Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/109

 

2022          01          20                                   2022/ШЦТ/109

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

нарийн бичгийн дарга: Г.Ганболор,

улсын яллагч: У.Анхжаргал,

шүүгдэгч: ******* нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр ирүүлсэн *******ид холбогдох эрүүгийн 2108030000000 тоот хэргийг 2022.01.07-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

                                              

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Булган аймгийн Булган суманд 1969.01.01-ний өдөр төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Т  э” ХХК-д жолооч ажилтай, ам бүл-2, хамтран амьдрагчийн хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Алтан-Овоогийн 00-00 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:**0000000/ Онгод Тайж овогт Л-ын Л нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 20 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо Алтан-Овооны 25-10 тоотод хамтран амьдрагч С.Лтэй “худ ураг бололцох цайллагад олон юм ярилаа” гэх шалтгаанаар маргалдаж улмаар нүүр, цээж, өгзөг хэсэгт нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж, үснээс нь татах зэргээр зодож түүний бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дараахь баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Хохирогч С.Лгийн: “Манай нөхөр ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 14-ний орой согтуу үедээ олон юм ярилаа гэх шалтгаанаар намайг нүүр, эрүү хэсэг рүү 2-3 удаа цохиж, цээж бөгс хэсэг рүү 2-3 удаа өшиглөж, мөн үснээс татаж унагаасан” гэх мэдүүлэг /хх-8-13/,

- Гэрч Н.Дын: “2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр С.Лгээс юу болсон талаар асуухад ******* цохиж зодсон тухай хэлсэн. Анх ээжийн эрүү, нүүр нь хавдсан байсан” гэх мэдүүлэг /хх-29-30/,

- Яллагдагч *******ийн: “2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 20 цагийн орчимд С.Лг цохиж зодсон. Миний бие үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Маш их гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-45-46/,

- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 11501 тоот дүгнэлтэд “С.Лгийн биед эрүү, зүүн хацар, хүзүү, цээж, зүүн өгзөгт цус хуралт, зүүн талын завжинд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-32-33/ зэрэг баримтууд хамаарч байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд болон шүүгдэгч *******ийн хувийн байдалтай холбоотой бусад баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь хамтран амьдрагч С.Лтэй маргалдаж *******гийн нүүр, цээж, өгзөг хэсэгт нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх, үснээс нь татах зэргээр зодож эрүүл мэндэд нь “эрүү, зүүн хацар, хүзүү, цээж, зүүн өгзөгт цус хуралт, зүүн талын завжинд шарх” бүхий бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж хуулиар хамгаалагдсан халдашгүй эрх, эрх чөлөөнд нь хүч хэрэглэн халдсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр судалсан хохирогч С.Лгийн мэдүүлэг /хх-8-13/, шүүх-эмнэлгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 11501 дугаартай дүгнэлт /хх-32-33/, *******ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Хохирогч *******, шүүгдэгч ******* нар нь 2004 оноос хойш гэр бүлийн харилцаа тогтоож хамтран амьдарч байгаа нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээд” болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, гэрч Л.Хишигжаргал, Д.Давааням, Н.Д нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул *******ийн үйлдэл нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэл хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Гэвч тус дүүргийн Прокурорын газрын хяналтын прокрорын 2022 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 04 дугаартай тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолоор “******* нь... хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай нгийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсугай” гэснийг “******* нь ... хүний эрүүл мэндлэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсугай” гэж нэмэлт өөрчлөлт оруулсан ба уг тогтоолыг яллагдагч *******ид танилцуулсан ба тогтоол хүчин төгөлдөр болсон, мөн хохирогч С.Л “бид хоёр эвлэрсэн, хамтдаа амьдарч байгаа” гэж мэдүүлсэн, хавтаст хэргийн материалтай танилцаад санал хүсэлт гаргаагүй, хэрэгт хийвэл зохих зайлшгүй шаардлагатай ажиллагааг хийж гүйцэтгэсэн, нэмж ажиллагаа хийлгэх шаардлагагүй байгаа зэргийг харгалзан прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд шүүгдэгч ******* нь үл ялиг зүйлээр шалтаглан хамтран амьдрагч гэх С.Лгийн нүүр, цээж, өгзөг хэсэгт нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх, үснээс нь татах зэргээр зодож бие махбодид нь “эрүү, зүүн хацар, хүзүү, цээж, зүүн өгзөгт цус хуралт, зүүн талын завжинд шарх” бүхий гэмтэл учруулсан үйлдэл нь танхайн сэдэлттэй, шууд санаатай үйлдэл байх тул *******ийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Хохирогч С.Л нь “...*******той эвлэрсэн учир гомдол санал байхгүй” гэж мэдүүлж /хх-13/ иргэний нэхэмжлэл гаргаагүй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу хохирогч С.Л нь өөрийн эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг арилгахыг *******оос шаардах эрхтэй, өөрийн хууль бус санаатай үйлдлийн улмаас бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг шүүгдэгч ******* нь хариуцан арилгах үүрэгтэй боловч хохирогч эмчилгээ, шинжилгээ хийлгэсэнтэй холбогдон гарсан төлбөр зардлыг нотлох баримт шүүхэд гаргаж өгөөгүй, иргэний нэхэмжлэл гаргаагүйн улмаас өнөөдрийн шүүх хуралдаанаар иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхилоо. Хохирогч нь шаардлагатай гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлж *******оос жич нэхэмжлэх эрхтэй байна.

Шүүгдэгч ******* нь хохирогч С.Лг гомдолгүй болгосон, эмчилгээний зардлыг сайн дураараа нөхөн төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байна. Харин зэвсгийн чанартай эд зүйл буюу сандал хэрэглэж хохирогчийн биед олон тооны хөхрөлт няцралт бүхий гэмтэл үүсгэсэн нь эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна.  

Дээрх нөхцөл байдал болон ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хохирогч С.Л нь хавтаст хэргийн материалтай танилцаад “санал хүсэлтгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх хүсэлт гаргасан болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан прокурортой тохиролцсон ял оногдуулах саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэж, торгох ялыг хуульд заасан хугацааны дотор буюу шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн эдлүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч О Т овогт Л-ын Лийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Онгод Тайж овогт Л-ын Лид 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч ******* нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж, битүүмжлүүлээгүй, хохирогч С.Л нь “гомдол саналгүй” гэж иргэний нэхэмжлэл гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хохирогч С.Л нь эмчилгээтэй холбогдон гарсан зардлыг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар *******оос жич нэхэмжлэх эрхтэй болохыг заасугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солино гэдгийг *******ид мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               С.СЭРЖМЯДАГ