Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 103/ШШ2017/00304

 

 

 

 

 

2017 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 103/ШШ2017/00304

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

2017 07 25 103/ШШ2017/00304

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч Улаанбаатар хот, Багануур дүүргийн 4 дүгээр хороо, ******* ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, ******* ******* овогт ******* ******* /РД: ЦЕ6209*******/ улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шинэхүү нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч С.******* нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1990 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс Багануур дүүргийн сувилагчаар ажллаж байсан боловч хөдөлмөрийн дэвтэр дээр тамга байхгүй, бичилт дутуу хийгдсэн болохоор тэтгэвэрээ тогтоолгох боломжгүй байна. Архив шүүлгэхэд ажилд орсон тушаал, ажиллаж байсан үеийн тушаалууд байгаа боловч овог тавигдаагүй байна. Иймд 1990 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Багануур дүүргийн эмнэлэгийн сувилагчаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү, гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч С.******* 1990 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Багануур дүүргийн эмнэлэгийн сувилагчаар 4 жил 24 хоног улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн ажиллаж байсан байдлыг шүүхээс өөр журмаар сэргээн тогтоох боломжгүй тул нэхэмжлэгч 1990 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Багануур дүүргийн эмнэлэгийн сувилагчаар ажиллаж байсан болох нь Багануур дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 274 дугаартай албан бичиг, 1983 оны 11 дүгээр сарын *******-ны өдрийн Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Эрүүлийг хамгаалах газрын харьяа Багануур районы нэгдсэн эмнэлэгийн даргын 1990 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 179 дугаартай Ажилд авах тухай тушаал, тус байгууллагын даргын 1993 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 09 дугаартай Тэтгэмжтэй чөлөө олгох тухай тушаал, тус байгууллагын даргын 1993 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 12 дугаартай Ажилд авах тухай тушаал, тус байгууллагын даргын 1993 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 110 дугаартай Мэндчилгээ дэвшүүлэх тухай тушаал, тус байгууллагын даргын 1994 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 50 дугаартай Цалин шинэчлэн тогтоох тухай тушаал, тус байгууллагын даргын 1994 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 53 дугаартай Хариуцлагатай дежур томилох тухай тушаал, гэрэл зураг, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Хавтас хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үнэлэхэд тухайн тогтоолгох гэж буй жилүүдэд холбоотой баримтууд байх бөгөөд хуульд заасан нотлох баримтыг гаргах, цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн эргэлзээгүй, үнэн зөв баримтууд гэж шүүх дүгнэлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 1******* дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* ******* овогт ******* *******ийг 1990 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Эрүүлийг хамгаалах газрын харьяа Багануур районы нэгдсэн эмнэлэгийн сувилагчаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орологод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.СОЛОНГО