуудыг бүгдийг боогоод коридорт шидэж гаргасан. Юмнуудаа аваад гэртээ ирээд үзэхэд нэхэмжлээд байгаа юмнууд байхгүй байсан. Шүүхэд хүсэлт гаргаад гэрт нь үзлэг хийлгэсэн. Тэгэхэд миний нэхэмжлээд байгаа эд зүйлүүд байхгүй байна лээ, байгаа юмаа бусад жижиг зүйлүүдийн хамт авсан гэв.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: М. нэхэмжилсэн зүйлүүдээс хөргөгч, тень, цахилгаан дрилл, өмдний тэлээг нь буцааж өгсөн, бусдыг нь өөрийнхөө машинаар эзгүй хойгуур орж авч явсан. М.г гэртээ оруулалгүй эд зүйлсийг нь гаргаж өгсөн. Эдгээр нь дандаа эдэлж хэрэглэж байсан хувцас, эд зүйлс юм. Гэрт М.г оруулбал нүд ирмэхийн зуур юм хулгайлах хүн. Гэрчгүй бол зодож, дээрэм хийж ч чадах хүн. Ийм хар энергитэй хүний хувцсыг манайханд өмсөх хүн нэг ч байхгүй. Харин хувцаснаас нь сэжиглэнэ. Машины багажнуудыг өөрөө авч явсан байсан. Хэдийд авсныг мэдэхгүй. Би зодуулчихаад эмнэлэг яваад ирэхэд гэрээс юм зөөж байсан. Яагаад юм зөөгөөд байгаа юм бэ? гэхэд өөрийнхөө юмыг зөөж байна, дуугүй бай пизда минь гэсэн, миний бие өвдөөд байсан учраас хэрүүл хийгээгүй, намайг зодоод нүүр ам битүү хавантай байсан. 207..2-нд д үлдсэн хувцаснуудыг нь жагсааж бичээд өгсөн. Энэ үед манай өндөр настай аав ээж хоёр хоёулаа байсан, тэр өдөр хорооны цагдааг та ирээд хувцсыг нь хүлээлгэж өгөхөд байлцаад өгөөч гэж гуйсан, цагдаа манайд хамаагүй, гэр бүлийн асуудал байна гээд ирээгүй. Хэрэв хувцас бичсэн жагсаалтан дээр гарын үсэг зуруулах гэвэл жагсаалтыг урах юм уу, эсвэл намайг зодох хүн. Гэрчгүй ална гэж заналхийлдэг. Хүн алахаас ч буцахгүй зэрлэг. Явсан газар бүртээ хар мөр үлдээдэг хүн гэдгийг алхам тутамдаа, яваа яваандаа ойлгосон. Ээж, аав хоёртойгоо хувцаснуудыг нь тоолж байгаад хувцасны жагсаалтыг би бичсэн. Хүнийг гүтгэхийг дээд зэргээр чаддаг хүн. Үндэсгүй гүтгэж байгаад нь хуулийн дагуу арга хэмжээ авагдвал зохих хүн. Намайг яаж хорлох, чадах вэ гэхээс байж сууж чадахаа болиод байгаа хүн гэдэг нь хэлж байгаа үг, хийж байгаа үйлдлээс нь харагдаж байна. д 207..2-ны өдөр хивс , хүрэн гутлын хайрцаг 2, печь , бор цүнхтэй багаж , аяга таваг хайрцаг, жигнүүр , телевизор , пиджак өмд хос 2, хүрэн савхи , хуучин пиджак 2, хагас савхин куртка , ноосон цамц шаргал , хос биеийн тамирын хувцас 2, срочкон цамц 5 ш, шаргал өмд ш, саарал биеийн тамирын хос ш, adidas биеийн тамирын цамц ш, жинсэн өмд 2 ш, дотортой хар хөх өмд тэлээний хамт, малгайтай хар цамц ш, саарал өнгийн футболк 2 ш, цэнхэр эрээн гутал 2 ш, шинэ хромон гутал хар өнгөтэй ш, савхин куртка өвөл, намрын 2 ш, ногоон куртка 2 ш, цэргийн хувцас хос ш, желетка хар хуучин ш, шинэ хар ботинк ш, орны бүтээлэг 2 ш, хөвөнтэй дээл ш, шаргал цамц