| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2017/00292/И |
| Дугаар | 103/ШШ2017/00306 |
| Огноо | 2017-07-25 |
| Маргааны төрөл | Асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоосныг хүчингүйд тооцох, Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 103/ШШ2017/00306
| 2017 оны 07 сарын 25 өдөр | Дугаар 10*******/ШШ2017/00*******06 | Улаанбаатар хот |
2017 7 25 10*******/ШШ2017/00*******06
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч Багануур дүүргийн ******* дугаар хороо, ******* ******* дугаар гудамжны 01 тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч Багануур дүүргийн ******* дугаар хороо, ******* ******* дугаар гудамжны 01 тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., нарийн бичгийн дарга Э.Шинэхүү нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч Д. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д.*******ой 2005 оны 6 дугаар сарын 0*******-ны өдөр гэрлэлтээ батлуулж, гэр бүл болсон. Бид хоёр хүүхэдтэй бөгөөд бид 2008 оноос Бүгд Найрамдах Чех улсад ажиллаж амьдарч байхаас эхлээд зан харилцааны хувьд зөрчилтэй болж аливаа зүйл дээр байнгын зөрчилтэй болж хамт амьдрахад хэцүү болсон. Хүүхдүүдээ бодон энэ байдлыг нь тэвчиж байгаад 2014 онд арай өөр амьдрах болов уу гэж Швед улсад гэр бүлээрээ шилжиж ирсэн. Шилжиж ирснээсээ хойш мөн л байнгын зөрчилддөг байсан ба энэ байдал хүүхдүүдийн минь хүмүүжил зан харилцаанд маш их сөргөөр нөлөөлж эхэлсэн. одоогоос 2 жилийн өмнө Чех улсад ажиллаж амьдрахаар явсан бөгөөд одоог хүртэл тэндээ байгаа. Одоо бидний дунд цаашдын хамтын амьдрал гэж байхгүй бид хоёул тус тусын амьдралтай болсон бөгөөд хамт амьдарсан олон жилийн хугацаанд ийг хангалттай таньсан учраас дахин хамт амьдрах итгэл алга. Иймд бидний гэрлэлтийг цуцлан, хүүхдийн асрамж тогтоож, тэтгэлэг гаргуулж өгнө үү, гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний эгч нь 2005 оноос ахтай гэр бүл болсон. 2008 онд хамтдаа Чех улсад ажиллаж амьдрахаар явсан. Тэнд очсон хойноо ах мөрийтэй тоглоомонд донтож мөнгө төгрөгийг нь үрдэг болсон. Тэнд байх хугацаанд хоёр дахь хүүхэд нь гарсан. Энэ байдал нь даамжирсаар сүүлдээ ганц хоёр удаа гар хүрсэн байсан. Энэ байдлаас гарахын тулд 2014 онд хамт Швед улс руу явж амьдарсан боловч өмнөх байдал нь давтагдсан. 2015 онд нөхөр нь салаад Чех улс руу буцаад явсан. Хоёр өөр улсад тусдаа амьдарч байсан болохоор хоёр хүүхэд нь Монголд байсан. Бага хүүгээ аав руу нь явуулсан боловч тэжээж чадахгүй нь гээд чемодантай хувцастай нь авч ирээд орхиод явсан байсан. Манай эгч жилийн өмнөөс өөр хүнтэй суугаад одоо жирэмсэн болсон байгаа. Иймд гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хүний эцэг болсон хойно хариуцлага хүлээх ёстой гэдэг үүднээс хоёр хүүхдэд нь тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна, гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай дүү эхнэртэйгээ хамт Чехэд ажиллаж амьдрахаар яваад одоо хоёр тусдаа амьдарч байгаа. Мөрийтэй тоглоомонд донтсон эсэх талаар би сайн мэдэхгүй байна. Яагаад хүүхдийн тэтгэлэг төлөхгүй гээд байна гэхээр Чехэд байх хугацаандаа эхнэртэйгээ нийлж 20.000.000 төгрөгийн зээл аваад одоо тэр мөнгийг нь манай дүү ганцаараа төлж байгаа. Ганцаараа ажил хийж цалингаараа зээлээ төлдөг учраас хэцүү байдаг. Хэрвээ энэ зээлийг төлөх юм бол хүүхдийн тэтгэлэг тогтоолгоход татгалзах зүйлгүй. Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа, гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Д., хариуцагч Д.******* холбогдуулан гэрлэлт цуцлан, хүүхдүүдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Д.ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. шүүх хуралдаанд гэрлэлт цуцлан, хүүхдүүдийн асрамж тогтоолгох шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Харин хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж, шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Гэрлэгч Д., Д. нар 2002 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гэр бүл болж, Улаанбаатар хот, Багануур дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст 0021927-************** дугаартай гэрчилгээнд, 2005 оны 06 дугаар сарын 0*******-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлж, хамт амьдарч байх хугацаанд хүү Г. 2011 оны 8 дугаар сарын 2*******-ны өдөр төрсөн болох нь Г- дугаартай гэрчилгээний хуулбар, охин Г. 2005 оны 7 дугаар сарын 0*******-ны өдөр төрсөн болох нь Г- дугаартай гэрчилгээний хуулбаруудаар тогтоогдож байна.
Зохигчид 2015 оноос хойш гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас тусдаа амьдарсан, гэрлэгчдийн зан харилцааны зөрчилтэй байдал нь хүүхдүүдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлөх болон цаашид хамт амьдарч эвлэрэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******2 дугаар зүйлийн 1*******2.4 дэх хэсэгт зааснаар гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжинд үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно гэж зааснаар хүү Г., охин Г. нарыг эх Д.******* асрамжинд үлдээж, эцэг Д.оор тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. хүүхдийн тэтгэлэг төлөх боломжгүй учир нь гэрлэгчид Чех улсад байхдаа 20.000.000 төгрөгийн зээл авсан уг зээлийг одоо төлж байгаа гэх боловч энэ талаар баримт хэрэгт авагдаагүй, уг зээлийн асуудал хүүхдийн тэтгэлэг төлөхөд хамааралгүй байна.
Тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулах бөгөөд тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулаагүй нь тогтоогдвол тэтгэлэг төлөгч нь түүнийг зориулалтаар нь зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.
Нэхэмжлэгч гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж 222.200 төгрөг төлсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 222.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 222.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтууд нь хуульд заасан нотлох баримт гаргах, цуглуулах шаардлагыг хангасан, үнэн зөв, энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, эргэлзээгүй баримтууд гэж дүгнэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгасугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар Д. нь Д.ийг эцэг хүний хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад болохгүй байхыг сануулсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.СОЛОНГО