өмд хос ш, пиджак өмд хос ш, шинэ улаан пүүз ш зэргийг өгсөн. Надад хүний хэрэглэж байсан хуучин хувцас эд зүйл хэрэггүй, би авч үлдээд яах юм бэ, манайд өмсөх хүн байхгүй, машины багаж хэрэгслээр би хэрэглэж мэдэхгүй байж яах гэж авч үлдэх билээ өөрөө эзгүй хойгуур хулгайлж авч явчхаад одоо мөнгөөр үнэлээд нэхээд байх юм. сарын нээс хойш би гэрийнхээ цоожийг сольсон, гэрийн нэг түлхүүр өөрт нь байсан учраас эзгүйд орсон байсан. Салснаасаа хойш байнга ирж хаалга тогшиж хэрүүл маргаан үүсгэдэг ,гаднаас гэрэл цахилгаан тасалдаг, өндөр настай ээж аавыг минь тайван байлгахгүй айлгаж ичээдэг, үүнээс болоод аавын бие муудсан, намайг зодсон асуудал нь цагдаа дээр эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байгаа гэв.
Шүүхээс шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг уншиж судлаад ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч нь хариуцагч Ц. холбогдуулан бусдын хууль бус эзэмшлээс .500.000 төгрөгийн эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжилж байгаа .500.000 төгрөгийн эд зүйлсээс хөргөгч, тень, цахилгаан дрилл, ширэн тэлээ ширхэгийг буцааж өгсөн, зарим эд зүйлүүдээ өөрөө гэрт хүнгүй байхад хулгайлж авсан, үлдсэн эд зүйлсийг нь сард өөрт нь өгсөн одоо үлдсэн эд зүйл байхгүй учраас зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Иргэний хуулийн ******* дугаар зүйлийн *******.-д Өмчлөгч бусдын хууль бус эзэмшлээс хөрөнгөө шаардах эрхтэй, *******.2-д Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй, *******.*******-д Энэ хуулийн *******., *******.2-д заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал өмчлөгч шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна гэж тус тус зааснаар нэхэмжлэгч нь шаардах эрхтэй байна.
Шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад дараах үйл баримтууд тогтоогдлоо.
Зохигчид нь 205 оны 07 сараас 207 оны 08 сарын *******0-ны өдөр хүртэл хугацаанд ******* дүүргийн ******* дугаар хороо, хороолол, ******* дүгээр байрны ******* тоотод хамтран амьдарч байсан ба 207 оны 08 сарын *******0-ны өдөр нэхэмжлэгч нь хариуцагч ийн эрх чөлөөнд халдаж хүчирхийлэл үйлдсэн учраас тус тусдаа амьдрах болжээ.
207 оны 0 сарын 0-ний өдөр ыг эмнэлэгт үзүүлээд гэртээ ирэхэд нь гэрийн хаалга нь онгорхой байсан бөгөөд гаднаас нэхэмжлэгч г орж ирэхэд нь хаалга яагаад онгорхой, чи юу хийж байгаа юм гэхэд өөрийнхөө юмыг зөөж байна, чамд хамаагүй гэсэн байна. Нэхэмжлэгч нь энэ өдөр ынхаас майхан, мишок, аяны ком авч гарсан гэж, хариуцагч нь гэрээс эд зүйлүүдээ зөөж байсан,тэгэхэд өөрийнхөө хагас юмнуудыг авсан, сүүлд үлдсэн зүйлүүдийг өөрт нь жагсаалт гарган өгсөн, одоо өгөх зүйл байхгүй гэж маргажээ.
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагч ын гэрийн жижиг, том, гал тогооны өрөөнүүд, тагт зэрэгт үзлэг хийсэн бөгөөд үзлэгээр нэхэмжилсэн эд зүйлсээс хөргөгч, тень, суран тэлээ ширхэг, цахилгаан дрилл гарч ирснийг хариуцагчийн хүсэлтээр нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн, бусад нэхэмжилсэн эд зүйлс гараагүй, үзлэгээр хэрэг марааныг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзсэн үйл баримтуудыг гэрэл зурагаар бэхжүүлэн авч хэрэгт хавсаргасан болно.
Нэхэмжлэгч нь хөргөгч, тень, цахилгаан дрилл, суран тэлээ зэргийг хүлээн авсан ба үлдэх, машины ком багаж 200.000 төгрөг, Компресс дрилл шланкны хамт *******0.000 төгрөг, цохилтот дрилл *******0.000 төгрөг, биеийн тамирын хос хувцас 0.000 төгрөг, adidas биеийн тамирын цамц 50.000 төгрөг, дотортой хар хөх өнгийн өмд бүсний хамт 80.000 төгрөг, шинэ хромон гутал 50.000 төгрөг, шинэ ботинк 0.000 төгрөг, шинэ пүүз 80.000 төгрөг, ширэн тэлээнүүд 2 ширхэг, 20.000 төгрөг, сахлын татуурга запасны хамт *******0.000 төгрөг, нийт 80.000 төгрөгийн эд зүйлээ аваагүй, хариуцагч ынд үлдээсэн, 207 оны 0 сарын 0-ний өдөр майхан, мишок, аяны комоос өөр зүйл авч гараагүй гэдгээ баримтаар нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага түүнийг нотлох үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох , нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх хуульд заасан үүргээ хэрэгжүүлж чадаагүй байна.
Хариуцагч нь нэхэмжилсэн эд зүйлээс хөргөгч 500,000 төгрөг, тень 70.000 төгрөг, цахилгаан дрилл *******0.000 төгрөг, ширэн тэлээ ширхэг *******.000 төгрөг нийт *******.000 төгрөгийн эд зүйлийг нэхэмжлэгчид буцаан өгсөн, үлдэх 80.000 төгрөгийн шаардлага нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, нэхэмжлэгч нь шаардлагаа нотолж чадаагүй гэсэн үндэслэлээр үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******8.50 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-д Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна гэж зааснаар *******.000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 8.50 төгрөгийг хариуцагч аас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн5 дугаар зүйлийн 5.2.2, , 8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
.Иргэний хуулийн ******* дугаар зүйлийн *******. дэх хэсэгт зааснаар овогт , овогт холбогдуулан гаргасан бусдын хууль бус эзэмшлээс .500.000 төгрөгийн эд хөрөнгө гаргуулах тухай шаардлагаас , машины ком багаж 200.000 төгрөг, Компресс дрилл шланкны хамт *******0.000 төгрөг, цохилтот дрилл *******0.000 төгрөг, биеийн тамирын хос хувцас 0.000 төгрөг, adidas биеийн тамирын цамц 50.000 төгрөг, дотортой хар хөх өнгийн өмд бүсний хамт 80.000 төгрөг, шинэ хромон гутал 50.000 төгрөг, шинэ ботинк 0.000 төгрөг, шинэ пүүз 80.000 төгрөг, ширэн тэлээнүүд 2 ширхэг, 20.000 төгрөг, сахлын татуурга запасны хамт *******0.000 төгрөг, нийт 80.000 төгрөгийн эд зүйл гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч нь хөргөгч, тень, цахилгаан дрилл, ширэн тэлээ ширхэг нийт *******.000 төгрөгийн эд зүйлсийг нэхэмжлэгчид буцаан өгсөн болохыг дурдсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн *******8.50 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч аас 8.50 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч д олгосугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дүгээр зүйлийн .2, ., .7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